18.01.2021

Цар тахлын дараа, хямарсан эдийн засгаа сэргээх “санхүүгийн эх үүсвэр” байгаа юу?

2020 он, хүн төрөлхтний түүхэнд “том хохирол амссан, эдийн засгийн гүн хямралд өртсөн, хатуу жил” гэдгээрээ үлдэх болно.

“Цар тахлын эрсдлийг бууруулж, тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох” бодлого баримталж, аюулыг намжаах хэдий ч үүний дараа яах вэ? эдийн засгаа хэрхэн сэргээх вэ? цар тахлаас үүдэлтэй хохирлыг арилгах ямар боломжууд байна вэ? Хохирлыг арилгаж хямралыг даван туулахад шаардагдах зардал, санхүүжилтийг хаанаас хэрхэн яаж олох вэ? гэдэг асуулттай дэлхий нийтээрээ нүүр тулж сандарч тэвдэн хариултыг хайх болноДэлхийн ба II дайны дараах үетэй харьцуулах хэмжээний эдийн засгийн сүйрэл болох нь байна шүү гэдэг санаагаа илэрхийлэхийн тулд гүйцэтгэх засаглалынхан “сэргээн босголт” гэдэг үгийг олон нийтэд хандаж хэлэх үгэндээ олонтаа хэрэглэж хүмүүсийн ой тойнд суулгаж эхлээд байна. 

Хэрхэн яаж эдийн засгаа сэргээх вэ? Дотоод боломж нөөцөө судалж, гарц гаргалгаагаа хайж, хүндрэл бэрхшээлийг тооцож, даван туулах арга замаа одооноос төлөвлөж, дэлхийн улс орнууд ямар байр суурь баримталж байгааг судалж, танин мэдэж, хэзээ, ямар зорилгоор, хэнээс ямар санхүүгийн эх үүсвэр олж болохыг тандаж, одооноос тодорхой төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй болоод байна. Энэ эрэл хайгуулд тань нэмэр болох уу? хэмээн Фридрих-Эбертийн сангаас дэлхийн 40 гаруй орнуудын туршлагыг нэгтгэн хүргэж байна. Дэлхийн олон улс орон, нэн ялангуяа зүүний, социалдемократ намууд засгийн эрхийг нь барьж буй орнууд "хөдөлмөр эрхлэлтийн бодлого дээрээ төвлөрч, пүүс компаниудад ажлын байраа хадгалсных нь төлөө төрөөс татаас олгож ажилтан, төрийн, төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагчдын ажлын цагийг багасгах, татварын хөнгөлөлт үзүүлэх, богиносгосон цагийн режим нэвтрүүлэх зэргээр хямралыг даван туулах боломж, дэмжлэг туслалцаа болохуйц" хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс гадна нийгмийн хамгаалал, мөнгөн халамж, тэтгэмжийн хэмжээ болон төрлийг нэмэгдүүлэх замаар эрэлтийг тогтворжуулах, нэн ялангуяа орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байна.

Баян орнууд тэрбум тэрбумаар хэмжигдэх эдийн засгаа аврах, сэргээх хөтөлбөрүүдийг авралын шүхэр нэртэйгээр хэрэгжүүлж байгаа бол цар тахлаас өмнө гадаад өрийн дарамтад орсон, төсвийн алдагдал өндөртэй байсан, хөгжлөөр хоцрогдсон ядуу орнууд өрийг өрөөр санхүүжүүлэх замаар эдийн засгаа сэргээх арга замыг эрэлхийлж байна.

АНУ эдийн засгаа сэргээх хөтөлбөртөө ДНБ-нийхээ 14 орчим хувийг зориулах бол Хятад улсынх ДНБ-ний 4 хувьтай тэнцэх болов уу? гэсэн таамаглал байна. Хэдийгээр Японы өр ДНБ-нийхээ 250%-тай тэнцэж байгаа ч засгийн газар нь ДНБ-ний 20%-тай тэнцэх хэмжээний эдийн засгаа сэргээх шинэ багцуудыг батлаад байна. Гана улс компаниудаа өр төлбөрөө цаг тухайд нь барагдуулах чадвартай байлгахын тулд бодлогын хүүг бууруулж банкнуудын өөрийн нөөцийн хэмжээг зээлийн хүүд нийцүүлэн бууруулсан. Дэлхийн өмнөдийн орнууд бүгдээрээ яаран хөдлөхгүй байх бодлого баримталж олон орнууд инфляц хэт нэмэгдэх, санхүүгийн системүүд хэврэгшихээс айж байна. Тэгэхээр коронагийн хямралыг даван туулахад 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үр дагаврыг арилгаснаас илүү мөнгө зарцуулагдах нь.

Тиймээс л улс орнууд одооноос эдийн засгаа аварч үлдэх боломжуудыг судалж, янз бүрийн хөтөлбөрүүдийг эхлүүлээд байна.Европын Холбооны санаачилга, "Дараагийн үе" хөтөлбөр олон улсын анхаарлыг төвд байна. Япон ямар бодлого барьж эхлэв? Олон улс орны жишээг энэхүү нийтлэлээс уншиж болно. Харин танай улс ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх вэ? Цар тахлын дараа: хямарсан эдийн засгаа сэргээх, санхүүгийн эх үүсвэр байгаа юу? Энэ тухай цааш нь "Коронагийн тун I " нийтлэлээс гүнзгийрүүлэн уншаарай.

 

Дэмбэрэлийн Нарантуяа нь МУИС-ийн докторант, МҮОНТ-ийн Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн алба, Хүүхдийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлч, редактороор 17 жил ажилласан, телевизийн салбарын мэргэшсэн уран бүтээлч. Нийгэм улс төр, эдийн засаг боловсрол, соёл иргэншил, үндэсний хөгжил, оюун санааны үнэт зүйл, сургамж, санал шүүмж, анализ дүгнэлтийн олон арван нийтлэл нэвтрүүлгийн зохиогч редактор, хөтлөгчөөр ажилласан нийгмийн сэтгүүлч.

Фридрих-Эбертийн-Сан Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org

эхлэл хэсэгт буцах