Эдийн засгийн бэрхшээл, ажилгүйдэл хүмүүсийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Цар тахал үүнийг нүдний өмнө дахин харуулж байна.
Гуардиан сэтгүүлд саяхан санхүүгийн нэгэн зөвлөх хүмүүст хувийн санхүүгээ зохицуулахын тулд олон данстай байхыг зөвлөжээ. Хувь хүмүүс хоорондоо урт хугацааны гэрээгээр холбогдсон зургаан данс нээж байж өөрийн зарлага, хадгаламж, гачигдал зовлон тохиолдсон үед хэрэглэх хангалттай мөнгөтэй байх гэнэ.
Ийм онцгой байр сууринд хүрсэн хүмүүс ямар ч тансаг юм? Их Британид нэг хүнд 7800 еврогийн хадгаламж ногдож байгаа ч 2020 оны байдлаар гурван хүн тутмын нэг нь 700 еврогоос бага хадгаламжтай, арван хүн тутмын нэг нь огт хадгаламжгүй байжээ. Европт цар тахлын өмнө ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь огт хадгаламжгүй байжээ. Бага ч гэсэн хадгаламжтай гурван хүн тутмын нэг нь хадгаламжаараа гурван сараас илүү амьдрах боломжгүй аж. Энэ нь дэлхийн хамгийн баян оронд тооцогддог олон орны хүн амын нэлээд хувь нь санхүүгийн хувьд үхэх сэхэхийн наахнуур явдаг гэсэн үг. Эдгээр хүмүүсийн орлого амьдралдаа дөнгөж данган хүрэлцдэг учраас хадгаламждаа тогтмол мөнгө хийх, “санхүүгийн хараат бус байдалд хүрэх” төлөвлөгөө гаргах тухай мөрөөдөхөөс цаашгүй.
2016-2019 онд Треза Майерийг Их Британийн ерөнхий сайдаар ажиллаж консервативчууд засгийн эрхийг барьж байх үед тодорхойлж олсон орлогоо хүргэж амьдрах тухай ойлголт (“JAMs-just about managing”) хүмүүсийн амьдралыг тодорхойлж байлаа. Олсноо хүргэж амьдардаг хүмүүс нь амьдралдаа хангалттай хүрэлцэх орлого олдог, тэгэхдээ санхүүгийн ар тал буюу хадгаламж огт байхгүй тул ямар нэгэн гэнэтийн зардал гарах, эсвэл орлого нь буурах нөхцөлд орлого зарлагаа тэнцэтгэх ямар ч боломжгүй болдог гэсэн үг. Эдгээр олсноо хүргэж амьдардаг хүмүүс улс төрийн хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн маргааны төвд байсан ч эрс өсөөд буй амьжиргааны өртгийг бууруулах тухай улс төрийн дорвитой арга хэмжээ огт авсангүй.
Энэ тэгээд бидний өөрсдөө санаа тавих ёстой асуудал уу? Хэрвээ хүмүүс ядуу бөгөөд гарах гарцгүй байдалд орчхоогүй, орох орон, оочих аягагүй болж өлсөж цангахдаа тулаагүй бол гачигдал, гэнэтийн зарлага гарахад зарцуулах мөнгөгүй, гачигдал зовлон тохиолдоход зарцуулах мөнгө хуримтлуулж чадаагүй байгаа нь огт чухал асуудал биш гэсэн үг үү? Үгүй ээ. Энэ бол үнэхээр чухлаас чухал асуудал шүү.
1980-аад онд Маргарет Тетчерийн тэргүүлсэн торичуудын засгийн газрын үед ажилгүйдэл нэмэгдэж байх үед ажлын байргүй болох нь хүмүүсийн оюун санааны болон биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг батлахад эрдэмтдэд амаргүй байлаа. Хэдийгээр судлаачид ажилгүй болох нь ажилгүйчүүдийн оюун санааны болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэгт итгэлтэй байсан ч судалгаагаар ажилгүй хүн өвчлөмтгий болдог гэдэг нь нотлогдоод байхад ч батлах нь амаргүй байсан юм. Ажилгүйчүүдийн эрүүл мэндийн байдал муу байгаа нь өөр бусад шалтгаантай ч байж болно, судалгаанд хамрагдсан хүмүүсийн тоо хангалтгүй байна, хүмүүс өмнө нь өвчтэй байсан учраас ч ажлаа алдсан байж болно гэх мэтээр булзааруулна. Энэ гинжин урвал хаашаа чиглэх нь тодорхой бус байлаа. Судалгааны энэ гацаанаас гарахын тулд Уолтшайерийн нэгэн өрхийн эмч орон нутгийн мах боловсруулах үйлдвэр хаагдсан нь түүний үйлчлүүлэгч өвчтөнүүдэд ямар нөлөө үзүүлснийг нотлохын тулд өвчтөнүүдийн өвчний түүхийг үйлдвэр хаагдахаас өмнөх ба хаагдсаны дараах үеийг харьцуулан судалсан юм. Хоёр зуу гаруй жилийн туршид тус махны үйлдвэр английн жижиг хотын хамгийн том ажил олгогч, тогтвортой, найдвартай хөдөлмөр эрхлэлтийн баталгаа нь болж байсан юм. Бүрэн хаагдахаас өмнөх хоёр жилийн өмнөөс үйлдвэрийн зарим хэлтсийг татан буулгаж тэнд ажиллаж байсан ажилтнууд ажилгүй болж хаагдалгүй үлдсэн хэлтсийн хамт олон үйлдвэр нь хэдий хүртэл ажиллахыг мэдэхгүй байлаа.
Бодитоор ажилгүй болсон төдийгүй удахгүй ажилгүй болно гэдгээ мэдсэн байх тодорхойгүй нөхцөл нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Өрхийн эмч ажилгүйдэл түүний үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх бий гэдгээс эмээж байлаа. Өрхийн эмч нэгэн статистикийн ажилтантай хамтран үйлдвэр цаашид ажиллах эсэх нь тодорхой бус байх үед буюу ажилчид ажилгүй болохоос нь хоёр жилийн өмнөөс эдийн засгийн ирээдүйнхээ төлөө санаа зовниж эхэлсэн үеэс нь эхлэн үйлдвэрийн ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд өвчлөл эрс нэмэгдэж байгааг тогтоосон юм. Эндээс тэд бодит ажилгүйдэл төдийгүй ажилгүйдэлд өртөж болзошгүй тодорхой бус нөхцөл ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тодорхой харагдсан. Энэ судалгааны үр дүн өөр олон судалгаагаар нотлогдсон байдаг.
Бидний бие организм гэнэтийн аюул заналхийлэл эсвэл стрессийн хүчин зүйлтэй тэмцэж эсвэл зугтаж шууд тулгарсан аюулаас өөрийгөө авардаг. Хэрвээ бид зугтах боломжгүй аюул заналхийллийн дор амьдрах шаардлагатай нөхцөлд бие махбодын эрүүл мэнд болон оюун санааны байдалд дарамт учруулдаг. Биологич Роберт Саполски үүнийг нэгэн жишээн дээр нүдэнд харагдтал тайлбарласан байдаг. “Арсланд хөөгдөн амь тэмцэн зугтааж байгаа хүний даралт 180\120 болж өсдөг. Энэ нь даралт ихсэх өвчинтэй огт холбоогүй харин бидний амь насыг хамгаалж байгаа юм. Харин бид түгжрээнд гацаж стресст орсноос болоод даралт ихсэж байгаа бол энэ нь өвчин юм. Энэ үед даралт ихсэлт бидний амь насыг аврахгүй. Бид ихэнхдээ стрессээс үүдэлтэй даралт ихсэх өвчинд нэрвэгдэж байдаг.”
Доод түвшинд байлаа ч стрессээс үүдэлтэй даралт ихсэх өвчин нь бие махбодын зарим системд, тархинаас цусны эргэлт хүртэл, дархлааны системээс гормоны нэгдэл тэр ч байтугай нөхөн үржихүйн эрхтнүүдэд нөлөөлж байдаг. Байнгын стресс биднийг дотроос нь идэж байдаг.
Санхүүгийн баталгаагүй байдал, хэрхэх нь тодорхойгүй нөхцөл шууд бидний эрүүл мэндийг хохироож байдаг. Цар тахлын нийтийн эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөө, Ковид 19-ийн аймшигт үр дагавар, мөн халдвар аваагүй хүмүүст үзүүлж буй нөлөөг судлах судалгаа эхлэл төдий байна. Хойд английн Влэдфордод амьдардаг гэр бүлүүдийн дунд явуулсан судалгаагаар эцэг эхчүүдийн айдас, сэтгэл гутралаар өвчилсөн тохиолдол цар тахлын өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Уг судалгаанд би биечлэн оролцсон.
Коронавирусийн эрүүл мэнд ба нийгмийн системд учруулсан сүйтгэлийн улмаас халдварын шууд үр дагавар урт хугацаанд үргэлжлэх, тэр ч байтугай сүүдэрт үлдэх боломжтой.
Английн засгийн газраас цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэх, орлогыг тасалдуулахгүй байлгахын тулд олон ажилтнуудын цалинг ажилгүй байсан болон сул зогсолтын үед үргэлжлүүлэн олгох арга хэмжээ хэрэгжүүлсэн. Энэ журмын дагуу цар тахлын улмаас ажлаа хийх боломжгүй байсан ажилтнууд дээд тал нь цар тахлын өмнөх цалингийнхаа 80 хүртэлх хувийг авч байна. Энэ хөтөлбөр 10 хүртэлх сая ажилтнуудын орлогыг баталгаажуулсан бөгөөд уг хөтөлбөрийг 2021 оны 9-р сар хүртэл сунгаад байгаа юм. Бусад хөтөлбөрүүдээр дамжуулан ганцаараа хувиараа хөдөлмөр эрхлэгсэд, жижиг компаниуд, эсвэл карантины үеэр хөдөлмөр эрхлэгсдэд дэмжлэг үзүүлж байна. Орлогыг баталгаажуулах эдгээр арга хэмжээгүйгээр юу болох байсныг төсөөлөхийн аргагүй. Харин цар тахлын өмнө олсон орлогоо хүргэж хүртээгээд амьдарч байсан бүх хүмүүсийн 80% -ийн орлого одоо хүрэлцэхээ байжээ. Бедфордын судалгаанд хамрагдсан гэр бүлүүд орлогод нь өөрчлөлт гарах бүрд маш их санаа зовнидог байна.
Цар тахлын өмнө өдөр тутмын зарлагаа нөхөхийн тулд хэрэглээний зээл, хугацаатай зээл авдаг байсан өрхүүд цалингийн тодорхой хувийг олгох хөтөлбөрт хамрагдсан ч орлого нь буурсан тул илүү их өрөнд баригджээ. Санхүүгийн энэхүү хүндрэл нь урт-богино хугацаанд бие организмын эрүүл мэндэд яваандаа нэн ялангуяа сэтгэл санааны байдалд хүндээр нөлөөлж магадгүй юм. Коронавирусийн эрүүл мэнд болон нийгмийн системд учруулсан сүйтгэлийн улмаас халдварын шууд үр дагавар урт хугацаагаар үргэлжилж эцэст нь тэр ч байтугай сүүдэрт үлдэхэд хүргэж болзошгүй.
Зочид буудал, ресторан, жижиглэн худалдаа, асаргаа зэрэг зарим салбарт ажиллагсдын цалин бага, хангалтгүй цар тахлаас ч өмнө хүндрэл үүсгэсээр ирсэн. Харин эдгээр болон бусад зарим бүлгийн ажиллагсад энэ хооронд системдээ чухал ач холбогдолтой мэргэжлийн бүлгүүд болоод байна. Улам олон бага цалинтууд “Тэг” цагийн гэрээгээр ажиллах боллоо. Тэг цагийн гэрээ гэдэг нь зөвхөн ажил олгогчид ажил орж ирсэн тохиолдолд л ажилтнаар ажил гүйцэтгүүлнэ, бусад үед бол цалингүй сул зогсоно гэсэн үг юм. 2021 оны эцэс гэхэд Их Британид нэг сая орчим хүмүүс Тэг-Цагийн гэрээгээр найдваргүй ажлын байран дээр ажиллаж ажилтнууд нь дээр өгүүлсэн 1980-аад оны махны үйлдвэр шиг ажлын байраа хэзээ мөдгүй алдаж мэдэх тодорхойгүй хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж үр дагаварт нь өвчлөх болно.
Буцаад “Хэвийн байдал”-д шилжсэн ч найдвартай ажил, шударга цалин хөлс маш олон хүмүүсийн хувьд мөрөөдөл хэвээр үлдэх болно.
Цар тахлын үед маш олон ажлын байр тогтворгүй ажлын байр болон хувирсан ч цар тахлаас өмнө баталгаагүй хөдөлмөрийн харилцаа олон хүмүүсийн хувьд аль хэдийн бодит байдал болчхоод байсан юм. Буцаад “Хэвийн байдал”-д шилждэг юм гэхэд маш олон хүмүүсийн хувьд баталгаатай ажил, шударга цалин хөлс мөрөөдөл хэвээр үлдэх болно.
Цар тахал өмнө нь бүтэлгүйтсэн байсан олон зүйлийг тайзны гэрэлд ил гарган ирж хүн амын дундах угсаатны болон нийгэм эдийн засгийн тодорхой бүлгүүдэд эрүүл мэндийн системээс авхуулаад гамшгаас хамгаалахад ялгавартай ханддаг байдлыг ч ил гаргаж ирлээ. Гэхдээ эдгээр судалгааны үр дүн ба олон нийтийн дээрх ялгавартай байдлыг арилгах сонирхол идэвхэжсэн энэ үед нийгмийг ингэтэл ноёлж саажуулаад байгаа байнгын стрессийг бууруулахын тулд улс төрийн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх л ёстой. Харж л байя.
Зохиогч Кэйт Пикетт нь эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэн бөгөөд Йоркийн их сургуульд тахал судлалын профессороор ажилладаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal болон Social Europe хамтран нийтлэв. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/