Монгол улс 2017 онд үнэн хэрэг дээрээ төлбөрийн чадваргүй болчхоод байсан юм. Дампуурал зарладгийн даваан дээр Олон Улсын Валютын Сангийн босгож өгсөн 5 тэрбум ам.долларын дүнтэй авралын багцын тусламжтайгаар арайхийн зайлсхийж чадсан билээ. Вашингтонд төвтэй ОУВС-гаас гадна Хятад, Япон улсын дэмжлэгийн ачаар Монгол улс 2018 онд гадаадын зээлдүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж өрөө төлөх боломжтой болсон юм.
2017 онд Монголд тохиосон хямралд засгийн газрынх нь төсвийн зардлын хэт үрэлгэн бодлого, юуны өмнө Монголын экспортын гол бүтээгдэхүүнүүд болох нүүрс, алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь гол нөлөө үзүүлсэн. Авралын багцыг авах үед төрийн гадаад болон дотоод өр нь Монголын эдийн засгийн чадлын 90 хувьтай тэнцэж байсан бол төрийн болон хувийн компаниудын тавьсан гадаад өр нийлээд эдийн засгийн чадлын 232 хувьд хүрчхээд байлаа. Хувийн секторын өр ийм өндөр төвшинд хүрсний гол шалтгаан нь түүхий эдийн олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд гадаадын зээлдэгчдээс асар их хэмжээний өр тавьж зээл авсанд оршиж байлаа.
Зөвхөн 2015 ба 2016 онд Монголын төр 2 тэрбум орчим ам долларын бондыг гадагшаа урсах валютын урсгалыг бууруулах, үнэ тогтворжуулах зорилгоор цемент болон бусад барилгын материал үйлдвэрлэгчид, бензин импортлогчдод төсвөөс олгосон их хэмжээний татаасыг бүрдүүлэхийн тулд олон улсын санхүүгийн зах зээл дээр байршуулсан. Ийнхүү үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор төсвийн хөрөнгийг хувийн компаниудын халаас руу цутгасны улмаас 2017 онд экспортоос олсон орлогынхоо талаас илүү хувийг гадаад зээлдүүлэгчдээс зээлсэн зээлийн хүү болон буцаан төлөлтөд зарцуулах хэрэгтэй болсон юм.
Монгол улс ганцаараа эдийн засгийн тусгаар тогтнолд нь аюул учруулж болзошгүй их хэмжээний өрөнд баригдчихаад байгаа юм биш. Дэлхийн бусад олон орны өрийн даац хэтэрч аюултай төвшинд хүрчхээд байгаа. Мозамбик, Венесуэл, Ангол, Бүгд Найрамдах Конго улс зэрэг олон орны өрийн хэмжээ Монголтой ойролцоо аюултай төвшинд хүрчхээд байна. Эдгээр орнууд дэлхийн санхүүгийн зах зээл дээр зээлийн хүү тогтвортой, доогуур байх үед их хэмжээний зээл авч экспортод гаргах боломжтой цөөн тооны түүхий эдийн хайгуулд хөрөнгө оруулалт хийж төсвийн цоорхойгоо нөхсөн юм. Баян орнуудын банк, хөрөнгө оруулалтын фондууд барууны орнуудын санхүүгийн зах зээл дээр өндөр хүүтэй бонд, зээл гаргах боломжгүй, боломжит хүү нь инфляцыг ч нөхөхгүй хэмжээнд хүрчхээд байсан тул тав ба түүнээс дээш хувийн хүүтэй зээлийг дуртай нь аргагүй олгосоор байлаа.
Түүхий эдийн экспортоос хараат эдийн засагтай орнуудыг гадаад далайд хүчит салхины аясаар хөвж байгаа самрын ястай зүйрлэн тайлбарлавал: Далайн салхины эрхшээл дор хөмөрчихгүйн төлөө тэмцэлдэж буй бяцхан завь гээд төсөөл дөө. Салхины чиг хойноосоо байх үед завь өндөр хурдтайгаар урагшилна. Өөрөөр хэлбэл түүхий эдийн экспортоос хараат орнуудын эдийн засаг гайхалтай өндөр өсөлтийг үзүүлнэ. Харин салхины чиг эргэж хажуугаас эсвэл бүр урдаас нь салхилах үед буюу зээлийн хүү нэмэгдэх үед (үндсэн зээлийн төлөлт хийгдсээр байх ёстой гэдгийг мартаж болохгүй) эсвэл цөөхөн хэдэн нэр төрлийн экспортын түүхий эдийнх нь үнэ унавал жижигхэн завь жолоодлогоо алдаж бараг гарцаагүй хөмрөхөд хүрдэг.
2017 онд Монгол улс дээрхтэй адилхан нөхцөлд орсон юм. Бээжин, Токио, Вашингтоны мөнгөн дэмжлэг буюу амь тарианы хүчинд салхины чиг эхний удаа өөрчлөгдөх үед арай ч хөмөрчхөлгүй тэсэж үлдсэн. Гэхдээ амь тариа ч гэсэн үнэ өртөгтэй тул үр дүнд нь Монголын өр улам нэмэгдсэн. Авралын багц гэдэг бол зүгээр өгдөг тусламж биш харин харьцангуй бага хүүтэй зээл учраас эцэст нь бусад зээлийн нэгэн адил эргэн төлөгдөх ёстой. 2016 онд санхүүгийн зах зээл дээр байршуулсан төрийн бондын эргэн төлөлтийн хугацаа болох тул тун удахгүй 2021 он гэхэд Монголын байдал дахиад хүндэрнэ. Өнөөдрийн байдлаар өрийн төвшин доошилж байгаа тул Монгол улс 2021 он хүртэл өөрийн эх үүсвэрээс өрөө төлөх нөөцийг бүрдүүлэх боломжтой болж магадгүй юм. Нөөцөө бүрдүүлж чадахгүй бол дахиад л гадаадын авралын санхүүжилтийн эрэлд мордохоос өөр аргагүй байдалд хүрнэ.
Энэ хүндрэлтэй байдал нь зөвхөн Монголын эдийн засгийн тусгаар тогтнолд аюул учруулаад зогсохгүй. Жишээлбэл Мозамбик улсад далайн эрэг дагуу урьд өмнө нь хэн ч мэдэж таамаглаж байгаагүй асар их хэмжээний байгалийн хийн орд хайгуулын ажлын явцад нээгдэж тэндээсээ өмнө нь зүүдэлж байгаагүй их хэмжээний орлого олох болсноор улс төрийн систем нь бүхэлдээ эвдэрч хямарсан. Тухайн үеийг хүртэл 30 гаруй жил засгийн эрхийг барьсан ФРЕЛИМО гэдэг чөлөөлөх хөдөлгөөн швецарийн болон оросын банкнуудтай асар өндөр үнийн дүнтэй сэжиг бүхий бизнесийн гэрээ байгуулж хэрэгжилтийн явцад нь хэдэн зуун саяын дүнгээр илэрхийлэгдэх их хэмжээний мөнгө дахин нүдэнд харагдаж гарт баригдахгүйгээр эгнэгт алга болсон. ОУВС эвдрэлийн анхны шугамыг нь татсан хэрнээ Мозамбикийн чухал зээлдүүлэгч, донорууд болох барууны орнуудтай хамтраад тус улсад дахин өөр аль ч хэлбэрийн зээл олгож болохгүй гэдэг шийдвэр дээр нэгдсэн юм.
Мозамбиктай төстэй буруу замаар орчихгүйн тулд Монгол улс юу хийх ёстой вэ? Нэн түрүүнд өмнө нь ахин дахин амлалт авсан хирнээ хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй эдийн засгаа солонгоруулах амлалтаа биелүүлэх замаар эдийн засаг болон улс төрийн туйлшралыг дэвэргээд байгаа суурийг үгүй хийх хэрэгтэй. Гэхдээ эдийн засгаа солонгоруулах амлалт нь богино хугацаанд биелүүлэх боломжгүй, дунд хугацаанд хэрэгжих зорилт юм. 2021 онд дампуурлын ирмэг дээр дахин тулахаас өмнө, эдийн засгаа солонгоруулах амлалтаа хэрэгжүүлэх хүртлээ Монголын эдийн засгийн чадал буюу даацаас хол давсан өрийг яаж төлөх тухай шийдлийг нэн даруй олох ёстой.
ОУВС, Дэлхийн банкнаас сүүлийн хориод жилийн хугацаанд HIPC буюу өрөнд баригдсан, бага орлоготой ядуу орнуудын өрийг тэглэх идэвх санаачилга гаргаж эдгээр орнуудын ихээхэн хэмжээний өрийг тэглэсэн атлаа өдгөө олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Монгол улс ба ОУВС-гаас авахуулаад Монголын хөрш орнуудын засгийн газрууд хүртэл, мөн засгийн газрынх нь бондыг бариад сууж байгаа дэлхий даяар тархсан хэдэн мянган зээлдүүлэгчдийг нэг ширээнд суулган өрийн буцаан төлөлтийн тухай хэлэлцээрт оруулах тухай бодож ч үзээгүй сууцгааж байна.
Монгол улс өмнө тохиож байсан өрийн хямралуудын үед зээлдүүлэгчид болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон шатлалтай аргачлалын дагуу харьцаж ирсэн. 2017 онд тухайн үеийг хүртэл Монголд мөнгөө зээлдүүлээд байсан зээлдүүлэгчдийн өрийн дийлэнх эргэн төлөлтийг эхлээд ОУВС ба Дэлхийн банк мөнгөөр хийсэн. Ингэснээр зээлдүүлэгчдийн бүтэц өөрчлөгдөж уламжлалт зээлдүүлэгчдээс олон улсын санхүүгийн байгууллагууд руу шилжсэн. Дараа нь ОУВС ба ДБ-ны зээлийг өөр бусад эх үүсвэрээс зээл авч зээлийг зээлээр буюу өрийг өрөөр төлж болохгүй гэдэг байр сууриа тулгасан. Үүнийгээ ОУВС ба ДБ-наас өөр өрийн хямралд орсон орнуудад зээл өгдөг өөр зээлдүүлэгч байхгүй гэж тайлбарладаг. Дээрээс нь ОУВС-гаас тулгаж буй дасан зохицоход чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүл, бүтцийн өөрчлөлт нь зээлдэгчийн талд гайхалтайгаар эргэх дэлхийн зах зээлийн өсөлтийн үетэй давхцах тул эдийн засаг баталгаатай сэргэнэ гэдэгт итгүүлсэн. Энэ гайхамшигт нь итгэсээр суутал ашиглах ёстой чухал цаг үе ч өнгөрч өр ч цаашаа нэмэгдсээр байдаг.
2014 онд хөгжиж буй болон эрчимтэй хөгжиж буй орнууд дээрхтэй төстэй туршлага болон ойртсоор байгаа өрийн хямралтай холбогдуулан НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаанаар төлбөрийн чадваргүй болсон орнуудыг өрөөс чөлөөлөх тодорхой журам болон аргачлалыг хэлэлцүүлэх оролдлогыг хийсэн байдаг. НҮБ зээлдүүлэгч ч биш, зээлдэг ч биш дундыг барьсан байр суурийг баримтлах боломжтой байгууллагын хувьд бүх зээлдүүлэгчдийг оролцуулан өр тэглэх аргачлалыг боловсруулах чухал суурь болох боломжтой байгууллага юм. UNCTAD -НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурал зэрэг зэрэг мэргэжлийн байгууллагууд өргөн хүрээтэй концепц боловсруулах бэлтгэл ажил хийсэн. Харамсалтай нь 2015 онд Герман зэрэг зарим баян орнуудын эсэргүүцэлтэй тулсан тул энэ зөвлөлдөх үйл явц зогссон юм. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг бүрд аж төрж буй өрийн дарамтын дор зовж зүдрэгчдийн эгнээнд монголчууд ч орчхож магадгүй эгзэгтэй нөхцөл үүсчхээд байна.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/