21.03.2023

ФРИДРИХ-ЭБЕРТИЙН САНГИЙН ОЮУТНЫ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн гол зорилгын нэг нь тухайн улсын мэдлэг чадвартай, хичээл зүтгэлтэй оюутан залуусыг эх орныхоо бүхий л салбарт хувь нэмрээ оруулах чадвар бүхий боловсон хүчин болж бэлтгэгдэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Иймээс ФЭС- гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар 2020 оноос эхлэн жил бүр 5 оюутанд "Судалгааны тэтгэлэг" олгож байгаа билээ.

Энэ тэтгэлгээр бид дотоодын их дээд сургуульд суралцаж буй судалгааны ажил бичих сонирхолтой чадварлаг оюутнуудад улс төр болон нийгмийн идэвхээ улам бүр сайжруулах боломж олгох юм.

Хэн хамрагдах боломжтой вэ?

Тэтгэлгийг нийгмийн ухааны чиглэлээр (тухайлбал улс төр, эрх зүй, эдийн засгийн бодлого, олон улсын харилцаа, сэтгүүл зүй гэх мэт) бакалаврын зэрэг горилохоор суралцаж буй төгсөх дамжааны оюутнуудад олгоно. 

Судалгааны тэтгэлэгт тавигдах шалгуур

☑️ Монгол Улсын иргэн

☑️ Монгол Улсад бүртгэлтэй их, дээд сургуулийн оюутан

☑️ 2023-2024 оны хичээлийн жилд их, дээд сургуульд нийгмийн ухааны чиглэлээр, өдрийн ангийн, төгсөх дамжааны бакалаврын оюутан байх

☑️ 3.3 ба түүнээс дээш голчтой

☑️ ФЭС-гаас зохион байгуулах аливаа сургалт, үйл ажиллагаанд оролцох хүсэл, сонирхолтой

☑️ Нийгмийн идэвхтэй (улс төр, нийгэм, урлаг соёл болон бусад салбар)

Оюутанд олгох тэтгэлэг

✅ 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 

✅ Сар бүрийн 200.000₮ тэтгэлэг 10 сарын хугацаатай олгогдоно.

✅ ФЭС-гийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх боломжоор хангана.

Бүрдүүлэх материал

Та дараах материалуудыг бүрдүүлэн, НЭГ PDF файл болгож илгээнэ үү: 

☑️ Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчийн бүрэн бөглөсөн анкет

☑️ Судалгааны ажлын санаа, үндэслэл болон төлөвлөгөөг тусгасан тодорхойлсон эссэ (А4, 1 нүүр хэтрэхгүй)

☑️ Тэтгэлэг авах үндэслэл болон шалтгаанаа тодорхойлсон эссэ (А4, 1 нүүр хэтрэхгүй)

☑️ Их сургуулийн мэргэжлийн 2 багшийн тодорхойлолт

☑️ Хувь хүний нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт байвал давуу тал болно. 

☑️ Их сургуульд суралцаж буй талаарх сургуулийн албан ёсны тодорхойлолт 

☑️ ЕБС-ийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

☑️ Их сургуулийн дүнгийн хуулбар

☑️ Өмнө нь суралцаж төгссөн сургуулийн дипломын хуулбар (байгаа тохиолдолд)   

☑️ Өргөдөл гаргагчийн анкет

Хугацаа

Бүх материалыг 2023 оны 5 сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хожимдсон болон бүрдэлт дутуу материалыг хүлээж авахгүй!

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг хараат бус зөвлөл хийх бөгөөд дээрх шаардлагад үндэслэж, хамгийн өндөр оноо авсан 5 оюутныг шалгаруулна. 2023 оны 6-р сарын 26-ны өдөр шалгарсан оюутнуудыг зарлана. Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудаас ярилцлага авна.

Хэрхэн шалгаруулалтад оролцох материалаа илгээх вэ?

Дээрх дарааллын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалаа НЭГ PDF файл болгон, tsatska.davaadorj(at)fes.de хаягаар илгээнэ үү.

Холбоо барих

Тэтгэлэг хариуцсан хөтөлбөрийн менежер Д.Мөнхцацрал. 

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de