Ази дахь хүчний тэнцвэрийн дүр зураг: БНХАУ-тай хийж буй өрсөлдөөн, БНАСАУ-тай үүсээд буй цөмийн зэвсгийг хязгаарлах хориг хоёрын аль нь АНУ-ын ашиг сонирхолд илүү чухал вэ?
Жое Байдений тэргүүлж буй засгийн газар Нэгдсэн улсын ашиг сонирхлыг ач холбогдлоор нь эрэмбэлж хараахан амжаагүй байна. Таамаглал дэвшүүлэхээс тодорхой мэдэх боломж хомс Д.Трампын удирдлага доорх 4 жилийн дараагаар улс орны тухайд ашиг сонирхлын эрэмбэ тогтоох явдал зайлшгүй хийх ёстой ажил мөн. Гэвч түүний засгийн газар гадаад бодлогын "далбаагаа хатгах" шахалтад өртөөд байна. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдвал Израиль, Хамасын дайн, Афганистанаас цэргээ татах, Оростой барих амаргүй харилцаа, НАТО-гийн гишүүн орнуудын харилцаа таарамж сул, Германы засгийн газар хий дамжуулах North- Stream хоолойн асуудалд эмзэглэж буй зэрэг тоочвол гадаад бодлогод шийдлээ хүлээх асуудлын нэн урт жагсаалт гарна. Гэвч энэ бүхнээс Азийн орнуудтай явуулах харилцаа онцгой чухал мэт харагдана. Өнөөдрийг хүртэл ерөнхийлөгч Байдентай хоёрхон орны төрийн тэргүүн Цагаан ордонд биечилж уулзаад байна. Тодруулбал, дөрөвдүгээр сард Японы ерөнхий сайд Ёшихиде Суго, тавдугаар сарын 21-ний өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жае-ши нар тус улсад айлчлаад байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Байденаас Умард Солонгостой хийх хэлэлцээрээ эхлүүлэхийг шаардаж буй. Түүний сонгуульт хугацаа 2022 онд дуусна. Пёньянтай барих харилцаагаа хэвийн болгох үндсэн үйл хэргээ бүтээхэд Мүүнд ялигүй хугацаа үлдээд байна. Хоёр Солонгосын дайн 1953 онд дууссанаас хойш үйлчилж буй гал зогсоох тунхагийг энх тайвны гэрээгээр солих явдал Умард Солонгосыг олон улсын хамтын нийгэмлэгт нэгтгэх нөхцөл болно. Пёньяны цөмийн зэвсгийг устгах асуудал Байдений засгийн газарт ч мөн өндөр ач холбогдолтой. Гэвч өнөөг хүртэл эдгээр төдийгүй олон улсын хэм хэмжээг харилцан хүлээн зөвшөөрөх зорилт хэрхэн хэрэгжих тодорхойгүй хэвээр байна.
Өнгөрсөн үед хэрэглэсэн үзэл баримтлал Умард Солонгосыг атомын зэвсэгтэй гүрэн болж байр сууриа дээшлүүлэхэд саад болж чадсангүй. Клинтоны засгийн газар 1990-ээд онд энхийн хэлэлцээрийн асуудлаар чамлахааргүй ахиц гаргаж чадсан ч АНУ болон БНАСАУ-ын хооронд тохиролцож үл болох ашиг сонирхлын хязгаарт тулж, бүтэлгүйтсэн юм. Тухайн үед Умард Солонгос цөмийн хошуугүй байлаа. Бушийн засгийн газар 2000-аад оны үед "ташуур, талхны" арга буюу дэмжлэг болон хориг арга хэмжээг хослуулж, хэлэлцээрийг урагшлуулах оролдлогыг хийж байв. Хэлэлцээр удааширсан төдийгүй хориг арга хэмжээг улам чангаруулснаас Пёньяны байр суурь улам хатуурч, улмаар уг оролдлого мөн бүтэлгүйтсэн юм. Умард Солонгос Бушийн засгийн газрын төгсгөл үе буюу 2008 онд дөрвөөс зургаан цөмийн хошуу хийх нөөцтэй болсон болов уу? гэх таамаг бий.
Ким Жон Уны засгийн газар ямар хариу үйлдэл хийхийг хүлээх л үлдлээ. Вашингтон үл гүйцэлдэх санаанд хөтлөгдөхгүй нь тодорхой.
Обамагийн засгийн газар "стратегийн тогвортой байдал"-ын номлолоор уг асуудалд хандсан байдаг. Өөрөөр хэлбэл эдүгээ тогтсон харилцаанд ямарваа байдлаар өөрчлөхгүйгээр Умардын талд дарамт үзүүлж, пуужин болон цөмийн хөтөлбөрийг наанадаж намжаах зорилт тавьсан юм. Энэ оролдлого мөн л бүтэлгүйтсэн юм. Обамагийн засаглалын төгсгөл үед Умард Солонгос 25, түүнээс дээш тооны цөмийн хошуутай болсон болов уу. Эцэст нь Доналд Трамп олон нийтэд нөлөөтөй "зураг авалтын цаг" буюу алдарт "хэлцэл"-ээрээ оролдоод үзсэн билээ. Трамп, Ким хоёр Солонгосын хойгийн (Өмнөд ба Хойд Солонгос) цөмийн аюулыг бууруулахаар тохиролцсон хэдий ч энэ оролдлого харамсалтайгаар бүтэлгүйтсэн.
Уулзалтын тухай албан ёсны мэдээ бүрхэг. Иймээс бодит дэвшилд хүрсэн эсэх ерөөс тодорхой бус байв. Мэргэжилтнүүдийн таамаглалаар сүүлийн дөрвөн жилд Пёньян зэвсгийн хуарангаа хоёр дахин нэмэгдүүлж, цөмийн хошуугаа 45-д хүргэж нэмэгдүүлсэн байж болзошгүй.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүнийн сүүлчийн айлчлалын үеэр Байден өнгөрсөн үеийн алдааг давтахгүйгээ мэдэгдлээ. Гэвч өнгөрсөн сард уулзалтын төгсгөлд хийсэн мэдэгдэл, Пёньяны талаар баримтлах Вашингтоны бодлогын удирдамж хоёрын аль алинд нь ирээдүйн талаарх тодорхой зааварчилгаа огт алга. Зөвхөн "Дипломат яриа хэлэлцээ рүү эргэнэ" гэх тун ерөнхий нэг санаа л харагдана.
Ж.Байден Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид АНУ-тай нягт зөвшилцөж байж "зөвшилцөл, бодит байдалд чиглэсэн дипломат бодлогын шийдэлд алхам алхмаар хүрэх" асуудлыг өөрөө шийд хэмээн даатгачихлаа.
Ингэснээр Ким Жон Уны засгийн газар ямар хариу үйлдэл хийхийг хүлээх л үлдлээ. Вашингтон үл гүйцэлдэх санаанд хөтлөгдөхгүй нь ойлгомжтой. АНУ-ын тун болгоомжтой эхний ахицыг Кимийн дүү охин хатуухан, түрэмгий хариу барьж нухацтай хандаагүй гэдэг үндэслэлээр няцааж орхив. "Хүчийг хүчээр, ачийг ачаар" хэмээх зарчмыг Вашингтонд сануулах, санаанд хүргэх хоёрын дундуур хариу Умардын тал хариу бариад байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүний хувьд Умардын цөмийн хөтөлбөр тэсэж үлдэх эсэх чухал асуудал. Харин Вашингтоны хувьд бол Хятадын эсрэг холбоотнуудаа нэгтгэх явдал хамгийн чухал.
Умардын удирдагч Ким бодит хариуцлага хүлээхэд бэлэн байвал ерөнхийлөгч Байден түүнтэй уулзахад бэлэн аж. Бодит хариуцлага гэж ямар хариуцлагыг хэлж байна вэ? Дахиад л урьдчилсан нөхцөлүүдийн талаар ярих уу? Вашингтоны уулзалтаас нэг өдрийн дараагаар Умардын төв мэдээллийн агентлаг кимчиний фабрик шинээр барьлаа, ухуулгын төв нээгдлээ, Пёньянд нийтийн орон сууц барихаар боллоо хэмээн мэдэгдсэн юм. Байден, Мүүн нарын уулзалтаас хойш Умард Солонгос өнөөг хүртэл ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй. Ковид-19 цар тахлаас ч өмнө хориг арга хэмжээний улмаас тусгаарлалтад орсон Умард Солонгос урьд өмнөөс илүүтэйгээр хумигдмал байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүний хувьд Умардын цөмийн хөтөлбөр тэсэж үлдэх эсэх чухал асуудал. Харин Вашингтоны хувьд Ази тивд гадаад болон эдийн засгийн бодлогын олон ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, Бээжингийн эсрэг өөрийн холбоотнуудаа нэгтгэх нэн чухал харагдана. АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн хооронд 2007 онд байгуулсан ч орхигдоод байсан "Аюулгүй байдлын яриа хэлэлцээний дөрвөл" саяхнаас дахин сэргээгээд байна. Уг дөрвөлсөн түншлэл Хятадын түрэмгий гадаад болон аюулгүй байдлын бодлогын эсрэг нэгдмэл байр суурьтай байна. Үүнд Өмнөд Солонгос тэдний айдсыг эргэлзээгүйгээр хуваалцсан зүйл байхгүй. Учир нь Өмнөд Солонгосын хамгийн чухал худалдааны түнш бол Хятад юм. Өмнөдийн засгийн газар Бээжингийн бодит дэмжлэггүйгээр Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэх боломжгүй хэмээн үзэж байгаа явдал үнэнд нийцнэ. Хятадын байдалтай холбогдуулж дараах гурван зүйлийн талаар Өмнөд Солонгосын засгийн газар ам ангайхгүй байхаар шийдсэн нь илт. Нэгдүгээрт, "Дөрвөн талт"-ын идэвх санаачилгад оролцохгүй байх. Ингэснээр дөрвөл таван талт болж өргөжих боломжгүй. Хоёрдугаарт, АНУ болон Өмнөд Солонгосын батлан хамгаалахын эвслийг зөвшөөрч байгаа ч Японы оролцоотой эвсэлд оролцохгүй. Токио болон Сөүлийн харилцаа Солонгосыг Япон улс колончилж байсан үеэс хойш нэн хүндрэлтэй хэвээр байгаа. Ойртох зарим нэг оролдлогыг хийх ч сүүлийн үед хоёр улсын харилцаа өмнөхөөсөө ч илүү муудаж байна. Гуравдугаарт, Америкийн пуужингаас хамгаалах системийн THAAD (Terminal High Altitude Area Defence) өргөтгөл. Өмнөд Солонгосын өмнөх засгийн газар хүлээн зөвшөөрч байсан ч Бээжин үүнийг өдөөн хатгалга гэж үздэг. Өмнөд Солонгосын өнөөгийн засгийн газар уг системийн өргөтгөлийг урагшлуулсан зүйлгүй.
Хойд Солонгосын цөмийн зэвсгийг устгах тал дээр “Бүгдийг нэг мөр эсвэл юуг ч өөрчлөхгүй” гэдэг урьдын байр суурийг хойшид ч баримталсаар байх уу? эсвэл устгахын оронд Умард Солонгосыг де-факто цөмийн зэвсэгтэй гүрэн гэдгийг албан бусаар хүлээн зөвшөөрөх үү?
Хэдийгээр Вашингтон, Бээжингийн маргаан үргэлжилсээр байгаа ч Нэгдсэн улс Хятад, Өмнөд Солонгосыг Ким Жон Унтай оролцуулсан дипломат идэвх санаачилгыг болгоомжтойгоор эхлүүлэхийг зориглох уу? Ингэлээ гээд америкийн засгийн газар эхний үед Пёньяны зүгээс ирэх өдөөн хатгалгыг үл тоомсорлож хэтийн зорилгын төлөө хэлэлцээрийг үргэлжлүүлэх үү? Умардын цөмийн зэвсгийг устгах тал дээр "Бүгдийг нэг мөр эсвэл юуг ч өөрчлөхгүй" гэдэг урьдын байр суурин дээрээ хойшид зогссоор байх уу? эсвэл устгахын оронд Умард Солонгосыг де-факто цөмийн зэвсэгтэй гүрэн гэдгийг албан бусаар хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл ойртох оролдлогод хүргэх өгсүүр зам нээх үү? Өнөөг хүртэл баримталж ирсэн дипломат ёс заншилыг үл тоомсорлож, олон улсын эрх зүйг зөрчихийг огт тоодоггүй дэглэмтэй хэрхэн харилцвал зохилтой бэ?
Вашингтоны гадаад бодлогын стратегийг тодорхой, шулуун гэж хэлэхэд хэтэрхий эрт байна. Ерөнхийлөгч Байден хэн түүнтэй хамт, хэн түүний эсрэг байгаа талаар ам нээдэггүй, үүгээрээ Трампаас өөр нэгэн. Түүний гадаад бодлогын туйлын зорилго хятадын эсрэг холбоотнуудаа нэгтгэх гэдэг л илт байна. Иймээс Өмнөд Азийн бүс нутагт тэнцвэрт бодлого хэрэгжүүлэх шаардлага АНУ-ын өмнө тулгараад байна. Учир нь зарим зорилтдоо Хятадтай зөрчилдөх бус харин хамтран ажиллаж байж л хүрэх боломжтой юм. Өмнөд Солонгостын хувьд ч Вашингтоны гадаад бодлогын стратеги тодорхойгүй байгаа нөхцөлд Сөүлийн гарц мөн тодорхой бус тул олсон дээр бүжиглэх шаардлага тулгараад байна.
Доктор, профессор Херберт Бүлф Бонн хотын Олон улсын яриа хэлэлцээний төвд ахлах судлаач, Дүисбургийн их сургуулийн Хөгжил ба энхтайван судлалын хүрээлэнд ахлах судлаачаар ажилладаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. Редактор Гунгаагийн Базарваань.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/