Гум-Экс гэж нэрлэгдсэн татварын залилан шиг дуулиант хэргүүд ховор тохиолдол байхаа нэгэнт больжээ. Тэдний цаана онцгой эрх ямба эдэлдэг, хоорондоо олзоо хуваалцдаг, тодорхой бүтэц бүхий бүлгүүдийн бүтцийн заналхийлэл нуугдаж байдаг.
Эхлээд бултаж нэг үзээд дараа нь үнэнд гүйцэгдэж огцорсон Австрийн ерөнхий сайд асан Себастиан Күрц дараагийн ажлаа хэдхэн долоо хоногийн дараа л олчхов. Том хөрөнгө оруулагч, Трампын найз Петер Тиел байсхийгээд дуулиан шуугианд холбогдож явдаг энэ улс төрчийг өндрөөс унасан ч зөөлөн буухад нь санаа тавив. Иймэрхүү хөгжлөөс болоод хүн амын ойролцоогоор 40% нь улс төрийн намууд ба улс төрчид бол хахуульчид гэж боддогт гайхах юм алга. Гум-экс-ийн татварын залилан шиг дуулиант хэрэг бараг долоо хоног тутам илэрч Пандора-гийн баримт бичиг шиг татвараас зувчуулсан орлого ил болсоор хүмүүс дөжирч, энэ тухай сонссон хүн духаа үрчийлгээд л өнгөрдөг гэхэд хилсдэхээргүй болжээ. Харин улс төрчид, эдийн засгийн боссууд хоорондоо маш нягт холбоо тогтоож төсвийн мөнгөнөөс дураараа хүртсэн бол ховор тохиолдолд тооцогддог. Эдгээр дуулиант хэргүүдийн ард ямар бүтцүүд нуугдаж байна? Эдгээр бүтцүүд нь манай нийгмийн баян ядуугийн хуваагдал улам гүнзгийрч байгаад ямар нөлөө үзүүлж байна?
Хүн амын супер баян “нэг хувь”-ийн талаар хэвлэл мэдээллийнхэн байнга л бичдэг. Томас Пикетти болон бусад судлаачдын нийгмийн тэгш бус байдлын талаарх судалгаа болон элит судлаачдын судалгаанаас тэдний эрх мэдэл, эд баялгийн талаар бид мэддэг болсон. Эндээс нэг л зүйл маш тодорхой харагддаг: Хээл хахуулиас ашиг хонжоо ологсдын олонх нь хоорондоо танил тал байдаг. Тэд бие биеэ харилцан хүндэтгэж албан бус байдлаар хоорондоо уулзан сүлжээ үүсгэж энэ ажил хэргийнхээ хань хамсаатан бололцдог. Тэд ашиг олз олох дундын системээ бүрдүүлж байдаг. Харин тэд олзны системүүддээ нийгэм, хөдөлмөрийн харилцааг ч хамруулдаг.
Хээл хахуулиас ашиг хүртэгсдийн дунд олон танилууд байдаг бололтой. Тэд дундаа олзны системээ бүрдүүлдэг. Харин тэд нийгэм, хөдөлмөрийн харилцааг ч олзны системүүддээ хамруулдаг.
Тэдний энэ харьцааг нийгэм шүүмжлэх ёстой. Энэ үзэгдлийг тайлбарлах тодорхой ухагдахуун байдаггүй учраас шүүмжлэлтэй тайлбар өгөх гэсэн оролдлогууд дэндүү өнгөцхөн болоод байдаг. Энэ асуудлыг тодорхой хэмжээнд “хариуцдаг” гэж хэлж болох капитализмын шүүмжлэл “нийт систем”-ийг бүхэлд нь энэ гэмт хэргийн шинжтэй хандлагад буруутгадаг эсвэл тэдний “захиргаан дор байдаг” ангийн хүнд бэрх нөхцөлийг хөндөөд орхидог. “Ноёлогч ангийн” эсвэл элитүүдийн улс төрийн онцгой практикийг бараг хөнддөггүй. Улиг болсон гээд хэлчхэд болохгүй зүйлгүй элитүүдийн шүүмжлэлд өнөөгийн нийгмийн харьцаан дээр үндэслэсэн шүүмжлэл ховор. Дээрх хоёр тохиолдолд хоёуланд нь иргэдийг тогтсон харьцааны золиос эсвэл объект байдлаар харуулдаг. Ийм байх боломжгүй. Үүний зэрэгцээ неолиберал эдийн засгийн онолууд, зан харьцааны онолууд, тоглоомын онолууд ямар нээлттэйгээр харилцааны сүлжээнүүд дэх авилгажсан практикийг үр өгөөжийн шалгуур үзүүлэлтүүдийн доор схемчилж, хэлэлцэж байгааг хараад гайхмаар. Компанийн үйл ажиллагааны практикийн талаарх хэлэлцүүлгүүд өөрчлөгдсөн. Ухаалаг-сонголт-шийдэлд тусгасны нэгэн адил ашгаа дээд зэргээр нэмэгдүүлэх гэсэн аминч үзэл давамгайлсны үр дагаварт “Хүчтэнүүдийн эрх” төлөвшжээ. Амин хувьдаа ашиг олох, аянчин мэлхийн үлгэр шиг бусдын хүч хөдөлмөрийг шулах, шунаг сэтгэл, тэр ч байтугай дээрмийг хүртэл орчин үеийн эдийн засгийн суурь чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрчхөөд байна.
Эдгээр нь зөвхөн меритократийн үзэл суртлын асуудал биш юм. Улс төр, эдийн засгийн бүтцүүд эмпирик байдлаараа ч өөрчлөгдсөн. Хувийн аюулгүй байдлын үйлчилгээ, хувийн арми, хувийн маргаан таслах шүүх, иргэдийн хамгаалал, “хаалттай бүс”, “зэрэгцээ нийгэмлэгүүд” зэрэг нь тусгаар тогтнолын үүрэг функцийг солонгоруулж байна. Дундад зууны үед тус тусдаа хуультай, тусгаар тогтносон, хоригийн механизмуудтай хоршоо, холбоо, эвсэл, шашны нийгэмлэгүүдтэй байсан шиг зарим талаар бид дахин үнэн хэрэг дээрээ төрийн орон зайд монополчлогдсон төргүй орчинд ажиллах хэрэгтэй болж байна.
Амин хувийн ашиг, аянчин мэлхий шиг бусдын хүч, хөдөлмөрийг шулах, шунаг сэтгэл тэр ч байтугай дээрэм хүртэл эртний сэдлүүдийг орчин үеийн эдийн засгийн суурь бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрчхөөд байна.
Хөгжлийн эдгээр хандлагууд ба үзэгдлүүд нь барууны орнуудын ардчилсан бүтцүүдийн доройтлын илэрхийлэл биш. Харин эндээс ардчилсан орнуудын нийтийн сайн сайханд чиглэсэн хууль ёсны чиг хандлага, төрийн үйл ажиллагааны чадамж нь өдгөө давамгайлж буй эдийн засгийн ашиг сонирхлыг сөрөн зогсож чадаж байна уу? гэдэг асуулт эндээс урган гарч байна. Өмнө нь төр санаа тавьдаг байсан асуудлуудад өнөөдөр компаниуд санаа тавьдаг болжээ. Эндээс энэ нөхцөл байдал хэнд ашигтай вэ? Хэн эдгээрээс ашиг хонжоо олдог вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Эдгээр асуултад хариулахын тулд “ноёлогч ангийн” өнөөгийн улс төрийн практикийг тодорхойлсон, цаг үедээ нийцсэн ухагдахуун хэрэгтэй. Үүний тулд энэ ойлголтоор нэг талаас тусгаар тогтнол, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдалтай холбоотой төрийн онолын асуудлуудад тайлбар өгөх ёстой. Нөгөө талаас гэмт хэргийн шинжтэй авилгажсан практикийн тархалт ба төрийн бүтцийг дуурайлган байгуулсан өөрөөр хэлбэл мафижсан бүтцүүдийг анхааралдаа авах ёстой. Энд зөвхөн хөрөнгийн давамгайлал доор орсон төрийн асуудлыг биш харин улам бүр төрийн шинжийг олж буй эсвэл олохыг хүсэж буй хууль ёсны болон хууль ёсны бус хөрөнгийн асуудал яригдаж байгаа юм. Үүний нэг жишээ бол ажиллагсдаа ямар ч болзол тавихгүйгээр компанидаа үнэнч байх ёстой гэдэг маш явцуу үнэлэмжээр буланд шахдаг төрийн бүтцийг дуурайлган байгуулсан бүтэц бүхий том дижитал компаниуд.
Энд Макс Хоркхаймер, Теодор Адорно нарын шүүмжлэлт онолын “пуужин” гэдэг ойлголт илүү тохирно. Энэ нь АНУ-аас үүсэлтэй ойлголт бөгөөд өөрсдийн ашиг сонирхлыг гэмт хэргийн чанартай арга хэрэгслүүдээр нийтийн буюу төсвийн зардлаар хангадаг бүлгийг тодорхойлдог. Энэ ойлголтыг Аугаа хөдөлмөрийн тухай хэлэлцүүлэгт өөрөөр хэлбэл 1930-аад оны үед Шинэ гэрээнд үйлдвэрчний эвлэлүүдийн том нөлөөллийг тодорхойлоход олонтоо хэрэглэж байжээ. АНУ-ын тухайн үеийн үйлдвэрчний эвлэлүүдийн хууль бус далд явуулгууд жишээлбэл юуны өмнө үйлдвэрчний эвлэлийн удирдагч Жимми Хоффагийн явуулгыг ноёлогч ангийн практикийг дуурайж байжээ хэмээн ойлгож болох юм. Ангиуд хоорондын харилцаа нь зохицуулалтгүй тухайн үеийн системд капиталистуудын дур зоргоороо авирлахын эсрэг тэнцвэрт байдлыг тогтоох өөр арга үйлдвэрчний эвлэлүүдэд байгаагүй юм.
Пуужингууд нь татварын диваажин зохион байгуулдаг, хоорондоо мөнгө гүйлгэдэг, сүлжээ хоорондын зохицуулалтыг хийдэг, онцгой эрх мэдэлтэй хувийн менежерүүд, улс төрийн боловсон хүчин, бусад төрөл бүрийн актёрууд хоорондоо олзоо хуваалцдаг, онцгой эрх ямба эдэлдэг хань хамсаатан бололцох харилцааг тодорхойлдог.
Бараг өдөр бүр дуулиант хэргүүд гарах болсон, эдгээр нь зөвхөн нэг удаагийн тохиолдол биш болсонтой холбогдуулан пуужин гэдэг ойлголтыг өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэх нь зүйтэй. Пуужингууд нь татварын диваажин зохион байгуулдаг, хоорондоо мөнгө гүйлгэдэг, сүлжээ хоорондын зохицуулалтыг хийдэг онцгой эрх мэдэлтэй хувийн менежерүүд, улс төрийн боловсон хүчнүүд, бусад олон төрлийн актёрууд хоорондоо олзоо хуваалцдаг, онцгой эрх ямба эдэлдэг хань хамсаатан бололцох харилцааг тодорхойлдог. Үүнийг саяхан илчлэгдсэн Пандорагийн бичиг баримтуудаас тодорхой харж болно. Эдгээр баримтуудаас өмгөөллийн товчоонууд, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, улс төр, эдийн засгийн салбарын үйлчлүүлэгчид яаж хоорондоо нягт хамтран ажилладаг вэ? гэдгийг харж болно. Мексикийн хар тамхины бүлэглэлүүд, Өмнөд Африкийн Зума-засгийн газар болон Бразилийн Болсонаро-засгийн газрын авлигын хэрэг, эсвэл АНУ-ын компаниуд ба улс төрчид өвчин намдаах эмийн хараат байдлын - хямралд хэрхэн орооцолдсоныг пуужин гэдэг ойлголтод хамруулж болно. Германы улс төр ба эдийн засаг хоорондын бусад сүлжээг нэгэн адил энд хамруулах боломжтой.
Пуужин ойлголтыг нэвтрүүлснээр улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын удирдах түвшний бүх актёруудыг бүгдийг нь яллах гэсэн санаа агуулаагүй, ноёлогч ангийг нийтэд нь тодорхойлох гэсэн санаа ч биш. “Харин “боломжтой”-г нь тодорхойлох юм. Учир нь өндөр боловсролтой, эрх мэдэлтэй, олзоо хуваадаг бүлэглэлүүдийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал дээшилсээр байна. Баячууд зориудаар нийгмийг хуваадаггүй нь мэдээж. Мөн тэд улс төрийн тооцоогоор нийгмийг хуваах нь ховор. Нийгмийн хуваагдал нь төрөлхийн, хазаарлаж үл чадах ашгаа нэмэгдүүлэх сонирхол, үүнээс үүдэлтэй хүмүүсийг мөлжиж байгаль дэлхийг цөлмөж байгаагийн үр дүн юм. Пуужин - ойлголт нь дүн шинжилгээний схемийн хувьд энэ авилгажсан практикийг илүү тодорхой шүүмжлэхэд туслах болно. Энэ практик бол шалихгүй хэрэг биш харин тодорхой бүтэцтэй, аюултай хэрэг. Учир нь неолиберализм ба пуужингийн ноёрхолд нийтлэг нэг чанар бий. Энэ хоёр хоёулаа ардчиллын дайснууд юм.
Зохиогч: Доктор Кай Линдеманн нь 2016 оноос хойш Германы Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны “Хөдөлмөрийн ертөнц ба нийгмийн нэгдэл” хэлтсийн даргаар ажиллаж байна. 2021 онд түүний “Пуужингуудын улс төр: ноёлогч ангиудын практик” ном Вестфалений Дампфбоот хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/