АНУ-ын хөдөлмөрийн сайд асан Роберт Райх Трампад цохилт өгөхийн тулд том концернуудын үйл ажиллагааны аргачлал, иргэдийн уур хилэн ба боломжуудын талаар ингэж өгүүлэв.
Ярилцлагыг Николас Габалакис
Та өөрийнхөө “Систем: Хуурч мэхлээд байгаа хүн нь хэн юм бэ, тэрийг нь бид яаж засаж залруулахвэ?” номондоо АНУ-ын эдийн засгийн систем, улс төр нь эрх мэдэл ба өмч хөрөнгийг тойрсон чөтгөрийн тойрогт орчихсон хэмээн баталсан байдаг. Тэр чөтгөрийн тойрог нь яаж ажилладаг юм бол?
Баячууд өмч хөрөнгөө улс төрд нөлөөгөө тогтооход ашигладаг. АНУ-д улс төрийн өрсөлдөөнд зарцуулах мөнгөний хэмжээнд тогтоосон хязгаар байхгүйтэй ижилхэн гэж хэлж болохоор нэн ялангуяа сурталчилгаа, жишээлбэл фэйсбүүк сурталчилгаа ба хувь нэр дэвшигчдийг дэмжих бүх төрлийн үйл ажиллагааны санхүүжилтэд тун цөөхөн хязгаарлалт тавьдаг. Баячуудын улс төрийн систем рүү шахах мөнгөний хэмжээ нэмэгдэхийн хэрээр Америкийн капитализмын тоглоомын дүрэм өөрчлөгдсөөр байна. Энэ өөрчлөлт монополийг хязгаарлах хуулийн хэрэгжилтэд тун хойрго хандахаас эхэлсэн. Үүний зэрэгцээ үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад орох хүсэлтэй ажилтнуудын замд улам олон саад, тээг тавих болсон. Төлбөрийн чадваргүй болсноо зарлах аргачлалыг энгийн иргэдийн хувьд илүү хүндрүүлж том концернуудад харин илүү хялбар болгосон. Оюуны өмчийн эрхүүдийг өргөтгөснөөр эм үйлдвэрлэгч компаниуд, технологийн мангасуудад патент болон үйлдвэрлэлийн хамгаалалтын эрхүүдээ өргөтгөх боломжийг олгосон. Нэгтгэсэн гомдол гаргахад илүү хүнд болсон.
Мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс нь биржийн арилжааг ашиглах, эсвэл төр, ТУЗ-ийн гишүүд хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдан авах замаар хувьцааны ханшийг зохиомлоор хөөрөгдөх аргаа мэддэг болсон. Энэ хооронд үнийг хөөрөгдөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд авсан. 1930-аад онд Уолл Стрийтэд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн хязгаарлалтуудыг 2008 оны санхүүгийн хямралын өмнө бараг л цогцоор нь хүчингүй болгосон бол санхүүгийн хямралын дараагаар нэвтрүүлсэн хязгаарлалтуудыг сэм сэмхэн хүчингүй болгосоор байна.
Америкийн ажилчид капитализмын хамгийн балмад хэлбэрийг биеэрээ мэдэрч байна. Америкт зөвхөн баячуудад л зориулсан социализм байдаг.
Баячуудад ногдуулах татварын ачааллыг эрс бууруулсан. Үүнийг л би чөтгөрийн тойрог гэж нэрлээд байгаа юм. Миний дээр нэрлэсэн хөгжлийн хандлагууд болон бусад тоо томшгүй олон хөгжил “чөлөөт зах зээл” хэмээгчийг өөрчилсөөр байна.
Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд дээшээ дахин хуваарилагдах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж дараагийн удаад нь зах зээлүүд хөрөнгө чинээтэй хүмүүст ашигтайгаар өөрчлөгдсөөр байна. Дээрээс нь хямралын үед авралын шүхэр дор авч хэрэгжүүлж буй зээл тусламж болон төрийн татаас баячуудын олох ашгийг улам нэмэгдүүлж байна. Тэр ч байтугай бид цар тахлын үед том компаниуд аврагдаж баячуудын татварын ачаалал улам хөнгөрч харин энгийн иргэдэд зээл тусламж, санхүүгийн дэмжлэгээс тун өчүүхэн бага хувь нь ногдож байгааг харж байна.
Зөвхөн баячуудад ашигтай байдал бүрдүүлээд байгаад бухимдсан бухимдал нь олон иргэдийг Трамп мэтийн хууран мэхлэгчдийн тавьсан урьханд оруулж байна уу?
Бидэнд ашигтай арга хэмжээ хэрэгжих цаг ирэхийг үзэхгүй нь гэсэн бодолтой, өөрийнхөө болон үр хүүхдийнхээ аж байдал дээшилнэ гэдэгт итгэл алдарсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдсээр байвал тэдний уур хилэн буцалж, урам хугарсан байдал нь гүнзгийрэх нь мэдээж. Энэ нь хууран мэхлэгчдийн хувьд олз болж иргэдийн уур хилэн, урам хугарсан байдлыг улс төрийн сууриа бүрдүүлэх зорилгодоо ашиглаж цагаачид, ядуус, соёлын элитүүд зэрэг “хүнд байдалд” орсон бүлгүүдийн эсрэг чиглүүлж тэднийг золигт гаргадаг. Тэдний энэ заль мэхийг 1930-аад онд Гитлерийн явуулж байсан үйл ажиллагаатай харьцуулж болох юм. Ажилчин ангийн уур хилэн, урам хугарсан байдал дээр дөрөөлөх нь хууран мэхлэгчдийн хувьд танил стратеги юм.
Ямар учраас зэвүүцэл, олныг хамарсан эсэргүүцэл гарахаа больсон бэ?
Маш олон эсэргүүцэл гардаг. Урьдчилсан сонгуулийн маш чухал нэр дэвшигчид бол Ардчилсан намаас нэр дэвшигч Берние Сандерс, Елизавет Варрен нар юм. Тэдний амжилт нь Ардчилсан намд маш том, өргөн хүрээг хамарсан, дэвшилтэт урсгал байна гэдгийг харуулж байгаа юм. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп өмнөх сонгуульд хэрэглэсэн мэхээ дахин хэрэглэж “та нар бол баатрууд, аврагчид” хэмээн итгүүлэхийг оролдож байгаа ч аажимдаа олон хүмүүс түүний энэ мэхэнд унахаа больжээ. Трамп цаагуур нь баячууд, том концернуудад асар өгөөмөр татварын бэлэг барих, хөдөлмөр хамгааллын дүрэм журмуудыг дахин сулруулах амлалтаа биелүүлсээр байна. Цар тахал тэдний цаагуураа хийж буй ажлыг илчилсээр байна.
Америкт олон түмний дунд олон домог яригддаг. Эдгээр домгууд өнөөгийн бодит байдлын дарамт доор үнэнд гүйцэгдэж байна. Эдгээр домгийн нэгэнд бодит байдал дээр ардчилал ба олигархуудын дундуур зааглах шугам татах хэрэгтэй байхад улс төрд уламжлалт баруун, зүүний урсгал хэвээрээ байгаа тухай өгүүлдэг. Олигархууд хүмүүсийг хагаралдуулахыг хамгийн их хүсдэг. Учир нь хүмүүсийг хоорондоо хагаралдаж, уралцаад байвал олигархуудын өмч хөрөнгө, баялаг ямар замаар нэмэгдээд байна гэдгийг анхаарахтай манатай болно. Гэсэн ч хүмүүс тэдний аль залийг илчилсээр байна. Хоёр дахь домогт чөлөөт зах зээл байдаг, төр чөлөөт зах зээлийн хөгжилд хөндлөнгөөс оролцоод байна хэмээн нотолдог. Үнэн хэрэг дээрээ чөлөөт зах зээлд төр оролцоод байгаа юм байхгүй гэдэг нь ил гарч ирсээр, цар тахал илчлэгдэх үйл явцыг хурдасгаж байна.
Аюулгүй байдлын сүлжээнд том том нүх гарч туйлдаж гүйцсэн нь үнэн. Гэхдээ Трамп ерөнхийлөгч болохоос өмнө ч ийм л байсан.
Өөр нэгэн домогт концернууд нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, эсвэл ажилчид болон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа мэдэрдэг гэдэгт биднийг итгүүлэхийг хүсдэг. Бодит байдал эсрэгээрээ. Концернууд зөвхөн хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүдийнхээ өмнө л хариуцлага хүлээдэг. ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн цалингийн хэмжээ компанийн олж буй ашгаас хамаардаг. Өөр нэг домогт бүтээмжийн нийгэм, нийгмийн гишүүн бүр хийснийхээ хэрээр цалин авдаг тухай өгүүлдэг. Хүмүүс бүтээмжийн систем нь хөрөнгө ба эрх мэдлийн нөлөөгөөр гажууддаг гэдгийг мэддэг болсон. Хэдхэн жилийн өмнө эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны хэлэлцүүлэг эрх мэдлийн нэгэн чухал үзэгдэл буюу эрх мэдэл, өмч хөрөнгийн харилцан уялдааг цөөхөн удаа сэдэв болгон сонгодог байсан бол харин энэ хооронд энэ сэдвээр олон хэлэлцүүлэг явагдаж байна. Энэ нь хүмүүсийн улс төр ба эдийн засгийг олигархуудын гараас салгаж авах ухамсар болон улс төрийн идэвх сэргэж байгааг харуулж байна. 2018 онд явагдсан конгрессын завсрын сонгуулиудын үеэр дэвшилтэт дуу хоолой хүчирхэгжиж байгааг бид харсан. Энэ дуу хоолой ардчилагчдыг амжилтанд хүргэж төлөөлөгчдийн танхимд олонх болгосон юм. Энэ амжилт компаниудад ээлтэй Уолл Стрийтийн ардчилагчдын гавьяа биш гэдэг нь тодорхой, харин Александриа Окасио-Кортез нар шиг залуу, дэвшилтэт ардчилагчид, олон залуу эмэгтэйчүүд ба цагаанаас бусад арьстнуудын гавьяа юм. Цаг үе өөрчлөгдөж байна.
Өнгөрсөн хугацаанд ардчилсан нам статус кво буюу өнөөгийн хүчний харьцааг шүүмжилж байлаа. Таны бодлоор тэд юуг буруу хийсэн бэ? Жое Байден ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд юу хийх ёстой вэ?
Ардчилсан нам ажилчдыг хувь заяанд нь даатгаад орхисон.Энэ бол тэдний гол алдаа. 1930-аад онд Франклин Рузвельтийн удирдлага дор ажилчин анги Ардчилсан Намд гол үүрэг гүйцэтгэж байлаа. Харин сүүлийн 40 жилд Ардчилсан нам шинэ дундаж гэж нэрлэгддэг, шинэ давхаргад чиглэсэн бодлого явуулж ирлээ. Бидний “хотын захын хөвөгч сонгогчид” гэж нэрлэдэг шинэ дундчууд бол дундаж давхаргын дээд хэсэг юм гэж тэд бодсон. Ардчилагчид ингэж төөрөлдсөн бөгөөд үр дүнд нь Америкийн ажилчин анги өнчирч хоцорсон юм.
Ардчилагчид үйлдвэрчний эвлэлүүдэд тун жаахан юм өгсөн, юу ч өгөөгүй гэж хэлж болно. Хувийн секторт ажилчдын зохион байгуулалтын зэрэг буюу үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдсэн ажилтнуудын нийт ажиллагсдын дунд эзлэх хувь 35%-иас 6.4 % хүртэл буурч байхад ардчилагчид гараа хумхиад үг дуугүй харсаар л суусан. Хүчирхэг үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн суларснаар Ардчилсан нам эрс суларсан. Жое Байденд үнэлгээ өгөхөд хэтэрхий эрт байна. Олон хүн түүнийг Доналдын эсрэг ялалт байгуулах хамгийн өндөр боломжтой нэр дэвшигч гэж үзэж байгаа.
Та юу гэж бодож байна?
Байден залуус болон ажилчдад хүрч ажиллаж тэднийг идэвхжүүлэх ёстой гэдэг бодол зөв ч байж магадгүй. Түүнд цаг хангалттай байна. Берни Сандерс саяхан түүнийг дэмжинэ гэдэг амлалтаа өгсөн. Ардчилсан нам нэр дэвшигчийнхээ нэгдмэл ар тал байх тал дээр ажиллаж байна. Харин нэн тэргүүний зорилт нь намаа нэгтгэх биш харин Америкийн түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч болох Трампыг ялахад чиглэгдэж байна.
Байден залуус, ажилчин анги, дэвшилтэт хүчнүүдийг араасаа дагуулж нэгтгэж чадсан нөхцөлд л Трампыг ялж чадна. Энд өөр нэг асуудал гарч ирж байгаа нь: Байден сонгуульд ялсан нөхцөлд америкчуудын нийгмийн баталгаа ба эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын төлөө дэвшилтэт, ирээдүйд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх эрх мэдлийн суурь нь хэр баттай байх бэ? гэдэг асуулт. АНУ бол онцгой тохиолдол. Америкийн ажилчид капитализмын хамгийн балмад хэлбэрийг биеэрээ туулж байна. Америкт зөвхөн баячуудад л зориулсан социализм байдаг. Бусдынх нь өмнө хатуу журам дүрэм, хориг арга хэмжээ бүхий капитализмыг зүгээр л тулгаж орхидог.
Та номондоо Трампын засаг захиргаанаас явуулж буй зохицуулалтыг задлах болон хувьчлах бодлогыг шүүмжилсэн. Өнөөгийн коронагийн хямралын үеэр үүссэн нөхцөл байдалд Трампын засгийн газар хэр хэмжээнд буруутай гэж та үзэж байна?
Миний бодлоор коронавирусийн цар тахлын тархалт, нас баралтын тоо, учирсан хохирлын өмнө Трампын засгийн газар чадваргүй байдал, эрүүл мэндийн системийн зохицуулалтыг задалсан, улс төрийн үзэл суртлын үүднээс төрийн эрүүл мэндийн системээс зарчмын хувьд татгалзсан зэрэг шалтгаанаар гэм буруутай байдлын 50%-ийг хариуцах ёстой. Үлдсэн 50% нь АНУ-ын бүтцэд урьдчилан програмчлагдсан байсан. АНУ-д төрийн мэдлийн эрүүл мэндийн систем байхгүй. Манай улс ашиг олохын төлөө ажилладаг, ихэнх нь томоохон концернуудад хамаардаг, хувийн эрүүл мэндийн даатгалын системтэй. Манай улсын аюулгүй байдлын системд том том нүх гарч туйлдаж гүйцсэн. Трамп ерөнхийлөгч болохоос өмнө ч ийм байсан. Доналд Трамп олон боломжийг ашиглалгүй өнгөрөөсөн, цалин хөлс нь зогсонги байдалд царцсан, тэгш бус байдал газар авсан, авилгад идэгдсэн, орлого, хөрөнгө, эрх мэдлийн дээшээ чиглэсэн дахин хуваарилалт нь улам нэмэгдэж буй нэгэн урт хугацааны хөгжлийн нуралтын цэг дээр таарсан. Трамт гэдэг хүн байхгүй байсан бол түүний оронд өөр хэн нэгэн хууран мэхлэгч цагаан ордонд сууж л байх байсан.
Коронавирусийн хямралын нөлөөгөөр сүүлийн хэдхэн долоо хоногуудын дотор 20 сая америкчууд ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгүүлээд байна. Та Ардчилагчид ба Бүгд найрамдахчууд харилцан ойголцолд хүрч байж олгосон хоёр тэрбум долларын тусламжийн багцыг юу гэж үзэж байна?
Энэ бол аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг дэндүү бага мөнгө. Дээрээс нь энэ тусламжийн ихэнх хувь нь эзнээ олсонгүй. Энэ авралын багцын 500 сая долларыг юуны өмнө том компаниудыг аврахад зориулахаар тохиролцсон. Том компаниудын орших, эс орших энэ тусламжаас хамаарахгүй. 2008 оны банкнуудыг аврах бодлогоос бид нэг л зүйлийг сурсан байх ёстой. Том компаниудыг бол зарчмын хувьд авраад байх шаардлага байхгүй. Жишээлбэл АНУ-ын агаарын тээврийн аж үйлдвэр үл хөдлөх хөрөнгө, онгоц, нислэгийн болон буултын зурвас зэрэг хөрөнгийн баталгаа ихтэй. Томоохон зочид буудлын сүлжээнүүд их хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Тэдний үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ эдийн засаг дахин сэргэмэгц дахиад өсөх болно.
Трамп хэзээ ч байгаагүй бол өөр хэн нэгэн хууран мэхлэгч түүний оронд цагаан ордонд сууж л байх байсан.
Том компаниуд зээлдүүлэгчидтэйгээ өр хувиргах хэлэлцээрийг байнга хийж байдаг. Өнгөрсөн жилүүдэд том компаниуд дээрээс нь хувьцаагаа буцааж худалдан авах,томоохон хөрөнгө оруулагчид, удирдах ажилтнууд, ТУЗ-ийн гишүүддээ өгөөмөр загнаж их ашгаар шагнахын тулд гадна их хэмжээний өр тавьсан. Яагаад? Ямар учраас том компаниудад яаралтай тусламж үзүүлэх ёстой гэж? Энэ бол бусармаг явдал. Нөгөө талд насанд хүрсэн хүн бүрт нэг удаагийн 1200 долларын тусламж үзүүлж байгаа нь дэндүү бага мөнгө. Энэ хэмжээний мөнгийг дундаж амьдралтай америк иргэн долоо хоног тутмын хэрэгцээндээ зарцуулдаг. Энэ бол улаан нүүр лүү нь дэлсээд авсантай адилхан. Энэ мөнгөний ихээхэн хэсэг нь хүмүүсийн гар дээр огт очоогүй байна. Ажилгүйдлийн даатгал нь сайхан санаа, гэхдээ системийн ачаалал хэтэрсэн. Өдгөө ажилгүйдлийн даатгалаас тэтгэмж авахаар иргэдийн гаргаж буй өргөдлүүдийг хүлээн авч дор бүрд нь хариу өгөхөд хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Бүгд Найрамдахчуудын дунд, Бүгд найрамдахчууд засгийн эрхийг нь барьж буй холбооны улсуудад ажилгүйдэлд өртсөн хүмүүс ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгүүлж тэтгэмж авах эрх нь нээлттэй байгаа ч бүртгүүлэхгүй байсан нь өлзийтэй гэж үзэхээр асар их хүнд сурталтай тулгардаг.Одоогийн авч буй арга хэмжээнүүд бол ар хормойгоо авч, урд хормойгоо нөхөхтэй адил аргацаасан арга хэмжээнүүд.
Роберт Райх нь Берклийн их сургуулийн олон нийтийн бодлогын профессор бөгөөд өмнө нь Ерөнхийлөгч Билл Клинтоны үед АНУ-ын хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Түүний сүүлд гаргасан ном болох “Систем: Хуурч мэхлээд байгаа нь хэн юм бэ, тэрийг нь бид яаж засаж залруулах вэ” нь 2020 оны 3-р сарын сүүлээр гарсан.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно.
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/