Сүүлчийн дөрвөн арванд эдийн засгийн хөгжлөөрөө бусад улсыг гүйцэж түрүүлэх анд мордож, ихээхэн амжилт дагуулсан ч Хятад ядуу орон хэвээрээ л байна.
Хятадын эдийн засгийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээнээс үзвэл тус улс ДНБ-ний өсөлт дээр бүх анхаарлаа төвлөрүүлж байснаас өсөлтийн талаар илүү ихийг өгүүлэх үндсэн үзүүлэлт болох нэг хүнд ногдох ДНБ-нд төдийлөн анхаарал хандуулсангүй явсаар ирлээ. ДНБ болон нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлт хятадын өнөөгийн эдийн засаг, улс төрийн байдлын талаар хоорондоо тун чиг ялгаатай дүр зургийг харуулж, бидний анхаарлыг ч өөр өөр асуулт руу хөтөлж байдаг үр дагавартай билээ.
Англи хэл дээр хэвлэгддэг /PROQuest-Datenbank/ Про-асуулт мэдээллийн сангаас шуурхай хайлт хийхэд 2011-2021 оны хооронд хятадын ДНБ-ний талаар 20915 нийтлэлд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол зөвхөн 1163 нийтлэлд нэг хүнд ногдох ДНБ-ний талаар дурьдсан байна. Нью Йорк таймс, Вашингтон пост, Уолл Стрийт Журнал зэрэг хамгийн нэр хүндтэй 8 сэтгүүл, хэвлэлийг сөхөхөд 5963 нийтлэлд тус улсын ДНБ-ний тухай өгүүлсэн бол зөвхөн 305 нийтлэлд нэг хүнд ногдох ДНБ-ний талаар хэлэлцүүлсэн байна.
Хятадын ДНБ 2019 онд 14 их наяд ам.долларт хүрсэн явдал (зах зээлийн ханшаар) дэлхийд хэмжээгээрээ Нэгдсэн улсын ард хоёрдугаар байр эзэлж байна. (АНУ-ын ДНБ 21 их наяд ам.доллар байв). Гуравдугаар байрт 5 их наяд ам.долларын ДНБ-тэйгээрээ Япон улс эрэмбэлэгддэг. Нийт ДНБ бол засгийн газрын мэдэлд орших нийт нөөц дээр татварын баазыг оролцуулан тооцсон үзүүлэлт байдаг. ДНБ бол Хятадын төрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, засгийн газрын сансрын хөтөлбөр түүнчлэн батлан хамгаалахын чадавхийг тооцоолоход тус болдог. Харин хятадын хүн амын өдөр тутмын амьдралд төдийлөн чухал бус үзүүлэлт юм.
Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2019 онд 8.242 ам.доллартай тэнцэж байв. Энэ үзүүлэлтээрээ БНХАУ Монтенегро болон Воцванагийн дундах байрыг эзэлж байна.
Ихэнх эдийн засагчдын хувьд нэг хүнд ногдох ДНБ тодруулбал, нэг хүнд ногдох орлого илүү чухал юм. Үүнээс олж авах хамгийн гол мэдлэг бол өнгөрсөн дөрвөн арванд Хятадын ДНБ гайхалтай өссөн ч цаашид ч ядуу орон хэвээрээ үлдэх нь. Хятадын нэг хүнд ногдох ДНБ 2019 онд 8242 ам.доллартай тэнцэж байжээ. Энэ үзүүлэлтээрээ БНХАУ Монтенегро (8591 ам.доллар) Воцвана (8093 ам.доллар) хоёрын дундах байрыг эзэлж байна. Хятадын нэг хүнд ногдох худалдан авах чадварын паритет буюу орлогоос амьжиргааны өртгийг хассан дүн 16804 ам.доллартай тэнцэж байна. Энэ үзүүлэлтээр Хятад улс дэлхийн дундаж болох 17811 ам.доллараас доогуур байгаа аж. Хятад энэ үзүүлэлтээрээ 86-р байр буюу Суринам (17256 ам.доллар) ба Босни Херцеговина (16298 ам.доллар) улсын дундах байрыг эзэлж байна. Харин нэг хүнд ногдох ДНБ-ийг худалдан авах чадварын паритетээр илэрхийлсэн үзүүлэлт АНУ-д (65298 ам.доллар) ба Европын Холбоонд (47828 ам.доллар)-тай тэнцэж байна.
Хятадын ядуурлын хамрах хүрээг ойлгохын тулд бид ядуурлыг тус улсын хүн ам дахь тэгш бус байдлын зэрэгтэй холбож авч үзэх шаардлагатай болно. Хятадын тэгш бус байдал АНУ болон Энэтхэг улсынхтай ойролцоо байна. Үүнээс үзвэл Хятад улс 1.4 тэрбум хүн амтай тул олон зуун сая хятад иргэн тарчиг ядуу амьдарсаар байх аж.
Хятадын засгийн газрын албан ёсны тоогоор 600 сая хүн сард 1000 юань хүрэхтэй үгүйтэй (ам.долларт хөрвүүлэн тооцвол 155 ам.доллар) орлогоор амьдарч байна. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн орлого нь 1860 ам.доллар байна гэсэн үг. Эдгээр ядуусын 75.6 хувь хөдөө орон нутагт амьдардаг. Хятад улс дэлхийн хамгийн ядуу орнуудын эгнээнээс гарья гэвэл (Сав-Сахарын нэг хүнд ногдох орлого 1657 ам.доллар) Африкийн Сав-Сахар улсынхтай ойролцоо байгаа нэг хүнд ногдох орлогоо эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Хятадын ядуу хүн амын тоо Сав-Сахарын нийт хүн амын тоотой ойролцоо байгаа юм. Хятадын засгийн газар хүн амынхаа дэмжлэгийг алдахгүйн тулд юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа. Өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол тус улс хүн амынхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд багаар тооцоход хүний нийгмийн нэг үеийн туршид хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна.
Тодорхой зорилтод хүрэхийн тулд тавьсан хугацаат хориг арга хэмжээ, бойкот болон цэргийн дарамтаар тавьсан зорилтод хүрэхэд төдийлөн тус болдоггүй гэдгийг өнгөрсөн туршлага харуулж байна.
Гэсэн хэдий ч улс төрд “бусдаар өөрчлөгдөхгүй нөхцөл” ховорхон тохиодог бөгөөд засгийн газрууд эдийн засгийн өсөлтөөр иргэдийг дэмжихгүй ч бусад арга замаар хүн амынхаа дэмжлэгийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Хүн амаа гадаад, дотоодын болон байгалийн давагдашгүй хүчин зүйл, тухайлбал газар хөдлөлт, Ковид-19 цар тахал зэрэг хүнээс үл шалтгаалах хүчнээс хамгаалах нь хятадын засгийн газрын үүрэг мөн хэмээн онцлон тэмдэглэдэг. Үүний дээр Хятадын засгийн газар Хятадын Өмнөд тэнгис дэх газар нутгийн болон Хятад-Энэтхэгийн хилийн маргаанд түрэмгий байр суурь баримтлах боллоо.
Өрнөдийн орнууд эдгээр болон бусад арга хэмжээнд олон төрлийн хариу арга хэмжээ авсаар ирсэн. Бээжин хүний эрхийн санаа зовоосон асуудлууд, эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөх мөн 2022 онд Бээжинд болох өвлийн Олимпийн тоглолтыг “бойкотлох” вий гэдэгт санаа зовж байхад Хятадын өмнөд тэнгис дээр АНУ батлан хамгаалах байр сууриа бэхжүүлсээр байна. Тодорхой зорилтод хүрэхийн тулд тавьсан цаг хугацааны хязгаарлалттай хориг арга хэмжээ, бойкот, цэргийн шахалт зорилгодоо хүрэхэд бараг нөлөөлдөггүйг өнгөрсөн үеийн туршлага харуулж байна. Өрнөдийн орнууд 2014 оноос хойш ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авсаар байна. Саяхан Жое Байдений засгийн газар орос улсад торгуулийн нэмэлт арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Кремль Дорнод Украин дахь Донецкийн сав газрыг эзлэх бодлогоо үргэлжлүүлсээр байна. Хүйтэн дайны үед 1980 оны Москвагийн болон 1984 оны Лос Анжелесийн Олимпийн тоглолтод дээрхтэй ижил төстэй байдлаар бойкот тавьсан ч хоёр талд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй билээ. Харин ч эсрэгээрээ: Цэргийн түрэмгийлэл зорилтот орныг улс төрийн хариу үйлдэлд өдөөн хатгаж ард түмний засгийн газартаа үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлдэг. Эдийн засгийн хориг арга хэмжээ, цэргийн түрэмгийлэлтэй ижил төстэй нөлөөг үүсгэх боломжтой бөгөөд харилцан буулт хийх боломжгүй улс төрийн шугамыг олон нийтийн дэмжлэгээр улам бэхжүүлж болзошгүй юм.
Олон хятад иргэн сүүлийн үед Өрнөдийн орнууд улс төрийн ноёрхлоо бататгахыг оролдож байна гэдэгт итгэж колоничлол болон Дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрх дурсамжаа эргэн санаж байна.
Ийм нөлөө Хятадад маш тод ажиглагдаж байна. Олон хятад иргэн сүүлийн үед Өрнөдийн орнууд улс төрийн ноёрхлоо бататгахыг оролдож байна гэдэгт итгэж колоничлол болон Дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрх дурсамжаа эргэн санаж байна. Тухайн үед 20 сая хятад хүн амь насаа алдсан явдал Зөвлөлт Холбоот улсын дараа хоёрдугаарт орж байсан юм. Хятадын талаар баримталж буй Өрнөдийн орнуудын бодлогоос үүдэлтэй хүчтэй сэтгэл хөдлөл Энэтхэг, Ветьнам, Индонези зэрэг колоничлолын түрэмгий бодлогын нөлөөн дор нэгэн адил зовж шаналж байсан улсуудад Хятадын явуулж буй үйл ажиллагаа сэтгэл түгшээсэн асуудал болж байгааг халхалж байна. Үүний зэрэгцээ энэхүү хүчтэй сэтгэл хөдлөл орлого нэмэгдүүлэх шаардлага зэрэг дотоод бодлогын чухал асуудлаас олны анхаарлыг холдуулж байна. Хилийн маргаан байна уу? Олон улсын спортын арга хэмжээ байна уу? алийг нь ч үл сонирхох ядуус болзошгүй дайны тооцоолоогүй хохирлын ачааны хүндийг үүрэх болно.
Хятадтай хийх яриа хэлэлцээгээ үр өгөөжтэй болгохын тулд бусад улс дараах зүйлийг санаж байх хэрэгтэй. Эдгээр нь: Хятад улс эдийн засгийн чулуун багана биш. Дэлхийд хэмжээгээрээ хоёрт ордог ДНБ-ний ард зүгээр л ядуурлаас гарахыг хүсэж буй хэдэн зуун сая хүн нуугдаж буй.
Нэнси Күин менежментийн Баруун хойд их сургуулийн Келлог менежментийн коллежид эдийн засаг ба шийдвэр гаргалтын шинжлэх ухааны профессор, Хятадын лав-ийн захирлаар ажилладаг. Мөн тэрбээр улс төрийн эдийн засаг ба эдийн засгийн түүхийн чиглэлээр сонирхон судалдаг. Тэрээр хөгжлийн эдийн засгийн тэргүүлэх эдийн засагчдын нэг бөгөөд хятадын эдийн засгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг юм.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. Редактор Гунгаагийн Базарваань.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
(c) Project Syndicate
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/