FES Mongolia

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БА ДЭЛХИЙ ДАХИН 2024 ОН

Олон улсын харилцаа, гадаад бодлогын талаар залуучууд юу гэж хариулав? Судалгаанд оролцсон залуусын 48.1 хувь нь гадаад мэдээг нийгмийн сүлжээнээс авдаг гэж хариулсан бөгөөд энэ нь 2021 оны судалгаатай харьцуулбал 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбар, Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэнтэй хамтран “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БА ДЭЛХИЙ ДАХИН 2024 ОН” сэдэвт хоёр дахь судалгааг хийж, та бүхэндээ үр дүнг танилцуулж байна.

Энэхүү судалгаа нь Монголын 18-35 насны залуусын олон улсын харилцааны талаарх ойлголт, үнэлэмж, мэдлэг, мэдээллийн түвшин, гадаад бодлогын асуудлаарх байр суурь, бусад улс орнуудын үнэлэмжийг тодруулах зорилготой бөгөөд Орос-Украины дайн үргэлжилж, Ковид-19 цар тахал нилээд намжсаны дараа хийгдсэнээрээ онцлогтой.

Уг судалгааны мэдээллийг Улаанбаатар хот болон Орхон Эрдэнэт хот, Төв, Булган аймгуудад 2024 оны 9-10 дугаар сард цуглуулсан бөгөөд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 1200 залуучууд хамрагдлаа.

Энэхүү судалгааг англи, монгол хэл дээр татаж авах боломжтой.

ФЭС-гийн Монгол дахь салбарын бусад үйл ажиллагааны мэдээлэлтэй  фэйсбүүк хуудсаар танилцана уу. 

“МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БА ДЭЛХИЙ ДАХИН 2021 ОН” судалгааны англи, монгол хувилбарыг доорх мэдээллээс орж авах боломжтой.

Mongolyn zaluuchuud ba dėl hij dahin 2024 on

Mongolyn zaluuchuud ba dėl hij dahin 2024 on

Olon nijtijn sanaa bodlyn sudalgaany dün
Ulaanbaatar, 2025

нийтлэл татах (3,5 MB PDF-File)

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de