07.11.2017

Орон нутгийн хөдөлмөрчдийн эрхийн хамгаалал

Байгууллагуудын бүтцэд төдийгүй хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт дэвшил гарсаар байна.

Зураг: Монгол дахь ФЭС

Гэхдээ хөдөлмөрчдөд тэдний эрхийг таниулах, эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь бидний өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг байсаар байх болно. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран орон нутагт ажиллаж буй үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультнууд, хүний эрхийн болон улсын байцаагч нарт зориулсан сургалтуудыг тогтмол явуулж байна. Бид энэхүү сургалтаа 2017 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь Алтай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул, Булган аймгуудад зохион байгууллаа.

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia@fes.de