09.04.2021

ФРИДРИХ-ЭБЕРТИЙН САНГИЙН ОЮУТНЫ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн гол зорилгын нэг нь мэдлэг чадвартай, хичээл зүтгэлтэй оюутнуудыг улс орныхоо бүхий л салбарт хувь нэмрээ оруулах чадвартай боловсон хүчин болгон бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Иймээс ФЭС- гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар 2020 оноос эхлэн жил бүр 5 оюутанд " Судалгааны тэтгэлэг" олгож байгаа билээ.

Энэ тэтгэлгээр бид дотоодын их дээд сургуульд суралцаж буй судалгааны ажил бичих сонирхолтой чадварлаг оюутнуудад улс төр болон нийгмийн идэвхээ улам бүр сайжруулах боломж олгох юм.

Хэн авч болох вэ?

Тэтгэлгийг нийгмийн ухааны чиглэлээр (тухайлбал улс төр, эрх зүй, эдийн засгийн бодлого, олон улсын харилцаа, сэтгүүл зүй гэх мэт) бакалаврын зэрэг горилохоор суралцаж буй оюутнуудад олгоно. 

Судалгааны тэтгэлэгт тавигдах шалгуур

☑️ Монгол Улсын иргэн

☑️ Монгол Улсад бүртгэлтэй их, дээд сургуулийн оюутан

☑️ 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуульд нийгмийн ухааны чиглэлээр, өдрийн ангийн, төгсөх дамжааны бакалаврын оюутан байх

☑️ 3.3 ба түүнээс дээш голчтой

☑️ ФЭС-гаас зохион байгуулах аливаа сургалт, үйл ажиллагаанд оролцох хүсэл, сонирхолтой

☑️ Нийгмийн идэвхтэй (улс төр, нийгэм, урлаг соёл болон бусад салбар)

Оюутанд олгох тэтгэлэг

✅ 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 

✅ Сар бүрийн 200.000₮ тэтгэлэг 10 сарын хугацаатай олгогдоно.

✅ ФЭС-ийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх боломжоор хангана.

Бүрдүүлэх материал

Та дараах материалуудыг бүрдүүлэн, НЭГ PDF файл болгож илгээнэ үү: 

☑️ Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчийн бүрэн бөглөсөн анкет

☑️ Судалгааны ажлын санаа, үндэслэл болон төлөвлөгөөг тусгасан тодорхойлсон эссэ (А4, 1 нүүр хэтрэхгүй)

☑️ Тэтгэлэг авах үндэслэл болон шалтгаанаа тодорхойлсон эссэ (А4, 1 нүүр хэтрэхгүй)

☑️ Их сургуулийн мэргэжлийн 2 багшийн тодорхойлолт

☑️ Хувь хүний нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт байвал давуу тал болно. 

☑️ Их сургуульд суралцаж буй талаарх сургуулийн албан ёсны тодорхойлолт   

☑️ Цээж зураг 

☑️ ЕБС-ийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

☑️ Их сургуулийн дүнгийн хуулбар

☑️ Өмнө нь суралцаж төгссөн сургуулийн дипломын хуулбар (байгаа тохиолдолд)   

☑️ Өргөдөл гаргагчийн анкет

Хугацаа

Бүх материалыг 2021 оны 5 сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хожимдсон болон бүрдэлт дутуу материалыг хүлээж авахгүй!

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг хараат бус зөвлөл хийх бөгөөд дээрх шаардлагад үндэслэж, хамгийн өндөр оноо авсан 5 оюутныг шалгаруулна. 2021 оны 6-р сарын 15-ны өдөр шалгарсан оюутнуудыг зарлана. Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудаас ярилцлага авна.

Хэрхэн шалгаруулалтад оролцох материалаа илгээх вэ?

Дээрх дарааллын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалаа НЭГ PDF файл болгон, info@fes-mongolia.org хаягаар илгээнэ үү.

Холбоо барих

Тэтгэлэг хариуцсан хөтөлбөрийн менежер Б. Сарангуа  

Холбоо барих утас: +976 9411 2563   

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de