Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч Эвергранде компанийн эсрэг авч хэрэгжүүлсэн хатуу арга хэмжээгээрээ хятадын засгийн газар “Хазааргүй өсөлтийн оронд бүгдээрээ хангалуун амьдрах бодлогыг нэн тэргүүнд тавих” болсноо тод томруунаар харууллаа.
Хятадын том концернүүдийн нэг болох Эвергранде олон жилийн туршид хятадын бэлэг тэмдэг болсоор ирсэн юм. Тус компани үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч төдийгүй элдэв эрээвэр хураавар салбаруудтай, (салбаруудынх нь нэг нь жишээлбэл цахилгаан авто машины үйлдвэрлэл) том компани. Эвергранде компани ингэтлээ томорсон шалтгаануудын нэг нь асар их хэмжээний гадаадын хөрөнгийг эргэлтэд оруулсан явдал. Иймэрхүү зээлийг хөрөнгө оруулалт хийх, том төслүүд хэрэгжүүлэхэд ашигладаг. Эдгээр үйл ажиллагааг зөв удирдахгүй бол дагалдах болзошгүй эрсдэлүүд олон дахин нэмэгддэг. Энэ утгаар нь авч үзвэл Эвергранде компанийг газраас тасартал хөшүүрэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл өр нь компанийн өөрийнх нь хөрөнгөөс давсан байна.
2017 онд ерөнхийлөгч Ши Жиньпин хятадын концернүүдийн өрийг бууруулах мэргэжилтнүүдийн комисс томилох хүртэл өрийн даац хэтрэх нь байдаг л асуудал мэт хандаж хэн ч үүнд анхаарал хандуулаагүй билээ. Өрийн комисс томилогдсоны дараа ч эдийн засаг, мэдээж үл хөдлөх хөрөнгийн сектор тэр дундаа мэдээж Эвергранде ковид-19 цар тахалд нэрвэгдэх хүртэл юу ч болоогүй мэт нэмж өр тавьсаар л байлаа. Хятадын үл хөдлөх хөрөнгийн сектор хэтэрхий том, хэтэрхий эрсдэлтэй болсоор удсан. Энэ бол тохиолдлын хэрэг биш, хятадын удирдлагын төлөвлөгөөний төвд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараагаар эдийн засгийг дахин сэргээх зорилт тавигдсан. Үл хөдлөх хөрөнгийг эрэлтийг хангах, тус секторыг дэмжих нь өсөлт ба хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий орон нутгийн засгийн газруудын хувьд орлого олох хялбархан зам нь байлаа.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн сектор хэтэрхий том, хэтэрхий эрсдэлтэй болсоор удсан.
2010 он гэхэд хятадын эдийн засагт хэт халалтын тодорхой шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд хэт халалтад хүргэсэн шалтгаануудын нэг нь барилгын бүүм гэдэг нь тодорхой. Засгийн газрын зохицуулалтын байгууллагууд тэр үеэс л өрийн даац нь хэтийдчихээд байсан үл хөдлөх хөрөнгийн секторт банкнуудын олгох зээлд хязгаарлалт тавьж эхэлсэн. Гэсэн хэдий ч уг хязгаарлалтыг тойрч гарахын тулд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгчид өөрсдийн санхүүжилтийг баталгаатай болгох өөр гарц олсон юм. Тэд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд урт хугацаатай, их хэмжээний зээл өгөх, орон сууцуудыг урьдчилан зарах арга хэмжээг хүч түрэмгийлэн авч эхэлсэн. Тэд дотоодын зах зээлээс зээл авахад засгийн газрын зохицуулалтын албан байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай болсон учраас ам. доллараар зээл олгодог гадаадын зах зээл дээр гарсан.
Хятадад орон сууцны эрэлт өндөр, баталгаатай зах зээл учраас хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал боломж нь гэж үзсэн. Хөрөнгийн урсгалд тавих хяналт улам хатуу ширүүн болж байгаа нөхцөлд хадгаламжаа хаачуулахаа мэдэхээ больсон хүмүүс, компанид олдсон боломж нь энэ байлаа. Үл хөдлөх хөрөнгийн үнэ саяхныг хүртэл байнгын өсөлттэй явж ирсэн тул үл хөдлөх хөрөнгийн секторт хөрөнгө оруулалт хийх нь хятадын өрхийн төсөвт алтны уурхай л гэсэн үг байлаа. Гэтэл 2021 онд орон сууцны үнэ гэнэтхэн буурсан нь дараах олон шалтгаантай байлаа.
Энд хамгийн чухал бөгөөд шийдвэрлэх шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгчдийн орлого, зарлагын хэт зөрүүтэй байдалд зохицуулалтын байгууллагуудаас тавих хяналт гэнэтхэн чангарсны улмаас Эвергранде концернийг хүнд байдалд орохоос ч өмнө Хятадын Фортуна Ланд зэрэг томоохон компаниуд бүтцийн өөрчлөлт хийхээс аргагүй байдалд хүрсэн. Өөрөөр хэлбэл орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хятадын үл хөдлөх хөрөнгийн сектор болон хятадын нийт эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар гоё сайхан мэдээгээр бодит байдлаас тасартал булсан хэвээрээ байгаа ч хятадын төсвийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхдээ тун болгоомжтой ханддаг болсон байна.
Хоёрдох шалтгаан нь: улам чангарч буй хяналтад зөвхөн хөгжүүлэгчид өртөөд зогсоогүй харин улс орон даяар үл хөдлөх хөрөнгийн татвар нэвтрүүлэх гэнэ гэдэг цуу яриа нэлээд дээр үеэс тархсан тул уг татвараас айж их хэмжээний урьдчилгаа төлж байгаа үл хөдлөх хөрөнгө худалдан авагсад ч нэгэн адил өртөж байна. Эцэст нэмж хэлэхэд сүүлийн жилүүдэд эрчимтэй хумигдсаар байгаа эдийн засгийн хүндрэлүүд хятадын айл өрхүүдэд мэдрэгдэж эхэлж байгаа нь энэ. Эдийн засгийн хүндрэл зөвхөн өөрийн орны эдийн засгийн хэт тэлэлтээс бус америктай хийж буй худалдаа-технологийн дайн, цар тахлын нөлөөнөөс ч шалтгаалж байгаа юм. Хятадын засгийн газрын зүгээс үл хөдлөх хөрөнгийн секторын эсрэг хатуу бөгөөд шийдэмгий арга хэмжээ авч “гурван улаан шугам” гэж нэрлээд буй арга хэмжээг нэвтрүүлээд байна. Энэ арга хэмжээний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн компаниудын өрийн хэмжээ болон урьдчилсан худалдан авалт, богино хугацааны санхүүжилтээс хамааралт байдлыг хязгаарлах аж. Энэ шийдвэрийн цаана өсөлтөөс нийтийн хангалуун чинээлэг амьдралд хүрэх хятадын эдийн засгийн урт хугацааны зорилтод хүрэх санаа агуулагдаж буй.
Орлогын илүү сайн хуваарилалт ба шударга ёсыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн тулд Ши Жиньпин бүгдээрээ хангалуун амьдарцгаая гэдэг эдийн засгийн шинэ уриаг дэвшүүлсэн. Хэтэрхий өндөр, цаашид ч улам нэмэгдэх орон сууцны үнэ нь хятадын орлогын тэгш бус хамгийн чухал эх үүсвэр байж болзошгүй юм. Орон байртай болоход тулгарч буй бэрхшээл өөрөөр хэлбэл орон сууцны дутагдалтай байдал нь хангалуун чинээлэг амьдралын ялгаатай байдлыг тайлбарлахад шийдвэрлэх хүчин зүйл.
Орлогын илүү сайн хуваарилалт ба шударга ёсыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн тулд Ши Жиньпин бүгдээрээ хангалуун амьдарцгаая гэдэг эдийн засгийн шинэ уриаг дэвшүүлсэн.
Энэ орчинд Эвергранде олон шалтгааны улмаас засгийн газрын хатуу арга хэмжээний гол бай нь болсон юм. Эхний шалтгаан бол зүгээр л энэ концерн үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжүүлэгчид дундаа хамгийн том нь. Хоёрдугаарт хамгийн их өртэй компани учраас засгийн газраас баталсан “гурван улаан шугам”-ыг гурвууланг нь давсан компани. Гуравдугаарт Эвергранде нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бөгөөд тэндхийн гадаадын зах зээлээс их хэмжээний зээл авсан тул гадаадын хөрөнгө оруулагчдаас ихээхэн хамааралтай компани. Эргүүлэн төлөх хугацаа нь тулаад байгаа ихэнх нь ам. доллараар авсан зээлийн хэмжээ нь бараг 20 тэрбумд хүрээд байгаа бөгөөд зээлийн ихэнхийг хувийн банкнууд, хөрөнгийн захиран зарцуулагчдаас баян үйлчлүүлэгчдэдээ зориулан худалдан авсан байна.
Өнгөрсөн дөрөвдөх өдрөөс долларын зээлийн хүүгийн бонусыг төлөөгүй нь Эвергранде-ийн гадаад өрийн бүтцийг өөрчлөх шаардлагатай болжээ гэдгийг тодорхой харууллаа. Өрийн бүтцийн өөрчлөлтийг хийж буй Хятадын Фортуна Ланд концерний жишээнээс харахад уг өөрчлөлтийг заавал нэрлэсэн өрийг тасалбар болгох хэлбэрээр хийх шаардлагагүй, харин өрийн буцаан төлөх хугацааг хойшлуулах, төлөгдөх ёстой хүүгийн хэмжээг бууруулах аргаар ч хийх боломжтой юм гэдэг нь харагдаж байна. Үүнээс цаашилж хугацаа хойшлуулах, хүүгийн хэмжээг бууруулахад хүрвэл Евергранде концернтэй хийсэн хөрөнгө оруулалтынх нь ирээдүй илүү тодорхой болох учраас гадаадын хөрөнгө оруулагч нар амсхийх байх. Гэсэн хэдий ч тус концерний өрийн дийлэнх нь дотоодод тавьсан өр хэвээрээ байгаа юм. (Нийт өрийн хэмжээ нь 300 тэрбум доллар) Эдгээр зээлийг төлж барагдуулах ёстой. Нэн ялангуяа Эвергранде концерний хятадын өрх айлуудаас урьдчилгаа төлбөр болгож авсан долларт хөрвүүлэн тооцсон дүнгээр 200 тэрбум долларыг төлөх ёстой. Ойролцоогоор 1.5 сая өрх Евергранде байрыг нь барьж дуусгахыг хүлээж байгаа. Эдгээр байрыг барьж өгөх нь тодорхой. Учир нь бусад концернүүд ч урьдчилгаа төлбөрөөс ихээхэн хамааралтай. Евергранде амласнаа биелүүлж чадахгүйд хүрвэл хятадын үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан худалдаа хатангиршиж улмаар үл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч компаниудын дийлэнх нь мөхлийн ирмэгт тулах болно. Дээрээс нь нэмж хэлэхэд иймдээ тулбал алдагдлыг айл өрхүүдэд үүрүүлэх нь бүгдээрээ хангалуун амьдрах стратегид нийцэхгүй. Үүнийг мэдэж байгаа учраас хятадын засгийн газар дуусаагүй төслүүдийг дуусгахад орон нутгийн засгийн газрууд санаа тавих ёстой гэдэг дохиог саяхан өгсөн билээ.
Эдийн засгийн амжилтыг зорилт биелсэнд тооцохоо больсоор удсан бөгөөд санхүүгийн дүрмийг зөрчсөн л бол торгууль шийтгэл хүлээх болно.
Эндээс хятадын эдийн засгийн ирээдүйд сургамж болох хоёр дүгнэлт гарч байна. Эхнийх нь хятадын эдийн засгийн системийн үр дагаврыг зөөллөхийн тулд төсвийн мөнгийг зарцуулах учраас хятадын үл хөдлөх хөрөнгийн сектор Эверграндегийн асуудлаас болоод нурахдаа тулахгүй. Энэ нь тэгэхдээ хохирол амссан бүхний тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдын хохирлыг бүрэн дүүрэн барагдуулна гэсэн үг биш. Евергранде-ээр дамжуулан өрийн хэмжээг хэтрүүлж болохгүй, тэгвэл ийм эрсдэлтэй шүү гэдэг сануулгын дохио өгсөн. Эндээс олж авсан нэг чухал мэдлэг бол хятадын эдийн засгийн өсөлтөд энэ бүхэн сөргөөр нөлөөлөх болно. Хятадын хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, өсөлтөд шийдвэрлэх хувь нэмэр оруулдаг үл хөдлөх хөрөнгийн секторын өсөлт Эверграндегийн сүйрлийн дараагаар удаашраад зогсохгүй нийт хөрөнгө оруулагчид хятадын хөгжлийн зорилтууд эрс өөрчлөгдөх тусам илүү болгоомжлох болно.
Товчоор хэлэхэд: Эдийн засгийн амжилтыг зорилт биелсэнд тооцохоо больсоор удсан, санхүүгийн дүрмийг зөрчсөн л бол торгууль шийтгэл хүлээх болно. Хувийн хөрөнгө оруулагчдын урмыг хугалж ингэснээр эдийн засгийн зогсонги байдалд хүрч болзошгүй гэх зэрэг үнийг төлөх байсан ч хамаагүй бүгдээрээ хангалуун амьдрахад хувь нэмрээ оруулах стратеги л хамгийн чухал нь.
Алисиа Гарсиа-Герреро нь Францын Натикс банкны Ази-Номхон далайн бүсийг хариуцсан ахлах эдийн засагчаар ажилладаг. Тэрбээр мөн Хонг Конгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тусгай профессор, Европын Вруегел Тинк Танкийн ахлах судлаач, Испанийн Реал Институт Ел Каногийн ахлах судлаачаар тус тус ажилладаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
The Landmark 6th floor Chinggis avenue 13 14251 Ulaanbaatar Mongolia
+976 11 31 2892
info.mongolia(at)fes.de
Diese Seite nutzt Website-Tracking-Technologien von Dritten, um ihre Dienste anzubieten, stetig zu verbessern und Werbung entsprechend den Interessen der Nutzer anzuzeigen.
Diese Technologien sind erforderlich, um die Kernfunktionalität der Website zu aktivieren.
Dies ist eine selbst gehostete Webanalyseplattform.
Zweck der Daten
Diese Liste stellt die Zwecke der Datenerhebung und -verarbeitung dar.
Genutzte Technologien
Gesammelte Daten
Diese Liste enthält alle (persönlichen) Daten, die von oder durch die Nutzung dieses Dienstes gesammelt werden.
Rechtliche Grundlage
Im Folgenden wird die erforderliche Rechtsgrundlage für die Verarbeitung von Daten genannt
Aufbewahrungsdauer
Die Aufbewahrungsdauer ist die Zeitspanne, in der die gesammelten Daten für die Verarbeitung gespeichert werden. Die Daten müssen gelöscht werden, sobald sie für die angegebenen Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Die Daten werden gelöscht, sobald sie nicht mehr für die Verarbeitungszwecke benötigt werden.
Diese Technologien ermöglichen es uns, die Nutzung der Website zu analysieren, um die Leistung zu messen und zu verbessern.
Dies ist ein Video-Player-Dienst.
Verarbeitendes Unternehmen
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Ort der Verarbeitung
Europäische Union
Daten werden gelöscht, sobald sie für die Verarbeitungszwecke nicht mehr benötigt werden.
Datenempfänger
Datenschutzbeauftragter des verarbeitenden Unternehmens
Nachfolgend finden Sie die E-Mail-Adresse des Datenschutzbeauftragten des verarbeitenden Unternehmens.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Weitergabe an Drittländer
Dieser Service kann die erfassten Daten an ein anderes Land weiterleiten. Bitte beachten Sie, dass dieser Service Daten in ein Land, welches kein angemessenes Datenschutzniveau bietet, übertragen kann. Falls die Daten in die USA übertragen werden, besteht das Risiko, dass Ihre Daten von US Behörden zu Kontroll- und Überwachungszwecken verarbeitet werden können, ohne dass Ihnen möglicherweise Rechtsbehelfsmöglichkeiten zustehen. Nachfolgend finden Sie eine Liste der Länder, in die die Daten übertragen werden. Weitere Informationen zu den Sicherheitsgarantien finden Sie in den Datenschutzrichtlinien des Website-Anbieters oder wenden Sie sich direkt an den Website-Anbieter.
Weltweit
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/privacy?hl=en
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://safety.google/privacy/privacy-controls/
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Speicherinformation
Unten sehen Sie die längste potenzielle Speicherdauer auf einem Gerät, die bei Verwendung der Cookie-Speichermethode und bei Verwendung anderer Methoden festgelegt wurde.
Dieser Dienst verwendet verschiedene Mittel zur Speicherung von Informationen auf dem Gerät eines Nutzers, wie unten aufgeführt.
Dieses cookie speichert Ihre Präferenzen und andere Informationen, insbesondere bevorzugte Sprache, wie viele Suchergebnisse auf Ihrer Seite angezeigt werden sollen und ob Sie den SafeSearch-Filter von Google aktivieren möchten oder nicht.
Dieses cookie misst Ihre Bandbreite, um festzustellen, ob Sie die neue Player-Oberfläche oder die alte erhalten.
Dieses cookie erhöht den „Views“-Zähler des YouTube-Videos.
Dies wird auf Seiten mit eingebettetem YouTube-Video gesetzt.
Dies ist ein Dienst zum Anzeigen von Videoinhalten.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
Vereinigte Staaten von Amerika
Privacy(at)vimeo.com
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/privacy
Klicken Sie hier, um auf allen Domains des verarbeitenden Unternehmens zu widerrufen. https://vimeo.com/cookie_policy
Klicken Sie hier, um die Cookie-Richtlinie des Datenverarbeiters zu lesen. https://vimeo.com/cookie_policy
Dieses cookie wird in Verbindung mit einem Videoplayer verwendet. Wenn der Besucher beim Ansehen von Videoinhalten unterbrochen wird, merkt sich das cookie , wo das Video gestartet werden soll, wenn der Besucher das Video neu lädt.
Ein Indikator dafür, ob sich der Besucher jemals angemeldet hat.
Registriert eine eindeutige ID, die von Vimeo verwendet wird.
Speichert die Einstellungen des Benutzers beim Abspielen eingebetteter Videos von Vimeo.
Wird nach dem ersten Upload eines Benutzers festgelegt.
Dies ist ein integrierter Kartendienst.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
Vereinigte Staaten von Amerika, Singapur, Taiwan, Chile
Klicken Sie hier, um die Datenschutzbestimmungen des Datenverarbeiters zu lesen. http://www.google.com/intl/de/policies/privacy/