Ази номхон далайн бүс нутгийн улс орнууд “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл” хэмээх чөлөөт худалдааны гэрээ байгуулснаа сэтгэл хангалуун онцлон тэмдэглэлээ. Дэлхийн шинэ дэг журмын ирээдүйн хүндийн төв Ази тивд шилжиж, АНУ аядуухан ажих болох нь.
Энэ бол хамтын ажиллагааны өндөр түвшний гэрээ юм. Энэ гэрээний талууд буюу гишүүн орнуудад манай гарагийн хүн амын ойролцоогоор гуравны нэг, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь ногддог. Ази номхон далайн чөлөөт худалдааны гэрээнд тус бүс нутгийн 15 улс нэгдсэн бөгөөд одоогоор байгуулагдаад байгаа дэлхийн хамгийн том худалдааны эвсэл болно. Уг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (AСЕАН)-ийн Дээд хэмжээний 37 дахь уулзалт цахимаар хуралдаж, үндсэн хоёр чухал мэдэгдлийг гаргасан юм. Энэ нь нэг талаас худалдааны нээлттэй замууд болон бүс нутгийн хамтын ажиллагааг санал нэгтэйгээр дэмжиж буйгаа илэрхийлсэн төдийгүй Ковид-19 цар тахлын үед олон тулгуурт бүтэцтэй олон улсын зарим байгууллагын гишүүнчлэлээс АНУ гарсны улмаас ийм байгууллагуудын задрал гүнзгийрч, улс орнууд дотоодын зах зээлээ тусгаарлах ба хамгаалах бодлогыг эрчимтэй явуулахыг эрмэлзэх болсон нэгэн чухал дохио. Нөгөө талаар Зүүн, Зүүн Өмнөд Азийн орнууд худалдааны түншүүдээ заавал Өрнөдөөс хайх шаардлагагүй болсныг илтгэж байна. Үүгээр Азийн эрин зуун хэмээн нэрлэгдэж буй XXI зууны түүхийг тэд өөрсдөө бичиж эхэллээ.
Ази номхон далайн орнуудын чөлөөт худалдааны гэрээ (RCEP)-ний гишүүн улсуудын дотор БНХАУ бол хэмжээлшгүй том эдийн засагтай орон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүчин чадавхаар Хятадыг бараадах улс байхгүй. Тэгэхээр үүнийг ердийн нэг гэрээ гэж харвал гэнэн хэрэг болно. Харин гэрээнд нэгдсэн улсуудыг Хятадын ивээлд багтсан орнууд гэж үзэх нь зүйтэй. Гэхдээ ийм гэрээ байгуулсан явдалд Бээжинд бус Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-т талархах хэрэгтэй. Тус нийгэмлэг 2011 онд томоохон зорилго агуулсан санаачилга дэвшүүлсний үр дүнд өнгөрсөн 9 жилд цөөнгүй хэлэлцээ хийсэн юм. Аливаа асуудлыг нийтийн тохиролцоо /консенсус/-ны зарчим дээр тулгуурлаж шийдвэрлэж байсан явдал хэлэлцээ удаашрах шалтгаан болсон юм. Гэвч "удаан байх хамаагүй гол нь итгэлтэй урагшлах" нь зөв хэмээн олонтаа ишлэх тэдний арга барил "Азийн зам" санаачлагын үзэл санаад нийцэж байв.
Энэ арга барил эцэстээ үр ашгаа өгсөн юм. Энэхүү гэрээний онцлон тэмдэглүүштэй, огтхон ч эргэлзэлгүйгээр түүхэнд бичигдэх онцлог бол: Хятад, Япон, Өмнөд Солонгос улс анх удаа худалдааны нэг гэрээнд нэгдсэн явдал болно. Зүүн Азийн энэ гурван гүрний харилцаа нэн ээдрээтэй тул дардан замаар нэг гэрээнд нэгдэх боломж хомс гэдэг нь ойлгомжтой. Үүнд бүс нутгийн найрал хөгжмийн хамтлагт хамтдаа тоглох тэдний ашиг сонирхол нөлөөлсөн бололтой. Ингэснээр уг гэрээ "Завсрын хүчний дипломат арга зам"-ын амжилттай жишээ боллоо.
Тус бүс нутгийн ихэнх улс орны гадаад худалдаа, аюулгүй байдлын бодлогод Хятад болон АНУ-ын харилцааны тэнцвэр чухал нөлөөтэй.
Ази номхон далайн бүс нутгийн орнуудын чөлөөт худалдааны гэрээ хамрах хүрээний хувьд хамгийн том болсноороо онцлогтой. Гэвч нарийн нягталж үзвэл худалдааны бусад гэрээнээс илүү өргөн, илүү олон салбарыг хамарсан гэрээ болж чадаагүй юм. Энэ нь гишүүн орнуудын худалдааны чадавх, эзлэхүүн эрс зөрүүтэйгээс шалтгаалсан байх талтай. Өөрөөр хэлбэл аж үйлдвэржсэн Австрали, Шинэ Зеланд, Сингапур, эрчимтэй хөгжлийн гараан дээрээ байгаа Тайланд, Вьетнам болон Камбож, Лаос, Мьянмар зэрэг хөгжиж буй улс уг түншлэлд багтаж буйтай холбоотой. Тэдний ихэнх өвөр хоорондоо өмнө нь худалдааны гэрээ байгуулсан улс. Иймд Ази номхон далайн бүс нутгийн иж бүрэн түншлэл (RCEP) гишүүн орнуудын харилцаанд нэмэлт хүрээлэл тогтоож өгөх аж.
520 хуудас 20 бүлэг бүхий энэ гэрээнд гаалийн татварыг бууруулах (хэт өндөр биш, шилжилтийн хугацааг нэлээд урт тавьж өгсөн), хүнд суртлыг арилгах, оюуны өмч ба хөрөнгө оруулалтад ижил стандарт, хэм хэмжээ тогтоох, гарал үүслийг тодорхойлох шаардлагыг уялдуулах зэрэг зорилтыг багтаажээ. Энэхүү түншлэлээс Ази тивийн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээг үүсгэх, бүс нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үр дүн хүлээж байгаа аж. Орон нутгийн жижиг, дунд компани, ААН-үүд ч мөн эерэг хүлээлттэй байгаа юм. Гэвч хөдөлмөрлөх эрх, байгаль орчны стандартуудыг уг гэрээнд огт оруулалгүй үлдээсэн тул орон нутгийн хөдөлмөрчдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд уг гэрээнд ихээхэн эргэлзээтэй хандаж байна. Хөдөлмөрийн тэвчишгүй харилцаа түгээмэл, үйлдвэрчний эвлэлүүд нь тэсэж үлдэхийн төлөө тэмцдэг дэлхийн энэ бүс нутагт ил тод байдал хангалтгүй, түүнд оролцох боломж ч дутмаг байдаг явдал энэ гэрээнд ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
RCEP-ийн шилжилтийн чадамж хэр өндөр юм бэ? гэдгийг өргөн хүрээнд таамаглахад хэтэрхий эрт байна. Өдгөө тодорхой бус байгаа заалтуудын тодорхой хэрэгжилт ямар байхыг хэлэхэд хараахан эрт байна. АСЕАН-ийн гишүүн 6 орон болон гишүүн бус 3 улс уг гэрээнд элсэх тохиолдолд уг гэрээ хүчин төгөлдөр болно. Хойшид өөр өөр бүтэцтэй цөөнгүй гэрээг шинээр байгуулах нь ойлгомжтой. Энэ бүс нутгийн ихэнх улс орны гадаад худалдаа, аюулгүй байдлын бодлогод БНХАУ болон АНУ-ын харилцааны тэнцвэр чухал нөлөөтэй. Гэвч тэд аль нэг хэт их гүрний халаасанд унахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Үүнтэй нэгэн адил Зүүн болон Өмнөд тэнгис дээрх Хятадын зөрчил, хэдэн сарын турш үргэлжилж буй Хятад-Авсралийн харилцанд үүссэн үл ойлголцол нэг шөнө унтаад сэрэхэд шийдэгдчихгүй нь тодорхой. Энэтхэг улс үндэснийхээ үйлдвэрүүдэд сөрөг нөлөө үүсэхээс болгоомжилж RCEP-ээс өнгөрсөн жил гарсан. Шинэ Дели зориудаар хаалгаа нээлттэй хэвээр үлдээсэн ч Хятад-Энэтхэгийн зөрчил үргэлжилсэн хэвээр байгаа тул одоогоор буцаад очихгүй нь тодорхой.
Номхон далайн хоёрын хоёр асар том эвслээс АНУ жийгдээд байна.
RCEP чөлөөт худалдааны гэрээг байгуулснаар Азийн гео-эдийн засгийн газрын зураг өөрчлөгдсөн. Германы Христийн Ардчилсан Холбоо Намын даргад нэр дэвшигч Фридрих Мерц германы ARD сувгийн сэтгүүлч Анне Вилл (Anne Will)-тэй телевизийн ярилцлагад орохдоо илэрхийлсэн "... Европын Холбоо юу ч хийхгүй гар хумхин суусан ..." гэдэг шүүмжлэл үнэнд нийцэхгүй. Учир нь Европын Холбоо энэ жил болон өнгөрсөн жил Япон, Сингапур, Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулсан шүү дээ. Дурдсан гэрээнүүд Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны гэрээнээс илүү өргөн, наанадаж тогтвортой байдлыг хангах тухай бүлэг нь илүү тодорхой юм. Дээрх улстай байгуулсан Европын холбооны гэрээнүүдэд чанарын стандартуудыг тогтоож, бодит сорилт тулгарсан тохиолдолд хэрэгжүүлэх арга замын талаар илүү тодорхой зорилтыг дэвшүүлснээрээ онцлог юм. Мөн RCEP-ээс ялгаатай нь Европын холбоо болон Азийн орнуудын хооронд байгуулсан худалдааны гэрээний заалтууд ирээдүйн олон улсын худалдааны харилцаанд бичигдэх бөгөөд тэдгээрт шалгуур тогтоож өгнө. Өөрөөр хэлбэл, аливаа олон улсын гэрээг Зүүн Өмнөд Ази, Брюссель, Бээжин эсвэл Вашигтонд байгуулах уу? ямар түншүүдтэй байгуулахаас үл хамаарч нэгдсэн зохицуулалт болон хэмжүүрийг тогтоож өгөх болно.
Нөхцөл байдал АНУ-д илүү хүндээр тусаж байгаа юм. Доналд Трампын удирдлага дор АНУ Номхон далай дамнасан түншлэл (TPP)-ийн суурин дээр байгуулсан Номхон далай дамнасан иж бүрэн түншлэлийн гэрээ (CPTPP)-нээс гарсан юм. Энэ гэрээнд 11 хөрш улс, түүний дотор RCEP-ийн гишүүн 7 хамрагддаг. Дээрх гэрээнүүдийн агуулга илүү өргөн, гаалийн татвар хөнгөлөх хэмжээ ч илүү байдаг. Нэгэнт гарсан гэрээнд буцаж элсэх явдал шинээр байгуулах Байдений засаг захиргаанд амаргүй даваа байх болно. Гэрээнээс гарах, дахин шинээр элсэхийн төлөө АНУ асар их эдийн засаг, нийгэм, улс төрийн үнэ төлөх хэрэгтэй болно. Ковид-19 цар тахалтай холбоотой хямрал гүнзгий, тэмцэгч хэмээн нэрлэгдэх бүсийн ажилчдын эргэлзээ дэндүү их, дотоод бодлогодоо илүү төвлөрч буй АНУ-ын шинэ засгийн газарт энэхүү чөлөөт худалдааны үлэмж гэрээ тийм чухал гэж үү? Хятадын төрийн тэргүүн Си Зиньпин саяхан СРТРР гэрээнд элсэж ороход болохгүй гэх зүйлгүй хэмээн хэлсэн явдал анхаарал татаж байгаа юм. Гэхдээ Хятадтай харилцах Жое Байдений арга хэлбэр, өнгө аяс өөр байна гэдэг хүлээлт бий. Өөр бодлого баримтлах боломж ч үгүй мэт харагдаж байна.
БНХАУ, АНУ хооронд олон арван жилийн туршид орших үл ойлголцол наанаа системийн сөргөлдөөн мэт боловч цаанаа XXI зуунд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, хангамжийн замууд, нөөц, хиймэл оюун ухаан, технологийн давуу байдлын төлөөх өрсөлдөөн болно. Энэ өрсөлдөөн Ази тив болон дэлхий дахинд тодорхой үр дагаврыг авчрах болно.
Герман улс энэ сорилтыг ухамсарлаж байгаа. Хамгийн сүүлд хэвлэгдсэн Холбооны засгийн газрын Энэтхэг Номхон далайн бүсэд баримтлах гадаад бодлогын удирдамж олон талт бүтэцтэй олон улсын байгууллага бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хүчтэй дохио өглөө. Германы засгийн газрын гишүүн, Холбооны Гадаад хэргийн сайд Хайко Маас "... Дүрэм журам дээр суурилсан ирээдүйн олон улсын дэглэмийг цогцлоох асуудал Энэтхэг номхон далайн бүсэд шийдэгдэх болно ..." хэмээн хэлсэн нь бий.
Ази Номхон далайн бүс нутгийн иж бүрэн түншлэл, түүний олон давхаргат хамрах хүрээ, түгээмэл үр дагавар дэлхийд тогтох шинэ дэглэмийн зөвхөн эхлэл буюу нэгдүгээр бүлэг байх аж.
Мирко Гюнтер нь Сингапурт байрладаг Азийн бүс нутгийн Фридрих-Эбертийн сангийн оффисыг хариуцан ажилладаг. Тэрээр өмнө нь Афганистан дахь ФЭС-гийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/