Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь эрх мэдэл ба нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөөх өрсөлдөөний талбар болж хувирлаа. Үүнээс зайлсхийх арга одоохондоо алга. Тэглээ гээд ДЭМБ илүүдэл болчихсон гэвэл эндүүрэл.
АНУ-ын ерөнхийлөгчийн твиттерийн жиргээ хүчтэй донсолгоо үүсгэх чадалтай. Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп ДЭМБ-ыг коронавирус цар тахал болон тархаж болзошгүй байна гэдгийг түүнд өөрт нь, Америк оронд маш ноцтой, өргөн хүрээтэй үр дагавар авчрах болно шүү гэдгийг хэтэрхий оройтуулж санууллаа хэмээн буруутгасан юм. ДЭМБ нь хятадуудын эрхэнд орчихсон, аялалд хязгаарлалт тавих тухай зөвлөмжийг мөн хэтэрхий оройтуулж өгсөн гэв. Австрали зэрэг орнууд Америкийн ерөнхийлөгчийн талд орж түүнийг дэмжиж эхлэв. Энэ зэмлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухайн өдрийн үндсэн сэдэв болов.
Олон улсын эрүүл мэндийн бодлого, нэн ялангуяа энэ тун онцгой цаг үед дэлхийн улс орнууд хоорондоо эрүүл мэндийн асуудлаар хэр сайн хамтарч ажиллаж байгаа тухай мэдээлэл төдий зүйл биш юм.
Эрүүл мэндийн бодлого нь зөвхөн эрүүл мэндийн бодлого биш, харин илүү том, илүү урт хугацааны дэлхийд шинэ дэглэм тогтоох бодлого буюу дэлхийд манлайлагчийн байр суурийг ямар улс эзлэх вэ? гэдэг номинацын дор өрнөж буй өрсөлдөөний илэрхийлэл болчхоод байна. Мөн эрүүл мэндийн бодлого нь олон улсын байгууллагуудын дунд, мөн олон улсын байгууллагуудаас гадуур нөлөөллийн хүрээгээ тэлэхийн төлөө хийж буй маргааны бай болчхоод байна. Мөн түүнчлэн олон улсын байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа нь хамгийн том, хүчирхэг гишүүн орнуудынхаа ашиг сонирхлоос ангид үйл ажиллагаа явуулж чадах уу? Ер нь тэднээс юу хүлээж болох вэ? гэдгийг ДЭМБ-ийн жишээн дээрээс харж болохоор байна.
Тэртээ 20-р зууны эхэн үеэс дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбар дээр хамтран ажиллаж эхэлсэн юм. Удаан хугацааны туршид ДЭМБ-ын үйл ажиллагаа зөвхөн халдварт өвчний тархалтыг бууруулах тухай олон улсын гэрээ, тохиролцоо байгуулахад чиглэгдэж байлаа. Нэн ялангуяа тахалд өртсөн орнууд хооронд үнэн зөв, ил тод, нээлттэй мэдээллийн бодлого хэрэгжүүлэх, тахал тархах аюул заналхийлж буй нөхцөлд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар улс орнуудыг тохиролцоонд хүргэхэд чиглэгдэж байлаа. Өдгөө үүсээд байгаа нөхцөлд зарим орнууд ДЭМБ-ын баталсан стратегийг их бага хэмжээгээр дагаж мөрдөж өөрийн орны цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг ДЭМБ болон түүний харьяа байгууллагуудын олон талыг оролцоотой хэлэлцүүлгийн үр дүн, тогтоолууд дээр үндэслэн боловсруулж байгаа нь харагдаж байна.
ДЭМБ Хятад мэтийн томоохон гишүүн орнуудынхаа ашиг сонирхолд үйл ажиллагаагаа нийцүүлж байгаа нь харваас илт байхад бидэнд ДЭМБ ер нь хэрэгтэй юм уу? хэмээн асууцгааж байна. Энэ асуулт нь олон улсын байгууллагуудын талаар тэдний хэтийн төлөв хэтэрхий гэнэн байгааг харуулж байгаа юм.
Олон орон өнгөрсөн долоо хоногуудын хугацаанд Трампын гартаа барьсан савааны аясаар хөдөлж "ДЭМБ Хятад гэх мэтийн томоохон гишүүн орнуудынхаа ашиг сонирхолд үйл ажиллагаагаа чиглүүлээд байгаа нь илт байхад бидэнд ер нь энэ байгууллага хэрэгтэй юм уу?" хэмээн асууцгааж байлаа. Энэ асуулт нь тэдний олон улсын байгууллагуудын хэтийн төлөв гажуудалтай, гэнэн байгааг харуулж байна. Дээрээс нь энэ асуулт өнгөрсөн 70 гаруй жилийн туршид нийт 194 гишүүн орнуудын хооронд тасралтгүй явагдсан зөвлөгөөн болон анагаах ухаан, вирус судлал, тахал судлал, нийгмийн шинжлэх ухаан, хууль зүйн мэргэжилтнүүдийг ганц асуултаар онгоцны хитэг давуулан шидэж орхисонтой адилхан үгүйсгэж буй хэрэг.
Олон улсын байгууллагууд бол олон улсын харилцааны платформ буюу суурь нь юм. Олон улсын байгууллагуудыг дараах гурван зургаар тодорхойлж болно: Олон улсын байгууллагууд бол улс орнууд нийтлэг асуудал, эдгээр асуудалд өгөх хариултынхаа талаар хэлэлцдэг хэлэлцүүлгийн тавцан юм. Хоёрдугаарт олон улсын байгууллагууд бол захиргааны аппаратууд, дээд төвшний бюрократууд буюу албан тушаалтнууд нь бодлого зохицуулалтын эрх мэдэл бүхий бүтцүүдийн хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдсөн актёрууд юм. Гуравдугаарт: Улс орнууд дангаараа эсвэл улс орнуудын бүлгүүд олон улсын байгууллагуудын дунд, эсвэл тэднээр дамжуулан өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийг оролдож буй нөхцөлд олон улсын байгууллагуудыг хэрэгслүүд гэж үзэх нь бий. Тухайн тодорхой агшинд дээрх зургуудын аль нэг нь илүү жин дарж, түүнээс нь хамааран тухайн зургаар олон улсын байгууллагуудыг тодорхойлдог ч нийлбэр дүнгээрээ дээрх гурван нийтлэг шинжүүдийг гурвууланг нь олон улсын байгууллагууд агуулж байдаг. Дээрх гурван зургаас тавцангийн зураг өөрөөр хэлбэл хэлэлцүүлгийн зодоон явагдаж байдаг гэдэг утгаараа боксын тавцан нь олон улсын байгууллагуудын харилцаа, мэдээлэл солилцоо, мэдлэг, мэдээллийн төвшнөө шинэчлэн ахиулах платформ гэдэг онцлог үнэлэмжийг нь илүү тодотгон харуулж байгаа юм.
ДЭМБ-ын жилийн төсөв урьдчилсан байдлаар (2020 оны төсөв нь ойролцоогоор 2.2 тэрбум доллартой тэнцэж байна) Берлиний нисэх буудлыг барих төсвийн гуравны нэг орчим хувьтай тэнцэж байна. ДЭМБ байхгүй ч байсан болох юм биш үү? хэмээн асууж байгаа хүн, улс бол энэ дэлхийн улс орнуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд харилцааны суурь үнэлэмжийг үгүйсгэж буй хэрэг. Дэлхийн орнууд бүгдээрээ ДЭМБ-ын гишүүн орнууд. ДЭМБ хэрэггүй гээд байгаа орнууд Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулган (World Health Assembly) зэрэг дэлхийн парламентын ач холбогдлыг үгүйсгэж байгаа хэрэг. Уг чуулганд жил бүр ДЭМБ-ын гишүүн орнуудын мянга мянган төлөөлөгчид, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон ашгийн төлөөх компаниудын суурин төлөөлөгчид оролцон чуулдаг.
ДЭМБ бол эрх мэдлийн бодлогын нэгэн хэрэгсэл гэдэг нь ойлгомжтой ч эрүүл мэндийн захиргааны технократ хэрэгсэл төдий байгууллага хэмээн үзэх нь эндүүрэл юм.
ДЭМБ-ын мандат буюу үүрэг нь маш тодорхой: ДЭМБ дэлхий дахинд эрүүл мэндийг хамгаалахын тулд гишүүн орнуудаа мэдээлэл, тоо баримт, мэдлэг, техникийн туслалцаагаар хангах үүрэг бүхий олон улсын төв байгууллага юм. (нэн ялангуяа эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн нөхцөлд) Халдварт өвчнийг тархаахгүй байх, нэн ялангуяа цар тахалд бэлэн байдлыг хангах нь ДЭМБ-ын түүхэн хамгийн чухал үйл ажиллагааны салбар юм. Энд дахин хэлэхэд юуны өмнө харилцааг саад тотгоргүй байлгах үүрэг нь ДЭМБ-ыг дэлхий дахины эрүүл мэндийн бодлогын түлхүүр байгууллага болгож байгаа юм.
Үүний зэрэгцээ ДЭМБ (олон улсын бусад байгууллагуудын нэгэн адил) нөлөө бүхий гишүүн орнуудынхаа эрх мэдлээ бусад орнуудад мэдрүүлэх, эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөөх өрсөлдөөний талбар болчихоод байгааг үгүйсгэх боломжгүй юм. ДЭМБ нь зөвхөн эрүүл мэндийн технократ захиргааны хэрэгсэл төдий байгууллага биш, эрх мэдлээ харуулах, нэмэгдүүлэх нэгэн хэрэгсэл гэдэг нь ойлгомжтой. АНУ ба Хятад улс хоорондын эвлэршгүй зөрчилдөөн цар тахлын хүрээлэл дунд өрнөж цар тахалтай хамааралгүй эдийн засаг, үзэл суртлын нөлөөллийн хүрээгээ тэлэхийн төлөөх өрсөлдөөн, дэлхийн өмнөдийн орнуудад нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөөх өрсөлдөөн давхар явагдаж байна.
АНУ-ын ерөнхийлөгч болон нэлээд тооны хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебрейесусийг хятадуудын гарт орсон хүн, хятадын засгийн газрын хань хамсаатан хэмээн буруушааж байна. Шалтгаан нь: Тедросын эх орон болох Этиопи нь хятадын “хөгжлийн туслалцаа”-наас их хэмжээний ашиг хүртсэн болохоор тэр хятадуудын гарт орсон хүн байж таарна, тэгээд л хятадын засгийн газраас шинэ төрлийн вирусийн тухай мэдээллийг хэт оройтсон хойно ил тод болгосныг хаацайлаад байж магадгүй юм гэж буруутгаад байгаа юм. 2020 оны 1-р сарын 28-нд ДЭМБ-ын төлөөлөгчид Хятадад айлчилсны дараагаар хятадын засгийн газарт хандаж түүний хэлсэн халуун дулаан үгсийг эрс хатуу шүүмжилдэг. Гэсэн хэдий ч тэр үг хэлснээсээ хойш хоёрхон өдрийн дараагаар олон улсад эрүүл мэндийн онц ноцтой, дээд зэргийн түгшүүртэй байдал үүсээд байгааг ДЭМБ-ын товлосон хугацаанаас өмнө зарласан билээ. ДЭМБ-ын дарга нь хятадын засгийн газрын хүсэл зоригийн эсрэг эрүүл мэндийн дээд зэргийн түгшүүрт байдал зарласан нь тус мэдэгдлийн дараагаар ДЭМБ-ын ажилтнуудтай хийсэн ярилцлагаар батлагдсан юм.
Дэлхий дахинд тахал тархах аюул үүсээд байгаа нөхцөлд эрүүл мэндийн бодлого нь дипломат торгон мэдрэмж шаардсан ажил байдаг. Тахал улс орнууд хоорондын эдийн засгийн харилцаа ба тэдгээрийн хөгжлийн амжилтад заналхийлж буй нөхцөлд бүр ч эмзэг асуудал болдог.
Covid-19 цар тахалд нэн хүндээр нэрвэгдсэн орнууд хэдэн долоо хоногийн туршид зөвхөн дотогшоо чиглэсэн, өөртөө найдсан бодлого явуулж хилээ хааж олон улсын аяллын замуудыг хаах арга арга хэмжээ авч байхад АНУ-ын ерөнхийлөгчийн 140 тэмдэгт бүхий жиргээнээс болоод олон улсын бодлого дахин анхаарлын төвд орж ирлээ. Энэ талаас нь харвал АНУ ба Хятад хоорондын зөрчил нь олон улсын харилцаанд сургамж болон үлдэх болно. Нэгдүгээрт эрүүл мэндийн бодлого бол эрүүл мэндийн “менежмент” төдий зүйл биш юм шүү гэдгийг дахин харууллаа. Харин цар тахал тархах аюул нүүрлээд байх үеийн эрүүл мэндийн бодлого бол дипломат торгон мэдрэмж шаардсан ажил тэр дундаа тахал улс орнууд хоорондын (Зүүн Африкт тархсан Эбола) эдийн засгийн харилцаа болон хөгжлийн хүрсэн төвшинд заналхийлж буй нөхцөлд бүр ч эмзэг асуудал болж хувирдаг.
Олон улсын бодлогод дүн шинжилгээ хийдэг, ажигладаг хүн бүр олон улсын байгууллагуудын төлөөлөгчид гадагшаа ямар болгоомжтой харилцдаг, тун цөөхөн тохиолдолд олон улсын байгууллагуудын захиргааны дээд албан тушаалтнуудын зүгээс гишүүн орнуудаас асуулга асуухад хүрдэг гэдгийг мэдэж байгаа. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал 2020 оны 1-р сард Хятадад айлчилсныхаа дараагаар зусардан магтсан үг хэлсэнд гайхаад байх зүйлгүй юм.
ДЭМБ-ын хямралын менежмент талаар улс орнуудын харилцааны өнгө аяс хурцдаж байгаатай холбоотой ямар нөхцөл байдал үүсэж болох вэ? Эцэст нь хамгийн том санхүүжүүлэгч болох гишүүн орон нь мөнгөний цоргоо хаачихвал ДЭМБ юу болох вэ? Өнгөрсөн долоо хоногуудад болсон хэлэлцүүлэг ДЭМБ олон өмгөөлөгчтэй, тэдний нэг нь болох Германы засгийн газар тэд нь эцсийн шийд гараагүй байхад тус байгууллагын санхүүгийн ар талыг даах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байгааг харууллаа. ДЭМБ-ын “Найзууд болон дэмжигсэд”-ийнх нь дунд Билл Гейтс ба Мелинда Гейтс нэртэй Америкийн сан байдаг. Уг сангийн дэмжлэггүй бол зөвхөн ДЭМБ байтугай дэлхий дахины эрүүл мэндийн бодлого олон жилийн өмнөөс тэсэж үлдэх чадваргүй болох байлаа. Билл Гейтс өөрийн орны ерөнхийлөгчийг ДЭМБ-тай зөрчилдөөн эхлүүлснийг эрс шүүмжилсэн. Эндээс харахад бусад орнууд, томоохон сангууд АНУ ДЭМБ-д олгодог санхүүжилтээ зогсоосон нөхцөлд үүсэх санхүүжилтийн цоорхойг нөхөж чадна, нөхөх хүсэлтэй байна гэдгийг харууллаа.
Цар тахал улс орнууд хоорондын зөрчилдөөн, харилцан бие биенээ буруутгах маргаан мөн ДЭМБ ба түүний гишүүн орнууд хоорондын зөрчлийг нэмэгдүүлэх юм байна гэдэгт бэлтгэлтэй байх ёстой болж байна. Ямар ч нөхцөлд ДЭМБ нь хямралын менежментийн төв нь хэвээрээ байх болно. Тус байгууллагын техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө нь дэлхийн өмнөдийн орнуудад үнэлж баршгүй хувь нэмэр юм. Өдгөө ДЭМБ нь цар тахал, түүний хөнөөл улс орон бүрд харилцан адилгүй байгаа тухай болон засгийн газрууд цар тахалтай хийх тэмцэлд юун дээр алдаж байгаа талаар гишүүн орнууд хоорондоо тогтмол мэдээллээ солилцох боломжийг олгож байгаа учраас хэдийгээр байнгын шүүмжлэлд өртөж байгаа ч дэлхийн эрүүл мэндийн бодлогод эзэлж буй гол байр сууриа цаашид ч хадгалсаар байх болно.
Анна Хольцшайтербол Дрезден хотын Техникийн Их сургуулийн улс төрийн тэнхимийн олон улсын улс төрөөр мэргэшсэн профессор юм. Тэрээр Берлиний Шинжлэх ухааны төвд Дэлхийн эрүүл мэндийн засаглал судалгааны бүлгийг удирдан ажиллаж байгаа.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/