Хэлэлцээрийн тэмцээний төгсгөл нь бэлэн кино л гэсэн үг. Испани ажилчдын эрхүүд ба үйлдвэрчний эвлэлүүдийг хүчирхэгжүүлсэн хуулийн шинэчлэл батлагдлаа.
Испанийн нийгмийн түншүүд өнгөрсөн жил 9 сарын турш хөдөлмөрийн хуулийн шинэчлэл дээр ажиллалаа. Нэлээд ширүүн хэлэлцээр хийсний эцэст ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд, засгийн газар христосын мэндэлсэн өдрийн баярын өмнөхөн арайхийн нэг тохиролцоонд хүрэв. 2-р сарын 3-ний өдөр испанийн парламент ширүүхэн хэлэлцүүлэг хийсний дараагаар дөнгөн данган бүрдсэн олонх буюу нэгхэн саналын илүүгээр хуулийг баталсан.
Испанийн социалист ажилчдын намын (PSOE) Петро Санчезийн удирдсан дэвшилтэт, цөөнхийн засгийн газрын хувьд энэ шинэчлэлийн төсөл зүрх нь байсан юм. Хамгийн чухал зорилт нь энэ шинэчлэлээр 2012 оны шинэчлэлээр алдсан тарифын хэлэлцээрт орох зэрэг ажилчдын эрхүүд ба нөлөөллийн боломжийг эгүүлэн авчрах хөдөлмөрийн хуулийг эдийн засгийн өөрчлөгдсөн нөхцөлд нийцүүлэхэд оршиж байлаа.
Испанийн эдийн засаг ба хөдөлмөрийн зах зээл хямралын дараагаар дахин сэргэсэн ч урьдын адил бүтцийн сул талуудаас болж тамирдсан хэвээр байна.
Европ бүсийн дөрөвдөгч том эдийн засаг болох Испани нь хямралын дараагаар өнгөрсөн саруудад гайхалтай хурдан сэргэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн квот нь урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Гэсэн хэдий ч испанийн эдийн засаг урьдын адил бүтцийн сул талуудаас болж тамирдсан хэвээрээ байна. Аялал жуулчлал зэрэг хямралд өртөмхий секторуудын хараат байдал өндөр хэвээрээ байна. 2021 оны 11-р сарын байдлаар ажилгүйдэл 14.1 хувьтай тэнцэж ялангуяа залуучуудын ажилгүйдэл 30 орчим хувьтай байгаа нь Европын холбооны гишүүн орнууд дунд харамсалтай нь хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэвшилтэт засгийн газар нийгэм-экологид ээлтэй орчин үеийн эдийн засагт шилжих том өөрчлөлтүүдийг төлөвлөж байна. Энэ зорилтоо Испани ЕХ-ны сэргээн босголтын фондоос олгох 140 тэрбум еврогийн санхүүжилтээр (тал нь дэмжлэг, тал нь зээл) хэрэгжүүлэхийг хүсэж байна. ЕХ хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдах юм бол дараагийн шатны санхүүжилт болох 12 тэрбум еврог олгоно гэдэг болзол тавьсан юм. Мөн тэтгэврийн системийн шинэчлэл ба тогтворжуулалт нь тус санхүүжилтийг олгох болзлын нэг байхаар тохиролцсон юм.
Хөдөлмөрийн сайд Ёоланда Диазын хэлснээр нэн ялангуяа зочид буудлуудын цэвэрлэгээний ажилтнууд, мөн барилга, хөдөө аж ахуйн ажилтнууд зэрэг эрх зүйн баталгаагүй хөдөлмөрийн харилцаанд ажиллагсад шинэ хөдөлмөрийн хуулийн ашиг хүртэгчид нь байх болно. Испанийн үйлдвэрчний эвлэлүүд зочид буудлуудын цэвэрлэгээний ажилтнуудыг “Келлис” гэж нэрлэдэг бөгөөд эдгээр ажилтнуудын жилийн орлого 2500 евро хүртэл нэмэгдэх юм.
Нэн ялангуяа зочид буудлуудын цэвэрлэгээний ажилтнууд, мөн түүнчлэн барилга, хөдөө аж ахуйн салбарт ажилтнууд шинэ хөдөлмөрийн хуулийн ашиг хүртэгчид нь байх болно.
Өнөөгийн байдлаар испанийн бүх ажиллагсдын 25 % нь ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Хуулийн шинэчлэлээр ямар ч шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээг ингэж хугацаатай байгуулах боломжгүй болно. Харин ажилтныг ажлаас халагдахаас хамгаалах эрх зүйн баталгааг чангатгаагүй үлдээсэн нь ажил олгогчдын тавьсан шаардлагыг хүлээн авсны үр дүн юм. Улирлын чанартай ажилд зориулсан улирлын чанартай хөдөлмөрийн гэрээг нэвтрүүлсэн. Богиносгосон цагийн ажлыг хямралын үеийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгсэл болгон бэхжүүлсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлэл авах эрх, улсын байцаагч нарын хяналт, шалгалт хийх боломжийг сайжруулсан. Салбарын тарифын гэрээний хэрэгжилт компанийн болон бүс нутгийн гэрээний хэрэгжилтээс давуу эрхтэй байна гэдгийг хуулиар шинэчлэн баталгаажуулсан.
Испанийн хоёр том үйлдвэрчний эвлэлүүдийн - Union de Trabajadores (UGT)-Үйлдвэрчний эвлэлийн холбоо ба Comissiones Obreras (CCOO)-Ажилчдын комиссууд ерөнхийлөгч нар хуулийн шинэчлэлийг “Ардчилсан испанийн түүхэн дэх ажилчдын эрхэд гарсан хамгийн том дэвшил” хэмээн тодорхойлжээ. Ажил олгогч нар мөн сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн. Харин ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Антонио Гараменди саяхнаас хэлэлцээрээр тохиролцсон бүх өөрчлөлтүүдийг эсэргүүцсэн мэдэгдэл хийж байгаа.
Санал хураалтаар дөнгөн данган олонх бүрдэх юм гэдгийг санал хураалтаас өмнөхөн ч таамаглахын аргагүй байлаа. Гайхалтай нь Испанийн социалист намын удирдсан цөөнхийн засгийн газрыг бүрдүүлэгч бүх намууд хуулийн шинэчлэлийн эсрэг санал өгнө гэдгээ мэдэгдсэн бол барууны либерал Giudadanos-Гиудаданос зэрэг намууд шинэчлэлийн төлөө саналаа өгнө гэдгээ мэдэгдсэн.
Испанийн хоёр том үйлдвэрчний эвлэлүүдийн -Union de Trabajadores (UGT)-Үйлдвэрчний эвлэл ба Comissiones Obreras (CCOO)-ажилчдын комиссууд ерөнхийлөгч нар хуулийн шинэчлэлийг “Ардчилсан испанийн түүхэн дэх ажилчдын эрхэд гарсан хамгийн том дэвшил” хэмээн тодорхойлжээ.
Халуухан бөгөөд ширүүхэн маргааны дараагаар хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг батлахад улс төрийн урсгалууд дамнасан олонх бүрджээ, үүнийг Испанийн туйлширсан улс төрд гарч буй дэвшил хэмээн үзэхээс өөр яах вэ? энэ бол ховор тохиолдол юм гэдэг дүгнэлтэд хүрчээ. Харин засгийн эрхийг баригч цөөнхийн эвслийг бүрдүүлэгч намууд санал хураалтад нэгдэж чадаагүй нь гашуун байлаа. Каталаны Бүгд Найрамдахчуудын Зүүний Нам зэрэг жижиг, илүү зүүний үзэл баримтлалтай бүс нутгийн намууд шинэчлэлийг дэмжихийг хүсээгүй. Энэ шинэчлэл хангалттай өргөн хүрээг хамарч чадаагүй, зүгээр л “холион бантан болсон байна” гэдэг шүүмжлэл тэдний эгнээнээс сонсогдож байсан.
Эцэст нь хууль батлагдсанд консерватив-барууны үзэлтэй Partido Popular (PP)-Ард Түмний Намын парламентын нэг гишүүн андуурсанд талархах хэрэгтэй юм. Тэр андуураад “Зөвшөөрч байна” гэдэг кноп дээр дарчихсан аж. Ингэснээр дөнгөн данган олонх буюу 175 гишүүн зөвшөөрч 174 гишүүн эсрэг кноп дарж нэг саналын илүүтэйгээр хууль батлагдсан юм. Ард Түмний Нам саяхан санал хураалтын үр дүнгийн талаар шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн. Улс төрийн оноо авахын тулд нийгмийн түншлэгч талуудын хэлэлцээрийн үр дүнд зөвшилцөлд саналуудын эсрэг шүүхэд гаргасан гомдол гаргах нь Ард Түмний Намд нэмэх оноо авчрах эсэхийг харан байж л больё.
Дэд ерөнхийлөгч ба хөдөлмөрийн сайд Ёоланда Диаз нь коммунист намын гишүүний хувиар Unidas Podemos-засгийн газрын эвслийн зүүний холбоонд харьяалагддаг тул нийгмийн түншүүдтэй хэлэлцээрт орсон юм. Тэрээр хууль батлагдсаныг чухал амжилт хэмээн үнэлэхийн зэрэгцээ санал хураалт улс төрийн намууд хоорондын харилцан буулт хийх чадвар ба парламентын системийн үйл ажиллагааны чадамжид муугаар нөлөөлж байна хэмээн гомдоллосон юм.
2-р сарын 3 сайнаар ч бай муугаар ч бай түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно. Парламентын ажлын өнгө гялбаа гэдэг утгаараа биш харин испанийн ажилчдыг эрхэд гарсан дэвшил гэдэг утгаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно.
Зохиогч Беттина Луизе Рюүруп нь Фридрих-Эбертийн сангийн Мадрид дахь салбарын захирлаар ажилладаг. Тэрээр өмнө нь Берлин хотноо улс төр ба нийгмийн чуулган рефератын даргаар болон ФЭС-гийн Нью-Йорк, Чили, Энэтхэг, Туркийн салбарын захирлаар ажиллаж байсан.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/