Жендэрийн тэгш байдал гэж юу вэ, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Эдгээр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг манай монгол хэл дээрх цуврал видеоноос үзээрэй. Эдгээр видео нь Фридрих-Эбертийн сан болон Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги Академиийн хамтарсан төслийн хүрээнд хийгдсэн юм.
Олон зуун жил хүн төрөлхтөн жендэр ба хүйс хоёрыг нэг ижил утгатай хэмээн ойлгож ирсэн. Тэгвэл жендэр гэж юу вэ? Жендэрийн үүсэл гарал хэзээнээс эхлэв?
Жендэр судлалын гол зорилго нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах явдал юм. Энэ удаагийн видеогоор жендэрийн үндсэн ойлголтуудын талаар зөв ойлголтыг хүргэхийг зорьлоо.
Энэ удаагийн видеогоор бид соёл гэж юу вэ, соёл нь жендэртэй хэрхэн холбогдож, жендэрийн талаарх ойлголтыг бий болгож байдгийг тайлбарлалаа.
Нийгмийн хөгжил гэж юу болох, хүний эрх гэж юу вэ, нийгэм хөгжихийн хэрээр нийгмийн өөрчлөлтийг хүний эрх, жендерийн талаас эерэг шинжтэй үйл явц өрнөж байгаа эсэхээр тодорхойлдог зэрэг сэдвийг энэ удаагийн видеогоор хөндлөө.
Жендэрийн дүн шинжилгээ нь хөгжлийн хөтөлбөр, төсөл, хүн амд чиглэсэн үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, гүйцэтгэж буй үүргийг бүрэн тусгах, оролцоог тэгш шударга байлгахыг зорьдог. Энэ удаагийн видеогоор жендэрийн дүн шинжилгээг хэрхэн хийдэг болон түүний ач холбогдол нь юу болохыг тайлбарлалаа.
Жендэрийн тэгш бус байдал нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж, хүйсээс нь шалтгаалан боломж, бололцоог нь хязгаарлаж байдаг. Үүний нэг илрэл нь жендэрт суурилсан хүчирхийлэл юм. Жендэрийн хүчирхийллийн хор нөлөө, үүнийг нийгэмд хэрхэн хүлээж авдаг талаар ч мөн энэхүү видеонд өгүүлэх болно.
Ажлын байранд жендэрийн тэнцвэртэй байдал хангагдсанаар байгууллагын хэмжээнд ямар эерэг үр нөлөө гарах вэ? Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг хэрхэн бүрдүүлэх боломжтой вэ? Ажлын орчны жендэрт ээлтэй байдлыг хэрхэн үнэлдэг зэргийг тайлбарлалаа.
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэж юу вэ? Энэ нь хөтөлбөр, төслийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үнэлгээний бүх шатанд жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах ажлыг нэгтгэсэн төлөвлөлт юм.
Энэ нь жендэрийн холбогдолтой бодлого, хууль тогтоомж, стратеги, асуудал зэргийг шинээр нэвтрүүлэх, өөрчлөх эсвэл тэдгээртэй холбоотой дэмжлэг авахыг зорьсон санаа нэгтэй, тууштай бүлэг хүмүүс, байгууллагаас хэрэгжүүлж буй зорилтот үйл ажиллагаа юм.
Жендэрийн үзэл баримтлалыг бодлого, үйл ажиллагаанд тусгах нь байгууллагын бодлого, төлөвлөгөө, зохицуулалтыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх үйл явцад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тулгамдсан зорилтыг тусгах, хэрэгцээг нэгтгэх, үр дүнд эмэгтэй, эрэгтэй хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх үйл явц юм.
Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс