04.05.2022

Надад юу ч битгий ярь

Манай улсын ардчилалд хуйвалдааны онол ба аварга том дижитал компаниудын зүгээс учруулж буй заналхийллийг сөрөн зогсохын тулд бидэнд олон нийтийн-эрх зүйт интернэт хэрэгтэй.

Ковид-19 нь эрүүл мэндийн хямралаас гадна, улс төр, соёл, морал, дэлхий дахины хямрал юм. Эдгээр хямралд төгсгөл гэж үгүй. 1980-аад оноос хойш неолиберализм манлайлах болсны улмаас маш гүнзгий тэгш бус байдал, юуны өмнө хөрөнгө ба хөдөлмөр хоорондын тэгш бус байдлын нэмэгдэх байдлаар илрэх нийгмийн хямрал газар авсан. Нийгмийн улам олон салбарт бараа-ба ашгийн логик ноёлох болсон. 2001 оны 9-р сарын 11-ний бөмбөгдөлт терроризм ба чөтгөрийн тойргоор илэрхийлэгддэг улс төрийн хямралын эхлэлийг тавьсан. 2008 онд эдийн засагт зээл-ба хөрөнгийн зах зээлүүдийн ач холбогдол улам нэмэгдсэний үр дагаварт дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсан юм. Хямралын дараагийн жилүүдэд эзэрхэг, үндсэрхэг хөдөлгөөнүүд, улс төрийн намууд, улс төрчид улам их амжилт олсны үр дагаварт ардчиллын хямрал, пост бодит бодлого хүрээгээ тэлэх болсон. Энэ бүх хямралын нөлөөгөөр маш олон хүмүүс хуйвалдааны онол, популизм, олон нийтийг төөрөгдүүлэх, хуурамч мэдээнд автагдахдаа амархан болсонд гайхаад байх хэрэггүй юм. 

Энэ хөгжлийг сөрөх зөв бөгөөд чухал хэрэгслүүд нь 21-р зуунд социал демократ үзэл баримтлалыг шинэчлэх, нийгмийг неолиберализмаас чөлөөлөх явдал юм. Улс орнуудын өнөөгийн нийгэмд нийтийн сайн сайхны төлөөх төрийг шинэчлэх, хөрөнгийн татвар ба дахин хуваарилалтыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд эдгээр арга хэмжээний үр шимийг хүн амын бага ба дунд орлоготой хэсэг хүртэх юм. Хүчирхэг нийгмийн баримжаат төртэй, тэгш бус байдал, шударга бус байдал багатай пост-неолиберал нийгэмд ч нэгэн адил хуйвалдааны тухай түүх яригдаж л байгаа. Гэхдээ энд яригдаж байгаа түүхүүд төдийлөн хүчтэй бус, эрс эсэргүүцэлгүй байгаа гээд хэлчихэд буруудах зүйлгүй.

Улс орнуудын өнөөгийн нийгэмд нийтийн сайн сайхны төлөөх төрийг шинэчлэх, хөрөнгөд ногдуулах татвар ба дахин хуваарилалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Эдгээр арга хэмжээний үр шимийг хүн амын бага болон дундаж орлоготой хэсэг хүртэх юм.

Би судалгаандаа Ковид-19-ийн тархалтын талаар нийгмийн сүлжээгээр тарсан хуйвалдааны онол, интернэтэд тавигдсан материал, сэтгэгдэлд дүн шинжилгээ хийсэн. Уг судалгаанаас Ковид-19-тэй холбоотой хуйвалдааны онол ярианы хэлбэрийн хувьд бараг бүгд найз/дайсан схем дээр суурилсан, нэн ялангуяа Билл Гэйтсийг дайсны дүрээр дүрсэлсэн нь тодорхой харагдаж байлаа. Хэлэлцүүлэгт эдийн засгийн хүчин зүйлсийг хэт дөвийлгөсөн болхидуу эдийн засагжуулах аргыг ашиглажээ. Билл Гэйтс зэрэг хувь хүмүүсийн хийсэн болгоныг зөвхөн ашиг олох арга гэдэг талаас нь харсан. Эдгээр хэлэлцүүлгүүдийг нэгтгээд дүгнэхэд хувь хүнд наасан капитализмын шүүмжлэл болжээ. Энд Билл Гэйтс зэрэг тэрбумтнуудын хөрөнгийг дутуу үнэлж тэд хүмүүсийн сайн сайхны төлөө сайн үйлсийг өөрийн санхүүжилтээр хийж чадах, хүсэх хэмжээнд баяжсан гэдгийг анхаарлын гадна орхижээ. Билл Гэйтсийн хийж байгаа бүх юмаа заавал муу санаж хийсэн ёстой гэдэг санаандаа хүчээр нийцүүлэх оролдлого хийсэн. Түүний хийсэн бүхнийг тэрбумтан, монопол компанийг үүсгэн байгуулагч гэдэг утгаар нь компанийн ашиг сонирхол, төлөвлөгөө, эрх мэдэлтэй нь холбожээ. Тэдний ертөнцийг үзэх үзэлд санамсаргүй зүйл огт байхгүй. Бүх юмыг элитүүдийн нууц төлөвлөгөөний нэг үр дүн гэж үздэг.

Хуйвалдааны онолын эсрэг энгийн жор гэж байхгүй, моралын уриалга, хуулийн аль нь ч хангалтгүй. Үндсэн асуудал нь өнөөгийн нийгэм улс төрийн хувьд хүчтэй туйлширсан, олон нийтийг баримт фактаар бус харин үзэл суртал, сэтгэл хөдлөлөөр нь удирддаг, олон хэсэгт хуваадаг, цуурайтуулдаг танхим (Энд зохиогч нийгмийн сүлжээ, дижитал компаниудыг цуурайтуулдаг танхим хэмээн нэрлэжээ.) ба пост-бодит бодлого юм. Хувь хүмүүсийг гэм нүгэлтэн болгож харагдуулдаг найз-дайсан схемийг бид хуйвалдааны онолоос хайгаад олохгүй, харин өдөр тутмын хэвлэл мэдээлэл ба улс төрийн хэлэлцүүлгээс олно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийг гудамжны улс төрд, мэдээллийг дуулиан тарьсан шар хэвлэлд ойртуулж байгаа нь энд шийдвэрлэх нөлөө үзүүлж байна. Кристиан Дростен Виола, Виола Приеземанн, Дирк Брокманн, Михаел Майер-Херманн зэрэг эрдэмтдийн эсрэг Bild-зураг сонины өрнүүлсэн кампанит ажил зэрэг нь туйлшралыг улам дэвэргэхэд нөлөөлж байна. Шар хэвлэл, хуйвалдааны онол, олон нийтийг төөрөгдүүлэх нь дургүйцэл, эгдүүцлийг төрүүлэх, зөвхөн нэг талаас харах, мэдлэг, баримтад түшиглэхгүй сонсож дуулснаа ярих логикт хөтлөгдөж байдаг.

Хуйвалдааны эсрэг энгийн жор байхгүй. Моралын уриалга гаргах, хууль батлах нь энд хангалтгүй.

Хуйвалдааны онол ба үзэл суртлыг ихэвчлэн түгээдэг интернэтийн платформууд нь өмчлөгчдийн ашиг олох сонирхлын өмнө хариуцлага хүлээдэг глобал концернуудад хамаардаг. Тэд түргэн, өнгөц, богино настай, сурталчилгааг чухалчилсан санаа бодлын цуглуулга, эрээвэр хураавар мэдээллээр амьдардаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бэлэн хоолны-соёл хэмээн нэрлэж болох энэ соёлд хувь нэмрээ оруулсан. Бидэнд интернэтээр асуудлыг нухацтай, гүнзгий авч үзэх улс төрийн хэлэлцүүлэг хийх цаг хомс байгааг ашиглан олон нийтийг цуурайтуулдаг танхим ашиглан туйлшруулан колоничилсоор байна.

Бидний өмнө ардчилал ба ардчилсан олон нийтийг бэхжүүлэхийн зэрэгцээ пост-неолиберал эргэлтийн нэгэн хэсэг болох нийтийн сайн сайхны төлөөх төрийн бүтцийг өргөтгөх, цаашид хөгжүүлэх сорилт тулгараад байна. Олон нийтийн эрх зүйт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлын үед нэг талаас мэдээлэл-боловсролын эх сурвалж гэдэг утгаараа томоохон дэмжлэг хүлээсэн. Нөгөө талаас эсэргүүцэгчид, нэн ялангуяа улс төрийн барууны үзэлтнүүдийн эгнээнээс олон нийтийн эрх зүйт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байх хэрэгтэй эсэх, хураамж төлөх шаардлагатай эсэх талаар ахин дахин асуудал босгож байдаг. Саяхан Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийнхөө дуулиант хэргээс (Partygate-) олны анхаарлыг холдуулахын тулд ВВС олон нийтийн радио телевизийг зайлшгүй сулруулахад хүргэх олон нийтийн радио телевизийн хураамжийг хүчингүй болгоно гэдэг мэдэгдэл хийсэн. Олон нийтийг хүчирхэг болгож ардчиллыг аврахын тулд олон нийтийн радио телевизийн тоог бууруулах биш харин нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тунхаг бичиг ба олон нийтийн эрх зүйт интернэт нь олон нийтийн эрх зүйт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оршихуйн баталгаа, санхүүжилт, хараат бус байдлыг хангах, олон нийтийн эрх зүйт интернэтийг бий болгохыг шаардаж байна. Олон нийтийн интернэт байгуулах гэдгийг интернэтийн платформ, түүнд хамаарах форматууд, албад гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү тунхаг бичгийг аль хэдийн 1000 гаруй хүн дэмжсэн бөгөөд тэдний дунд Юүрген Хабермас, Ноам Чомски болон Олон улсын сэтгүүлчдийн холбоо байна.

Олон нийтийг хүчирхэг болгох, ардчиллыг аврахын тулд бид олон нийтийн эрх зүйт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоог бууруулах биш харин нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Үүний нэг жишээ бол ARD-германы олон нийтийн радио телевиз, ZDF-германы олон нийтийн радио телевиз, BBC-английн олон нийтийн радио телевиз, France Televisions-францын олон нийтийн радио телевиз хамтран хэрэглэгчдийг оролцуулан хэлэлцүүлгийн, мэдээллийн, боловсролын, соёлын, цэнгээнт нэвтрүүлгийн шинэ форматыг ЮүТюбийн загвараар зохион байгуулж хэрэгжүүлсэн. Олон нийтийн эрх зүйт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ЮүТюб, Амазон, Нэтфликс зэрэг аварга том дижитал компаниудаас ялгаатай нь олон нийтийн өмнө үүрэг хүлээдэг тул өндөр чанартай, өртөг өндөртэй албад ба форматуудыг дэмждэг.

Аварга том дижитал компаниуд Кембриджийн аналитик -эсрэг тэсрэг зэрэг шинэ дуулиант хэргүүдийг байнга үзүүлдэг. Эдгээр ашиг орлогод чиглэсэн үйл ажиллагаа нь ардчилалд учирч буй бодит аюул юм. Доналд Трамп-АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Фэйсбүүк, Твиттер харилцан нэг нэгнээсээ хожсон. Нэг нь улс төр ба үзэл суртлын хожоо олсон бол нөгөөдөх нь санхүүгийн хожоо олсон. Европын Холбоо хэвлэл мэдээллийн болон дижитал бодлогын хувьд Силикон Валлейгийн инновацыг хуулбарлах гэж хэтэрхий удаан хугацаанд оролдсон юм. Энэ стратеги маань бүтэлгүйтсэн. Европын Гүүгл, Фэйсбүүк, Твиттер, Амазон гэж байхгүй. Европын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн хүчтэй тал нь олон нийтийн радио, телевизүүд юм. Эдгээрт хөнгөн гоомой хандаж болохгүй харин дижитал эрин үед хүчирхэг болгож, өргөтгөж, цаг үед нь нийцүүлэх хэрэгтэй. Ардчиллыг аврахад олон нийтийн эрх зүйт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ба олон нийтийн эрх зүйт интернэт хэрэгтэй байна.

Европын Гүүгл, Фэйсбүүк, Твиттер, Амазон гэж байхгүй. Европын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн хүчтэй тал нь олон нийтийн эрх зүйт телевиз, радио юм.

Хуйвалдааны онол, хуурамч мэдээлэл, онлайн-үзэн ядалт, пост-үнэн бодит мэдээлэл, улс төрийн туйлшрал нь эдийн засаг, нийгэм, соёлын хямралууд, нийгмийн зөрчил савнаасаа хальсны илэрхийлэл юм. Эдгээр хөгжлийн эсрэг энгийн жор байхгүй. Шар хэвлэл, хэвлэл мэдээлэл ба харилцаанд арилжааны бараа таваар шиг хандах, хурдасгахаас хол байх нь парадигмын өөрчлөлт шинэ (дижитал) олон нийтийг бий болгох нь ардчиллыг бэхжүүлэх нэгэн чухал нөхцөл юм. Үүний тулд хэвлэл мэдээлэл-дижитал бодлогын шилжилт, олон нийтийн дижитал ардчилсан бүтцийн хувьсал хийх хэрэгтэй байна.

Зохиогч Др. Кристиан Фүкс нь Лондоны Вест Министерийн их сургуулийн Хэвлэл мэдээлэл, харилцаа, нийгмийн профессор ба Харилцаа, хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилладаг.

Энэхүү нийтлэл нь анх  Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de