26.10.2017

Хар сонгууль болоод өнгөрөв үү?

Монголын улс төрийн харилцаанд нийгмийн сүлжээ маш чухал байр суурь эзэлдэг. Олон ажиглагчдын үзэж буйгаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа фейсбүүк ба твиттерийн орчинд шийдэгдсэн.

Data privacy notice for the video

Нийгмийн сүлжээнд нэр дэвшигчид болон намууд өөрсдийгөө танилцуулснаас гадна, сонгогчид аль нэг намыг дагаж туйлширсан хэвлэл мэдээллийнхэнд итгэл алдарсан учраас нийгмийн сүлжээнээс хараат бус мэдээ мэдээллийг хайж байлаа. Гэхдээ тэд ихэнхдээ эргэлзээ төрүүлсэн, сөрөг кампанит ажил, бохир, зориудаар буруу мэдээлэл өгсөн худал мэдээлэл олж авсан юм. Мэдээллийн дийлэнх хэсгийн зохиогч нь тодорхой бус бөгөөд нэрээ нууцалсан группүүд болон хуурамч хаягаас түгээж байлаа.

Эдгээр шалтгаануудын улмаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль түүхэнд “Хар сонгууль” нэрээр үлдэх боллоо. Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар энэхүү чухал шалтгааны улмаас хэвлэл мэдээллийн салбарт ажилласан олон жилийн туршлага, улс төрийн сайн харилцаан дээрээ түшиглэн энэхүү сэдвийг сонгон авч мэргэжилтнүүдийг урьж оролцуулан өргөн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Хар сонгууль” ямар аюул дагуулж болох бэ? гэдгийг улс төрчид, сэтгүүлчид, иргэд ч сайн мэдэж байгаа учраас нийгмийн сүлжээний орчинд явагдаж буй улс төрийн харилцааны сөрөг талуудтай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүйгээр хэрхэн тэмцэх бэ? гэдэг асуудлыг сүүлийн үед Монголын нийгэмд эрчимтэй хэлэлцэж байна. Герман улсад хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байгаа “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль буюу ард түмний дунд Фейсбүүкийн хууль гэж нэрлэгддэг хууль Монголд олны анхаарлыг ихээхэн татаж байна.

ФЭС-аас Монголын улс төрчид, сэтгүүлчид, мэргэжилтнүүдтэй нийгмийн сүлжээн дэх хуулийн хэрэгжилтийн асуудлаархи хэлэлцүүлэгээ 2017 оны 10 сарын 19 өдөр зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлгийн төгсгөлд германы сэтгүүлч, дигитал мэргэжилтэн Юүлиүс Эндерттэй хийсэн ярилцлагыг Ийгл Ньюс телевиз шууд дамжууллаа. 

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de