06.05.2020

Зориг бадарлаа

Хямралын дараах үе бол дараагийн хямралын өмнөх үе. Хямралаас хямралын хооронд бид амьдарч байна. Хямрал дуусмагц дараагийн хямрал залгадаг энэ байдлыг халахын тулд засгийн газрууд илүү зоримог, ургуулан бодох чадвар сайтай байх ёстой болоод байна.

Төрийн буруу бодлого ч хүмүүсийн аминд хүрдэг. Хана нурснаас хойш санхүүгийн зах зээлүүд, томоохон хөрөнгө, компаниуд, эдийн засагт хамгийн ашигтай нөхцөл бүрдүүлэхийн тулд шийдэмгий, итгэл үнэмшил төрүүлсэн, хязгааргүй, гарах үр дагаврыг нь тооцоолоогүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр ирлээ. Даяаршил тэдэнд үүд хаалгуудыг нээж санхүүгийн зах зээл, хөрөнгө, эдийн засагт нийгэм, экологийн хариуцлага ногдуулах зохицуулалт хийхэд саад тотгор учруулсаар байна. Дэлхий дахинд олон нийтийн оршихуйн үндэс болсон дэд бүтцүүдийг үл ойшоож байгаль орчныг сүйтгэсээр байна. Сая сая хүмүүс өнөөдөр гамшгийн байдалтай амьдарч байна. Үнэнхүү ичгүүртэй нь: Энэ бүхэн хангалуун амьдрал, эрх чөлөө гэдэг хөшигний цаана явагдаж байдаг.

Энэ бол үнэхээр айж цочмоор байр суурь. Улс төр харин  өнөөгийн Коронагийн хямралын үед бүгдийг зөв хийж байна: Улс төрийнхөн нийгмийн байдлын хувьд эмзэг хүмүүсийн хамгааллыг эдийн засгийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж хүмүүсийн сайн сайхны төлөө шийдвэр гаргаж, шийдвэрээ нийтэд тайлбарлан таниулж байна. Олон орны төр одоо л нэг үндсэн үүрэг дээрээ төвлөрч байна. Бүх хүмүүсийн сайн сайхан байдлыг хангах ба хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Ахиулаад нэг харах юм бол санаа зовоох юм бас байна: Хүчирхэг, чадалтай орнуудын төр хэдэн арван жил дуугүй явж ирснээ гэнэтхэн өнөөдөр бидэнд эдийн засгийн даяаршлыг хазаарлах боломж байсангүй, либералчлагдсан санхүүгийн зах зээлүүдийг хянах боломжгүй, том хөрөнгөнд татвар ногдуулах боломжгүй, эдийн засгийн үр өгөөжийг бууруулахгүйн тулд төрийн албыг цомхон болгож цалинг бууруулахаас өөр аргагүй байсан гэдгээ хэлэх болов оо? Өмнө нь яагаад дуугүй байв?

Грета Түнберг хүн төрөлхтний өмнө илүү том сүйрэл хүлээж байгааг сануулж хэлээд байхад өнөөгийн хямралын үед авч байгаа шигээ ийм шийдэмгий арга хэмжээ авахын оронд ээлж өнгөрөөсөн, их сайндаа аймхай арга хэмжээнүүд хэрэгжүүлэн аргацаагаад өнгөрөв?

Коронагийн хямралаас бид нэг л зүйлийг тодорхой ойлгож авлаа: Төр хүсэх юм бол, хүссэнээрээ, хэрэгтэй гэж үзсэн газартаа үйл ажиллагаа явуулах чадамжтай, нийтийн эрх ашгийг хамгаалж чаддаг юм байна. Европын орнуудын төр өрийн тоормос, хар тэг буюу огт алдагдалгүй төсөв зэрэг үл гүйцэлдэх санаа,тэр ч байтугай Европын Холбоо-Маастрихын шалгуур үзүүлэлтүүдийг гарын алга эргүүлэх төдийд зогсоож, компаниудыг төрийн мэдэлд авч коронагийн бонд гаргахын хамт европын нэгдсэн өр зэрэг хуучны санааг сэргээж чадлаа. Энэ бол зөвхөн эхлэл төдий зүйл биш, хэтийн чиг хандлага!

Вирусийг улс орнуудын хил хязгаар зааглаж, зогсоож чадаагүйн нэгэн адил хэт барууны үзлийг баримтлагч популистууд, үндсэрхэг үзэлтнүүд мөнгө, бараа, хүмүүсийн чөлөөт урсгалын эсрэг чиглэсэн олон нийтийн санаа бодлыг улам дэвэргэсээр байх болно.

Эцэст нь зөвхөн халдварлах аюул өндөртэй коронавирус хүмүүсийн аминд хүрээд байгаа юм биш. Нийгмийн тэгш байдлын асар том зөрүү, дэлхийн хүн амын томоохон хэсгийн материаллаг зовлон зүдгүүр, зарим улсад огт байхгүй, зарим улсад сүржин бүтэцтэй ч даржин үйлчилгээтэй төрийн үйлчилгээ, эдгээрт уян хатан хандаж тэр ч байтугай дэмжиж ирсэн улс төр ч хүмүүсийн аминд хүрч байна.  Харин вирус бол бүгдийг тэгшитгэгч юм. Вирусийг улс орнуудын хил болон нийгмийн давхарга хоорондын зааг аль нь ч зогсоож чадахгүй.

Улс орнуудын хил дамнан тархсан цар тахал дэлхий нийт нэгдсэн зохицуулалтад орж нэгдсэн хариултаа өгөөч ээ хэмээн хашгирч байна. Олон орон корона вирусийн эсрэг дайн зарлаад байна. Гэтэл коронавирусийг буудан алж болохгүй. Коронавирусийн эсрэг дайнд ялалт байгуулахыг хүсэж буй улс орон бүр дасан зохицох стратегиа боловсруулах хэрэгтэй. Дэлхий дахинд дайн байлдааны бүх үйл ажиллагааг нэн даруй зогсоох ёстой. Дэлхий нийтийн жил тутамд зэвсэглэлд зарцуулдаг 1.8 тэрбум долларын багаар бодоход тал хувийг нь вирусээс гадна олон төрлийн өвчинтэй тэмцэж буй дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах хэрэгтэй байна. Зэвсэглэлийг захиалагч нь эцсийн эцэст улс төр. Энд Европын Холбоо, НАТО үлгэр жишээ үзүүлж, өнөөгийн зэвсэглэлээр хөөцөлдөх байдлыг сааруулах ёстой.

Вирусийг улс орнуудын хил хязгаар зогсоож чадахгүй байгаагийн нэгэн адил хэт барууны үзлийг баримтлагч популистууд, үндсэрхэг үзэлтнүүд мөнгө, бараа, хүмүүсийн чөлөөт урсгалыг эсэргүүцсэн нийтийн санаа бодлыг цаашид улам дэвэргэсээр байх болно. Үүнийгээ тэд чадна, учир нь улс төр өнөөг хүртэл олон улсын хамтын ажиллагаанд нойрмог хандсаар ирсэн. Зөвхөн АНУ-г харахад: Улс орнуудын дангаараа вирусийн эсрэг явуулж буй тэмцэл тархалтыг зогсоож чадахгүй, харин ч үр дагаврыг нь улам хүндрүүлж байна.

ОУВС нийгмийн гамшигт живсэн Венесуэл шиг орнуудад тухайн орны улс төрийн нөхцөл байдлаас хамааран тусламж үзүүлэхээс татгалзаж хүчээ үзүүлж байгаа нь хүний эрхийн зөрчлийг үл тоомсорлож байгаа хэрэг.

Дэлхий даяар дотоод бодлогоо вирусийн тархалтыг удаашруулах, бууруулахад төвлөрүүлсэн бол вирусийг хазаарлаж чадах байсан. Европын холбооны гишүүн орнууд хуяган доороо толгойгоо нуух яст мэлхий шиг амиа хичээж нүдээ таглаж суухын оронд Итали мэтийн хүнд байдалд орсон орнуудад зоригтой, өгөөмөр тусламж үзүүлсэн бол Европын өнөөдөр болон маргааш өөрөөр харагдах байлаа.  Австри, Германы сайн тоноглогдсон эмнэлгүүд Италийн хүнд өвчтөнүүдийг хүлээж аваад, эмчлээд өгсөн бол олон хүний амь насыг аварч болох байлаа. Европ тив ч ингэж муугийн жишээ болохгүй байлаа. Дахин аминч, жижигхэн орнууд байсан өнгөрсөн үе рүүгээ эргэх үү? Эсвэл Европ тивээр хөндлөн гулд аялах эрх чөлөөгөө хадгалж үлдэх үү? гэдэг шийдвэрээ бид одоо л гаргах хэрэгтэй байна. Одоо санал хураалт, нэгдэл, туслалцааг хаагаад байгаа зөвхөн тэр л хилийн асуудлаар хэлэлцээрт орох хэрэгтэй байна. Энэ хэлэлцээр зөвхөн Европ тивд бус дэлхий дахинд шаардлагатай байна. ДЭМБ цар тахлын эсрэг тэмцэх явцдаа олон талт хамтын ажиллагааны бүтээмжийн чадамж, давуу талуудыг өдөр бүр бидэнд харуулж байна. ОУВС харин эсрэгээрээ нийгмийн гамшигт живсэн Венесуэл шиг орнуудад тухайн орны улс төрийн нөхцөл байдлаас хамааран туслалцаа үзүүлэхээс татгалзаж, хүний эрхийн зөрчлийг үл хайхран хүчийг үзүүлж байна. Эндээс авах сургамж бол маш энгийн: НҮБ, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын мэдлийн нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг ардчилах, хүмүүнлэгийн үүднээс Иран, Куба, эсвэл Зимбабве зэрэг орнуудын эсрэг тавьсан хоригуудыг нэн даруй цуцлах, өргөн хүрээтэй олон улсын тусламжийн фонд байгуулах, өрийн ноцтой дарамтад орсон дэлхийн өмнөдийн орнуудын өрийг тэглэх юм. Эрүүл мэндийн сул системтэй орон бүр дэлхий даяар вирус тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Санхүүгийн томоохон актёрууд коронагийн хямралаас ашиг олох арга замыг хайж эхлээд байна. Хамгийн сүүлийн үеийн нэг жишээ бол: Европ тивийн эв нэгдлийн эсрэг чиглэсэн мөнгө хүүлэлт юм. Эдийн засгийн хэрэгслүүдийн зүгээс санхүүгийн зах зээлийг олон нийтийн оршихуйн үндэс болсон нийгмийн суурь дэд бүтцүүд, төрийн алба, экологийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэх боломж тун хязгаарлагдмал байна. Иймээс бидэнд төсвийн секторт асар их хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарч байна. Өнөөдөр коронатай тэмцэх европын нэгдсэн фонд байгуулахыг эсэргүүцэж байгаа институт, хүн бүр энэ хямралыг ойлгоогүй л байна гэсэн үг. Үүнээс илүү ноцтой нь: фондыг эсэргүүцэгчид дараагийн хямралын үрийг тарьж байна гэсэн үг.

Засгийн газруудын төсөөлөн бодох чадвар ямар муу юм бэ? гэдгийг хараад үнэхээр гайхмаар. Тэд нөхцөл байдлыг тогтворжуулах, системийг хадгалж үлдэхэд гол анхаарлаа хандуулж байна. Хувьчлагдсан нийгмийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд эргүүлэн авахад тэд юуны өмнө алдагдлыг төрийн мэдэлд шилжүүлэхэд анхаарч байна.

Зээл ба валютын хяналтаар дамжуулан санхүүгийн зах зээлүүдэд ардчилсан хяналт тогтоох нь чухал байна. Хөрөнгө, капитал, их хэмжээний өв залгамжлалаас олж буй ашигт илүү өндөр татвар ногдуулах хэрэгтэй. Дэлхийн нийт хөрөнгийн 40%-ийг эзэмшиж буй дэлхийн хүн амын нэг хувьд нийгмийн хариуцлага, үр өгөөжтэй татвар ногдуулах цаг нь болсон. Энэ нь техникийн хувьд бол хүнд биш улс орон бүр үүнийг өөрсдөө хийж чадна. Татварын баян бүрдүүдийг хатаах, хөрөнгө зугтаалгахын эсрэг олон улсын хамтын ажиллагаа чухал. Брексит буюу Британи Европын холбооноос гарснаар Лондонгийн биржийг сулруулж маш тааламжтай гарааны нөхцөлүүд бүрдсэн тул санхүүгийн сүүдрийн зах зээлийн хамгийн том байршил болох Герман зоригтой алхам хийх хэрэгтэй. 

Өнөөгийн байдлаар олон орнууд эдийн засгаа сэргээхийн тулд дэлхийн хоёрдугаар дайны дараах түүхэнд байгаагүй том хөтөлбөрүүдийг баталж байна. Энэхүү дэмжлэг нь хямралын үр дагаврыг зөөллөхөд зайлшгүй шаардлагатай. Коронагийн цаг үеийг бүх талуудыг оролцуулаад зогсохгүй бүгдэд нь /компаниуд болон хөрөнгө эзэмшигчдэд/ хариуцлага ногдуулах шинэ хэлэлцээрийг эхлүүлэх цаг хэмээн ойлгох нь зүйтэй. Үүний тулд ардчилсан төр зөвхөн замыг нь чөлөөлж өгөөд зогсохгүй такт ба зорилгыг нь тодорхойлж өгөх ёстой. Нэгдүгээрт: Улс төр хэлэлцээрийг урам зоригтой эхлүүллээ. Хоёрдох зорилгын хувьд сүүлдээ улс төр өөрийнхөө зоригоос айхад хүрээд байгаа бололтой. Бид улс төрийн түших тулгуур нь больё! Зорилго нь бол тодорхой: Энд жишээлбэл экологи-нийгэмд халгүй хувьслыг авчрахын тулд нэн даруй шилжилт гэх мэт шийдлүүдийг санал болгож байна.

Засгийн газруудын төсөөлөн бодох чадвар ямар тааруухан юм бэ? гэдгийг гайхмаар. Тэд нэн түрүүнд нөхцөл байдлыг тогтворжуулах, системийг хадгалж үлдэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Хувьчлагдсан нийгмийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд эргүүлэн авахад юуны өмнө алдагдлыг төрийн мэдэлд шилжүүлэхэд анхаарч байна. Өмчлөлийн шинэ хэлбэрүүдийг туршиж үзэх, ажилчдын компанийн шийдвэр гаргалтанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зэрэгт төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Аж үйлдвэрийн тэргүүлэх салбаруудад жишээлбэл авто машины аж үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд ямар ч эргэлзээгүйгээр өргөн далайцтай технологийн шинэчлэл /дижиталчлал/ хийгдэх болно. Үүний зэрэгцээ нийт эдийн засгийг экологид ээлтэй үйлдвэрлэлийн хэлбэрт шилжүүлэх, нийтийн тээврийн нөхцөлийг сайжруулахын тулд хувь хүмүүсийн авто машины хэрэглээг бууруулах, техникийн дахин боловсруулалтыг сайжруулах урьд өмнө гарч байгаагүй шинэ боломжууд бүрдэж байна. Хямралын ачаар тодорхой улс орнууд гэнэтхэн цаг уурын зорилтуудаа хангах болсон нь эхлэн сонсоход шоглоомтой ч юм шиг. Гэхдээ хямрал бидэнд зам зааж өгч байгаа. Эдийн засгийг сэргээх хамгийн сүүлийн үеийн хөтөлбөрүүдийн төлөвлөлтөөс харахад экологийн эргэлт хийх цаг хараахан болоогүй мэт харагдаж байна.

Олон орнуудад төрийн үйлчилгээний алба бараг байхгүй. Эдгээр орнуудад шууд туслалцаа болон нийгмийн багц арга хэмжээнүүдээр нийгмийн хамгааллын суурь баталгааг хангах боломжтой. Эдгээр арга хэмжээнүүд үр дүнд хүрэхгүй байгаа /эсвэл хэрэгжүүлэх хүсэлгүй байгаа орнуудад/ цусаар төлөгдөх гаалийн татвар эмгэнэлтэй байдалд хүргэх хэмжээнд өндөр байх болно. 

Олон томоохон аж үйлдвэр үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсооход хүрсэн нь эдгээр компаниуд төрийн дэмжлэгийн хамгийн том хэсгийг авах баталгаа нь болох учиргүй. Төрөөс зээл, тусламж үзүүлэхдээ аль болох тэнцвэртэйгээр хуваарилж орон нутгийн эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрүүдийг бүгдийг нь хамруулах хэрэгтэй. Нийлүүлэлт-үйлдвэрлэлийн сүлжээний  тогтвортой байдлыг хангахын тулд сүлжээнүүдийг богиносгож байна. Ухаалаг зохицуулалт хийх замаар нийтийн сайн сайхан байдлыг хангахад нөлөө үзүүлж чадах дэлхийн худалдааг орхилгүйгээр эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг задлах нь цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулахаас өөр ямар ашигтай вэ? гэдгийг сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Зөвхөн коронавирус төдийгүй  нийтийн сайн сайхан байдлыг хамгаалахад хайхрамжгүй хандсанаас болоод хүмүүсийн амь насыг авч одоход хүргэхгүйн тулд бид хүмүүсийн оршихуйн суурь хэрэгцээг хангах дэд бүтцэд хангалттай санхүүжилт гаргаж өгөх цаг нь болсон гэдгийг ухаарах хэрэгтэй. Энд нэн ялангуяа асаргаа сувилгааны нөхөн сэргээх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн нуруун дээр явдаг асаргаа, сувилгааны хөдөлмөрийг өнөөг хүртэл бараг үнэлдэггүй хэвээрээ. Коронавирус тархсанаас хойш л асаргаа, сувилгааны хөдөлмөрт ач холбогдол өгдөг болж бидэнд ямар их хэрэгтэйг бүгд мэддэг боллоо. "Системдээ чухал ач холбогдолтой хөдөлмөр" ажээ.

Дэлхий дахин санхүүжилт нь хүрэлцдэггүй, хэмнэсээр байгаад туйлдуулж орхисон эрүүл мэндийн системүүдээ үтэр түргэн хугацаанд бөөн бөөнөөрөө ирэх өвчтөнүүдийг хүлээн авах чадамжтай болгохын чухлыг ярьцгаалаа. Дэлхийн олон оронд төрийн үйлчилгээний алба бараг байхгүйтэй адил. Эдгээр орнуудад зөвхөн шууд тусламж, нийгмийн хамгааллын багц арга хэмжээнүүдээр дамжуулан нийгмийн хамгааллын суурь баталгааг хангах боломжтой. Хаана эдгээр арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байна? Эсвэл хэрэгжүүлэх хүсэлгүй байна? Тэнд цусаар төлөх гаалийн татвар эмгэнэлтэй байдалд хүргэх хэмжээнд өндөр байх болно.

Хямралын дараагаар бид амьдралын хуучин загвар луугаа эргэж бахь байдгаараа амьдрах юм бол тун удалгүй хэмнэлтийн бодлого ба санхүүгийн зах зээлүүдийн ноёрхол дор амьдарч тэд бидэнд хэмнэлтийн бодлогыг ингэж тэгж хэрэгжүүл гэдэг номоо уншиж эхлэх болно. Хэмнэлтийн бодлогын дагуу нийгмийн зардлыг бууруулсаар гэдсээ тасартал бүсээ чангалж золиосонд нь өнөөдрийн коронавирусээс олон хүн нас барах болно.

Коронавирусийн хямралын дараагаар эрүүл мэнд боловсрол, асаргаа, сувилгаа зэрэг нийгмийн суурь дэд бүтцүүд, тээвэр болон хөдөөгийн алслагдсан дүүргүүдэд хүмүүний амьдралын суурь дэд бүтцүүдийг бүх хүнд хүртээмжтэй болгохын тулд асар их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Одоо л хийхгүй бол оройтно. Европ тивийн бүх иргэдийг ямар нэгэн нөхцөл, болзол тавилгүйгээр суурь орлоготой болгох хөтөлбөрийн талаар сайтар эргэцүүлэн бодох цаг нь болсон. 

Бид хэнийг ч зэмлэх гэсэнгүй. Бид хямралаас хямралын хооронд амьдардаг болчхоод байна. Коронавирусээс үүдэлтэй шокийн давалгаанууд манай цаг үеийг өмнө нь гарсан ан цавынх нь дагуу хугалж таслахаар шажигнуулж эхлээд байгаа ч ямар өөрчлөлч авчрахыг хэлэхэд эрт байна. Хямралууд бол нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн бүтцүүдийг доргиодог, шинэ бүтцийг эхлүүлдэг, одоо байгааг нь бэхжүүлдэг үйл явц юм.

Өдгөө эдийн засгийг сэргээх тарилгын санхүүжилтийг татвар төлөгчид бид бүгдээрээ төлж байгаа. Бид бүгдээрээ төлж байгаа билүү? Бид хямралын дараагаар амьдралын хуучин загвар луугаа эргэж бахь байдгаараа амьдарч эхлэх юм бол тун удахгүй дэлхий нийтээрээ хэмнэлтийн бодлого, санхүүгийн зах зээлүүдийн ноёрхол дор амьдарч тэд бидэнд яаж хэмнэхийг номлох болно. Хэмнэлтийн бодлогын уршгаар гэдсээ тасартал бүсээ чангалж золиосонд нь өнөөгийн коронавирусийн өвчлөлөөс илүү олон хүн амиа алдах болно.

Проф. Доктор Ханс-Юүрген Бурхардт нь Касселийн Их сургуулийн олон улсын болон нийгмийн харилцааны профессор юм.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. 

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de