Хятад эдийн засгаа бол өсгөж чаддаг. Харин хуваарилалтын шударга ёсыг хангаж чаддаг уу? Боломжийн тэгш байдлыг хангах болон монополийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээгээр дутагдаад байгаа хуваарилалтын шударга ёсыг тогтоож чадна хэмээн үзэж байгаа юм.
Хятад улс 1978 онд нээлттэй байдал ба шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш дэлхийд өөр хаана ч байхгүй эдийн засгийн өндөр өсөлтийнхөө ачаар гашуун ядуурлаас дундаас дээгүүр орлоготой орнуудын түвшин рүү суга дэвшиж чадлаа. Харин өнгөрсөн 50 жилийн өндөр хурдтай хөгжил нь хуваарилалтын ноцтой асуудлыг дагуулсан юм. Орлогын зөрүү улам бүр нэмэгдэж бүс нутгууд болон хот ба хөдөө хоорондын хөгжлийн зөрүүтэй байдал ч мөн нэмэгдсэн. Мөн төрийн үйлчилгээ хүртэх, эдийн засгийн боломжоос хувь хүртэхэд ч томоохон зөрүүтэй байдал үүссэн. Эцсийн үр дагаварт нь оршин суугаа бүс нутаг, орлогын байдлаас хамааран сурч боловсрох боломж тэгш бус, харилцан адилгүй болсон. Иймээс Хятадын Коммунист Нам (ХКН) 2020 онд “Нийтээрээ хангалуун амьдрах” уриаг албан ёсны зорилт болгон дэвшүүлсэн. Энэ зорилтын цаана эдийн засгийн үр өгөөж ба шударга ёс, өсөлт ба шударга хуваарилалт хоорондын зохист тэнцвэрийг тогтоох эдийн засаг, нийгмийн бодлогын цогц арга хэмжээ агуулагдаж байгаа юм.
Өнгөрсөн 50 жилийн хөгжлийн өндөр хурдтай хөгжил нь хуваарилалтын ноцтой асуудлыг дагуулсан.
Энэ хүсээгүй “дагалдах сөргө үр дагавар”-тай тэмцэхийн тулд хятадын засгийн газар “Нийтээрээ хангалуун амьдрах” зорилтыг таван жилийн төлөвлөгөө ба 2035 он хүртэлх урт хугацааны хөгжлийн алсын хараандаа тусгаад байна. Энэ бодлогыг зөв эрэмбэлэхийн тулд хөгжлийн төрөл бүрийн үе шатуудыг нүднийхээ өмнүүр гүйлгэн харах шаардлагатай болно.
1978 оны шинэчлэл хүртэл Хятад нь дээд зэргээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон байлаа. Төр нөөцийн хуваарилалтын бараг бүх хүчин зүйлсийг тодорхойлдог байлаа. 1949 онд БНХАУ байгуулагдсан цагаас хойш засгийн газар нь хөрөнгийн хуримтлалыг дэмжихийн тулд цалинг зориудаар бага бөгөөд харьцангуй ижил түвшинд зориудаар барьдаг байлаа. 1952-1986 онд Хятад улс тэгш бус байдал хамгийн багатай орнуудын тоонд багтдаг байлаа.
Засгийн газар цалинг зориудаар бага байлгах нь аж үйлдвэржилтийг урагшлуулах шалгарсан арга гэж үздэг байлаа. Энэ бодлогын хэрэгжилт нь бүтээмжийг дээшлүүлэх урам зоригийг мохоож эдийн засгийн үр өгөөжийг бууруулж байлаа. Үр дагаварт нь: 1978 онд Хятадын нэг хүнд ногдох орлого 156-хан доллартай тэнцэж байсан нь дэлхийн улс орнуудаас сүүл мушгисан үзүүлэлт байлаа. 1978 оны байдлаар тус улсад 770 сая ядуус амьдарч байжээ. Ядуурлын коефициент нь 97.5%-тай тэнцэж байлаа. 1978 оны байдлаар засгийн газар нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүтээмжийн чадамж сул, санхүүгийн ноцтой хүндрэлийн эсрэг зоримог арга хэмжээ авч бодлогынхоо чиг хандлагыг эрс өөрчлөн эдийн засгийн шинэчлэл ба улс орныг либералчлах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Засгийн газар эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх нь хамгийн чухал зорилт хэмээн зарлаад нөөцийн хуваарилалтыг зах зээлийн хүчнүүдэд даатган орхисон юм. Зуун солигдох шилжих үед зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт бүрэн төгссөн. Энэ үйл явцын нэгэн хэсэг нь Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ)-д гишүүнээр элссэн явдал бөгөөд энэ гишүүнчлэл нь Хятадыг дэлхийн эдийн засагт нэгтгэх үйл явцыг хурдасгасан юм.
Зах зээлийн либералчилал нь бүтээмжийг дээшлүүлэх урам зоригийг өдөөсөн шинэ чиг хандлагыг идэвхжүүлж улмаар өсөлтийг асар хурдацтай нэмэгдүүлэв. Гэхдээ хөгжлийн тухайн үе шатанд зөвхөн орлогыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаагүй. Үүнээс болоод хот, хөдөөгийн орлогын орлогын ялгаа улам нэмэгдэж 1978 онд 155 доллар байсан хот хөдөөгийн орлогын ялгаа 2015 онд 3 375 ам доллар болж өссөн нь хуваарилалтын ноцтой асуудал үүссэнийг нотлох нэгэн шалгуур үзүүлэлт юм.
Ядуурлыг намжаах зорилт нь ХКН-ын дотоодод болон төрийн бүх түвшинд нэгдсэн зөвшилцлийн хэмжээнд хүрсэн юм.
Шинэ эринд (тус улс өдгөө ч энэ шинэ эриндээ байсаар байгаа байгаа), хуваарилалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд улс төрийн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Эдгээр арга хэмжээг багцаагаар хоёр үе шатад хувааж болох юм. Эхний үе шат туйлын ядуурлыг арилгахад чиглэгдэж байсан бол хоёрдох үе шат “нийтээрээ хангалуун амьдрах” зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.
Си Жиньпин ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараагаар Хунан мужийн баруун хэсэгт айлчлахдаа “зорилтод нийцсэн ядуурлын эсрэг тэмцэл”-ийн санааг анх дэвшүүлсэн. Энэ айлчлалаас хойш ядуурлыг намжаах нь ХКН-ын дотоодод болон төрийн бүх түвшинд нэгдсэн зөвшилцлийн хэмжээнд хүрсэн юм. Хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн олон талт тогтвортой идэвх санаачилгыг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан. Зорилтот дэмжлэг, намын боловсон хүчнийг хөдөө тосгонд шилжүүлэн ажиллуулах болон бусад олон арга хэмжээ хэрэгжүүлсний ачаар долоон жилийн дотор анхаарал татсан үр дүнд хүрчээ. 2020 оны эцсээр хятадын хөдөөгийн хамгийн ядуу 832 тойрогт ядуурлыг арилгаж хятадын өөрийнх нь шалгуур үзүүлэлтээр туйлын ядуурлыг бараг бүрмөсөн ялжээ.
Ийнхүү туйлын ядуурлыг ялснаар Хятад улс “Нийтээрээ хангалуун амьдрах”, хуваарилалтын тэгш бус байдлыг бууруулах зорилт бүхий хөгжлийн хоёрдох үе шатны тогтвортой сууриа бүрдүүлж чадсан юм. Хэдийгээр “Нийтээрээ хангалуун амьдрах” гэж юуг хэлээд байгаа нь тодорхой биш ч гэлээ олноороо батлагдсан стратегийн баримт бичгүүдийг судлахад энэ нь үр дүнгийн тэгш байдлыг бус харин “боломжийн тэгш байдал”-ыг хангана гэсэн санаа юм.
ХКН-ын баримт бичигт “Засгийн газрын нэн тэргүүний зорилт нь ард түмнийг илүү баян болгоход оршино” гэж тодорхойлсон байдаг. Иймээс 2015 онд хуралдсан үндэсний конгрессоос “Бүх хүмүүсийг хангалуун амьдруулах зорилтыг алхам алхмаар хэрэгжүүлэх” зорилт нь намаас дэвшүүлсэн зорилтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлсэн жагсаалтад дээгүүр байр эзэлсэн бөгөөд хятадын онцлогтой социализмд нийтээрээ хангалуун амьдрах нь үндсэн зарчим, хятадын онцлогтой социализмыг байгуулах шийдвэрлэх нөхцөл нь байх болно хэмээн онцлон тэмдэглэжээ.
Си Жиньпин 2021 онд ХКН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн барын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Нийтээрээ хангалуун амьдрах зорилтыг хэрэгжүүлэх нь зөвхөн эдийн засгийн асуудал биш харин намаас байгуулагдсан засгийн газрын ерөнхий зарчмуудаас урган гарсан улс төрийн чухал зорилт мөн” хэмээн хүч нэмсэн юм. ХКН-ын бичиг баримтуудаас харахад нам Хятад орныг шинэчлэхээр эрс шийдсэн нь харагдаж байна. Хятад оронд “Нийтээрээ хангалуун амьдрах” зорилтыг хэрэгжүүлэх, өндөрт өргөх улс төрийн түмэн шалтгаан бий. Өсөн нэмэгдсээр байгаа орлогын тэгш бус байдал ба үл хөдлөх хөрөнгийн үнэ нь залуу үеийг нийгмийн байр сууриа дээшлүүлэх, хүн амын бага орлоготой бүлгийн өсөн дэвжихэд саад тотгор учруулж байна. Энэ нь нийгмийн тогтвортой байдалд хүргэх эрсдэлтэй: Сүүлийн үед нийгмийн тодорхой бүлгүүдийн айлтгал, өргөх бичиг өргөх, хурал цуглааны тоо эрс нэмэгдэж байгаа нь улс төрийн тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй юм.
Өсөн нэмэгдсээр байгаа орлогын тэгш бус байдал ба үл хөдлөх хөрөнгийн үнэ нь нийгмийн тогтворгүй байдалд хүргэдэг.
Улс төрийн хүчин зүйлсийн зэрэгцээ эдгээр арга хэмжээнүүдийн цаана эдийн засгийг идэвхжүүлэх зорилт агуулагдаж байхыг үгүйсгэхгүй. Худалдааны бодлогын талбар дээр АНУ, Хятадын хооронд сүүлийн үед гарч буй сөргөлдөөн эдгээр орнууд хоорондын геополитикийн зөрчил улам хурцдаж байгааг харуулж байна. Энэ сөргөлдөөнд Хятад улс “Хоёр цусны эргэлттэй бодлого” хэмээн нэрлээд буй худалдааны бодлогод шилжих замаар хариу барьж байна. “Хоёр цусны эргэлттэй бодлого” нь дэлхийн худалдаанд нээлттэй бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ дотоодын эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх замаар хоёр талт худалдаанаас хараат байдлаа бууруулахад чиглэгдэж байгаа юм. Өсөн нэмэгдсээр байгаа тэгш бус байдал, хэрэглээг эрхэмлэх дундаж түвшнийг бууруулж улмаар дотоодын эрэлт алсуур эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй юм.
“Нийтээрээ хангалуун амьдрах” зорилтыг хэрэгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй улс төрийн арга хэмжээнүүд нь засгийн газар нийгмийн шударга ёсыг нь тогтоохын төлөө байна гэдгийг харуулж Хятадыг шинэчлэхийн төлөө гаргаж буй идэвх зүтгэлд тусгалаа олж байна. Үүний цаана “Нөөцийн хуваарилалтын шийдвэрлэх үүргийг зах зээлд даатгах бөгөөд зайлшгүй шаардлага гарсан үед л төр хөндлөнгөөс оролцоно” гэдэг үндсэн санааг агуулж байгаа бөгөөд хойшид энэ хэвээрээ байх болно.
Үр дүнгийн бус боломжийн тэгш байдлыг бүрдүүлэх зорилтын хүрээнд хүн бүрийн заавал сургуульд сургах үүргийг хэрэгжүүлэхийн тулд бусад бүс нутгуудаас хөгжлөөрөө хоцрогдож яваа бүс нутгуудад их хэмжээний төсвийн туслалцаа үзүүлж зөвхөн мөнгөтэй хүмүүс хүртдэг сургуулиас гадуур сургалтын саналуудыг хязгаарлах, зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэдэг дээд сургуулиуд, жижиг дунд компаниудын судалгаа- хөгжлийн үйл ажиллагаа ба мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, мэргэжил дээшлүүлэх сургалтын төвүүдийн дэд бүтцийг сайжруулахад төрөөс татаас олгох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болно. Зах зээлүүдийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд төрийн зүгээс хийх экс-пост засварууд нь DiDi, WeChat, Beituan, Alibaba зэрэг интернэт платформуудын монополь эрх мэдлийг хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээнүүд байх болно.
“Нийтээрээ хангалуун амьдрах” төсөл нь өргөн хүрээг хамарсан нийгмийн туршилт бөгөөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд ямар үр дүнд хүрэхийг хүлээх л үлдээд байна.
Товчоор хэлэхэд: “Нийтээрээ хангалуун амьдрах” төсөл нь юуны өмнө үр өгөөж, шударга ёс, өсөлт, шударга хуваарилалт хоорондын тэнцвэрийг хангахад чиглэгдэж байгаа бөгөөд тэнцвэрт байдлыг хангаснаар эдийн засгийн хөгжлийн үр жимсийг нийт нийгэмд тэгш хүртээх зорилготой юм. Эдийн засаг-нийгмийн бодлогын цогц арга хэмжээнүүд нь юуны өмнө үр дүнгийн бус боломжийн тэгш байдлыг хангах, зах зээлийн экс-пост засваруудыг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах жигд өсөлтийн загварыг бий болгоход чиглэгдэж байгаа юм. Энэ бол өргөн хүрээг хамарсан нийгмийн туршилт бөгөөд өдгөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд ямар үр дүнд хүрэхийг харан байж л больё.
Зохиогч профессор Жианнан Гуо нь Бээжингийн их сургуулийн Си Жинпиний нэрэмжит “Шинэ эриний Хятадын онцлогтой социализм” судлалын хүрээлэнд хөгжлийн эдийн засаг судлаачаар ажилладаг.
Зохиогч профессор Лей Жанг нь Сичуаны их сургуульд багшилдаг. Тэрбээр макро эдийн засгийн чиглэлээр голлон судалгаа хийдэг.
Зохиогч профессор Хи Жинкай нь Чонгкүинг Жиаотонгийн их сургуульд төсвийн эдийн засгийн туслах профессороор ажилладаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/