Дэндэвийн Тэрбишдагва нь Берлиний ханыг нураах, хоёр Герман улс дахин нэгдэх үед Германд байж уг үйл явцыг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн цөөхөн гадаад иргэдийн нэг юм.
Тэрбээр тухайн үеийн зүүн германд адилхан социалист Монгол улсаас очиж коммунист намын залуу халааг бэлтгэдэг Германы чөлөөт залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын дээд сургуульд ажиллаж байв. Тэр тэртээ 1975 онд Германд суралцахаар анх очиж байлаа. 1982-1988 онд Улаанбаатарын хүнсний үйлдвэрт инженерээр ажилласны дараагаар 1988 онд германд буцаж очоод 2000 он хүртэл дахин нэгдсэн герман улсад амьдарсан. 2002-2004 онд Берлин хотноо Монгол улсаас Герман улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилласан юм. Фридрих-Эбертийн Сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш Берлиний ханыг нураасны 30 жилийн ойг тохиолдуулан түүнтэй ярилцлага хийснийг толилуулж байна.
1989 оны 11-р сарын 9-нд Бернау хотын Боген нуурын эрэг дээр байрлах залуучуудын дээд сургуульд ердийн нэгэн ажлын өдөр эхэлж би ажилдаа ирчхээд байлаа. Тэнд социалист Монголын улс төрийн байгууллагуудын залуу боловсон хүчин болох залууст багшилж орчуулагчаар ажиллаж байлаа. Залуучуудын дээд сургууль нь Ардчилсан Герман болон дэлхийн 60 гаруй орны залууст коммунист боловсрол олгодог байлаа. Тэр өдөр гэргий бид хоёр дээр найзууд маань Монголоос айлчилж ирээд байлаа. Бид Берлиний ойролцоо Бернауд амьдардаг байв. Оройдоо бид нар зүүн германы “идэвхтэй камер” гэдэг мэдээний нэвтрүүлэг үздэг байсан юм. Мэдээ үзтэл Германы Нэгдсэн Социалист Намын Төв Хорооноос Баруун Германы болон Баруун Берлиний чиглэлд чөлөөтэй аялах боломжтой гэдэг шийдвэр гаргасан тухай мэдээллээ. Бернауд үзэж болдог барууны телевизийн сувгуудаар хана нээлттэй байна хэмээн мэдээлж байв. Бид чихэндээ ч итгэж чадахгүй байлаа. Энэ мэдээг сонсоод бидэнд баяр хөөр, санаа зовнил давхцаж байлаа. Дэлхийн хуваагдлыг бид ийм л байх ёстой гэж үздэг байсан учраас Берлиний хана бол дэлхийн хуваагдлын бетонжсон бэлэг тэмдэг нь байсан юм. Хана нурангуут бүх түгшүүрт байдал алга болчих гэж үү? БНАГУ цаашид яах бэ? Эцэст нь хүч хэрэглэхдээ тулах юм биш биз? Ардчилсан Герман даяар болсон даваа гарагийн жагсаалаас хойш гэргий бид хоёрын сэтгэлд хурсан тайван бус байдал дотор давчдуулаад тэсэхэд бэрх байлаа. Эцэст нь бид сониуч зандаа дийлдэж бусад олон мянган хүмүүстэй нэгдэн Берлин хотын төвд байрлах хана уруу хөдөллөө дөө. Бранденбургийн хаалганы чиглэлд явдаг цахилгаан галт тэргэнд нэг л оргилсон уур амьсгал мэдрэгдэж байлаа. Хананы дэргэд ирэхэд гал командын машинууд, баярлаж хөөрсөн хүмүүс угтлаа. Хүмүүсийн бөөгнөрөл дунд хил хүртэл зүтгэн урагшилж барсангүй. БНАГУ-д улсад оршигч суугч гадаадын иргэдийн хувиар хил даваад гарчих зориг ч бас хүрсэнгүй. Нэлээн орой болсон хойно бид буцлаа. Би Монголынхоо тухай л бодсоор явлаа. Германы сониныг Монголд яаж хүлээж авч байгаа бол? Орос, Хятадын дунд орших зөвлөлтийн дагуул улс болох Монгол цаашид яах бол? Берлиний гудамжинд хүмүүс баярлаж байв. Тэр ч байтугай Бернауд хүмүүс гудамжинд гарч баярлацгаана. Дараагийн хэдэн өдрүүд амар тайван өнгөрч 12-р сард Бранденбургийн хаалга баяр ёслолын байдалтайгаар нээгдсэний дараа л бидний сэтгэлийн түгшүүр арилж билээ. Гэр бүлүүдийн дундуур, нэг ард түмнийг хоёр хэсэгт хуваасан хэрэм урт удаан оршихгүй байх гэдэг бодол өмнө нь миний толгойд байнга эргэлддэг байсан юм. Гэхдээ би ийм хурдан, ийм хурдацтайгаар үйл явдал өрнөх юм гэж төсөөлөө ч үгүй байлаа. Ийнхүү алс холын орноос ирсэн нэгэн бээр би баруун зүүн хоёр, капитализм социализм хоёр энх тайван замаар нэгдэх үйл явцыг нүдээр үзсэн гэрч болсон юм.
Гэр бүлүүдийн дундуур, нэг ард түмнийг хоёр хэсэгт хуваасан хэрэм урт удаан оршихгүй байх гэдэг бодол өмнө нь миний толгойд байнга эргэлддэг байсан юм. Гэхдээ би ийм хурдан, ийм хурдацтайгаар үйл явдал өрнөх юм гэж төсөөлөө ч үгүй байлаа.
Хэдэн өдрийн дараагаар бид хоёр хүүхдүүдтэйгээ дахин нэгдэх үйл явцын дурсгал болгон хадгалахын тулд нурсан хананы хэлтэрхий олж авахаар явцгааж билээ. Надад нэг жижигхэн алхнаас өөр багаж байсангүй. Энэ тохиромжгүй багаж болох жижигхэн алхаар хананаас хэлтэлж авна гэдэг санасан шиг амархан зүйл биш юм гэдгийг газар дээр нь очсон хойноо л мэдлээ. Эхэндээ нүдсээр байж хэлтэрхий биш бетоны үйрмэг л салгаж авлаа. Эцэст нь маш их хичээл зүтгэл гаргаж байж хананаас гайгүй томхон хэсэг салгаж авлаа. Салгаж авсан хэлтэрхийгээ монгол уламжлалынхаа дагуу цэнхэр торгон хадагд ороож аваад өнөөдрийг хүртэл хадгалсаар байна. Берлиний хананы хэлтэрхийг Буддийн шашинтны ёсоор зочдын өрөөндөө байрлуулсан шүтээнийхээ гуунд хадгалсаар яваа. Тэр хэлтэрхийтэй холбоотой дурсамж минь сэдрэх бүрд “Бүхэл бүтэн ард түмнийг дундуур нь хуваасан хана дахин бүү баригдаасай, хүмүүс бие биетэйгээ эв эетэй амьдраасай” хэмээн бурхандаа залбирдаг.
Германы Чөлөөт Залуучуудын-залуучуудын дээд сургууль коммунист боловсон хүчнийг бэлтгэдэг сургууль байлаа. Хана нурахаас өмнө хүмүүс Лайпциг болон бусад газруудад гудамжинд гаран жагсаж эхэлсний нөлөөгөөр манай сургуулийн уур амьсгал өөрчлөгдөөд байлаа. Газрын хаа нэгтээ ямар нэгэн зүйл буцалж бургилаад эхэлсэн, цаашид энэ хэвээрээ удаан байх боломжгүй гэдгийг хүмүүс гэдгийг мэдэрсэн байлаа. Хана нурсны дараагаар манай хамт олны дунд тайван бус байдал ноёлж эхэлсэн юм. Олон хүмүүсийн хувьд амьдарч байсан дэлхий нь хөмрөх шиг л болсон юм. Тэд социализм ба түүний давуу байдалд итгэдэг байсан юм. Тэд Ардчилсан Герман Улс ба Социалист Нэгдсэн Намын төрийг дэмжигчид байсан. Зүүн Германаас олон дахин хүчирхэг баруун Германтай нэгдэнэ гэдэг нь тэдний хувьд аймшиг байлаа. Бараг бүгдээрээ ирээдүйдээ санаа зовж байлаа. Миний бодлоор хурдан нэгдэхийг хэн ч хүсэхгүй байлаа. Олон хүмүүс германы хоёр улс нягт хамтран ажиллах нь зүйтэй, харин нэгдлийн хувьд ирээдүйд хэзээ нэгэн цагт нэгдэх биз гэсэн бодолтой байсан юм. Энд зарчмын болон хувь хүний эргэцүүлэл бодол ч үүрэг рольтой байлаа. Дахин нэгдсэн нэгдмэл герман улсад шинжлэх ухааны коммунизм, эсвэл Ардчилсан Германы түүхийн багш хэнд хэрэг болох билээ? Нэгдсэн Социалист Намын-төрийн оюун санааны элитүүд ажилгүйдлийн гүнзгий ангал руу унах аюул нүүрлэчхээд байлаа.
Олон хүмүүсийн хувьд амьдарч байсан дэлхий нь хөмрөх шиг л болсон юм. Тэд социализм ба түүний давуу байдалд итгэдэг байсан юм. Тэд Ардчилсан Герман Улс ба Социалист Нэгдсэн Намын төрийг дэмжигчид байсан. Зүүн Германаас олон дахин хүчирхэг баруун Германтай нэгдэнэ гэдэг нь тэдний хувьд аймшиг байлаа. Бараг бүгдээрээ ирээдүйдээ санаа зовж байлаа.
Зарим нь сэтгэл гутрал, архинд орж зарим нь ажилдаа ч ирэхээ байлаа. Хамт ажилладаг олон нөхөд минь танихгүй хүн шиг болтлоо өөрчлөгдөж билээ. Саяхныг хүртэл тэд итгэл найдварын гэрэл гэгээ цацруулан коммунизмын шинжлэх ухаанд итгэл төгс алхдагсан. Бүх амьдралынхаа туршид итгэж байсан итгэл үнэмшил нь нүднийх нь өмнө нураад уначихлаа. Эргэн дурсахад зарим нэгэн шүүмжлэлтэй тал байсан ч дотоод сэтгэлдээ үргэлж итгэж найдаж явсан дэглэм ийнхүү задарсан нь ажлын байр, орлогоо алдахаас ч илүү хүнд тусч байжээ. Гэсэн хэдий ч дээд сургуулийн хичээл орсоор л байлаа. 1990 оны хаврын эхэн хүргэж байж манай сургууль хаагдсан юм. Хаагдсаны дараахнаас илүү нээлттэй, шүүмжлэлтэй хэлэлцүүлэг олонтаа өрнөх болсон юм. Нам ба төрийг өндөр дуугаар магтдаг байсан тэр цаг үе тун хурдан төгсгөл болсон юм. Оюутнууд багш нараа хариулт өгч чадахааргүй, өөртөө итгэлгүй байдлаасаа болоод бултаж булзааруулдаг олон асуултаар дарж байлаа.
Социалист Монгол улсад тухайн жилийн төгсөгчдөөс зөвхөн шилдэг сурагчдад л ах дүүгийн найрамдалт орнуудад суралцах боломж олддог байлаа. Би шилдэг сурагч байсан учраас жирийн малчны хүүхэд надад ах дүүгийн найрамдалт социалист орнуудын аль нэгэнд, их сургуульд суралцах боломж олдсон хэрэг. Би Германыг сонирхож байлаа. БНАГУ нь социалист ертөнцөд хөгжлөөрөө тэргүүлэгч орон байсан учраас миний нүдэнд бусдаасаа хамгийн тод өнгөөр гялалзан харагдаж байлаа. Чухам БНАГУ-ыг нүдээрээ үзэж, суралцаж ихийг сурахыг хүсэж байлаа. Хүслийнхээ дагуу БНАГУ-ын Берлин хотод Гумболдтын их сургуулийн хүнсний технологийн ангид суралцахаар одсон. Ийнхүү би 1920-оод онд Монгол улсыг амжилтад хөтлөх боловсролын системийг байгуулахад суралцахаар Германд суралцахаар одсон оюутнуудын гаргасан жимээр замнасан юм.
Би эхлээд Хердерийн нэрэмжит хэлний сургуульд Герман хэл суралцах ёстой байсан тул Улаанбаатараас Лайпциг хот хүртэл галт тэргээр зорчсон маань урт бөгөөд амаргүй аялал байлаа. Монгол оюутнууд Москвагаар дамжиж явахдаа Москвад хэд хоног саатсан юм. Зөвлөлтийн нийслэлийн гялбаа сүрд дарагдан би бишрэн алмайрч билээ. Москватай харьцуулахад БНАГУ тэгэхэд ямар саарал байсан билээ! Хөдөөгийн хөвгүүн би цэнхэр тэнгэр, нарын тод улаан өнгө, тэнгэрт гялалзах оддыг харж дассан байлаа. БНАГУ-д очоод хартал цэнхэр тэнгэр, улайран шаргалтах нар, одод гялалзах тэнгэр аль нь ч харагдахаа больжээ. Харин оронд нь хотын тэнгэр үүлсээр халхлагдсан, манантай хотод бүхэлд нь саарал бүрхүүл нөмөргөсөн мэт харагдана. Надад бүлэг дээр ижилдүү хувцас өмссөн хүмүүс нь хүртэл саарал харагдаж байлаа. Би чинь одоо хаана хүрээд ирчих нь энэ бэ? Энд ер нь нар гардаг болов уу?
Эхэндээ хэцүүхэн байсан ч би орчиндоо хурдан дасаж билээ. Оюутан байх үедээ олон найз нөхөдтэй болж тэдэнтэйгээ өнөөдрийг хүртэл нөхөрлөсөөр явна. Германд би гэргийтэйгээ танилцаж өөрийн гэр бүлээ зохиож хүүхдүүдээ өсгөж том болгосон. Миний хувьд Герман бол миний хоёрдох эх орон.
1989 оны 11-р сард хана нурсны дараа болон 1990 онд хоёр герман улс албан ёсоор нэгдсэний дараагийн жилүүд сэтгэгдэл догдлуулсан он жилүүд байсан. Нэгдэх үйл явцыг хөндлөнгөөс ажиглаж байсан гадаадын хүн надад бүр баруун герман чигийг нь тодорхойлоод байх шиг санагддаг байсан. Магадгүй БНАГУ-д юу нь сайн юм юу байна? гэдгийг огт асуулгүйгээр бүгдийг нь ширээн дээрээс хамж арчаад хаячхаж билээ. Бүгдийг нь коммунист номлолын хардлага дор хамруулсан. Зүүн германд амьдарч байсан миний ажлын хамт олон, найз нөхдийн заримд нь шинэ дэглэмд хөлөө олоход хүнд байлаа. Тухайн үед зүүн германы иргэд бол хоёрдугаар зэргийн хүмүүс гэдэг бодол өргөн тархсан байлаа. Манай гэр бүлийн хувьд ч хоёр германы дахин нэгдэл тод мөрөө үлдээсэн юм. Гэргий бид хоёр хоёулаа ажилгүй болж бид цоо шинэ ертөнцөд ганцхан өдрийн дотор зүг чигээ олох хэрэгтэй болсон юм. Энэ нь амаргүй бөгөөд бидний төсөөлж чадах хэр хэмжээнээс хэтэрсэн хэрэг байлаа. Тухайн үеийг хүртэл БНАГУ болон Монголд ажилгүйдэл гэдгийг мэддэггүй байлаа. Ямартай ч бид БНАГУ-ын албан газруудаас хугацаагүй оршин суух зөвшөөрлөө авч чадсан юм. Дахин нэгдсэн герман улсын эдийн засаг хурдан дэвжинэ гэдэгт бид итгэлтэй байлаа. Түүнээс гадна Германд амьдраад дасчихсан хүүхдүүдээ бодох хэрэгтэй байлаа. Мэдээж бид шинээр хэлбэржиж байгаа нийгэм цаашид хэрхэн хөгжихийг маш их сонирхож байлаа. Эцэст нь бид Германд үлдэхээр шийдсэн юм.
Зүүн германд амьдарч байсан миний ажлын хамт олон, найз нөхдийн заримд нь шинэ дэглэмд хөлөө олоход хүнд байлаа. Тухайн үед зүүн Германы иргэд бол хоёрдугаар зэргийн хүмүүс гэдэг бодол өргөн тархсан байлаа.
Германы Чөлөөт залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын дээд сургуулиас гурван арын цалинг маань нөхөн төлбөрт өгсөн юм. Би хэсэг хугацаанд зөөгч, Бернау хотын гадаадын иргэд хариуцсан газарт ажилтан зэрэг ажлуудыг хийж байгаад гэргий бид хоёр Германаас Монгол руу бараа экспортлох бизнесээ эхлүүлсэн юм. Нутаг уруугаа татагдан буцсан улаан армийн үлдэгдэл бараа Монголд сайн зарагддаг байлаа. Зөвлөлтийн болон БНАГУ-ын ард түмний армийн цэргүүдийн түрийтэй гутлууд эрэлт ихтэй, эдэлгээ сайтай бараа байлаа. Эдгээр түрийтэй гутлуудыг монгол малчид морь унахдаа дуртайяа өмсдөг байлаа. Хожим нь бид Германаас олон төрлийн бараа тэр дундаа хүнсний зүйлс, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, гутал, хувцас авчирч зардаг супермаркетаа нээсэн юм. Супермаркетаар эхэлсэн бизнес маань өнөөдрийг хүртэл үр өгөөжөө өгсөөр байна. Германы дахин нэгдлийн үед хуримтлуулсан туршлага маань Монголд бидний давуу тал болж байлаа. Манай улсын иргэдийн даван туулах ёстой болсон төрийн удирдлагатай социализмаас чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийг бид Германд бие сэтгэлээрээ даван туулаад өнгөрсөн байлаа. Дахин нэгдэлтийн үеэр хуримтлуулсан туршлагынхаа үр өгөөжийг улс төрийн болон бизнесийн амьдралдаа хүртсээр явна.
Дахин нэгдэх үйл явцаас хойш өнөөг хүртэл арилаагүй байгаа бэрхшээл олон байгаа ч би үүнийг амжилтын түүх гэж хардаг. Мэдээж олон асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа ч германы зүүн болон баруун хэсгүүд нэгдэн хөгжсөөр байна. Гэхдээ би германчууд хоёр Германы дахин нэгдлээс үүдэлтэй бүх асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Хоёр Германы нэгдэл нь Монголын хувьд үлгэр жишээ болсон юм. 1990 онд монголчууд бид тайван хувьсгал хийх замаар социализмаас ардчилал, чөлөөт зах зээлд шилжих шилжилтийг хийж чадсан юм. Монголчууд бид Герман улсаас хүнд хэцүү өнгөрсөн үетэйгээ хэрхэн харьцвал зохилтойг ч суралцах боломжтой. 1930-аад онд Монголд коммунист үзэл суртлын нэрийн доор 30 гаруй мянган гэм буруугүй иргэд, тэдний дунд сэхээтнүүд, лам нар, албан хаагчдынхаа амь насыг аймшиггүйгээр хороож буддын шашны 700 гаруй сүм хийдийг устгасан юм. Тухайн үед ямар ч саад тотгор, хил зааггүйгээр хүчирхийлэл үйлдсэн байдаг. Уг хүчирхийлэл олон гэр бүлийг шархлуулсан нь өнөөг хүртэл илааршаагүй хэвээрээ л байна. Монгол улсын улс дотор нь хана хэрэм босгосон энэхүү хүчирхийллийн улс мөр бүрэн арилаагүй байна. Берлиний хана нурсны 30 жилийн ой бидэнд манай улсын дундуур хана босгосон дээрх хүчирхийллийг эргэн сануулж байна.
Өдгөө Монгол улс болон ХБНГУ хооронд нягт бөгөөд сайн харилцаа тогтжээ. 1990-ээд онд эхэн үед Орос, Хятадын хооронд хавчуулагдан оршдог жижигхэн улсыг цөөн хэдэн улс сонирхдог байсан бол өдгөө Монгол улс нь германы хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хүн тус бүрд ногдох тусламжийн мөнгөний хэмжээгээр нэгдүгээрт орж байна. Герман улсаас ийнхүү монгол улсад анхаарал хандуулдагт нь болон найрсаг хамтын ажиллагааны хөрсөн дээр соёолсон эдийн засаг, соёл, улс төрийн олон талт хамтын ажиллагаанд би гүнээ талархаж явдаг юм.
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/