22.04.2022

ӨР ТАВИХААС БҮҮ АЙ

Цар тахал европын санхүүгийн зохицуулалтууд нь эдийн засгийн хоцрогдсон таамаглалууд дээр суурилдаг гэдгийг харуулж өглөө. Эдгээрийг нэн даруй шинэчлэх шаардлагатай.

Цар тахал европын санхүүгийн зохицуулалтууд нь эдийн засгийн хоцрогдсон таамаглалууд дээр суурилдаг гэдгийг харуулж өглөө. Эдгээрийг нэн даруй шинэчлэх шаардлагатай. Өдгөө хүчин  төгөлдөр мөрдөгдөж буй европын санхүүгийн зохицуулалтууд нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) ба хөдөлмөр эрхлэлтийн түвшинд санхүүгийн бодлогоор нөлөөлөх боломж бараг байхгүй гэж үздэг байсан 1980-аад он болон 1990-ээд онд батлагдсан. Санхүүгийн бодлого биш харин валютын бодлого нь бүхнийг анагаагч эм гэж үздэг байв. Бид нэлээд дээр үеэс ийм биш юм  байна гэдгийг мэддэг болсон. Эдгээр зохицуулалтуудад бас нэг дутагдалтай тал бий. Эдгээр зохицуулалтуудыг сайн санаж баталдаг ч бүгдээрээ тухайн мөчлөгийн дагуу л үйлчилдэг. 

Цар тахлын гамшигт үр дагаврын дараагаар зөвхөн санхүүгийн зохицуулалтуудыг өөрчлөөд зогсохгүй, европын эдийн засаг ба валютын холбоог (WWU) системчлэгдсэн шокийн үед ч үүрэг  функцээ гүйцэтгэх чадамжтай хэвээр нь байлгахын тулд шинэ зохицуулалтуудыг баталгаат байдлыг нь хангах арга хэмжээнүүдийн системээр өргөтгөх шаардлагатай. Бид хамгийн сүүлийн нийтлэлдээ танилцуулсны дагуу аливаа шинэчлэлийг хийхдээ хөгжлийн дараах дөрвөн шинэ хандлагыг харгалзан үзсэн байх ёстой. 

Эдийн засаг ба валютын холбооны системчлэгдсэн шокийн үед ч үүрэг функцээ биелүүлж чаддаг байх баталгааг хангахын тулд санхүүгийн шинэ зохицуулалтуудыг баталгаат байдлыг хангах  арга хэмжээнүүдийн системээр өргөтгөх шаардлагатай. 

Нэгдүгээрт өдгөө мөрдөгдөж буй зохицуулалтуудыг боловсруулж байсан 1990-ээд онтой харьцуулахад зээлийн хүүгийн хувь хэмжээ ихээхэн доогуур байна. Хэдийгээр өрийн хэмжээ эрс  нэмэгдсэн ч евро мөнгөн тэмдэгтийн бүсэд ДНБ-нд зээлийн хүүгийн зардлын эзлэх хувь буурсан байна. Дэлхий дахинд удаан хугацаанд хуримтлалын илүүдэлтэй байгаа, үүнээс үүдэн бодит хүү  буурч байгаатай холбогдуулан авч үзвэл тодорхой хугацаанд төрийн өрийн квотыг илүү өндөр хэмжээнд байлгах өөрөөр хэлбэл төр өрийн хариуцлагаа даагаад явах боломжтой байна. 

Хоёрдугаарт цар тахлын улмаас европын эдийн засаг-валютын холбооны гишүүн бүх орнуудын өрийн квот нэлээд хэмжээгээр нэмэгдсэнээр тогтворжуулалт-ба өсөлтийн багцад тогтоосон 60  хувийн босгыг зүүн европын олон орон дээрээс нь Франц, Бельги, Австри баримтлах боломж огт байхгүй. Тэд эрэлтийг бууруулж европыг дахин эдийн засгийн зогсонги байдал руу түлхдэггүй л юм бол энэ боломжгүй.

Гуравдугаарт: ДНБ-ын мөчлөгт бууралтын үед өрийн хэмжээ нэмэгдэхгүй л бол өрийн квот нэмэгддэг. Иймээс урт хугацааны туршид төрийн өрийн квот тогтвортой буурч байх ёстой гэдэг  шаардлага нь логикгүй буюу хоорондоо утга авцалдаагүй шаардлага юм. Тогтворжуулалт-өсөлтийн багцын ачаар 2008 оны санхүүгийн хямрал эсвэл өнөөгийн коронагийн хямрал шиг “урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөл байдал” үүсэхэд зохицуулалтуудын үйлчлэлийг зогсоож боломжтой болсон ч хямралууд 2011-2014 оны үеийнх шиг макро эдийн засагт урт хугацааны туршид тэгш хэмт бус нөлөөлөл үзүүлэх боломжтой тул нэгдсэн зохицуулалтуудыг хэрэглэхэд хүндрэлтэй, практик дээр боломжгүй юм. 

Дөрөвдүгээрт: Зээлийн хүүгийн хувь хэмжээ нэгэн арваны туршид бараг тэгтэй тэнцэх хэмжээнд буураад байгаа нь өргөн хүрээг хамарсан, тэгш хэмтэй нөлөө үзүүлж байгаа нөхцөлд ч гэсэн  шокийг даван туулахад мөнгөний бодлогын арга хэмжээнүүд сул талуудтай гэдгийг тодорхой харуулж байгаа хэрэг. Тогтворжуулах зорилгод санхүүгийн бодлогын арга хэмжээнүүдийг түлхүү  хэрэглэх болсон энэ үед эдгээртэй холбоотой гарах макро эдийн засгийн гадаад нөлөөг хооронд нь маш нямбай жигнэж, цэгнэж үзэх шаардлагатай. Цар тахлын үр дагаварт Европын эдийн  засаг-валютын холбооны гишүүн орнуудын улс ардын аж ахуйд улсын төсөв ирээдүйд онцгой хэрэгслүүд буюу эх үүсвэрүүд татсан нөхцөлд л хүрэлцээтэй байх боломжтой, гэхдээ эх үүсвэрүүд нь  ямар ч тохиолдолд түр зуурынх байж болохгүй гэдгийг харууллаа. 2026 он хүртэл нийт эдийн засгийн эрэлтийг хязгаарлахын тулд гаднын хөрөнгийн өртгийг нэмэгдүүлэх замаар евро мөнгөн  тэмдэгтийн ирээдүйн баталгааг дэмжих европын сэргээн босголтын Залгамж үе фондыг (Next Generation Europa NGEU) хэрэгжүүлнэ. Тэгээд дараа нь яах вэ? 

Улс орнуудын төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг зохицуулж хооронд нь нийцүүлж байж л евро бүсэд тэнцвэртэй санхүүгийн бодлогын курсийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. 

Энэ хооронд гишүүн орнуудын төрийн түвшинд хэрэгждэг, дээрээс нь санхүүгийн бодлого нь макро эдийн засгийн гадаад нөлөөллийг анхаарлын гадна орхидог зохицуулалтуудын хүрээнд  хэрэгждэг бол ирээдүйгүй гэдэг нь тодорхой болсон байх ёстой. “Хүн бүр гэрийн даалгавраа гэр гэртээ ганцаараа суугаад хийдэг байсан” тэр цаг үе өнгөрсөн. Бути, Мессори болон бусад зөвлөмжийн дагуу улс орнуудын төсвийн бодлогын арга хэмжээнд хяналт тавиад зогсохгүй тэдгээрт зохицуулалт хийж хооронд нь нийцүүлэх шаардлагатай. Евро бүсэд тэнцвэртэй  санхүүгийн бодлогын курс хэрэгжүүлснээр улс орнуудын хэрэгжүүлж буй төсвийн бодлогын арга хэмжээ нь макро эдийн засгийн гадаад орчны нөлөөллөөс болоод бусад гишүүн орнуудад  сөргөөр нөлөөлөхөөс хамгаалж чадна. 

АНУ зэрэг холбооны улсын бүтэцтэй орнуудын жишээн дээр хүрэлцээтэй, том, уян хатан, нэгдсэн төсөв нь гишүүн орнуудын төсөв урт хугацаанд жижиг, сахилга баттай байх нөхцөлийг  бүрдүүлдэг гэдгийг ажиглаж болно. Европын Залгамж үе фонд болон нэн ялангуяа онцгой хүнд нөхцөлд ажилгүйдлийг бууруулахад түр хугацааны дэмжлэг үзүүлэх SURE фонд нь Европын Холбооны урт хугацааны хэрэгсэл болон төлөвшсөн тохиолдолд гишүүн орнуудад төсвийн болзлыг хүлээн зөвшөөрөх болон хяналт тавихад илүү хялбар болно. Ингэсэн нөхцөлд  дийлэнх хэсгийг нь гишүүн орнууд өөрсдийн мөнгөөр санхүүжүүлдэг Европын Холбооны төсөв макро эдийн засгийг тогтворжуулахад тодорхой үүрэг хүлээх боломжтой болно. 

Бид ардчилсан европт “улс төрийн үзэл бодлын орон зай” хэмээн нэрлэдэг энэ орон зайг автомат алгоритмаар сольж болно\эсвэл солих шаардлагатай гэдэг төөрөгдлөөсөө салах хэрэгтэй байна. 

Бид ардчилсан европт “улс төрийн үзэл бодлын орон зай” хэмээн нэрлэдэг энэ орон зайг автомат алгоритмаар сольж болно/эсвэл солих шаардлагатай гэдэг төөрөгдлөөсөө салах хэрэгтэй байна.  Европын эдийн засаг-валютын холбооны (ЕЭЗВХ) гишүүн орнуудын дүрэм журмууд шиг гишүүн орнуудын төсвийн санхүүжилтэд техникийн хяналт шалгалт хийх орон зайг дүрэм журмын  тусламжтайгаар бүрдүүлэх боломжтой. Санхүүгийн техникийн хяналт шалгалтаас улс төрийн шийдвэрт шилжих нөхцөлд харин үүрэг хариуцлагыг улс төрийн хариуцлага хүлээсэн байгууллагуудад шилжүүлэх ёстой. ЕЭЗВХ-ын хүрээнд улс төрийн хариуцлагыг гишүүн орнуудын засгийн газар хүлээдэг. Харин гишүүн орнуудын засгийн газрууд Европын Холбооны  хамтын ашиг сонирхлыг хамгаалдаг энэ бүтэцтэй тусгаар тогтнолоо хуваалцахад бэлэн байх ёстой. 

Бидний өнцгөөс харахад зөвхөн европын Комисс л үүнийг хийж чадна. Стандартуудыг хэрэгжүүлэх удирдамж ба техникийн дүн шинжилгээг хийхдээ европын комисс, Европын Санхүүгийн  хороо (EFA) болон гишүүн орнуудын парламентын төсвийн байгууллагууд зэрэг хараат бус санхүү, техникийн бүтцүүдийг татан оролцуулж болно. 

Бланчард болон бусад зохиогчдын нэгэн адил бид төрийн өрийн даацын асуудал төвд нь байх ёстой гэдэгт бат итгэлтэй байна. Ингэснээр гишүүн орнуудад хоорондоо огт ялгаагүй хатуу  зорилтууд тавигддаг байдлыг болиулаад зогсохгүй харин төрийн өрийн даацад дүн шинжилгээ хийж ДНБ-ийг боломжит өсөлт, үйлдвэрлэлийн цоорхой, улс ардын аж ахуйн үйлдвэрлэлийн  чадамж ба үйлдвэрлэгдсэн ДНБ хоорондын зөрүү зэрэг төдийлөн анхаарал татаад байдаггүй хувьсагчуудын дүн шинжилгээг байнга (өнгөрснөө эргэн дурсах) хийх боломжтой болно. 

Гишүүн  орнуудын өрийн даацын дүн шинжилгээг тогтмол хугацаанд хийж өрийн даацын чадамжид магадлалын үнэлгээ хийдэг болох ёстой. Энд гишүүн орон бүрийн төрийн онцлог шинжүүдийг өсөлт,  хүн амын өсөлтийн динамик, хүүгийн хөгжил, (ингэснээр өрийн үйлчилгээний нийт зардал) болон өнөөгийн төсвийн бодлого ба төсвийн ирээдүйн төлөвлөгөөтэй уялдуулан тогтоох боломжтой  болно.

Цар тахлын дараагаар эдийн засгийн сэргэлт ба хямралаас хамгаалах чадвар нь хөрөнгийн хуримтлал ба хөрөнгийн өсөлт нэн ялангуяа хүний болон нийгмийн капиталаас хамааралтай байх  бөгөөд энд нэмэлт зардал шаардлагатай болно. 

Энэ хэлбэрийн дүн шинжилгээ хийх нь амаргүй тул хүч нэмэгдүүлсэн Европын санхүүгийн хороо улс орнуудын үндэсний байгууллагуудтай хамтран хийх шаардлагатай. Өрийн даац өндөр  дүнгээр хэтэрсэн байх магадлалтай байх нөхцөлд европын комисс Европын Санхүүгийн хорооны саналаар өрийн даац нь хэтэрсэн оронтой “Өрийн даац хэтэрснээс үүсэх эрсдэлүүд ба үйлдвэрлэлийн дасан зохицох арга хэмжээнүүдийн зардалтай харьцуулан үзэх”-ийн тулд өр бууруулах урт хугацааны хөтөлбөр тохиролцоно. Энэ хөтөлбөрийн зорилго нь тухайн гишүүн  орныг болон ЕЭЗВХ-ны гишүүн орнуудыг бүхэлд нь өрийн хямралд оруулахгүй байхад оршино. 

Хэдэн жилийн өмнө, 2019 онд Европын Санхүүгийн Хороо өр бууруулах арга хэмжээний хэрэгжилтийн явцад анхдагч зардлуудын дээд хязгаар тогтоохыг зөвлөж байсан. Дээд хязгаар  тогтоохын өмнө хөрөнгө оруулалтын зардлын квотыг хатуу тогтоосон “Алтан дүрэм” батлагдсан байх ёстой. Гэсэн хэдий ч жишээ нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрт шилжихэд их  хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай, энэ шилжилтийг хийхийн тулд европын бүх орнуудад нэгэн зэрэг их хэмжээний анхдагч илүүдэл хуримтлагдсан байх ёстой тул бодит байдал дээр хөрөнгө оруулалтыг хийх боломж байхгүй. Цар тахлын дараагаар эдийн засгийн сэргэлт ба хямралаас хамгаалах чадварыг хөрөнгийн хуримтлал ба хөрөнгийн өсөлт нэн  ялангуяа хүний болон нийгмийн капиталаас хамааралтай байх бөгөөд энд нэмэлт зардал шаардлагатай болно. 

Өнөөгийн нягтлан бодох бүртгэлийн системд эдгээр зардлыг урсгал зардалд оруулан тооцдог бол ирээдүйд эдгээр зардлыг хөрөнгө оруулалтын зардлын ангилалд оруулах шаардлагатай. Үүний  жишээ бол эрүүл мэнд, боловсролын зардал. Европын санхүүгийн дүрмүүдийг шинэчилж “алтан дүрэм”-ийг нэвтрүүлэхийн тулд, багаар бодоход энэ оролдлогыг хийхийн тулд тодорхой үндсэн  зардлуудын ангиллыг өөрчлөхөөс эхлэх ёстой. 

Зохиогч: Андреа Бойтани (Милан) нь Миланы Каттолика их сургуулийн эдийн засгийн профессороор ажилладаг.

 

Зохиогч: Роберто Тамборини нь Бе Трентогийн их сургуульд эдийн засгийн профессороор ажилладаг. 

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг  илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. 

Фридрих-Эбертийн-Сан Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org

эхлэл хэсэгт буцах