Европын Холбоо Польш болон Унгарт бууж өгч болохгүй. Европын Холбоо коронавирусийн тусламжийг үлдсэн 25 гишүүн улсад хүргэх олон арга зам бий.
Ирэх пүрэв гаригт Европын зөвлөлийн энэ оны сүүлийн хуралдаанд оролцохоор гишүүн улсуудын төр засгийн тэргүүн нар уулзалдана. Энэ уулзалт түүхэнд тэмдэглэгдэх агшин ч болж мэдэх юм. Коронагийн хямралыг хамтдаа гэтлэх, хүчээ нэгтгэхийн тулд 7-р сард Европын түүхэнд урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр мөнгөн дүнтэй тусламжийн багцыг баталсан юм. Энэхүү багцыг баталсан явдал санхүүгийн архитекторын шинэ бүтцийн суурийг тавихад чухал үүрэгтэй бөгөөд эрин цагийн түүхэнд бичигдэх онцгой алхам болсон юм. Үүний ачаар Европын комисс санхүүгийн зах зээл дээрээс өөрийн мөнгийг авч болдог болох аж. Энэ нь Европын Холбооны санхүүгийн бие даасан байдал, тусгаар тогтнолыг хангахад чухал алхам болно.
Европын Холбоо хямралд хамгийн хүндээр нэрвэгдсэн улсуудад дорвитой тусламж үзүүлэхэд ашиглахыг хүсээд байгаа бие даасан байдлаа эндээс олж авах юм. Цөөнх хэрнээ чанга дуутай Польш, Унгарын засгийн газар тусламж үзүүлэх тухай шийдвэрт хориг тавих замаар саад хийнэ гэдгээ ил тод мэдэгдэж, заналхийлж байна. Хоригийг тэд зөвхөн өөрийн улсын дотоод эрх мэдлийн ашиг сонирхлын үүднээс тавих болно. Тэд Европын парламентаас зөвшөөрөл олгох үндсэн нөхцөлийн нэг болсон эрх зүйт төрийн механизмыг гацаахыг хүсэж байна. Төр засгийн газрын тэргүүн нар, нэн ялангуяа Европын парламент уг асуудлаар баримталж буй байр суурь дээрээ туйлбартай зогсох хэрэгтэй.
Чухам юунаас үүдээд энэ асуудал эрх зүйт төрийн механизмын цөмтэй холбогдчихов? Энэ асуултын хариулт Европын Холбоо нийтлэг үнэт зүйлс дээр нэгдсэн нэгдэл мөн үү? гэдэг асуултад давхар хариулт өгөх юм. Гишүүн орнуудын дийлэнх олонх энэ асуултад бүгд "тийм" гэх хариултыг өгч буй явдал ирээдүйд эрх зүйт төрийн зарчмуудыг зөрчсөн гишүүдэд Европын Холбооноос олгох мөнгөний хэмжээг бууруулах замаар торгууль ногдуулдаг механизмыг бүрдүүлэхийг дэмжиж байгааг илтгэж байна. Европчууд бид эв санааны нэгдэлтэй хамтын нийгэмлэг ба нэгдсэн үнэлэмж, дүрэм журам дээр суурилсан холбоо хэвээрээ үлдэх үү? эсвэл эрх зүйт төрийн зарчмууд хэрэгжих эсэхийг үл сонирхдог хоёр эзэрхэг засгийн газраас бүрдэж буй цөөнхийн шахалтад орж дарамтлуулах юм уу? гэдэг шийдвэрээ яг одоо гаргах хэрэгтэй байна.
Сэтгүүлч, шүүмжлэгч, идэвхтнүүд, цөөнхийн эрх ба шүүх засаглалын хараат бус байдлыг өөрийн орнуудад хязгаарлахыг хүсэгч засгийн газруудын дарамтад орох юм гэж үү? Орбан, Моравиевски, Кашински нар "Европын Холбооны мөнгө хэрэгтэй юу? гэвэл хэрэгтэй байлгүй яахав? Өгч л байвал авалгүй яахав? Харин эрх зүйт төрийн зарчмуудыг хэрэгжүүлэх үү? гэвэл үгүй ээ, баярлалаа" гэх логикоор ажиллаж байна. Европын Холбоо тэдний энэ логикийг хүлээн зөвшөөрөөд байх аваас алсдаа цөмгүй болно. Энэ үл явцыг бид дуугүй хараад суугаад байж хэрхэвч таарахгүй. Унгар, Польш улсын сүүлийн үеийн хөгжлийг хараад сэтгэл зовниж байна.
Унгарын жишээ дээр ярихад: "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын сэтгүүлчдийн байгууллагын судалгаагаар 2010 онд Орбан хоёр дахь удаагаа засгийн эрхийг авснаас хойш Унгар улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 23 дугаар байрнаас 89 рүү ухарсан байна. Еврейчүүдтэй дайсагнасан байдал тухайлбал, еврей гаралтай компанийн эзэн Жорж Соросын эсрэг дайсагнал нэмэгдсээр байна. Саяхан Европын парламентад суудалтай улс төрийн намуудын Фридесз бүлэгт хамаардаг намын дарга Манфред Бебер Европын Ард Түмний намыг Гестапотой зүйрлэсэн билээ.
Эрх зүйт төрийн асуудлаар далимдуулж Европын иргэд, германчууд нэн ялангуяа намайг Унгар улсын үндэсний тусгаар тогтнолд хөндлөнгөөс оролцож байна хэмээн Орбан буруутгалаа. Түүний энэ нотолгоо ямар ч утга учиргүй зүйл. Эрх зүйт төр бол Европын Холбооны нэгдлийн үндэс бөгөөд Унгар улс энэ зарчмыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус холбооны гишүүнээр элссэн юм. Ерөөс 2009 оноос хойш элссэн бүх гишүүн улс эрх зүйт төрийн зарчмаас гадна Лиссабоны гэрээ болон Европын Холбооны хүний эрхийн Тунхгуудыг хүлээн зөвшөөрч гишүүнээр элсдэг болсон. Эрх зүйт төрийн механизмаар юуг хэрэгжүүлэхийг хүсдэг вэ? гэвэл гишүүн орнуудыг тэр дундаа Унгар, Польшийг гэрээгээр хүлээн зөвшөөрсөн үүргээ хэрэгжүүлдэг байгаасай хэмээн хүсэж буй юм.
Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй Европын Үндсэн хуулийн 7-р бүлэгт чухам энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэг заалт байдаг. Энэ заалт ёсоор Европын Холбооны үнэт зүйлсийг зөрчсөн гишүүн орны санал өгөх эрхийг хасах юм. Нэлээд хэдэн жилийн өмнөөс бид энэ заалт дээр гацаанд орчхоод байна. Энэ заалтыг зөвхөн бүх гишүүн улс санал нэгдсэн нөхцөлд хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Унгар, Польш улс дуу дуугаа авалцаж шаардлагатай шийдвэрийг гацаадаг болчхоод байна.
Олон жилийн туршид миний бие илүү үр бүтээлтэй хэрэгсэлтэй больё, энэ шинэ хэрэгсэл Европын Холбооны төсвөөс санхүүжих эрхийг санхүүгийн хориг арга хэмжээтэй холбох болно. Польш, Унгар хоёр улсад Европын Холбооны мөнгө ус агаар шиг хэрэгтэй. Иймд Орбанд эрх зүйт төрийн механизмыг хүлээн зөвшөөрөх үү? эсвэл Европын Холбооны мөнгөнөөс татгалзах уу? гэдэг хоёр сонголтын аль нэгийг сонгох болзол тулгавал эрх зүйт төрийг хүлээн зөвшөөрч байж л Европын Холбооны мөнгийг авахаас өөр аргагүйд хүрнэ. Учир нь түүний засгийн газар, түүний эрх мэдлийн систем бүхэлдээ Европын Холбооны мөнгөнөөс бүрэн хамааралтай юм. Зөвхөн Европын сэргээн босголтын сангаас Польшид 23.1 тэрбум, Унгарт 6.2 тэрбум евро олгохоор төлөвлөсөн болно.
Тэгэхлээр цаашид яах ёстой бэ? Мэдээж Европын Холбоонд амаргүй нөхцөл байдал үүсээд байна. Нэн ялангуяа өмнөд Европын орнуудад Европын Холбооны мөнгийг нэн даруй өгөхгүй бол нэн хүнд нөхцөлд орчхоод байна. Коронагийн цар тахлын улмаас эдийн засгийн ноцтой хохирол учраад байгаа тул бид энэ хохирлыг хязгаарлах арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй болоод байна. Итали, Испани зэрэг улсын эдийн засгийг аль болох хурдан сэргээх нь Германы ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Эдгээр улс бол германы хөрш орнууд, найзууд. Үүгээр зогсохгүй эдгээр улс Европын дотоодын зах зээлийн чухал гишүүд төдийгүй манай улсын бүтээгдэхүүний борлуулалтын чухал зах зээлүүд. Европын Холбоо эдийн засгийн хувьд хүчирхэг байх, хямралыг хохирол багатай туулах явдал Германы үндсэн ашиг сонирхлын төвд байх ёстой.
Гэвч бид одоо бууж өгч болохгүй. Унгар, Польш хориг дээрээ хөдөлшгүй зогссоор үлддэг юм гэхэд коронагийн тусламжийг хүргэх өөр олон арга зам европын холбоонд бий. Тухайлбал, Европын Холбооноос гадуур байгуулсан хэлэлцээр, үлдсэн 25 гишүүн улсын хооронд эсвэл хагас цагийн хөдөлмөрийг санхүүжүүлэх зорилгоор баталсан SURE-Баталгаатай гэдэг Европын хөтөлбөрийн адил санхүүгийн загварыг бүрдүүлэх боломж ч байгаа. Европын Холбооны төсвийг долоон жилд нэг удаа баталдаг ч хориг тавьсан жилд тусгай төсвөөр орлуулдаг байж болох юм. Европын комисс одоо Польш, Унгар хоригоо цуцлаагүй тохиолдолд өөр ямар арга зам байж болох вэ? гэх хувилбар дээр ажиллаж байна.
Энэ бүхэн Европ энэ удаад байр суурин дээрээ баттай зогсоно гэдэг итгэл найдварыг надад төрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд төр засгийн газрын тэргүүн нар ихэвчлэн сүүлчийн агшинд бодлоо өөрчилдөг байсан бол энэ удаад Европын парламент үүнийг өөрчлөх бололтой. Товч бөгөөд тодорхой хэлэхэд эрх зүйт төрийн механизм дээр харилцан буулт гэж байх ёсгүй. Тэр ч байтугай Унгарын Фидесз нам, Германы Христосын Ардчилсан Холбоо Нам, Христосын Нийгмийн Ардчилсан Холбоо нам хамаардаг Европын Ард Түмний нам харилцан буулт байж болохгүй гэдэг байр суурин дээр баттай зогсож байна. Үүнээс Европын нэгдсэн үнэлэмжийн асуудал дээр харилцан буулт гэж байх ёсгүй гэх дуу хоолой тод сонсогдож байна.
Гэхдээ Голланд эрх зүйт төрийн механизмын талаар ямар ч хэлэлцээрт орохгүй гэдгээ мэдэгдсэн нь сонирхол татаж байна. Өнгөрсөн зун Голландын парламентаас эрх зүйт төрийн механизмтай холбоотой асуудлаар ямар ч хэлэлцээрт орохгүй гэдэг хууль баталсан учраас тус улсын Ерөнхий сайд Рүтте эрх зүйт төрийн механизмын асуудлаар хэлэлцээрт санал өгөх эрхгүй. Энэ нь бүх төрлийн тусламж эрх зүйт төртэй холбогдсон байх ёстой гэсэн үг юм. Төр засгийн газрын тэргүүн нар пүрэв гарагт үйл ажиллагааныхаа хүчинд итгэлтэй байх ёстой. Энэ жил Европын Холбооны хувьд ихээхэн өрнөлтэй жил болох нь. Европчууд бид хамтдаа нийгэм, эдийн засгийн хамгийн хүнд үр дагаврыг зөөллөж чадлаа. Европын Холбооны үйл ажиллагааны чадамжийг сулруулах, хүмүүсийг хагаралдуулах зорилгоор гишүүн орнуудын асуудлыг ганцаараа шийдэх гэсэн оролдлогууд, популистуудын оролдлого амжилтад хүрсэнгүй. Европчууд эв санааны нэгдэлтэй, нэгдмэл байж чаддаг, төрийн мэдэлд байдаг, төрөөс баталгааг нь хангадаг хүчирхэг дэд бүтцүүд хэрэгтэй юм гэдгийг хямрал бидэнд харууллаа. Европын Холбооны гишүүн орнууд анх удаа тус Холбооны байгууллагуудтай хамтарч эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангамжийн Европын байгууллагыг байгуулж тун саяхнаас Европын вакцинжуулалтын нэгдсэн стратегийг боловсруулж эхлээд байна. Бид энэ импульсийг байгууллага, бүтцүүдээ хөгжүүлэх, илүү зохицуулалттай нягт хамтарч ажиллах Европын нэгдлийг бэхжүүлэхэд ашиглах ёстой. Бүх гишүүн улс санал нэгдэх тухай заалт хэр оновчтой вэ? гэдгийг энэ далимаар нэг эргэн харах хэрэгтэй байна.
Бид шийдвэр гаргалтын үйл явцыг хойш чангаах, эсвэл нэг талын ашигт нийцүүлсэн шахаанд орж харилцан буулт хийдэг байдлыг өөрчлөх, халах ёстой. Бид цөөн улсын дарамтад орж энэхүү түүхэн боломжийг хэт барууны хоёр засгийн газраар үгүй хийлгэж болохгүй. Хүчирхэг Европын Холбоо хүний эрхийн хүчин дээр тулгуурладаг учраас энэ эрхийг зоригтойгоор хэрэгжүүлэх ёстой юм.
Зохиогч Мартин Шүлц нь 1955 онд Герман-Голландын хилийн ойролцоо Хээлрат гэдэг газарт төрсөн. 1974 онд Германы Социалдемократ намын гишүүнээр элссэн. 1987-1998 онд төрөлх Вюүрзелен хотын иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, хотын даргаар сонгогдон ажиллаж улс төрийн карьераа эхэлсэн. 1994-2017 онд европын парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2012-2017 онд европын парламентын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан. 2017-2018 онд Германы Социал Демократ намын даргаар сонгогдон ажилласан. 2017 онд ГСДН-аас тэргүүлэх кандидат буюу нам сонгуульд ялсан нөхцөлд германы ерөнхий сайдаар ажиллах нэр дэвшигчээр сонгогдсон юм. 2017 оноос Германы Бундестагийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. 2020 оны 12-р сарын 20-ноос Фридрих-Эбертийн сангийн даргаар ажиллаж байна.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/