Нийгмийн ардчиллын сурах бичиг

Нийгмийн ардчиллын сурах бичиг

Нийгмийн ардчиллын академаас эрхлэн гаргадаг сурах бичгүүд аливаа сэдвийн хүрээнд бие даан судлах боломжийг олгодог. Эдгээр сурах бичгүүд ойлгомжтой, дүн шинжилгээнд суурилсан, онол, практикийг хослуулсанаараа онцлогтой. Товч бөгөөд ойлгомжтойгоор нийгмийн ардчиллын бие даасан өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндөж, аливаа асуудлыг олон талаас нь судалж, танилцуулах болно. Түүнчлэн тухайн сэдвийг бие даан судлах, дүн шинжилгээ хийх чадвараа хурцлах, нийгмийн ардчиллын үндсэн ойлголтуудын талаар чиг баримжаатай болоход тохиромжтой.

Герман хэл дээрх сурах бичгийн зарим ботийн монгол орчуулгыг эндээс авах боломжтой. 

Өнөөдөр бид дараа жил, ирэх хэдэн арван жилд хэрхэн ажиллаж, амьдрахыг хүсч байгаагаа шийдэх ёстой. Аливаа хариуцлагатай бодлогод тодорхой чиг баримжаа шаардлагатай. Учир нь хэн зорилгоо сайн тодорхойлж чадна, тэр хүн түүндээ хүрч, бусдыг өөрийн улс төрийн бодлогод итгүүлж чадна.

Тийм ч учраас "Эдийн засаг ба нийгмийн ардчилал" номыг уншихад нийгмийн ардчиллын орчин үеийн, үнэт зүйлсд суурилсан эдийн засгийн бодлогыг хэрхэн амжилтад хүргэх вэ гэдгийг олж мэдэх боломжтой. Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл зэрэг үнэт зүйлсд суурилсан эдийн засгийн бодлого нь ямар онолд тулгуурлаж болох вэ? Ямар зарчмыг баримталдаг вэ? Хамгийн чухал нь: үүнийг практикт хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ? Үүний тулд Их Британийн эдийн засагч Жон М. Кейнсийн онол чухал үүрэгтэй. Энд дарж номоо уншина уу.

Нийгмийн баримжаат төр нь нийгмийн ардчиллын зүгээр нэг дагалдах хэрэгсэл биш. Энэ бол ардчилалд тавигдах шаардлага бөгөөд хүн бүрт тэгш эрх чөлөөг хангаж өгдөг. Нийгмийн баримжаат төрд нийгмийн ардчилал дахь эрх чөлөөний тухай ойлголт тодорхой болно. Үүнд зөвхөн төр эсвэл нийгмийн дурын халдлагаас хамгаалах бус, ухамсар болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг ч хамаарна. Эрх чөлөө бүрэн утгаараа зовлон ба айдсаас ангид байх, өөрийнхөөрөө амьдрахад шаардлагатай материаллаг боломж гэсэн үг юм.

Уг номонд нийгмийн баримжаат төр болон ардчилал хоёрын харилцан хамаарлыг тайлбарлажээ. Түүнчлэн ямар шударга ёсны ойлголт нийгмийн баримжаат төрийг бүрдүүлдэг болохыг харуулдаг. Ямар нийгмийн баримжаат төрд улс орнууд нийгмийн эв санааны нэгдлийг зохицуулдаг болохыг тайлбарлах болно. Нийгмийн баримжаат төрийн талаархи шүүмжлэлийг хөндөх бөгөөд бодит сорилтуудыг ч харуулна. Нийгмийн баримжаат төрийн салбар болох хөдөлмөр, тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол, татварын тухай ч нарийвчлан хэлэлцэнэ. Энд дарж номоо уншина уу.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de  

Биднийг дагаарай!

Биднийг дагаарай!

Цаг үеийн сэдвүүдийн тухай бидэнтэй манай Фейсбүүк хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцаарай. дэлгэрэнгүй