Нэгэн шинэ даалгавар гүйцэтгэх цаг ирлээ. Засгийн газрууд инновацыг урагшлуулах хэрэгтэй байна. Үүний тулд тэд эрсдэл хийж олон нийтийн ашиг сонирхлыг хувийн компаниудын олох ашгаас дээгүүр тавих ёстой боллоо.
Ковид-19 орчин үеийн капитализмын тоо томшгүй олон сул талыг илрүүллээ. Ковидоос өмнө оршиж байсан төрийн болон төсвөөс санхүүжих олон улс орны нийтийн эрүүл мэндийн тогтолцооны хуваагдал байдал цар тахлын улмаас учирсан хохирлоос улбаалж улам гүнзгийрлээ. Өөрийн буруугаас болж өрөнд баригдсан төрийн тулгамдсан асуудал, үйл ажиллагааны зохицуулалт ба хэрэгжилтэд хүндрэл учирч байна. Бүх нийтээр сорил авах, хавьтлуудыг тогтоох, эрүүл мэндийн багаж хэрэгслийн үйлдвэрлэл, хатуу хөл хорионы үеэр сургалт явуулах зэрэг асуудал өрөнд өртсөн төрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна. Нийтийн буюу төсвөөс санхүүжих салбаруудын бүтээмж чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулж ирсэн бусад бүс нутаг төрийн үйл ажиллагааг сайтар хэрэгжүүлж, зохицуулж чадлаа. Хөгжиж буй орнуудын дунд Вьетнам, Энэтхэг, Керала зэрэг улс шаардлагатай арга хэмжээг хамгийн сайн зохицуулж хэрэгжүүлж байна.
Олон орны засгийн газар хамгийн дээд түвшний хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэхийн оронд хамгийн дээд шатны идэвхгүй, зээл олгогч болж хувирлаа. Өөрөөр хэлбэл хүүхэд худагт унасны дараа буюу хожимдсон хойно хүүхдийг аврах ажиллагааг эхлүүллээ. 2008 оны эдийн засгийн томоохон агшилтаас бид хямралын үеэр дотоодын үйлдвэрлэлийг аврах явдал асар өндөр өртөгтэй байдгийг туулж мэдсэн тул төсвийн хөрөнгө оруулалтыг хямралаас урьдчилан сэргийлэхэд чиглүүлэх нь илүү ач холбогдолтой болох сургамжийг амссан.
Харамсалтай нь ихэнх засгийн газар энэ сургамжийг үл тоомсорложээ. Нийт нийгмийн өмнө шинээр тулгамдаад буй сорилтуудыг харахад төр өөрт ногдсон зах зээлд зохицуулалт хийх хуулийн дагуух үүргээ биелүүлж чадахгүй байсаар бууж өгчээ гэж хэлж болохоор байна. Засгийн газрууд төрийн байгууллагуудын үүргийг гаднын байгууллагуудаас үйлчилгээ авах буюу оутсоурсинг хийлгэхийг зөвшөөрч зөвхөн өнгөцхөн харахад үр өгөөжийг илүүтэй нэмэгдүүлээд байгаа мэт арга хэмжээг авсаар төрийн байгууллагуудын үндсэн үүргээ биелүүлэх чадамжийг сулруулжээ. Төсвөөс санхүүжих төрийн салбарууд зайгаа тавьж өгсөөр компаниудын эздийн хүсэл сонирхол болон хөрөнгийн хуримтлал үүсгэхээс өөр даалуу компаниудад байхгүй гэдэг төсөөлөлд орон зай гаргаж өгчээ. Гэвч энэ бол сонирхлын бүлгүүдийн үнэлэмжийг дэмжигчдийн үзэл юм.
Үнэндээ бид хувийн сектор төрийнхөөс илүү дээр гэдэг домогт итгэхийн хэрээр ирээдүйд тохиох хямралуудын үед нөхцөл байдал улам дордох болно.
Өнөөгийн хямралын дараагаар хийх сэргээн босголтыг илүү үр дүнтэй явуулахаа АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден болон бусад олон засгийн газар амласан, тэд амлалтаа биелүүлэхийн тулд төрийн салбарыг шинэчлэх шаардлагатай болно. Үүний тулд зөвхөн шинэ бодлого хэрэгжүүлэх явдал хангалтгүй тул төрийн зохион байгуулах чадамжийг дээшлүүлэх хэрэгтэй болно. Үүний дээр төрийг нэмүү өртөг үйлдвэрлэх эх булаг мөн гэдэг уриа хөөрөөг дахин сэргээх хэрэгтэй болно.
Энэ талаар "Эдийн засгийн даалгавар: Капитализмыг өөрчлөхийн тулд саран дээр буулт хийх удирдамж боловсруулах нь" номдоо би тайлбарласан. Би саран дээр буулт хийхийн тулд маш өндөр чадамжтай төрийн болон хувийн салбар энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн түншлэл байгуулах хэрэгтэйг тайлбарласан юм. Бид төрийн энэ чадамжийг сулруулсаар ирсэн тул урьд өмнөх түүхэнд байсан амжилт давтагдах тэр ч байтугай тогтвортой хөгжлийн болон Парисын цаг уурын хэлэлцээрт тавьсан амбицтай зорилтуудыг хэрэгжүүлэх найдвар тасарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Аполло хөтөлбөр бидэнд олон салбарыг хамарсан төр болон хувийн салбарын хамтын ажиллагаа, тодорхой үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нийлүүлэлт үйлдвэрлэлийн гэрээ, төрийн дэмжлэгтэй инновац, бүх эрсдэлийг төр даасан нөхцөлд бүх түвшинд зохион байгуулалтын өөрчлөлтийг эхлүүлж, ингэснээр оновчтой тодорхойлсон үр дүнд хүрэх боломжтой гэдгийг харуулсан байдаг. Ийм компаниуд компьютерын программ хангамж , гар утасны камер, эсвэл нярай хүүхдийн хоол зэрэг ашиг өндөртэй дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хандлага ажиглагдаж байна.
Улс төрийн арга хэрэгслийг ашиглаж, төвлөрсөн эрх мэдлээс өөр өөр салбарын олон тоглогчийг шийдэл боловсруулахад оролцох сонирхлыг өдөөх хэрэгтэй болно.
Саран дээр хийсэн анхны буултын загвар угтаа түүнээс дутахааргүй том зорилтуудыг эх дэлхий дээр хэрэгжүүлэхэд ашиглах мэдлэг, сэдлийг хуримтлуулж өгсөн. Энэ загвараар бид тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлж чадсан юм. Зорилт тус бүр хоорондоо тодорхой зааглагдсан, хэсэгчилсэн даалгаварт хувааж болно. Эдгээр нь салбар дамнасан инновацын үндэс суурийг босгох боломжтой тодорхой даалгаврууд юм. Далай тэнгисийг хуванцар хаягдлуудаас бүрэн цэвэрлэхийн тулд усан онгоцны тээвэр, биотехнологи, химийн бодисууд, хог хаягдлын эдийн засаг, дизайн зэрэг салбарт хөрөнгө оруулж, инновац хийх шаардлагатай болно. Чухам энэ шаардлагаар Аполла хөтөлбөр агаарын болон сансрын орон зайд, хоол хүнс, бодисын судлал, цахилгаан бараа, программ хангамж болон бусад олон салбарт инновацыг урагшлуулсан юм.
Тодорхой даалгавар биелүүлэхэд чиглэсэн шийдэлд "Төр ашиг хүртэгч байх" шийдэл чухал бус харин өөрчлөлтийн чиглэлийг заах эдийн засгийг байгаль орчинд ээлтэй шилжилт рүү чиглүүлэх хөрөнгө оруулалт ба инновацыг олон салбарт урагшлуулах явдал чухал.
Үүний тулд улс төрийн хэрэгслээр хэт төвлөрсөн эрх мэдлийг төслийн санаа гаргах, шийдлийг олоход оролцох хүсэл сонирхолтой тоглогчдыг бодлого боловсруулахад оролцуулахад ашиглах хэрэгтэй.
NASA тухайн үед өөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийлүүлэлтийн гэрээнүүдийг боловсруулсан байдаг. Ингэхдээ NASA дороос дээш чиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд оролцогчдыг зоригжуулж "үнэмлэхүй ашиг" олохыг хориглосон заалтыг гэрээндээ оруулж зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн байдаг. Ингэснээр саран дээр буулт хийх даалгавар биелүүлэхэд оролцогчид эрсдэл болон урамшууллыг хуваалцах гэрээ байгуулж чадсан юм. Үүнээс оутсоурсинг буюу гаднын байгууллагуудаар төрийн байгууллагуудын үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх явцдаа төрийн үйлчилгээний өртгийг нэмэгдүүлж чанарыг бууруулсан засгийн газрууд сургамж авах бололцоотой.
Дэлхий дээр болон саран дээр гүйцэтгэх даалгаврууд өөр өөр хэдий ч олон нийтлэг чанартай. Эдгээр даалгавар засгийн газрууд өргөн хүрээтэй зорилт тавьдаг, тавьсан зорилтдоо хүрэхийн тулд тууштай ажилладаг, засгийн газрын зоримог, алсын хараатай удирдлага шаарддаг байдлаараа төстэй юм.
Өргөн хүрээтэй зорилтуудыг биелүүлэхийн тулд зохих хэмжээний хөрөнгө, тоног хэрэгсэл, нөөц хангалттай байх ёстой. Ковид-19-ийн эсрэг вакциныг аваад үзье. Зөвхөн хамтдаа ялж чадна гэдэг итгэл, вакцин гарган авах судалгааны үр дүнд чиглэсэн шийдэл ба сүүлийн жилийн хөгжил Аполла хөтөлбөрийг санагдуулж байна. Технологийн дэвшлийн үр дүнд гаргаж авсан шинэ хэрэгслүүд заавал шийдэл байх албагүй. Дэлхий дээр гүйцэтгэх даалгаврууд улс төр, хууль эрх зүй, харьцааны өөрчлөлтөд анхаарал хандуулахыг шаарддаг. Дээд амжилт буюу хамгийн богино хугацаанд төр болон хувийн салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд баталгаатай, үр дүнтэй тарилгын бодис буюу вакциныг гарган авах явцад төрийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болох нь тодорхой харагдлаа. Гэхдээ тэр даруй баян болон ядуу орнуудын хооронд вакцин гарган авахын төлөөх өрсөлдөөнд ялгаа гарч, энэ өрсөлдөөнөөс хойш баян ба ядуу орнуудын хоорондын ялгаа улам гүнзгийрлээ.
Дэлхийн хүн амыг вакцинжуулах зэрэг даалгаврыг дэлхий дээр биелүүлэхэд технологийн шинэчлэлүүд бодит үр ашгаа өгдөг. "Түрүүлж вакцинжуулахын төлөөх өрсөлдөөн" ёс суртахууны болон эдийн засгийн сүйрлийг илэрхийлэх боллоо. Хэрэв эм үйлдвэрлэлийн компаниуд өөрсдөө тайлбарласан шигээ сонирхлын бүлгүүдийн үнэлэмжийн үндсэн зарчимдаа үнэнч хэвээр үлдвэл гарган авсан Ковид-19-ийн вакцины патент, тоо баримт, хуримтлуулсан мэргэжлийн мэдлэгээ "Ковид-19 технологийн мэдээллийн сан"-гийн тусламжтайгаар хуваалцах ёстой. Өнөөг хүртэл энэ санг ашиглаагүй байна.
Мөн төр ба хувийн салбаруудын хамтын ажиллагааг нийтийн эрх ашигт нийцүүлэн удирдах ёстой. Бид өнөөгийн дижитал эдийн засгийн үед олон боломжийг хажуугаараа өнгөрөөсөн алдаагаа дахин давтаж болохгүй.
Мөн засгийн газрууд сонирхлын бүлгүүдийн үнэлэмжийн ерөнхий зарчмыг жинхэнээсээ өөрийн болгоод авах ёстой. Эдгээр зарчим зөвхөн компанийн удирдлагад мөрдөгдөх ёстой юм биш. Төр ба хувийн салбарын хамтын ажиллагааг олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлж удирдах ёстой. Төр ба хувийн салбарын хамтын ажиллагаанд өнөөгийн дижитал эдийн засгийн үед олон боломжийг хажуугаараа өнгөрөөсөн алдаагаа дахин давтаж болохгүй. Төр технологийн суурийг бэлдэж өгснөөс хойш төр ба хувийн салбарын хамтын ажиллагаа өнөөгийн хэлбэрээр үүссэн бөгөөд төрөөс бэлдэж өгсөн суурин дээр хувийн компаниуд барьж байгуулж эхэлсэн ч төрөөс зохицуулалт хийж өгөлгүй орхигдуулсан байдаг. Үүний үрээр технологийн салбарт давамгайлагч цөөн хэдхэн компани алгоритмын тусламжтайгаар нэмүү өртөг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн шинэ эринд хөл тавьсан юм. Эдгээр цөөн тооны компани дийлэнх олонхын зардлаар өндөр ашиг олсон жишээ энэ юм. Технологи дангаараа хэзээ ч нийгмийн болон эдийн засгийн асуудлыг шийдэж чадахгүй. Саран дээр буулт хийх даалгаврыг биелүүлэхэд баримталсан зарчмуудыг эх дэлхий дээрх цогц сорилтуудыг даван туулахад баримтлахын тулд улс төрчид нийгэм, улс төр, технологи, харьцааны тоо томшгүй олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй болно. Улс төрчид хамтдаа алсын хараагаа тодорхойлж иргэний нийгэм, эдийн засаг, төрийн байгууллагуудыг оролцуулах ёстой.
Дэлхий дээр даалгавар биелүүлэхэд иргэдийг аль болох өргөнөөр оролцуулах ёстой. Нүүрс төрөгчийн давхар исэл буюу хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд иргэдтэйгээ хамтран амьдарч буй газарт тохируулан үзэл баримтлалаа боловсруулах ёстой. Тухайлбал, нийтийн орон сууц барих хөтөлбөр боловсруулах зэрэг. Төрийн мэдэлд байдаг, орлого багатай иргэд түрээслэн амьдардаг орон сууцны хорооллууд барих хөтөлбөрүүдийг нийтийн орон сууцны хөтөлбөр гэж нэрлэдэг. Өргөн хүрээг хамарсан сонирхлын бүлгийн үнэлэмж шийдлийг иргэдийн оролцоо бүхий тогтвортой суурьтай даалгавар болгон өөрчилж төрт улсын тогтвортой хөгжлийн нэгэн хөдөлгүүр болгох боломжтой. Ногоон үйл хэрэг, бүх нийтийн эрүүл мэнд, дижитал тэгш бус байдлыг бууруулах төлөвлөгөө, төсөөллөө биелүүлэхэд ашиглаж болно. Эдгээр сургамж Байдений засгийн газарт чухал ач холбогдолтой байж болох юм. Байдений засгийн газар батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийг хариуцсан агентлаг, жил тутамд эм үйлдвэрлэлийн салбарт инновац хөгжүүлэхэд зарцуулдаг үндэсний эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагатай тул өргөн хүрээг хамарсан ХХК-ийн эрх мэдлийг төр ашиглаж чадна. Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, уламжлалт салбаруудын болон технологийн компаниудаас давсан аж үйлдвэрийн бодлогыг дагаж засгийн газрын бодлогыг сэргээх асар том боломж гарч ирлээ. Орчин үеийн “ногоон сэргэн мандалт”-ыг авчрах зорилт бүхий аж үйлдвэрлэлийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд бүх салбар хиймэл оюун ухаанаар удирдуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тээврийн салбараас эхлээд хөдөө аж ахуй, хүнс хүртэл бүх салбарыг хиймэл оюун ухаанаар удирдуулсан инновацыг урагшлуулах шинэ чиг хандлагыг хөгжүүлэх хэрэгтэй юм. Ерөнхийлөгч Жон Кеннеди саран дээр буулт хийх үүрэг хүлээж байсан бол ерөнхийлөгч Байден саран дээр буулт хийсэн хөлгийг буцааж дэлхий дээр авчрах үүрэг хүлээгээд байна.
Проф. Др. Мариана Маззукато нь Их Британийн Сассексийн Их Сургуульд Шинжлэх ухаан, технологийн бодлогын чиглэлээр багшилдаг. Тэрээр Европын Комисст эдийн засгийн өсөлтийн талаар зөвлөгөө өгдөг бөгөөд Их Британийн байгаль орчны шинжилгээний “Green Alliance” төвийн удирдах зөвлөлд багтдаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
(c) Project Syndicate
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/