Испани тээврийн бодлогын салбарт мухардлаас гарах гарцаа олжээ. Санчезын засгийн газрын удирдлага дор Испани орон цаг уурын хамгааллын чиглэлд бүтээлч замыг сонгожээ.
Германд тээврийн эргэлт таг зогсжээ. Шинээр байгуулагдсан гэрлэн дохионы эвслийн засгийн газрын эвслийн гэрээнд энэ талаар үг үсэг ч алга. Цахилгаан машины үйлдвэрлэлийг дэмжинэ гэснээс өөр тээврийн салбарт хэрэгжүүлэх цаг уурын бодлогын талаар дорвитой зүйл алга, хурдны хязгаар тогтоох тухай зөвшилцөлд ч хүрч чадаагүй аж. Агора Тээврийн эргэлт бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Кристиан Хохфелд энэ байдлаар тээврийн салбарт дэвшүүлсэн цаг уурын зорилтууд биелэхгүй хэмээн таамаглаж байна.
Германд орон нутгийн түвшинд ч энэ чиглэлээр гавьтай ажил хийгдэхгүй. Берлинд шинээр байгуулагдсан гурван намын эвслийн засгийн газар урьдынх шигээ машинд илүү ач холбогдол өгсөн хэвээрээ байна. Хотын төвийн дүүргүүдэд тээврийн хэрэгслүүдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зарим арга хэмжээг төлөвлөсөн ч хотын төвөөс алслагдмал дүүргүүдэд урьдын адил: Машин бол тээврийн хөдөлгөөнд оролцох номер 1 хэрэгсэл хэвээрээ бөгөөд авто машиныг нийгмийн байр суурийг дээшлүүлэх амлалттайгаа уялдуулжээ. Берлиний Чөлөөт Их Сургуулийн хөдөлгөөнт хэрэгслийн менежер Анке Борчердинг “Энэ сенат хувийн суудлын машинаас өөр хувилбар боловсруулах хүсэлгүй юм байна” хэмээн гомдоллож байна.
Социалист Петро Санчезын цөөнхийн засгийн газар испанид цаг уурын бодлого ба тээврийн эргэлтийн салбарт ул суурьтай ажиллаж эхлээд байна.
Гэтэл Испанид нөхцөл байдал эрс өөр байна. Энд тээвэр, Хөдөлгөөн, Хотын зорилтуудыг хариуцсан сайд Ракүел Санчез Жименез хувьдаа машингүй амьдралыг төсөөлж чадаж байна. Тэрээр “Хувийн машингүй амьдрал бол өөрийн хүслээр бус харин цаг уурын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд сөрөг нөлөөгүй амьдрах европын амбицтай зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагын үр дагавар юм” хэмээн тайлбарлаж байна.
2020 оны 11-р сард хааны 970/2020 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр испанийн гудамжны тээврийн дүрэмд багахан өөрчлөлт хэр нь томоохон нөлөө үзүүлсэн. Захирамж ёсоор хотын төвд 30км/цаг ба түүнээс доош хурдтай явахыг зөвшөөрсөн. 50-р зүйлд “Машины зам ба явган хүний зам нь ижил өндөртэй хотын гудамжаар машинтай зорчих ердийн хурд 20 км/цаг байна. Нэг урсгалтай замын явах чиглэлд зорчих хурд 30 км/цаг байна. Хоёр ба түүнээс дээш урсгалтай замаар явах чиглэлд зорчих хурд 50 км/цаг байна.” гэж заасан.
Испанийн тээврийн ерөнхий газрын захирлын таамаглаж байгаагаар Испанийн хотын төвийн гудамжнуудын 70-80%-аар зорчих зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээ 30км/цаг түүнээс доош байх нь. Хоёроос гурван урсгалтай нэвт гардаг гудамжнуудад л хурдны хязгаар үйлчлэхгүй нь. Харин авто машин давамгайлсан тээврийн түүхэн эргэлтийг засварлахад испанийн замын тээврийн дүрэмд цөөхөн мөр өөрчлөхөд л хангалттай.
Испанийн цаг уурын өөрчлөлт ба эрчим хүчний эргэлтийн зорилго нь тодорхой: Парисын цаг уурын зорилтуудыг хангах
Үүний дараахан испанийн цөөнхийн засгийн газар социал демократууд (PSOE) ба зүүний хөдөлгөөнүүдийн цуглуулга Podemos -тай хамтран цаг уурын өөрчлөлт ба эрчим хүчний эргэлтийн тухай өргөн хүрээтэй хууль танилцуулсан. 2021 оны 5-р сарын 20-нд эцэслэн батлагдсан тус хууль нь цаг уур, карбоны хүчлийн ялгаруулалтыг бууруулах салбар дамнасан бодлогыг өдөр тутамд хэрэгжүүлэх оролдлого нь испанийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гаргаж буй хүчин чармайлтыг тодорхой харуулж байна. Дэвшүүлсэн зорилт нь бол тодорхой: Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилтуудыг биелүүлэх. Тус хуульд олон тооны арга хэмжээ тусгагдсаны дотор тээврийн салбарт мөрдөгдөх олон тооны тодорхой тоон утга бүхий зорилтууд багтаж буй. Нэн ялангуяа 50 000-аас дээш оршин суугчидтай испанийн бүх хотуудад хорт бодис бага ялгаруулдаг гэсэн тэмдэглэгээгүй тээврийн хэрэгслүүдтэй компаниуд үйл ажиллагаа явуулахыг хориглодог, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай бүсүүдийг байгуулах үүрэг ногдуулсан. Энд нийт 25 сая хүн оршин суудаг 149 хот хамрагдаж байна. Хуулиар хот тосгодод 2023 он хүртэл эдгээр бүсийг байгуулах үүрэг ногдуулсан.
Маш их туйлширсан улс төрийн орчинд ажиллаж буй Петро Санчезын цөөнхийн засгийн газар цаг уур ба тээврийн бодлогод ингэтлээ сэтгэл зүтгэл гарган ажиллаж чадаад байгаагийн учир шалтгаан нь юунд байна? Энэ асуултын хариултын хэсэг нь : Орон нутгийн түвшинд тээврийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн олон жилийн туршлагатай бөгөөд энэ туршлага нь үндэсний хэмжээний бодлогод үлгэр жишээ болж байна. Нэн ялангуяа (хувьсан өөрчлөгдөж буй хотууд) гэж нэрлэгддэг хотууд сүүлийн жилүүдэд зүүний шинэчлэлийн засгийн газруудтай хамтраад тээврийн дэвшилтэт бодлого хэрэгжүүлж чадсан. Барселон, Валенсиа зэрэг зүүний нам засгийн эрхийг нь барьдаг хоёр том хот, мөн Понтебедра, Викториа зэрэг жижиг хотууд тээврийн эргэлтийн амжилттай хэрэгжүүлсэн олон арга хэмжээг нэрлэж чадна.
Орон нутгийн түвшинд тээврийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн туршлага нь өдгөө үндэсний хэмжээний бодлогод үлгэр жишээ болж байна.
Испанийн хотууд, нэн ялангуяа Барселон, Мадрид-хоёр том хотод хорт бодист байнга хордож байдаг. Үндсэндээ моторт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн утаанд багтарч унахаас наагуур амьдардаг. Дээрх хоёр хотод дэвшилтэт засгийн газрууд нь олон жилийн өмнөөс эсрэг арга хэмжээ авахыг оролдож байна. Энд Европын комиссын мөнгөн торгууль ногдуулна хэмээн заналхийлж дарамт үзүүлж байгаа нь жаахан ч гэсэн нөлөөлж байгаа.
Барселонд бусад аль ч хотод байхгүй, хувь хүмүүсийн моторт хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн давамгайллын эсрэг чиглэсэн, тээврийн ачааллыг бууруулах олон талт төслүүдийг хэрэгжүүлдэг. Нэг талаас супер блок нэрээр танигдсан 400-500 метрийн өргөнтэй бүсүүдийг байгуулсан. Энэ бүсийн дотор тээврийн хэрэгслээр зорчиж болохгүй. Барселон хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд Поп-концертын дэлгэцийн дэд бүтцийг түргэн бөгөөд хүнд сурталгүйгээр нь барьж болдог хот байгуулалтын онцлогтой тул “тактикийн хотжилт”-ын нийслэл гэж нэрлэдэг.
Мөн испанийн нийслэл Мадрид хотноо 2019 он хүртэл зүүний холбоотнууд харизмтай, тэтгэвэрт гарсан шүүгч эмэгтэй Мануэлла Карменагийн удирдлага дор засгийн эрхийг барьсан. Түүний сонгуульт хугацаандаа хийсэн гол ажил бол хорт хийн тэг ялгаруулалттай бүсийг Мадрид хотын төвд байгуулж чадсан. 2019 онд хотын захиргааны байшинд олонхын санал аван орж ирсэн консерватив-баруун жигүүр ба барууны популист засгийн газар энэ бүсийг дахин хаах гэж оролдсон ч өнөөг хүртэл бүтэлгүйтсээр л байна. Эдгээр болон бусад олон арга хэмжээ нь үндэсний, дэвшилтэт бодлогыг олон нийтэд хэрхэн танилцуулах замыг заагч, түүчээ тогоруунууд юм.
Шинэ хууль Мадрид болон бусад хот тосгодод хүлэмжийн хийн ялгаруулалт багатай бүс байгуулах зэрэг амжилттай хэрэгжсэн , туршигдсан арга хэмжээнүүдийг удирдамж болгон хуульд тусгуулахаар олон хүмүүс тэмцэж байна. Засгийн эрхийг баригч социал-демократ намын Рибера Родригуезийн удирддаг экологийн хувьсал ба хүн ам зүйн сорилтуудын яам эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зааварчилгааг боловсруулж талуудын хариуцлагыг тодорхой болгосон. Хот бүр “цаг уурын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ёстой. Хотжилтын мэргэжилтэн Флорида Ди Гиоммагийн үзэж байгаагаар үндэсний түвшинд хуулийг хэрэгжүүлэх замаар орон нутгийн бодлогод дэмжлэг үзүүлэх нь амин чухал асуудал юм. Тэднээс германд хуулбарлан авч хэрэгжүүлэх боломжтой нэг санаа нь: Шилжих хөдөлгөөний социологич Веерт Ганцлер ба Андреас Кние нарын хэлснээр “ Тээврийн эргэлтийг германд амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид өнөөг хүртэл хувийн авто машинд нийцүүлсэн , хэт нэг талыг барьсан хууль эрх зүйн болон татварын өргөн хүрээтэй өөрчлөлт хийх шаардлагатай.” гэдэг тайлбарыг “Хувийн авто машинтай байх нь хоцрогдсон загвар-оюун санааны хөгжлийн замналаас хараат байдлыг даван туулах шаардлага” өгүүллэгтээ тайлбарлажээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд орон сууцны бодлого, бага орлоготой иргэдийг өндөр орлоготой иргэд хотын төвийн орон сууцны хорооллууд руу шахах хандлага, авто машинтай байх албадлага хоорондын харилцан уялдаа нь хэлэлцүүлгийн төвд орж ирлээ
Засгийн эрхийг баригч социал демократ намаас сонгогдсон тээвэр, хөдөлгөөн, хотын зорилтуудын сайд Ракүел Санчезын Жименезийн үзэж байгаагаар испанийн хотуудад хөгжлийн хоцрогдлоо арилгах өндөр хэрэгцээ байна. Тэрээр хөгжлөөрөө бусад хотуудыг гүйцэхэд тус болох хоёр механизмыг нэрлэсэн. “Нэг талд эдийн засгийн өсөлт ба байгаль орчны сүйрэл хоорондын харилцаа, нөгөө талд хот төлөвлөлт ба хувийн авто машин хоорондын харилцаа нь үл хөдлөх хөрөнгийн таамаглалд нөлөөлж байдаг.” Ингэснээр орон сууцны бодлого, өндөр орлоготой иргэд бага орлоготой иргэдийг хотын төвийн орон сууц руу шахах хандлага , авто машинтай байх албадлага хоорондын уялдаа холбоонд анхаарлаа хандуулсан. Энэ сэдэв дэлхий дахинд сүүлийн жилүүдэд хэлэлцүүлгийн төвд орж ирсэн. Парис хотын харизмтай дарга эмэгтэй Анне Хидалга хотынхоо шилжилтийг амжилттай хийж чадсан тул гадаад орнуудын мэдээгээр гарсан. Испанид ч нэгэн адил дэвшилтэт тээврийн бодлогын түүчээлэгчид нь маш олон эмэгтэйчүүд байна. Испанид тээврийн эргэлтийн бодлогод хоцрогдлоо арилгах өндөр хэрэгцээ байна. Санчезын засгийн газар өөрийн улс төрийн тоглолтын орон зай ба санхүүжилтийн боломжуудаа тууштай ашиглаж тэр ч байтугай Брюүсселээс цар тахлын дэмжлэгт өгсөн мөнгийг орон нутгийн түвшинд хуримтлуулсан туршлагыг үндэсний тээврийн эргэлтийн-бодлогод хэрэгжүүлэхэд зарцуулж байна. Герман Испаниас тээврийн эргэлтийн бодлогоос хэрчим хэрчмээр нь хуулбарлах боломжтой.
Зохиогч Тимо Даум нь 2020 оноос Берлиний нийгмийн судалгааны шинжлэх ухааны төвийн “Дижитал шилжилт хөдөлгөөн ба нийгмийн ялгарал” судалгааны бүлэгт ахлах судлаачаар ажиллаж байна. Тэрээр эдийн засгийн мэдээлэл зүй ба дижитал шилжилтийн салбарт зохиогч ба дээд сургуулийн багшаар ажилладаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/