30.05.2022

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БА ДЭЛХИЙ ДАХИН-2021 ОН

Олон улсын харилцаа, гадаад бодлогын талаар залуучууд юу гэж хариулав? Судалгаанд оролцсон залуусын 68 хувь нь манай улс Төв Азийн бүс нутагт хамаарна гэж хариулжээ.

Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбар, Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэнтэй хамтран “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БА ДЭЛХИЙ ДАХИН-2021 ОН” сэдэвт судалгааг хийж дуусгалаа.

Энэхүү судалгаа нь Монголын 18-35 насны залуучуудын үнэт зүйл, мэдлэг, мэдээллийн түвшин, байр суурийг тодорхой болгох зорилгоор тэдгээрийн олон улсын харилцаа, гадаад бодлогын талаарх төсөөлөл, үнэлэмжийн талаар тандсан анхны судалгааны ажил болсон юм.

Уг судалгааг Улаанбаатар, Эрдэнэт хотууд болон Төв, Булган аймгуудад 2021 оны 9-10 дугаар сарын хооронд явуулсан бөгөөд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 1809 хүн хамрагдлаа. Түүнчлэн судалгааны явцад 11 хүний оролцоотой фокус бүлгийн ярилцлагыг зохион байгуулсан болно.

Судалгааг англи, монгол хэл дээр татан авах боломжтой. Англи хэл дээрх хувилбарыг дараах холбоосоор татаж авна уу. Монгол хэл дээрх хувилбарыг дараах холбоосоор татаж авна уу. 

Тус судалгааны тайлангийн товч видео болон бусад үйл ажиллагааны мэдээлэлтэй ФЭС-гийн Монгол дахь салбарын фэйсбүүк хуудаснаас танилцах боломжтой. 

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de