Корона дижиталчлалыг хурдасгаж байна. Дэлхийн өмнөдийн орнууд дижиталчлалын хөгжлийн хохирогчид болж үлдэх аюул нүүрлээд байна. Европ тив ч энд буруутай.
Коронагийн цар тахлаас үүдэлтэй хямралын олон ялагчид тэр ч байтугай зарим ашиг хүртэгсэд өнөөгийн хямралыг мэдэхгүй байгаа. Коронагийн цар тахлаас ашиг хүртэгсдийн нэг нь дижиталчлал байж болох юм. Иймээс олон үндэстний оролцоотой компаниуд нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийнхээ аналог сүлжээнд цар тахлын улмаас гарч буй тасалдал, доголдлыг арилгахын тулд дижитал худалдаан дээр ахиц гарна гэсэн хүлээлттэй байна. Дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээнд дижиталчлал бэхжихийн хэрээр жишээлбэл компьтерийн программ хангамжийн Route4Me компани Е буюу Онлайн худалдаа норм болон тогтоно хэмээн таамаглаж байна.
Дэлхийн өмнөдийн орнууд Ковид-19-ийн тархалтаас өмнө дижитал худалдаа ба дижитал эдийн засагт ихээхэн найдвар тавьж байлаа. Шинэ, дижитал зах зээлүүд нээгдсэнээр өндөр өсөлт бий болж хүмүүсийн хангалуун амьдралын төвшин дээшлэх болно хэмээн технологийн комцернууд болон хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн актёрууд санал нэгтэйгээр баталж байна.
1990-ээд оны дунд үеэс хөгжиж эхэлсэн дижитал худалдаа бодит байдал дээр уламжлалт худалдаанаас илүү эрчимтэй, техник, технологийн хэрэглээн дээр суурилсан шинэлэг байдлаар хөгжиж байна.Онлайн худалдааны өсөлтийн хувь аналог худалдааныхнаас эрс өндөр байна. Өдгөө дэлхийн худалдааны жил тутмын өсөлт гурван хувиас доогуур байхад онлайн худалдааны өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байна. НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын (UNCTAD) тооцоолсноор онлайн худалдааны жилийн эргэлт жил тутамд дэлхий дахинд 29 тэрбум долларт хүрчээ.
АНУ-ын үндэстэн дамнасан компаниуд коронагийн хямралаас авсан сургамжаасаа суралцаж, ирээдүйд тархаж болзошгүй цар тахлуудад бэлтгэлтэй байхын тулд өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээнүүддээ дижитал-тоон технологийг илүү өргөн нэвтрүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
Дижиталчлалын хөгжлөөс өнөөг хүртэл АНУ ба Хятад гэсэн хоёрхон орон хамгийн өндөр ашиг хүртээд байна: Дэлхийд хамгийн томд тооцогдож буй 70 платформын зах зээлийн үнэлгээний 90% нь АНУ ба Хятадад ногдож байна. Европ тивд 3.6% нь ногддог. Харин хөгжиж буй болон эрчимтэй хөгжлийн гараан дээрээ байгаа орнууд энэ шинэ зах зээлээс тун бага хувь хүртэж байна. Азийн бусад орнууд бүгд нийлээд 5%, Африк тивд 1.3% тус тус ногдож байна. Латин Америкт Их 20-д багтдаг Аргентин, Бразил, Мексик зэрэг орнууд оршдог боловч нийт зах зээлд мянганы хэдэн хувь л ногдож байна. Том концернууд дижитал эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул бүс нутаг хоорондын тэгш бус байдал цаашид ч эрс нэмэгдэх хандлагатай байна. Шалтгаан нь Ковид-19: АНУ-ын үндэстэн дамнасан компаниуд коронагийн хямралаас авсан сургамжаасаа суралцаж ирээдүйд тархаж болзошгүй цар тахлуудад бэлтгэлтэй байхын тулд өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээнүүддээ дижитал-тоон технологийг илүү өргөн нэвтрүүлэх болно гэдгээ мэдэгдэв.
Дижитал худалдаа бий болсон цагаасаа хойш эрчимтэй өсөөд зогсоогүй үндсээрээ өөрчлөгдөөд байна. Эдийн засгийн ач холбогдол нь дээшилж байгаа гэдэг утгаараа дижитал худалдаа ба мэдээлэл солилцох зохицуулалтууд худалдааны гэрээнүүдэд тусгай бүлэг болон орж байгааг гайхах хэрэггүй юм. Эхлэлийг нь Дэлхийн Худалдааны Байгууллага (WTO-ДХБ) тавьсан. ДХБ-ын хамгийн чухал хэлэлцээрийн нэг нь мэдээллийн технологийн тухай хэлэлцээр (Information Technology Agreement) юм. Уг хэлэлцээрээр компьютер, гар утас зэрэг мэдээллийн технологийн хэрэгслүүдийн импортын гаалийн татварыг бууруулах тухай тохиролцсон бөгөөд 1998 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хооронд 81 орон уг хэлэлцээрт нэгдэн ороод байна. Уг хэлэлцээрийн өмнөдийн орнуудад авчирч буй үр дагаврыг Энэтхэгийн жишээн дээр тодорхой тайлбарлаж болно. Гаалийн татвар тэглэсний үр дагаварт Энэтхэг улс үндэстэн дамнасан компаниудын цахилгаан холбоо, зугаа-цэнгээний электроникийн бүтээгдэхүүний үерт автаж байна. Эдгээр компаниуд Хятадын хямдхан бараа оруулж ирэх нь нэмэгдсээр Энэтхэгийн үндэсний үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдийн бараа, бүтээгдэхүүнүүдийг өөрийнх нь зах зээлээс шахаж байна. Мэдээллийн технологийн импорт нь Энэтхэгийг бүтээмжийн тэнцлийн томоохон алдагдалд хүргэж байна. Гаалийн татвар тэглэсний улмаас гарсан орлогын алдагдал юуны өмнө хөгжлөөр дорой, төсвийн орлогынхоо томоохон хувийг гаалийн татвараар бүрдүүлдэг орнуудад илүү хүнд тусдаг. Того, Бенин, Сиерра Леоне, Мали зэрэг орнуудын улсын төсөвт гаалийн татварын орлого 40-өөс дээш хувь эзэлдэг.
Е-ном, видео тоглоом, кино, хөгжим, программ хангамж зэрэг материаллаг бус бүтээгдэхүүний худалдаанд хөгжиж буй орнууд маш дорой үүрэг гүйцэтгэдэг. Электрон дамжуулалт хийх боломжтой бүтээгдэхүүний импортод тэргүүлэх буюу топ хамгийн том зах зээлүүд дунд дэлхийн өмнөдийн орнуудаас нэг нь ч алга. Материаллаг бус бүтээгдэхүүнүүдийн Хил дамнасан худалдаанд Хятад улс 13 тэрбум доллар 1-р байрыг эзэлж, хоёрдугаар байрыг Герман 8 тэрбум доллар, гуравдугаар байрт АНУ 6 тэрбум доллароор орж байна.
Хөгжиж буй болон эрчимтэй хөгжлийн гараан дээрээ байгаа олон орнууд дижитал дамжуулалт хийх боломжтой бүтээгдэхүүнүүдийн цэвэр импортлогчид юм. Эдгээр орнууд мэдээж худалдааны асар их алдагдал хүлээдэг. Тэгвэл Хятад улс бүтээгдэхүүний энэхүү категорид худалдааны ихээхэн илүүдэлтэй буюу өндөр ашигтай ажилладаг.
Зах зээлээс алслагдмал байдал мөнгөөр илэрхийлэгддэг. НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын 2015 оны судалгаагаар материаллаг бус бүтээгдэхүүний дэлхийн худалдаа 63 тэрбум долларт хүрээд байв. Хятад улс бүтээгдэхүүний энэ категорид худалдааны илүүдэлтэй, өндөр ашигтай ажилладаг бол хөгжиж буй болон эрчимтэй хөгжлийн гараан дээрээ байгаа орнууд дижитал дамжуулалт хийх боломжтой материаллаг бус бүтээгдэхүүний цэвэр импортлогчид учраас худалдааны энэ салбарт худалдааны асар их алдагдал хүлээдэг. Жишээлбэл Мексик улс материаллаг бус худалдааны салбарт 600 сая долларын худалдааны алдагдал хүлээсэн. Тайланд, Өмнөд Африк, Чили, Бразил улс тус бүр 200 саяас дээш долларын худалдааны алдагдал хүлээжээ.
Технологийн хэлэлцээр нь өнөөг хүртэл гаалийн хөнгөлөлтийн хугацаатай тохиролцоо байсаар ирсэн. ДХБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтын үеэр гишүүн орнууд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөх ёстой болсон юм. Томоохон мэдээллийн технологийн компаниудтай аж үйлдвэржсэн орнууд нэлээд олон жилийн өмнөөс гаалийн хөнгөлөлт үзүүлэх тухай хугацаат тохиролцоог байнгын, хугацаагүй гэрээ болгон өөрчлөхийг шаардаж байна.
Хөгжиж буй орнууд энэхүү хэлэлцээрийг ихээхэн шүүмжилдэг. Дэлхийн өмнөдийн орнууд гаалийн хөнгөлөлтийн гэрээг өөрсдийн зах зээлийг бий болгоход саад учруулж байна гэж үздэг. Бүс нутгийн зах зээлүүд жишээлбэл Африкийн аж үйлдвэрийн компаниудын хувьд амин чухал, учир нь эдгээр компаниуд бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг бүс нутгийнхаа зах зээлүүд дээр борлуулдаг. Борлуулалтын баталгаатай сувагтай болох сонирхол нь Африкийн чөлөөт худалдааны бүсийг (CFTA Continental Free Trade Area) байгуулах гол хөтлөгч хүч юм. Электрон барааны худалдааг удирдах зохистой гадаад хамгаалалт байхгүй тул дээрх хүчин чармайлтууд зарим талаар талаар болж магадгүй юм.
Дижитал худалдааны зохицуулалтууд зөвхөн ДХБ-д байдаггүй. Шинэ зуун эхэлснээс хойш электрон, дижитал барааны тухай тусгай бүлэг бүхий хоёр талт худалдааны хэлэлцээрийн тоо тогтмол нэмэгдсээр байна. 20 орчим гэрээнд мэдээлэл дамжуулах тухай маргаан дагуулсан зохицуулалтууд багтсан байдаг. Энэ хооронд уг зохицуулалтууд нь мөн орон нутагт байршуулахыг хориглох тухай журмуудтай холбоотой байдаг. Гэсэн хэдий ч улс орнуудын төрд олон үндэстний оролцоотой компаниудад мэдээллийг орон нутгийн сервер дээр хадгалах ба дахин боловсруулах үүрэг ногдуулахыг хориглосон.
Мэдээллийн эдийн засагт шилжиж буй улс ардын аж ахуйтай орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр хэн мэдээллийг эзэмших вэ? гэдэг асуудал илүү чухал болсоор байна. Мэдээллийг ямар сервер дээр байршуулах вэ? Хэн нь мэдээллийг үнэлж хэн нь мэдээллийг жинхэнэ зоос болгох бэ?
Хөгжиж буй олон орнуудын зүгээс гаалийн татварыг байнга хориглох, дижитал худалдааг өргөн хүрээнд либералчлах тухай хэлэлцээрийг хүчтэй шүүмжилсээр байгаа боловч хоёр жилийн өмнөөс тэргүүлэх аж үйлдвэржсэн орнууд ДХБ-ын хүрээнд өргөн хүрээтэй хэлэлцээр байгуулахын төлөө ажиллаж эхлээд байна. “Е-худалдааны найзууд” нэртэй хэлэлцээрт энэ хооронд дэлхийн 80 гаруй улс нэгдсэн. Эдгээрийн дунд Европын Холбоо, АНУ, Япон мөн Хятад болон эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр байгаа зарим орнууд ч багтаж байна. Тэдний хамтын зорилго нь: дэлхийн худалдааны байгууллагаас хэлэлцээрт орох эрхийн мандатыг олж авах. Коронагийн хямралын улмаас дээрх орнуудын үйл хэрэг илүү эрчимжээд байна. Дижитал эдийн засагт өсөлт эрс нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн улмаас худалдааны гэрээнүүдэд е-худалдааг илүү өргөн хүрээнд либералчлах ёстой гэдэг шаардлага улам чангарсаар байна.
Өнгөрсөн 20 жилийн туршлагаас харахад НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлаас (UNCTAD) дижитал худалдааг урагшлуулах үйлчлэлтэй дүрэм журмуудыг хэт яаравчлан батлахгүй байхыг анхааруулж байна. Худалдааны харилцааг либералчилсны улмаас бий болсон ачааны хүнд нь хөгжлийн доод төвшинд байгаа орнууд ба бүс нутгуудад ногдож байна. Нэн ялангуяа коронагийн хямралын үед “Е-худалдааны найзууд “-ын одоо хийгээд байгаа бодит бус орчны хөгжлийг түргэсгэх, ер нь бодит бус орчинтой хамааралтай шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Хөгжиж буй олон орнуудын хувьд коронагийн хямралын үед төрийн бүх нөөцийг нийтийн эрүүл мэндийн салбар дээр төвлөрүүлэх шаардлагатай байгаа, мөн дижитал технологийн хөгжлийн төвшин асар зөрүүтэй байгаа учраас дижитал хэлэлцээрийн үйл явцад оролцох боломжгүй байна.
Дэлхийн өмнөдийн орнуудын дижитал эдийн засгийн хөгжлийн ирээдүй зөвхөн худалдааны гэрээг яаж байгуулснаас хамаарахгүй. Хэр олон орны улс ардын аж ахуй дижитал эдийн засагт шилжив гэдгээс хамааран хэн мэдээллийг ашиглах эрхтэй байх вэ? гэдэг асуудал илүү чухал болсоор байна. Мэдээллүүд ямар сервер дээр очих вэ? Хэн нь мэдээлэлд үнэлгээ хийх вэ? Хэн нь мэдээллийг жинхэнэ мөнгөн зоос болгон хувиргах вэ?
Мэдээллийн эдийн засаг нь баялгийн эдийн засагтай төстэй бүтцүүдтэй байдаг бөгөөд тодорхой бүтцээс хараат байдалд байдаг. Мэдээллийн болон баялгийн эдийн засагт хоёуланд нь баялгийг олборлогч орон ашиг олдоггүй.
Экономист сэтгүүл энэ хамааралт байдлыг маш ойлгомжтой тайлбарласан: Мэдээлэл бол шинэ түүхий нефть л гэсэн үг. Мэдээллийн эдийн засаг нь баялгийн эдийн засагтай төстэй бүтцүүдтэй бөгөөд мөн тодорхой бүтцээс хараат байдалд байдаг. Мэдээллийн болон баялгийн эдийн засгийн нийтлэг төстэй тал нь гэвэл: аль ч тохиолдолд баялгийг олборлогч орон ашиг олдоггүй, харин шаардагдах дэд бүтцүүдийг гартаа барьж буй актёрууд л ашиг олдог. Мэдээллийн эдийн засагт жишээлбэл далайгаар тавьсан кабел, сүлжээний зангилаа, мэдээлэл болон тооцоолон бодох төвийн эзэмшигчид, алгоритмууд ба хиймэл оюун ухааны үйлдвэрлэгчид л ашиг олдог.
Цаашид зөвхөн мэдээлэл-харилцаа холбооны үндэстэн дамнасан компаниудын дэд бүтцээс хамаардаг хараат байдлыг халахын тулд хөгжиж байгаа болон эрчимтэй хөгжлийн гараан дээрээ байгаа орнуудад дотоодын төрийн мэдлийн мэдээллийн дэд бүтэц байгуулах, өргөтгөх чадавхтай болгох хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэгт хөгжлөөр хоцрогдож буй орнуудад дэмжлэг үзүүлэх сорилт тулгараад байна. Аж үйлдвэржсэн орнууд юуны өмнө санхүүгийн дэмжлэгээс авахуулаад мэдлэг-технологийн шилжүүлэг хийхэд шаардагдах нөөцийг бүрдүүлж өгөх ёстой.
Дэлхийн өмнөдийн орнуудын эдийн засгийн оролцоог дээшлүүлэхийн тулд монополиуд тэдгээрийн тив болон улс орнууд хоорондын материаллаг болон материаллаг бус бараануудын хил дамнасан дамжуулалтыг хянах, зохицуулах суурь нөхцөлүүдийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Европын холбоо өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргийн, хамгаалбал зохих баялаг хэмээн үзэж байгаа хирнээ гуравдагч орнуудын мэдээллийн аюулгүй байдлыг Европын компаниудын эдийн засгийн үйл ажиллагаанд саад тотгор бологч хэмээн доогуур үнэлж байна.
Европын холбооноос АНУ болон Азийн компаниудын зах зээлийн эрх мэдлийг хязгаарлахын тулд монополийг хязгаарлах тухай хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хэдэн тэрбумын торгууль ногдуулах санаа, дижитал татвар нэвтрүүлэх, том концернуудыг бие даасан жижиг компаниуд болгон задлах тухай хэлэлцүүлэг явуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ авч олон санаа дэвшүүлээд байна. Европын холбооны шинэ комисс европын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол зорилгод агуулсан, өөрийн гэсэн дижитал стратегиа боловсруулахад онцгой анхаарч байна.
Европын комиссын өмнөх дарга Мэдээллийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндсэн тогтоол нь ирээдүйд байгуулагдах худалдаа-хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг байна гэдгийг 2018 оны эхэнд хуульчилж өгсөн нь ирээдүйн замыг зааж өгсөн чухал шийдвэр болсон юм. Энэхүү дэмжүүштэй арга хэмжээ нь европын худалдааны бодлогын үндсэн чиг хандлагад юуг ч өөрчлөхгүй. Бид үүнийг зохицуулалтыг задлах арга хэмжээ гэж нэрлэсэн хэвээрээ байгаа. Иймээс комисс хувь хүнтэй холбоотой мэдээллээс нэгээс доошгүй хувь хуулбар хийж, Энэтхэгийн өөрийнх нь сервер дээр хадгалдаг байх тухай Энэтхэгийн санаачилгыг “дэмий санаа”, “хор хохирол ихтэй” хэмээн шүүмжилсэн.
Өнгөрсөн хугацаанд Европын Холбоо өөрийн ашиг сонирхлыг, нэг талаас өөрийн иргэдийн, нөгөө талаас дэлхийн бусад бүс нутгуудын хүмүүсийн ашиг сонирхлыг тодорхойлохдоо хоёр хэмжүүрээр авч үзэж байна. Европын холбоо өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргийн, хамгаалбал зохих баялаг хэмээн үзэж байгаа хирнээ гуравдагч орнуудын мэдээллийн аюулгүй байдлыг Европын компаниудын эдийн засгийн үйл ажиллагаанд саад тотгор бологч хэмээн доогуур үнэлж байна. Европын холбооны мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай иргэдийнхээ эрхэд суурилсан шаардлагыг иргэд болон нийтийн сайн сайханд нийцсэн дижиталчлалыг өргөтгөх хүсэл чинь газрын дундад тэнгисээр таслагдчихгүй бол шударга байна гэж үзэж болох юм. Брюссель үүнийг зөвхөн Европт биш дэлхий дахинд тулгамдаж буй сорилт гэж үзэх ёстой.
Свен Хилбиг нь хуульч бөгөөд 2013 оноос хойш “Талхыг дэлхийн дахинд” тусламжийн байгууллагад референтээр ажиллаж байна. Тэрээр дэлхий нийтийн худалдаа, байгаль орчны бодлого зэрэг сэдвүүдийг хариуцан ажилладаг. Түүний одоогийн анхаарал хандуулж байгаа гол сэдэв бол шударга дижиталчлал.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно.
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/