Фридрих-Эбертийн-Сан

Фридрих-Эбертийн Сан Нийгмийн ардчиллын төлөө!

Бид хэн бэ?

1925 онд байгуулагдсан Фридрих Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Манай сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн. Фридрих Эбертийн сангийн улс төрийн өв, гүйцэтгэж буй үүрэг нь түүний үзэл санаа, гэрээслэлээс эхтэй.

Улс төрийн намд ойр байдаг улс төрийн сангийн хувьд бидний үйл ажиллагаа нийгмийн ардчиллын үндсэн гурван үнэт зүйлс болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилдаг. Эдгээр үнэт зүйлс биднийг социал-демократ үзэл баримтлал болон чөлөөт үйлдвэрчний эвлэлтэй холбодог. Нийтийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд манай сан бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулдаг.

Бид юуг зорьж байна вэ?

Бид нийгмийн гарал үүсэл, хүйс эсвэл шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын оролцооны тэгш боломжийг бүрдүүлж, тэгш оролцоог хангадаг чөлөөт, эв санааны нэгдэлтэй нийгмийн төлөө, хүчирхэг, оролцоотой ардчиллын төлөө, хүн бүрд зохистой хөдөлмөрийн суурь нөхцөлүүдийг хангасан ажлын байрыг бий болгодог тогтвортой, өсөлттэй эдийн засгийн төлөө, сайн боловсрол, илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээг баталгаажуулдаг, асуудлыг урьдчилан харах чадамжтай, ядууралтай тэмцдэг, амьдралын томоохон эрсдэлүүдээс иргэдээ хамгаалдаг нийгмийн баримжаат төрийн төлөө, Европ болон дэлхий дахины энх тайван, нийгмийн дэвшлийн өмнө хариуцлага хүлээдэг улс орны төлөө байна.

Бид юу хийдэг вэ?

Бид дараах хэлбэрээр нийгмийн ардчиллын хөгжил, бэхжилтэд хувь нэмрээ оруулдаг. Эдгээрт:

  • Улс төрийн боловсрол олгох: Иргэний нийгмийг бэхжүүлэхийн төлөө. Манай сан мэдээлэл өгөх, чиг хандлагыг тогтоох, чадавхижуулах сургалтуудаараа дамжуулан иргэдийн улс төр, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн идэвх санаачилгыг дэмжиж тэднийг чадавхижуулж байдаг.
  • Бодлогын зөвлөгөө: Бид улс төр, эдийн засаг, нийгмийн болон ардчиллын ерөнхий зарчмуудын өмнө тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдэх стратегийг боловсруулдаг. Шинжлэх ухаан, бодлогын практикийн огтлолцол дээр шударга, ирээдүйг харсан эдийн засаг ба нийгмийн байгууллыг үндэсний, европын болон дэлхийн түвшинд бэхжүүлэхийн төлөө олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулдаг.
  • Олон улсын хамтын ажиллагаа: Дэлхийн 100 гаруй улс орнууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаараа дамжуулан энх тайвнаар хамтран ажиллах, хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжиж байдаг. Ардчилсан, нийгмийн хариуцлагатай, эрх зүйт төрийн тогтолцооны байгуулалт, тэдгээрийн төлөвшил нь чөлөөт үйлдвэрчний эвлэл, хүчирхэг иргэний нийгмийн замыг заагчид юм. Европ тивийн нэгдэх үйл явцын хүрээнд бид нийгмийн хариуцлагатай, ардчилсан, өрсөлдөх чадвартай Европын төлөө идэвх санаачилгатай ажиллаж байна.
  • Оюуны онцгой чадвартай оюутан, суралцагчдад зориулсан тэтгэлэг: Энэ тэтгэлгийг онцгой мэдлэг чадвартай ч орлого багатай эсвэл цагаач гэр бүлээс гаралтай оюутан, эрдмийн зэрэг горилогчдод олгодог. Уг тэтгэлгийг боловсролын салбарт тэгш байдлыг хангахад бидний оруулж буй хувь нэмэр гэж үздэг.
  • Нийгмийн ардчиллын нэгдсэн ой санамж: Манай сангийн архив, номын сан болон түүхэн цаг үеийн түүхийн төслүүд нь социал-демократ үзэл баримтлал, үйлдвэрчний эвлэлийн түүхэн эх сурвалжийн ой санамжийг сэрүүн байлгахад болон нийгмийн бодлого, түүхийн судалгаанд хувь нэмрээ оруулж байдаг.

Friedrich-Ebert-Stiftung Berlin

Hiroshimastraße 17 und 28
D-10785 Berlin 

+49 030 269356
+49 030 26935-9244 

www.fes.de

Friedrich-Ebert-Stiftung Bonn

Godesberger Allee 149
D-53175 Bonn

+49 0228 883-0
+49 0228 883-9207

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de

ФЭС олон улсын хэмжээнд

ФЭС олон улсын хэмжээнд

Эндээс ФЭС-ийн олон улсын хэмжээнд явуулдаг үйл ажиллагааны сэдвүүд болон төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. дэлгэрэнгүй

Фридрих Эберт (1871-1925)

Фридрих Эберт (1871-1925)

Фридрих Эберт 1919-1925 оны хооронд Ваймарын Бүгд Найрамдах Улсын анхны Ерөнхийлөгч байсан бөгөөд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн төлөө бат зогсдог байсан. Тэрээр өөрийгөө нийт Германчуудын Ерөнхийлөгч гэж үздэг байснаас гадна түүний улс төрийн бодлого нь нийгмийн эрх тэгш байдлыг хангахад чиглэдэг байсан. дэлгэрэнгүй