Дадлага & Тэтгэлэг

Оюутан болон эрдмийн зэрэг горилогч нарт зориулсан Фридрих-Эбертийн Сангийн тэтгэлэг

Бидний хувьд залуу авьяастныг дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг. Фридрих-Эбертийн-Сан нь ажилчны давхаргаас гаралтай авьяаслаг залуу хүмүүсийг суралцах боломжоор хангах, улмаар тэдний ардчиллын оролцоог дэмжихийн тулд одоогоос 90 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Ийм ч учраас бид тэтгэлэг олгохдоо суралцагсдын онц дүнг төдийгүй тэдний нийгэм, улс төрийн идэвхийг харгалзан үздэг.

Хэн тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?

Манай сан улсын болон төр, олон нийтийн өмчлөлийн магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудад суралцагсдад тэтгэлэг олгодог. Манай тэтгэлэг бүх мэргэжлийн үндсэн ангид суралцагсад болон эрдмийн зэрэг горилогчдод нээлттэй. Германаас бусад орны оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах үедээ ХБНГУ-ын их, дээд сургуулиудад суралцаж эхэлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээлэл

FES тэтгэлгийн хөтөлбөрийн цахим хуудас руу (герман хэл дээр) зочилно уу.

Фридрих Эбертийн сангийн олон улсын салбаруудад дадлага хийх

Фридрих-Эбертийн сан (Friedrich-Ebert-Stiftung) дэлхий даяарх салбар оффисууддаа дадлага хийх боломжийг санал болгодог. Энэхүү боломж нь сургалтын хөтөлбөр эсвэл мэргэжлийн сургалтын хүрээнд хийгдэх заавал болон сайн дурын дадлагад, түүнчлэн албан ёсны сургалт, хөтөлбөрөөс тусдаа хийгдэх, гурван сар хүртэлх хугацаатай, мэргэжлийн чиг баримжаа олгох сайн дурын дадлагад хамаарна.

Дадлага хийхийг хүсэж буй гадаад дахь FES-ийн салбар оффист өргөдлөө ирүүлнэ үү. Дадлага болон түүнтэй холбоотой асуудлаар харилцах гол тал, гэрээ байгуулах түнш нь Герман дахь FES-ийн төв оффис бус, харин тухайн гадаад дахь FES-ийн салбар оффис байх болно.

FES нь гадаад дахь салбар оффисуудын аль нэгэнд дадлага хийх хугацаанд тэтгэмж олгодог.

FES нь нислэгийн зардал, визний хураамж, халуун орны бүсэд ажиллахад тэнцэх эсэхийг тогтоох эрүүл мэндийн үзлэг зэрэг нэмэлт зардлыг хариуцахгүй. Эдгээр зардал болон даатгалын (гадаадад байх хугацааны эрүүл мэнд, осол, хариуцлагын даатгал) зардлыг дадлагажигч өөрөө хариуцах ёстой.

Дадлага

Фридрих-Эбертийн сангийн гадаад улс орнуудад явуулдаг үйл ажиллагааг сонирхож байна уу? Тус сангийн үйлдвэрчний эвлэлүүд, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудтай хэрэгжүүлдэг хамтын ажиллагааг та дэмжихийг хүсэж байна уу? Та Монголын улс төр, нийгэм, эдийн засаг болон түүхийг мэдэх үү?

Тэгвэл та Фридрих-Эбертийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт дадлага хийх хүсэлтээ гаргавал бид хүсэлтийг тань дуртайяа хүлээн авах болно. Харин манай сангаас замын зардал, амьдралын өртөг, эрүүл мэндийн зардал зэргийг даах боломжгүй гэдгийг анхааралдаа авна уу! Дадлагын хугацаа доод тал нь хоёр сар байна.

Дадлага хийх хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү: info.mongolia(at)fes.de.

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de