Фридрих-Эбертийн-Сан&
Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс
Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс
Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явц эхэлсэн. Төв Азийн дийлэнх пост-социалист орнуудтай харьцуулахад Монголд ардчиллын үйл явц амжилттай өрнөсөн. Монгол улсад чөлөөт сонгуулийн үр дүнд засгийн эрх тайван замаар хэдэнтээ шилжлээ. Гэсэн хэдий ч шинэ залуу ардчилсан байгууллагуудын цаашдын төлөвшилд дэмжлэг хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйгаас ихээхэн хамааралтай нүүдэлчдийн уламжлалт соёл, социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн болон коммунист төрийн байгуулалтын үлдэгдэлтэй зэрэгцэн шилжилтийн болон шинэчлэлийн үйл явцын дунд нийгмийн бодлогын хамгийн чухал ерөнхий нөхцөлүүд бүрдсээр байна. Монголчууд ардчиллыг тууштай дэмждэг. Улс төрийг тойрсон дуулиан, будлиантай хэргүүд, сонгуулийн бохир кампанит ажлууд улс төрд итгэл алдрах байдлыг нэмэгдүүлж байна.
1925 онд байгуулагдсан Фридрих Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Манай сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн. Фридрих Эбертийн сангийн улс төрийн өв, гүйцэтгэж буй үүрэг нь түүний үзэл санаа, гэрээслэлээс эхтэй.