26.04.2022

МӨНГӨ ДЭЛХИЙГ ЗАСАГЛАЖ БАЙНА

Гум-Экс гэж нэрлэгдсэн татварын залилан шиг дуулиант хэргүүд ховор тохиолдол байхаа нэгэнт больжээ. Тэдний цаана онцгой эрх ямба эдэлдэг, хоорондоо олзоо хуваалцдаг, тодорхой бүтэц бүхий бүлгүүдийн бүтцийн заналхийлэл нуугдаж байдаг.

Эхлээд бултаж нэг үзээд дараа нь үнэнд гүйцэгдэж огцорсон Австрийн ерөнхий сайд асан Себастиан Күрц дараагийн ажлаа хэдхэн долоо хоногийн дараа л олчхов. Том хөрөнгө оруулагч,  Трампын найз Петер Тиел байсхийгээд дуулиан шуугианд холбогдож явдаг энэ улс төрчийг өндрөөс унасан ч зөөлөн буухад нь санаа тавив. Иймэрхүү хөгжлөөс болоод хүн амын ойролцоогоор 40% нь улс төрийн намууд ба улс төрчид бол хахуульчид гэж боддогт гайхах юм алга. Гум-экс-ийн татварын залилан шиг дуулиант хэрэг бараг долоо хоног тутам илэрч Пандора-гийн баримт бичиг шиг татвараас зувчуулсан орлого ил болсоор хүмүүс дөжирч, энэ тухай сонссон хүн духаа үрчийлгээд л өнгөрдөг гэхэд хилсдэхээргүй болжээ. Харин улс төрчид, эдийн засгийн боссууд хоорондоо маш нягт холбоо тогтоож төсвийн мөнгөнөөс дураараа хүртсэн бол ховор тохиолдолд тооцогддог. Эдгээр дуулиант хэргүүдийн ард ямар бүтцүүд нуугдаж байна? Эдгээр бүтцүүд нь манай нийгмийн баян ядуугийн хуваагдал улам гүнзгийрч байгаад ямар нөлөө үзүүлж байна?

Хүн амын супер баян “нэг хувь”-ийн талаар хэвлэл мэдээллийнхэн байнга л бичдэг. Томас Пикетти болон бусад судлаачдын нийгмийн тэгш бус байдлын талаарх судалгаа болон элит  судлаачдын судалгаанаас тэдний эрх мэдэл, эд баялгийн талаар бид мэддэг болсон. Эндээс нэг л зүйл маш тодорхой харагддаг: Хээл хахуулиас ашиг хонжоо ологсдын олонх нь хоорондоо танил тал байдаг. Тэд бие биеэ харилцан хүндэтгэж албан бус байдлаар хоорондоо уулзан сүлжээ үүсгэж энэ ажил хэргийнхээ хань хамсаатан бололцдог. Тэд ашиг олз олох дундын системээ бүрдүүлж байдаг. Харин тэд олзны системүүддээ нийгэм, хөдөлмөрийн харилцааг ч хамруулдаг.

Хээл хахуулиас ашиг хүртэгсдийн дунд олон танилууд байдаг бололтой. Тэд дундаа олзны системээ бүрдүүлдэг. Харин тэд нийгэм, хөдөлмөрийн харилцааг ч олзны системүүддээ хамруулдаг.

Тэдний энэ харьцааг нийгэм шүүмжлэх ёстой. Энэ үзэгдлийг тайлбарлах тодорхой ухагдахуун байдаггүй учраас шүүмжлэлтэй тайлбар өгөх гэсэн оролдлогууд дэндүү өнгөцхөн болоод байдаг. Энэ асуудлыг тодорхой хэмжээнд “хариуцдаг” гэж хэлж болох капитализмын шүүмжлэл “нийт систем”-ийг бүхэлд нь энэ гэмт хэргийн шинжтэй хандлагад буруутгадаг эсвэл тэдний “захиргаан дор байдаг” ангийн хүнд бэрх нөхцөлийг хөндөөд орхидог. “Ноёлогч ангийн” эсвэл элитүүдийн улс төрийн онцгой практикийг бараг хөнддөггүй. Улиг болсон гээд хэлчхэд болохгүй зүйлгүй элитүүдийн шүүмжлэлд өнөөгийн нийгмийн харьцаан дээр үндэслэсэн шүүмжлэл ховор. Дээрх хоёр тохиолдолд хоёуланд нь иргэдийг тогтсон харьцааны золиос эсвэл объект байдлаар харуулдаг. Ийм байх боломжгүй. Үүний зэрэгцээ неолиберал эдийн засгийн онолууд, зан харьцааны онолууд, тоглоомын онолууд ямар нээлттэйгээр харилцааны сүлжээнүүд дэх авилгажсан практикийг үр өгөөжийн шалгуур үзүүлэлтүүдийн доор схемчилж, хэлэлцэж байгааг хараад гайхмаар. Компанийн үйл ажиллагааны практикийн талаарх хэлэлцүүлгүүд өөрчлөгдсөн. Ухаалаг-сонголт-шийдэлд тусгасны нэгэн адил ашгаа дээд зэргээр нэмэгдүүлэх гэсэн аминч үзэл давамгайлсны үр дагаварт “Хүчтэнүүдийн эрх” төлөвшжээ. Амин хувьдаа ашиг олох, аянчин мэлхийн үлгэр шиг бусдын хүч хөдөлмөрийг шулах, шунаг сэтгэл, тэр ч байтугай дээрмийг хүртэл орчин үеийн эдийн засгийн суурь чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрчхөөд байна.

Эдгээр нь зөвхөн меритократийн үзэл суртлын асуудал биш юм. Улс төр, эдийн засгийн бүтцүүд эмпирик байдлаараа ч өөрчлөгдсөн. Хувийн аюулгүй байдлын үйлчилгээ, хувийн арми, хувийн маргаан таслах шүүх, иргэдийн хамгаалал, “хаалттай бүс”, “зэрэгцээ нийгэмлэгүүд” зэрэг нь тусгаар тогтнолын үүрэг функцийг солонгоруулж байна. Дундад зууны үед тус тусдаа хуультай, тусгаар тогтносон, хоригийн механизмуудтай хоршоо, холбоо, эвсэл, шашны нийгэмлэгүүдтэй байсан шиг зарим талаар бид дахин үнэн хэрэг дээрээ төрийн орон зайд монополчлогдсон төргүй орчинд ажиллах хэрэгтэй болж байна. 

Амин хувийн ашиг, аянчин мэлхий шиг бусдын хүч, хөдөлмөрийг шулах, шунаг сэтгэл тэр ч байтугай дээрэм хүртэл эртний сэдлүүдийг орчин үеийн эдийн засгийн суурь бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрчхөөд байна.

Хөгжлийн эдгээр хандлагууд ба үзэгдлүүд нь барууны орнуудын ардчилсан бүтцүүдийн доройтлын илэрхийлэл биш. Харин эндээс ардчилсан орнуудын нийтийн сайн сайханд чиглэсэн хууль ёсны чиг хандлага, төрийн үйл ажиллагааны чадамж нь өдгөө давамгайлж буй эдийн засгийн ашиг сонирхлыг сөрөн зогсож чадаж байна уу? гэдэг асуулт эндээс урган гарч байна. Өмнө нь төр  санаа тавьдаг байсан асуудлуудад өнөөдөр компаниуд санаа тавьдаг болжээ. Эндээс энэ нөхцөл байдал хэнд ашигтай вэ? Хэн эдгээрээс ашиг хонжоо олдог вэ? гэдэг асуулт гарч ирнэ. 

Эдгээр асуултад хариулахын тулд “ноёлогч ангийн” өнөөгийн улс төрийн практикийг тодорхойлсон, цаг үедээ нийцсэн ухагдахуун хэрэгтэй. Үүний тулд энэ ойлголтоор нэг талаас тусгаар тогтнол, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдалтай холбоотой төрийн онолын асуудлуудад тайлбар өгөх ёстой. Нөгөө талаас гэмт хэргийн шинжтэй авилгажсан практикийн тархалт ба төрийн бүтцийг дуурайлган байгуулсан өөрөөр хэлбэл мафижсан бүтцүүдийг анхааралдаа авах ёстой. Энд зөвхөн хөрөнгийн давамгайлал доор орсон төрийн асуудлыг биш харин улам бүр төрийн шинжийг олж буй эсвэл олохыг хүсэж буй хууль ёсны болон хууль ёсны бус хөрөнгийн асуудал яригдаж байгаа юм. Үүний нэг жишээ бол ажиллагсдаа ямар ч болзол тавихгүйгээр компанидаа үнэнч байх ёстой гэдэг маш явцуу үнэлэмжээр буланд шахдаг төрийн бүтцийг дуурайлган байгуулсан бүтэц бүхий том дижитал компаниуд. 

Энд Макс Хоркхаймер, Теодор Адорно нарын шүүмжлэлт онолын “пуужин” гэдэг ойлголт илүү тохирно. Энэ нь АНУ-аас үүсэлтэй ойлголт бөгөөд өөрсдийн ашиг сонирхлыг гэмт хэргийн  чанартай арга хэрэгслүүдээр нийтийн буюу төсвийн зардлаар хангадаг бүлгийг тодорхойлдог. Энэ ойлголтыг Аугаа хөдөлмөрийн тухай хэлэлцүүлэгт өөрөөр хэлбэл 1930-аад оны үед Шинэ гэрээнд үйлдвэрчний эвлэлүүдийн том нөлөөллийг тодорхойлоход олонтоо хэрэглэж байжээ. АНУ-ын тухайн үеийн үйлдвэрчний эвлэлүүдийн хууль бус далд явуулгууд жишээлбэл юуны өмнө үйлдвэрчний эвлэлийн удирдагч Жимми Хоффагийн явуулгыг ноёлогч ангийн практикийг дуурайж байжээ хэмээн ойлгож болох юм. Ангиуд хоорондын харилцаа нь зохицуулалтгүй тухайн  үеийн системд капиталистуудын дур зоргоороо авирлахын эсрэг тэнцвэрт байдлыг тогтоох өөр арга үйлдвэрчний эвлэлүүдэд байгаагүй юм. 

Пуужингууд нь татварын диваажин зохион байгуулдаг, хоорондоо мөнгө гүйлгэдэг, сүлжээ хоорондын зохицуулалтыг хийдэг, онцгой эрх мэдэлтэй хувийн менежерүүд, улс төрийн боловсон хүчин, бусад төрөл бүрийн актёрууд хоорондоо олзоо хуваалцдаг, онцгой эрх ямба эдэлдэг хань хамсаатан бололцох харилцааг тодорхойлдог.

Бараг өдөр бүр дуулиант хэргүүд гарах болсон, эдгээр нь зөвхөн нэг удаагийн тохиолдол биш болсонтой холбогдуулан пуужин гэдэг ойлголтыг өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэх нь зүйтэй. Пуужингууд нь татварын диваажин зохион байгуулдаг, хоорондоо мөнгө гүйлгэдэг, сүлжээ хоорондын зохицуулалтыг хийдэг онцгой эрх мэдэлтэй хувийн менежерүүд, улс төрийн боловсон хүчнүүд, бусад олон төрлийн актёрууд хоорондоо олзоо хуваалцдаг, онцгой эрх ямба эдэлдэг хань хамсаатан бололцох харилцааг тодорхойлдог. Үүнийг саяхан илчлэгдсэн Пандорагийн бичиг баримтуудаас тодорхой харж болно. Эдгээр баримтуудаас өмгөөллийн товчоонууд, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, улс төр, эдийн засгийн салбарын үйлчлүүлэгчид яаж хоорондоо нягт хамтран ажилладаг вэ? гэдгийг харж болно. Мексикийн хар тамхины бүлэглэлүүд, Өмнөд Африкийн Зума-засгийн газар болон Бразилийн Болсонаро-засгийн газрын авлигын хэрэг, эсвэл АНУ-ын компаниуд ба улс төрчид өвчин намдаах эмийн хараат байдлын - хямралд хэрхэн орооцолдсоныг пуужин гэдэг ойлголтод хамруулж болно. Германы улс төр ба эдийн засаг хоорондын бусад сүлжээг нэгэн адил энд хамруулах боломжтой. 

Пуужин ойлголтыг нэвтрүүлснээр улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын удирдах түвшний бүх актёруудыг бүгдийг нь яллах гэсэн санаа агуулаагүй, ноёлогч ангийг нийтэд нь тодорхойлох гэсэн санаа ч биш. “Харин “боломжтой”-г нь тодорхойлох юм. Учир нь өндөр боловсролтой, эрх мэдэлтэй, олзоо хуваадаг бүлэглэлүүдийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал дээшилсээр байна. Баячууд зориудаар нийгмийг хуваадаггүй нь мэдээж. Мөн тэд улс төрийн тооцоогоор нийгмийг хуваах нь ховор. Нийгмийн хуваагдал нь төрөлхийн, хазаарлаж үл чадах ашгаа нэмэгдүүлэх сонирхол, үүнээс үүдэлтэй хүмүүсийг мөлжиж байгаль дэлхийг цөлмөж байгаагийн үр дүн юм. Пуужин - ойлголт нь дүн шинжилгээний схемийн хувьд энэ авилгажсан практикийг илүү тодорхой шүүмжлэхэд туслах болно. Энэ практик бол шалихгүй хэрэг биш харин тодорхой бүтэцтэй, аюултай хэрэг. Учир нь неолиберализм ба пуужингийн ноёрхолд нийтлэг нэг чанар бий. Энэ хоёр хоёулаа ардчиллын дайснууд юм. 

Зохиогч: Доктор Кай Линдеманн нь 2016 оноос хойш Германы Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны “Хөдөлмөрийн ертөнц ба нийгмийн нэгдэл” хэлтсийн даргаар ажиллаж байна. 2021 онд түүний “Пуужингуудын улс төр: ноёлогч ангиудын практик” ном Вестфалений Дампфбоот хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан.

Энэхүү нийтлэл нь анх  Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de