Монгол Улс ба Ковид-19 цар тахал
2020 оны 11 сарын 12-ний өдөр Монгол Улсад анх удаа коронавирус дотоодод бүртгэгдсэн билээ. Үүнээс өмнөх тохиолдлууд бүгд гадаадын улс орноос зөөвөрлөгдөн ирсэн байдаг. 2020 оны 2 дугаар сараас эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх эрс шийдэмгий арга хэмжээг авч амжилттай ажилласан. Гэсэн хэдий ч удаан хугацаанд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласны улмаас улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд томоохон үр дагаварууд гарсаар байна. Бүх шатны боловсролын байгууллагууд 2020 онд бараг л танхимаар хичээллэсэнгүй, парламентын сонгуулийг онцгой нөхцөл байдалд амжилттай зохион байгуулсан, аялал жуулчлалын салбар энэ хугацаанд тэг зогсолт хийсэн, түүхий эдийн экспортод багагүй хүндрэл учирсан гэх мэт олон зүйл болж өнгөрсөн.
Ковид-19 цар тахалтай холбоотой Фридрих-Эбертийн сангаас эрхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үе буюу 2020 оны 8 дугаар сар хүртэл дараах сэдвүүдээр судалгаа, нийтлэлүүдийг гаргасан билээ.
- Монгол Улс удаан хугацааны туршид хэрхэн коронавирусийг дотооддоо алдалгүй барьж чадсан бэ? (герман хэлээр)
- Цар тахлын үед парламентын сонгуулийг хэрхэн зохион байгуулав? (герман хэлээр)
- <link news der-preis-der-demokratie external-link>Цар тахал бол сонгуулийг хойшлуулах шалтгаан биш. (герман хэлээр)
- <link news der-preis-der-demokratie external-link>Цар тахал хэрхэн Монголд боловсролын цахим системийг нэвтрүүлэх үйл явцыг түргэсгэв? (англи хэлээр)
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн сүлжээ хэрхэн нөлөөлөв? (англи хэлээр)
- Монголын урлаг, уран сайхны салбар өндөржүүлсэн бэлэн байдлын үеийг хэрхэн даван туулж байна? (англи хэлээр)
- Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад Хятадад 30 000 хонь бэлэглэх болов? (англи хэлээр)
- Монгол Улсын гадаад харилцааны бодлого цар тахалтай холбоотойгоор хэрхэн өөрчлөгдөв? (англи хэлээр)
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд бичил бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөв? (монгол хэлээр)
- Ковид-19 цар тахлын Монголын нийгмийн хамгаалалд хэрхэн нөлөөлөв? (монгол хэлээр)
- Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөв? (монгол хэлээр)
Фридрих-Эбертийн-Сан
Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс