08.12.2020

Монгол Улс ба Ковид-19 цар тахал

11 сарын дунд хүртэл Монгол Улс коронавирусийн эсрэг арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж ирсэн цөөн улсын нэг байсан. Хэдийгээр вирусийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч үүний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө ямар байв?

 

2020 оны 11 сарын 12-ний өдөр Монгол Улсад анх удаа коронавирус дотоодод бүртгэгдсэн билээ. Үүнээс өмнөх тохиолдлууд бүгд гадаадын улс орноос зөөвөрлөгдөн ирсэн байдаг. 2020 оны 2 дугаар сараас эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх эрс шийдэмгий арга хэмжээг авч амжилттай ажилласан. Гэсэн хэдий ч удаан хугацаанд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласны улмаас улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд томоохон үр дагаварууд гарсаар байна. Бүх шатны боловсролын байгууллагууд 2020 онд бараг л танхимаар хичээллэсэнгүй, парламентын сонгуулийг онцгой нөхцөл байдалд амжилттай зохион байгуулсан, аялал жуулчлалын салбар энэ хугацаанд тэг зогсолт хийсэн, түүхий эдийн экспортод багагүй хүндрэл учирсан гэх мэт олон зүйл болж өнгөрсөн.

Ковид-19 цар тахалтай холбоотой Фридрих-Эбертийн сангаас эрхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үе буюу 2020 оны 8 дугаар сар хүртэл дараах сэдвүүдээр судалгаа, нийтлэлүүдийг гаргасан билээ.

 

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de