Эдийн засгийн давуу тал болон улс төрийн эргэлзээ - Хятадтай харилцахад улам бүр сорилт болж байна. Австралийн туршлагаас үүдэж Европ юунд суралцах боломжтой вэ?
Хятадтай харилцах явдал зөвхөн боломж төдийгүй мөн багагүй бэрхшээл дагуулна гэж үзэх улс орны тоо нэмэгдсээр байна. Энэ харилцаанд Австралийн замнал чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж болно.
Сүүлийн бүлэгт бусад улсыг Хятадтай харилцахад Австралийн холбоо "нүүдлийн шувуудын цувааг түүчээлэх шувууны үүрэг" гүйцэтгэх боллоо. Учир нь либерал, ардчилсан, өндөр хөгжилтэй улс орон, жижиг буурай улсаас түрүүлж өөрийн ашиг сонирхлоо тулгах үүднээс бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох Бээжингийн овоо хараанд өртөх болсон юм. Иймээс Австралийг хохирлоо хэрхэн тогтоон барих арга хэмжээг турших асуудал дээр бусад улсаас түрүүлж яваа гэж болно. Энэтхэгийн болон Номхон далайн дунд орших АНУын холбоотон төдийгүй бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэгч энэ улсын ДНБ, БНХАУ-тай хийх худалдаанаас ихээхэн хамааралтай тул Австралийн туршлага бусад улсын сонихрлыг ихээхэн татаж байна. Үүнээс Австрали улс стратегийн бие даасан байдлаа хэр хэмжээнд хангаж чадах вэ? гэх асуулт урган гарна.
Хоёр орны улс төрийн харилцаа 2016 оны дунд үеэс суларч буй ч харилцан ашигтай байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлсэн явдал Австрали-Хятадын харилцааны онцлог шинж болно.
Өнгөрсөн жилд Австралийн экспортын 38 хувь БНХАУ руу гарсан бол ХБНГУын экспортын 10 хүрэхгүй хувь Хятад руу гарчээ. Эдүгээ Австрали болон БНХАУ-ын худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүний төрөл төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн худалдаанаас хэдийнээ хальжээ. Тухайлбал, Австрали улс Хятадын дарсны импортын 37 хувийг эзлэх болсон явдал БНФУ-аас даруй 10 хувиар давсан үзүүлэлт болно. Үүний дээр үйлчилгээний салбар мөн нэмэгдэж байна. Өнгөрсөн жилд Австралид зочилсон Хятадын иргэд 10.3 тэрбум авсрали доллар (6.18 тэрбум евро)-ыг тус улсад зарцуулжээ. Мөн 1.14 тэрбум еврог АНУ-д зорчих үедээ зарцуулснаараа жагсаалтын хоёрдугаарт орж байна. Хэдийгээр хоёр орны улс төрийн харилцаа 2016 оны дунд үеэс суларч буй ч харилцан ашигтай байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлсэн явдал Австрали-Хятадын харилцааны онцлог шинжийг илэрхийлэх болжээ.
Австралийн ерөнхий сайд БНХАУ-д айлчилснаас хойших дөрвөн жилийн хугацаанд Бээжингийн "эгдүү"-г хөдөлгөсөн Канберрагийн шийдвэрийг тэмдэглэсэн жагсаалт улам урт болсоор байна. Эдгээрээс цөөнийг дурьдвал: Австралийн засгийн газар 2018 онд тус улсад суурьлуулах 5G сүлжээний бүтээн байгуулалтын тендерт оролцох гадаадын ААН-ийн жагсаалтаас Хятадын Huawei болон ZТЕ компанийг хассан. Өнгөрсөн жил Шинжаан Уйгуур болон Хонгкогт хүний эрхийг Бээжин ноцтой зөрчиж байгааг Канберра олонтаа онцлон тэмдэглэж зэмлэсэн. Энэ оны дөрөвдүгээр сард дахин "түүчээ шувуу"- ны үүрэг гүйцэтгэж дэлхий даяр тархаад буй Ковид-19 цар тахлын гарал үүслийг тогтоох хараат бус олон улсын хяналтын баг томилохыг Канберра шаардсан ч Бээжин "үзэл суртал үнэртсэн" Нэгдсэн улсын өмнө хүлээсээн үүргээ биелүүлж буйгаа харуулах цөхөрсөн улс төрийн тоглоом" хэмээн үл тоомсорлосон юм.
Герман зэрэг Европын чөлөөт, ардчилсан орнууд Авсралийн шинэ үеийн туршлагаас сайн, муу сургамж авч болох олон жишээ байна.
Улс төрийн эргэлзээ болон эдийн засгийн давуу талыг зааглах хэрэмд ан цав үүсэж буй бололтой. Тодруулбал, энэ тавдугаар сард Австралийн арвай будааны экспортод БНХАУ 80.5 хувийн гаалийн татвар ногдуулж, үүнийгээ тус улсын хөдөлмөрийн мөлжлөг болон төрийн татаасын эсрэг авч буй арга хэмжээ гээд олон улсад эдийн засгийн торгууль хэмээн "анхааруулав".
Гэвч БНХАУ руу гаргах Австралийн экспортын хэмжээ энэ оны наймдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ердөө 2.3 хувь буюу харьцангуй бага хувиар буурсан бол бусад улс руу гарах экспорт 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нэгдүгээрт: Хятадтай улс төрийн маргаан үүсгэвэл эдийн засгийн торгууль хүлээж болзошгүй аж. Гэхдээ нийт эдийн засгийн талбар дээр авч үзвэл энэхүү торгуулийн хувь хэмжээ төдийлөн жин дарахгүй тул хэт дөвийлгөх шаардлагагүй юм.
Сиднейн Техникийн их сургуулийн дэргэдэх Австрали-Хятадын харилцааны хүрээлэнгээс саяхан нийтлэсэн нэгэн тайланд Хятадын эдийн засгийн дуулиант шахалтын цаана ихэнхдээ хоосон сүрдүүлэг байдаг хэмээн бичжээ. Эдийн засгийн харилцааг муутгах явдал БНХАУ-ын ашиг сонирхол болон дэлхий дахинд итгэл даах түнш хэмээгдэх нэр төрд нь сэв суулгана гэдгийг Бээжин мэдэхийн цаагуур мэддэг бололтой.
Вашингтоны зүгээс БНХАУ болон АНУ-ын харилцааг зөөлрүүлэх стратегид Канберра нэгдэх бодолгүй, Хятадтай барих харилцаагаа "үзэл суртлын томоохон тэмцэл" гэж үзэхгүй байгаагаа Австрали улс тодорхой илэрхийлсэн болно.
Үүнээс хоёр дахь сургамж илт болж байна: Стратегийн бие даасан байдлаа хадгалахыг хүсэж буй аливаа засгийн газар, Хятадын эдийн засгаас хамааралт байдлаа бууруулахын тулд эдийн засгийн харилцан хамаарлаа өргөн хүрээнд шууд зогсоож болохгүй аж.
Авсралийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэгчдийн зүгээс БНХАУ-аас хамааралт байдлаа бууруулах шаардлагыг хурцаар илэрхийлэх ч Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон Хятадтай худалдааны салбарт хамтран ажиллах эсэх шийдвэрийг засгийн газар биш харин ААН, компаниуд өөрсдөө гаргана гэх байр суурь дээр хатуу зогссоор байна. Үүний зэрэгцээ Австралийн засгийн газар эдийн засгийн талбарт өмнөхөөсөө илүү хүндэрсэн олон улсын орчинтой нүүр тулах хэрэгтэй болж байна. Энэ нь Хятадтай барих харилцаанд үүссэн, сэтгэл зовоосон асуудлаас үүдэлтэй болно. Австралийн компаниуд ерөнхий сайдынхаа "мессеж"-ийг ойлгосон. Тэд Хятадтай харилцахад учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг шинээр боловсруулахын зэрэгцээ эрсдэлийг хамгийн бага түвшинд хүртэл бууруулах боломжийг эрэлхийлж байна.
Гуравдугаарт: Хэрэв улс төрийн удирдлагууд Бээжин болон Вашингтонтой харилцахдаа тодорхой хийгээд туйлбартай байх аваас Австрали улс стратегийн бие даасан байдлаа бэхжүүлж чадах аж. Ерөнхий сайд Скотт Моррисон Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг урьдын адил эерэгээр үнэлсэн хэвээр байна. Тэрээр өөрийн тэргүүлж буй засгийн газраас 2014 онд Хятад-Австралийн харилцаанд тогтоосон өргөн хүрээтэй стратегийн түншлэлийг хадгалахын төлөө хичээнгүйлэн ажилласаар байх болно гэгээ мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр Канберра Австрали улс аливаа хэлбэрийн дарамт болон албадлагын арга хэмжээнд бөхийхгүй гэдгээ Бээжинд цагийг олж тодорхой илэрхийлсэн бөгөөд Хятадтай харилцахдаа хэлсэн үгэнд нь эргэлзэх ямарваа нэгэн шалтаан гаргахгүйгээр ажиллаж байна.
Түүнчлэн Вашингтоны зүгээс БНХАУ болон АНУ-ын харилцааг зөөлрүүлэх стратегид Канберра нэгдэх бодолгүй, Хятадтай барих харилцаагаа "үзэл суртлын томоохон тэмцэл" гэж үзэхгүй байгаагаа Австрали улс тодорхой илэрхийлсэн юм. Аравдугаар сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Япон улсад болсон "Аюулгүй байдлын тэгш эрхт дөрвөн талт яриа хэлэлцээ"-ний үеэр бусад гишүүддээ ХКН-ыг гол бай болгож онилохыг уриалсан юм. Австралийн Гадаад хэргийн сайд Марисе Пайне түүний уриалгыг эсэргүүцэж "... дөрвөн талт бүлэг бүтээлч зорилгын дор нэгдсэн. Дөрвөн талт яриа хэлэлцээ бол бидний хамтын ашиг сонирхолд үйлчилдэг, бидний ардчилсан орнууд харилцан зөвшилцөлд хүрэхэд туслах дипломат формат болно ..." гэдгийг онцлон тэмдэглэж, тайлбарласан байдаг. Ингэснээрээ тэрээр тэгш эрхт дөрвөн талт яриа хэлэлцээний механизмыг Хятадын эсрэг түрэмгий шаардлага хүргэх формат бус харин нэгдмэл шийдвэр гаргах дипломат арга хэрэгсэл болгох чиглэл рүү хөтөлсөн юм. Тэрээр мөн Австралийн ашиг сонирхлыг Америкийнхтай хутгахгүй байх үйл ажиллагааны орон зайг баталгаажуулж чадсан болно.
Цагийн байдал эргэлзээтэй нөхцөлд чадвар мөхөс дипломат ажиллагаа "өөрийн хаалганд" бөмбөг хийсэн довтлогч шиг үр дүнг авчирч болзошгүй.
Дөрөвдүгээрт: Европын орнууд Австралийн туршлагаас болзошгүй алдаанаас хэрхэн зайлсхийхэд суралцаж болох аж. Цагийн байдал эргэлзээтэй нөхцөлд чадвар мөхөс дипломат ажиллагаа "өөрийн хаалганд" бөмбөг хийсэн довтлогч шиг үр дүнг авчирч болзошгүй юм. Ковид-19-ийн гарал үүслийг тогтоох олон улсын шалгалтын баг томилох Канберрагийн санал өөрийнхөө хаалганд бөмбөг хийсэн довтлогчтой зүйрлэж болох тод жишээ болсон юм. Австрали улс хүлээзнэж, Европын Холбоотой хамтарсан санал гаргах чиглэл дээр ажилласан бол тус улсын санал Дэлхийн эрүүл мэндийн хуралдаанд 100 хувийн саналаар дэмжигдэх байв. Энэ тохиолдолд Хятадтай барих харилцааг хүндрүүлэхгүйгээр улс төрийн зорилгодоо хүрэх боломжтой байлаа.
Хятадтай цөөнгүй улс газар нутгийн маргаантай байдаг. Үүнээс үүдэн эх газар болон далайд зэвсэгт мөргөлдөөнд хүргэх нь бий. Маргаантай орнуудаас тун цөөхөн улс Австрали шиг мөхөс биш болохоо харуулсан. Тэд улс төрийн дээд болон засгийн газар, сайдын түвшинд Бээжинтэй яриа хэлэлцээ хийсээр байна.
Хятадын дотоод, гадаад бодлогоос үүдэлтэй эргэлзээг ёс суртахууны зэвүүцэл дарахгүй, харин сайтар тунгаасан, үр дүнтэй хариу арга хэмжээний стратеги арилгана.
Тавдугаарт: Хятадын дотоод, гадаад бодлогоос үүдэлтэй эргэлзээг ёс суртахууны зэвүүцэл дарахгүй, харин сайтар тунгаасан, үр дүнтэй хариу арга хэмжээний стратеги арилгах аж. Тухайлбал, Хятадын засгийн газрын хөндлөнгийн оролцооны хувьд ардчилсан бүтцүүддээ итгэх хэрэгтэйг олон нотолгоо харуулж байна. Хамгийн сайн хамгаалалт бол чөлөөт хэвлэл мэдээллээр дамжуулж тайлбар өгөх юм. Ийм тайлбар ухамсрыг бэхжүүлж хариуцлагатай үйл ажиллагааг эрчимжүүлдэг.
Мэдээллийн хэрэгсэл болон эрх зүйн аргаар томоохон нөлөөлөл үүсгэж болох тухай баталгаа хомс. Австрали улс хоёр жил гаруйн өмнө "Гадаад орнуудын хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалах тухай" шинэ хууль баталж аюулгүй байдлыг хангах зардлыг ихээхэн нэмэгдүүлсэн байдаг. Үүний дараагаар засгийн газар болон уг асуудлыг хариуцсан төрийн байгууллагууд дээр нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүн гаргахыг шаардсан хүчтэй дарамт ирсэн юм. Ийм дарамт ирнэ гэдгийг урьдаас таамаглаж болохоор байлаа. Энэ хуулийг хэрэгжүүлсэн анхны бөгөөд олон нийтэд нээлттэй цор ганц арга хэмжээнээс иймэрхүү алхам хийх явдал нөлөө үзүүлэхээсээ илүү эргэлзээ төрүүлж үлддэг аж.
Эцэст нь хэлэхэд: Геополитикийн өрсөлдөөн улам хурцдаж байгаа энэ үед тухайн үйл явдалд хамаагүй, хамгаалах зэвсэггүй үзэгч олноороо зовлон зүдгүүр рүү татагдан орох аюулаас сэргийлэхээ мартаж болохгүй. Сүүлд явуулсан хүн амын тооллогын үр дүнгээр Авсралид 1.2 сая гаруй хятад гаралтай иргэн амьдарч байна. Хятад гаралтай австраличуудын зарим нь Бээжингийн засгийн газраас явуулж буй үг хэлэх үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрхийг хязгаарлах арга хэмжээний золиос болж байна. Бусад нь Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Хятадын засгийн газрын гар хөл бологсод, Хятадын ашиг сонирхлыг төлөөлөгсөд гэх бүдүүлэг, шударга бус дайралтад өртөж байна. Хоёр бүлэгт хоёуланд нь дэмжигчид бий. Авсралийн улс төрийн удирдлагууд нийгмийн эв нэгдэлийг хангахыг эрхэмлэж буй бол үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Жеймс Лауренсон нь эдийн засгийн профессор бөгөөд Сиднейн Технологийн Их Сургуулийн Австрали Хятадын харилцааны хүрээлэнгийн (ACRI) захирлаар ажилладаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/