Зориг муутайхан жижиг-жижиг алхам, тодорхой моралын шаардлагын дор нэгдсэн оюун санаа-улс төрийн хөдөлгөөний хэрэгслүүдийн аль нь ч өнөөгийн мега хямралыг шийдэж чадахгүй. Зөвхөн өргөн хүрээг хамарсан нийгмийн эвсэл байгуулах замаар л мега хямралуудыг даван туулж чадна.
Санхүүгийн хямрал, еврогийн хямрал, цаг уурын хямрал, цагаачлалын хямрал, ардчиллын хямрал, коронагийн хямрал. Эдгээр бүх хямралууд хоорондоо харилцан хамааралтай учраас харилцан нөлөөллөөр гүнзгийрч эхэлж гарсан хямралууд дараагийн хямрал гарах урьдач нөхцөлийг бүрдүүлж байдаг. Эдгээр хямралыг бүгдийг нь гартаа оруулж гэтлэн давахын тулд бид үйлдвэрлэл, хэрэглээ, амьдрах, тээвэрлэх, зорчих арга хэлбэрээ эрс өөрчлөх шаардлагатай. Гэтэл энэ их өөрчлөлт хэтэрхий алгуур хийгдэж бүр бүхлээрээ бүтэлгүйтэхдээ тулаад байна.
Залуучууд их өөрчлөлтийг тойрч халгаад байлгүй даруй шийдэмгий эхлүүлэхийг шаардаж байна. Холбооны үндсэн хуулийн цэц тэднийг ийм шаардлага тавих эрхтэй гэдэг шийдвэрийг гаргаад байна. Ирээдүйн эрх чөлөөг хамгаалахын тулд тулгараад буй сорилтын хэмжээнд нийцсэн зохистой, цогц арга хэмжээг өнөөдрөөс авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Түүхэн том хохирлоос сургамж авсан олон германчууд бүхнийг шинэчлэх тухай том амлалтуудад эргэлзээтэй ханддаг. Германчуудын олонх нь улс төрийн аядуу стилийг хүсдэг хэвээрээ байна. Үнэн хэрэгтээ “үүнээс өөр хувилбар байхгүй” гэдэг малгай доор “тодорхой ажил хэрэгч бодлогыг баруунаас ч зүүнээс ч “ хэрэгжүүлээгүй хирнээ төрийг улам цомхон болгох неолиберал бодлогыг хэрэгжүүлсээр ирлээ.
Коронагийн хямрал нөмөрсний дараагаар л иргэд манай улсын том хямралуудыг гэтлэх чадамж үлэмж хэмжээнд буурсан юм байна гэдгийг бүдэг бадагхан ойлгож эхэлсэн юм. Түүх, Хятад, Орос, цагаачдын урсгал, цаг уурын гамшиг, хиймэл оюун ухаан, зээлийн сөрөг утгатай хүү зэрэг дүрээр дахин давтагдаж байгаа тул одоо л арга хэмжээ авахгүй бол оройтох гээд байна. Аз жаргалдаа бялуурагчдын арал хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн арлынхан шинэ цаг үед арга эвээ олж амьдрахад үтэр түргэн суралцах хэрэгтэй байна. Тэгвэл их өөрчлөлт яагаад эхлэхгүй байна вэ? Үүний шалтгаан нь эхний ээлжид бодлогын гол концептууд их шилжилтийг төлөвлөн хэрэгжүүлэхэд хангалтгүй байгаагаас болж байгаа юм.
Берлин болон Брюссельд өчнөөн жилийн туршид “жижиг жижиг алхмаар хэсэгчлэн шийдвэрлэх” шинэчлэлийн стратеги ноёлсоор л байна. Технократ засварын газрууд том хямралуудыг аваад асуудлыг боловсруулж дөнгөх хэмжээндээ тасдаж аваад жижиг жижиг алхмаар шийдсээр ирлээ. Хямралгүй хэвийн нөхцөлд бол асуудлыг шинжлэх ухааны мэдлэг туршлага ба сайн засаглалын холимгоор шийдээд явчих боломжтой. Харин том хямралууд хоорондоо харилцан хамааралтай, харилцан нөлөөллөөр гүнзгийрч байгаа өнөөгийн нөхцөлд бол толинд туссан асуудлыг л хэсэгчлэн авч шийдвэрлээд явах бодлого хангалтгүй юм.
Аз жаргалдаа бялуурагчдын арал хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн арлынхан шинэ цаг үед арга эвээ олж амьдрахад үтэр түргэн суралцах хэрэгтэй байна.
Төр ба эдийн засгийн “энэ чигээрээ л цаашаа яваад бай” гэдэг зориг муутай жолоодлогод урам хугарсан дэвшилтэт хүчнийхэн нэгэн өөр шийдэл боловсруулсныг нь би моралын активизм гэж нэрлээд байгаа юм. (Тодорхой моралын шаардлагын дор нэгдсэн оюун санаа-улс төрийн хөдөлгөөнийг моралын активизм гэдэг. Орч) Моралын активизмын төлөөлөгчид эдүгээ цагийн хямралуудыг хувь хүмүүсийн ёс зүйн доройтол хэмээн тайлбарладаг. Энэ тайлбарын логикийн дагуу бол хангалттай тооны хүмүүс амьдралын хэв маягаа энэ цаг үедээ нийцүүлэн өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгочих юм бол дэлхий өөрчлөгдөх нь. Бодит байдал дээр сая сая хүмүүс хэрэглээ, зорчих арга хэрэгслээ цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн өөрчилж уур уурын өөрчлөлтөд сөрөг нөлөө багатай амьдарч эхлээд байна.
Гэхдээ моралын активизм хоёр чухал зүйлийг олж харахгүй байгаа юм. Хувь хүмүүс ба тэдний амьдралын хэв маягт гол анхаарлаа хандуулснаар эрчим хүч-санхүү-үйлдвэрлэлийн секторын бүтцийг тодорхойлогч эрх мэдлийн төвлөрөл дээр анхаарлаас суларч байгаа юм. Хуваарилалтын зөрчил, эрх мэдлийн тэгш бус байдал, ангийн сонирхол харах өнцгөөс алсарвал хариуцлагатай компаниуд, ёс зүйтэй хэрэглэгчид, пост материаллаг үеийн өөрөө хэрэгжүүлэгчдэд хувь хүмүүс өөрсдөө илүү хямгач болж дэлхий сайжрахыг хүлээх л үлдэнэ.
Хоёрдугаарт: Хувь хүмүүсийн амьдралын хэв маяг, биеэ авч явах байдлыг өөрчлөх нь зорилго юм бол нөлөө бүхий холбоотнуудаа төөрөгдүүлж байгаа эсэхийг үл хайхран өөрсдийн зөв гэж үзсэнээ бусдаас шаардах хэмжээнд моралын идэвхтнүүдийн үүрэг роль хязгаарлагдах болно. Улс төрийн маргаан нь ямагт нийгэм дэх байр сууриа ахиулахын төлөөх нийгмийн тэмцлийн хүрээнд явагддаг учраас олон хүмүүс моралын сургамжийг тэдний амьдралын хэв маягийг үл тоомсорлож байна, шаардаж буй хориглолуудыг яаж амьдрахыг минь зааж зааварлах гэлээ хэмээн хүлээн авдаг. Өнөөгийн анги давхарга хоорондын соёлын тэмцлийн үед их өөрчлөлтийн зүгт эргээд гэдэг моралын уриалга бүр нөгөө талд Яг одоо-эхлээд-зөв гэдэг албан шаардлага болон бууж нөгөө талыг өдөөн хатгадаг. Цаг уурын идэвхтэн бүрд нэг цаг уурын өөрчлөлтийг үгүйсгэгч, коронагийн үеийн дүрэм журмыг баримтлагч бүрд нэг коронаг үгүйсгэгч ногдож байвал нийлбэр дүнгээрээ тун бага урагшилна.
Технократ арга барил улс төрийн болон нийгмийн эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг урьдчилан таамаглаж хулчийгаад байгаа газарт зориг муутай жижиг-жижиг алхмаар шийдэхийг оролдож мөнгө дэмий урсгаж байдаг. Моралын активизм нь улс төрийн эдийн засгийг огт мэддэггүй учраас бэлэг тэмдгийн улс төрийн хоосон дохио зангаанд хамаг хүчээ шавхдаг. Моралын уриалгын ард ташаа тулан хөшиж зогсоод байхын оронд бидэнд их өөрчлөлтийг төлөвлөн хэрэгжүүлэх замналыг тодорхойлох гарц хэрэгтэй байна. Улс төрийг боломжгүйг боломжит зүйл болгон хувиргадаг урлаг юм гэдгийг ойлгохын тулд “цаашид ч энэ хэвээрээ яваад бай” гэдэг аргацаасан замыг үргэлжлүүлэх шалтаг шалтгаан болгон буруугаар ашиглахгүй байх хэрэгтэй. Бодлогын хэрэгжилтийн явцад жижиг засварууд хийх нь хоорондоо ээдрээтэйгээр орооцолдсон хямралуудыг шийдвэрлэхэд хангалтгүй юм. Системийн хямралыг цогцоор нь шийдвэрлэхийг хүсэгч бээр ахин дахин хямралд өртөөд байгаа нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчлөх ёстой.
Энэ хэмжээний өргөн цар хүрээтэй бодлогын өөрчлөлт нь өнөөгийн байгаа статус-кво буюу хүчний харьцаанаас ашиг хүртэгч хэмээн өөрийгөө боддог хүмүүсийн эсэргүүцлийг өдөөнө. Хямралыг даван туулахын тулд тухайн хямралыг хүртэл тухайн орны замнаж ирсэн хөгжлийн замналыг өөрчлөх хэрэгтэй. Хөгжлийн замналыг өөрчлөхийг эсэргүүцэгчдийн эсэргүүцлийг хэчнээн хүчирхэг байгаад ч аль нэг нийгмийн бүлэг дангаараа давж чадахгүй, зөвхөн өргөн хүрээг хамарсан нийгмийн эвсэл л давж чадна. Өргөн хүрээтэй нийгмийн эвсэл байгуулахыг хүсэгч бээр эвслийг хагаралдуулан хувааж болохгүй, харин холбоотнуудтайгаа хамтрах ёстой.
Манлайллын зорилтуудаар нийгмийг хөтлөх оролдлого нь нийгмийн хүчний харьцаан дээр очоод бүтэлгүйтэх ёстой.
Ингэж бүтэлгүйтэхгүйн тулд миний “хувьсгагч реализм” гэж нэрлээд байгаа шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ шийдлийн дагуу өөр өөр ашиг сонирхол, ижил төстэй болон ялгамж чанарууд, ертөнцийг үзэх үзэл, үнэлэмжтэй хүмүүс илүү сайхан ирээдүйн төлөө нэгдэх өргөн платформыг үүсгэх юм. Энэ платформыг хэн тодорхойлж байна вэ? гэдгээрээ энэ шийдэл холбооны германы бодлогын бусад шийдлүүдээс ялгаатай. Платформыг тодорхойлогч нь ихэнхдээ ажил хэрэгч шийдлүүдийг боловсруулдаг, улс төрийн зорилтуудыг тодорхойлоод түүнийгээ олон нийтийн өмнө төлөөлж байдаг өнөөгийн бодлогод шүүмжлэлтэй ханддаг боловсролтой элитүүд байдаг. Эдгээр зорилтууд нь эхний ээлжид өндөр боловсролтой элитүүдийн айдас, найдвар, ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маягийг илэрхийлж байдаг.
Өөрсдийгөө моралын манлайлагчид хэмээн өргөмжлөгчдийн санаагаа илэрхийлж буй хэлбэр нь эсэргүүцэгчид буюу өөрөөр сэтгэгчдийг төлөвлөгөөндөө татан оролцуулах өдөөн хатгалт болдог. Өнөөгийн олон нийтийн хэлэлцүүлгийг хордуулж буй “Хэн нь илүү чанга хашхирах вэ?” гэдэг моралын тэмцлийн дунд эдгээр хоёр бүлэг харилцан нэгнээ саармагжуулж байдаг. Манлайллын зорилтуудаар нийгмийг хөтлөх оролдлого нь нийгмийн хүчний харьцаан дээр очоод бүтэлгүйтэх ёстой.
Энэ нь боловсролын ачаар элитийн байр сууринд хүрч чадсан өндөр боловсролтнууд энд үүрэггүй гэсэн үг биш. Тэдний мэдлэг туршлага, хэлэлцүүлэгт эдэлж буй эрх мэдэл, мөн тэдний тууштай тэмцэгч чанараас татгалзахын аргагүй. Зөвхөн өргөн хүрээг хамарсан эвсэл л нийгэмд оршин буй хүчний харьцаан дунд зорилтдоо хүрч чадах учраас боловсролтой элитүүд амьдралын өөр орчин буюу нийгмийн өөр бүлгүүдэд харилцан буулт хийхэд бэлэн байх ёстой. Энэ нь шүүмжлэгч боловсролтой элитүүд чухам энэ л зөв гэж үзсэн зорилтоо хүчлэн хэрэгжүүлэхийг оролдох болон өөрсдийн амьдралын хэв маягийг бусдынхаас дээгүүр тавихаас татгалзах хэрэгтэй гэсэн үг.
Тэгвэл хэн амьдралын өөр өөр орчин буюу нийгмийн өөр өөр бүлгүүдийн хооронд эрх мэдлийн хүчний төвийг шилжүүлэх чадамжтай эвслийг байгуулж чадах вэ? Нийгмийн бүлгүүдийн хооронд нийгмийн харилцан буулт хийгдэх боломж нөхцөлийг бүрдүүлж чаддаг нь хэдийнээсээ социалдемократуудын хүчирхэг тал нь байсаар ирсэн. 21-р зуунд ч нэгэн адил аль болох олон хүмүүсийг их шилжилтэд татан оролцуулах нь социалдемократуудын үүрэг юм. Өнөөгийн туйлширсан, хуваагдмал нийгэмд энэ үүрэг улам илүү цогц болсон. Өнөөдөр зөвхөн социалдемократууд л цагаан арьст болон өнгөт арьст ажилчин ангийн хооронд болон хуучин ба шинэ дундаж давхаргын хооронд гүүр байгуулах үүргийг гүйцэтгэж чадна.
Неолиберализмын бүтэлгүйтэл нь нийгмийн эвслийг шинэчлэн байгуулах боломжийг нээж өглөө. Урьдын нэгэн адил хөрөнгө оруулагч төр, эв санааны нэгдэлтэй Европын холбоо, цаг уурын хамгааллыг сайжруулахыг эсэргүүцэгчид хангалттай байгаа. Гэхдээ коронагийн хямралын үед чухал актёрууд өөрсдийн ашиг сонирхлыг шинэчлэн тодорхойлж эхлээд байна. Тэд дунд хугацаанд сулраад байгаа эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд төр их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг мэдэж байгаа. Зээлийн хүү түүхэн доод төвшинд хүртэл буураад байгаа нь санхүүгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа орон зайг нээж өгч байна. Энэ бага хүүтэй, хямд мөнгөөр ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадвал нийгэм, экологийн хувьд тогтвортой эдийн засгийн суурийг тавьж чадна.
Хөгжлийн энэ шинэ загварт нийгмийн олонхын дэмжлэгийг авахын тулд техникийн шийдлийн хувьд боломжтой, аль болох олон анги, лагерь, амьдралын орчинд хэрэгжих чадвартай бодлогын төслийн санааг ам дамжуулан тараах хүүрнэлд хөрвүүлэх хэрэгтэй. Энэ хүүрнэлийн бүтцийн байгууламжийн үндсэн баганыг зөвхөн “Улс төрийн хөндлөнгийн оролцоо хямралын суурь шалтгаануудыг үндсээр гаргаж ирэх хангалттай амбицтай байж чадаж байна уу? гэдэг асуултын хүрээнд байгуулах нь хангалттай бус харин “Хөгжлийн замналыг өөрчлөхийн төлөөх тэмцэлд аль болох олон нийгмийн хүчийг нэгтгэж чадах платформ ямар байх ёстой бэ? гэдэг асуултын хүрээнд баригдах ёстой. Эрх мэдлийн хүчний төвийг шилжүүлэхийн төлөөх эвслийн платформууд эсрэг чиглэсэн дараах хоёр шалгуурыг хангасан байх ёстой. Нэг талд бүгдэд таалагдах боломжгүй учраас өндөр амбицтай байх ёстой. Нөгөө талд зорилт өргөн хүрээнд хэрэгжих боломжтой байх ёстой тул “Чи өөртөө ямар нэгэн юм хүс” гэх хүртэл хэт амбицтай байж болохгүй.
Олон улс оронд иргэдээ хамгаалдаг, иргэн бүрд санаа тавьдаг төр эгэн ирсэнтэй холбогдуулан итгэл алдрагсдад “та нарыг ганцааранг нь орхихгүй” гэдэг сигналыг өгөх хэрэгтэй.
Эрх мэдлийн хүчний төвийг шилжүүлэх чадамжтай нийгмийн өргөн хүрээг хамарсан платформ ямар байх ёстойг ногоон шинэ хэлэлцээрийн платформоос харж болно. Цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах их өөрчлөлтийг хийхэд их мөнгө шаардагдана. Цаг уурын хувьсгалын тооцоог эзнийг нь эзгүй хойгуур хийх юм бол ямар аюул учирч болохыг Францын шар хантаазтангуудын эсэргүүцэл харууллаа. Хүмүүсийн санааг нийгэм-экологийн шилжилтэд хандуулахын тулд хөрөнгө ба цаг уур хамгаалагчдын давчуухан эвсэл хангалтгүй. Харин бүтцийн өөрчлөлтөөс хохирогсдод нөхөн олговор олгодог жинхэнэ Ногоон шинэ гэрээ (Green New Deal) нь өргөн хүрээг хамарсан нийгмийн эвслийг байгуулагдах боломжтой платформ байж чадна.
Коронагийн хямрал төр, зах зээл, иргэний нийгэм хоорондын харьцааг шинэчлэн тогтоох цаг нь болжээ гэдгийг харууллаа. Олон ургалч нийгэмд дээрээс зааж зааварладаг төр, неолиберал зах зээлийн аль нь ч зоргоороо орших боломжгүй. Өргөн хүрээг хамарсан нийгмийн олонх харин эсрэгээрээ алс хэтийг харсан татвар, аж үйлдвэрийг бодлогыг сайшаан дэмждэг. Энэ бодлого нь экологи болон дижитал шилжилтийг хурдасгаж харин ардчилалд дайсагнасан монополь байр суурийг задалдаг байх ёстой. Дижитал капитализмд төр өр үр суулгадаг, усалж ургуулж хамгаалдаг, налсан ургамлыг түшиж тулдаг цэцэрлэгчийн үүргийг гүйцэтгэх ёстой.
Хэт барууны үзэлтнүүдтэй хийж буй тэмцэлд ялахын тулд тэдний нийгмийг хувааж талцуулах бодлогын эсрэг нийгмийн нэгдлийг хангах бодлогыг сөргүүлэн тавих ёстой. Олон улс оронд иргэдээ хамгаалдаг, иргэн бүрд санаа тавьдаг төр эгэн ирсэнтэй холбогдуулан итгэл алдрагчдад “та нарыг ганцааранг нь орхихгүй” гэдэг сигналыг өгөх хэрэгтэй. Хүмүүсийн амьдрах таатай нөхцөл бүрдүүлж чадсан газарт хүмүүсийн эв нэгдэлтэй байх, тухайн газрын зон олонд хамаарах, эрчимтэй хувьслын энэ цаг үед эргээд очих газартай байх гэсэн хүмүүсийн хэрэгцээг хангасан байдаг. Германчууд бужигнасан газруудаас алсад европын цээжинд дэлхийд нээлттэй газрууд бий.
Нийгмийн дунджийг араасаа дагуулж байж л бид их шилжилтийг хийж чадна. Нийгмийн дунджийг ямар ч харилцан буулт хийхгүйгээр зөвхөн манлайллаар хөдөлгөх боломжгүй. Харин өөр өөр амьдралын орчин, нийгмийн бүлгүүд хоорондоо харилцан буулт хийж хэлэлцээр явагдах боломжоор хангагдсан өргөн хүрээг хамарсан бодлого, бодлогын платформ байгуулж байж л их шилжилтийг хийж чадна. Энэ бол эрх мэдлийн хүчний төвийг шилжүүлэх хувьсгагч реализмд хүргэх томьёо.
Марк Саксер нь Фридрих-Эбертийн сангийн Азийн рефератын захирлаар ажилладаг. Өмнө нь тэрбээр Энэтхэг, Тайланд улсыг хариуцсан суурин төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Азийн маргаашийн эдийн засаг төслийг удирдаж байсан. Саяхан түүний системийн хямралыг хувьсгагч реализмаар даван туулах нь ном хэвлэгдэн гарсан.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй бөгөөд анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүл нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/