Цар тахлын үеэр хэн шийдвэр гаргадаг вэ? гэдэг одоо л тодорхой болж байх шиг. Улс төр, олон нийтийн санал бодол хөзрийн “тамга” байдаг бол биологи, бие махбод болон физиологи “цэцгийн долоо” төдий л аж.
Угтаа улс төр вируст хамаагүй. Вирус эрүүл мэндийн асуудал. Гэхдээ Сарс, Ковид хоёрт онцгой нэг шинж байна. Эдгээр вируст улс төр нэн хамаатай аж. Эн тэргүүнд цар тахал эхлэх үед вируст хэрхэн үнэлгээ өгөх, коронавирусийн халдварт цар тахлын хямралын үеэр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? гэх улс төрийн маргаанд мэдээж биологи, бие махбод маргашгүй чухал үүрэгтэй. Гэтэл цар тахал удахын хэрээр биологи, бие махбодын үүрэг суларсаар. Хэний үг хүчтэй вэ? гэдэг нь одоо л тодорхой болж байна. Улс төр бол хөзөр юм. Олон нийтийн санаа бодол ихэнхдээ хөзрийн тамганы үүрэг гүйцэтгэдэг бол биологи, бие махбод заримдаа зүгээр долоо хөзрийн үүрэг гүйцэтгэнэ. Үүний шалтгаан бол нэг талаар вирусийн талаар шинжлэх ухааны нэгдсэн үнэлгээгүй байгаатай холбоотой. Шинжлэх ухааны хөгжил урагшилж шинэ мэдлэг хуримтлуулахын хэрээр шинэ асуултууд урган гарсаар байна. Эрдэмтэд харилцан адилгүй таамаг дэвшүүлсээр л байна. Гэхдээ энэ бол хэвийн үзэгдэл л дээ. Эрсдэл өндөртэй хүн амын бүлгүүдийг хамгаалах болон нийгмийн бусад бүлгийг аль болохоор хязгаарлахгүй байх тухай Грейт Баррингтоны тайлбарт гарын үсэг зурагсад ярьж байхад ЖонСноу-ны санамж бичигт гарын үсэг зурагсад нийт хүн амын дунд халдварлагсдын тоог бууруулахын тулд боломжтой бүхнийг хийх тухай дурдаж байна. Улс төрийг анхдагч гэж үзэх хамгийн чухал шалтгаан бол улс төрийн эрх мэдэлтнүүдийн улс төрийн зорилт, улс төрийн итгэл үнэмшилтэй Коронагийн цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх багц арга хэмжээ ан цавгүй нийцэж байх ёстой болно. Гэхдээ багц арга хэмжээ олон нийтийн санаа бодол, сонгогчдын хүсэл сонирхлоос зөрж болохгүй. Цар тахал удаан үргэлжлэхийн хэрээр арга хэмжээнүүдийн чиглэл, хамрах хүрээг өөрчилсөн нөхцөлд улс төрийн өндөр үнэ төлөх шаардлагатай болж болзошгүй. Засгийн газрууд өндөр дарамтын дор ажиллаж авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ хамгаалах хэрэгтэй болж байна. Бусад тоглогчид ч нэгэн адил багц арга хэмжээний чиглэл, хамрах хүрээг улс төрийн өндөр төлөөс төлөхгүйгээр сольж өөрчилж чадахгүй. Зарим тоглогчийн хувьд “хатуу хөл хорио”, “хөл хориог цуцал” гэх холбоо үг тэдний улс төрийн бодлого, бусдаас ялгарах онцлог шинжийн нэгээхэн хэсэг болжээ.
АНУ-д улс төрийн хэлэлцүүлэг нэлээд туйлшралтай өрнөж байна. Үүний дээр вирусийн талаарх таамаг, коронагийн үеэр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд өгөх үнэлгээ улс төрийн өрсөлдөгчдөдөө хариу барих ердийн болон дадал хэлбэрийн хариу үйлдлийнх нь нэгэн хэсэг болчхоод байна.
Нэгдсэн улсын хувьд онцлох хэд хэдэн жишээ байна. Тухайлбал, цагаачлалын урсгалыг хязгаарлах, хилээ хаах болон Хятадтай хийх маргаан зэрэг асуудал тус улсын өмнөх засаг захиргааны үндсэн сэдэв байлаа. Энэ хүрээнд Хятад-АНУ хооронд аялал, тээвэр зуучийг хязгаарлах тухай шийдвэр угтаа Трампын засаг захиргааны зүгээс коронагийн эсрэг авч хэрэгжүүлсэн анхны арга хэмжээ байсан бөгөөд тийм ч гэнэтийн зүйл биш байлаа. Учир нь энэхүү шийдвэр Трампын улс төрийн зорилтод яв цав нийцэж байлаа.
Трампыг дэмжигчдийн ихэнх нь дэлгүүр, худалдааны төвийг хаах эсвэл амны хаалт зүүх үүрэг ногдуулсан явдлыг төрийн дур зоргоороо шийдвэрийн илрэл, иргэдийнхээ эсрэг хуйвалдсан арга хэмжээ гэж үзэж байлаа. Сургууль, дэлгүүр худалдааны төвийг хаах эсвэл иргэдийг амны хаалт зүүх үүрэг ногдуулах тухай шийдвэрийг гаргах хамгийн чухал шалгуур үзүүлэлт угтаа халдвар авагсдын тоо бус харин сонгуулийн дүн байсанд эргэлзэх хэрэггүй юм. Халдвар авагсдын тооноос үл харгалзан Бүгд Найрамдахчууд засгийн эрхийг барьж байгаа муж улсуудад сургууль, дэлгүүр, худалдааны төвийн ихэнх нь нээлттэй, харин ардчилсан нам засаглаж байгаа олонх муж улсад хаалттай байна.
Ерөөс вирусийн улс төрийн шинж чанарыг хэрхэн таньж мэдсэн байдал ухаалаг хэлэлцүүлэг явуулахад шийдвэрлэх үүрэгтэй аж.
Германд ч мөн адил улс төр анхдагч. Гэхдээ ашиг сонирхлын бүлгүүд тус тусдаа нэгдмэл байр суурьтай байгаагаараа илүүтэй олны анхаарлыг татаж байна. /Олон санаатай байна гэдэг нөлөө багатай байна гэсэн үг. Монгол хэлний “олон санаат оргож босохгүй” гэдэг хэлц үгтэй дүйцнэ/. Эцэг эхчүүд, багш нар, сурагчдын зөвлөл сургуулийг нээе гэдэг дээр санал нэгдэж чадахгүй байгаа учраас сургуулиуд хаалттай хэвээрээ байна. Гэтэл үйлдвэрлэгч компаниуд, барилга угсралтын салбарынхан эдийн засгийн ашиг сонирхол нэг тул хоёулаа бараг хязгаарлалтгүй ажиллаж байна. Хэдийгээр “Эдийн засгийн ашиг сонирхол хязгаарлалтыг сулруулахын төлөө байдаг” гэх энгийн томьёолол байдаг ч жижиглэн худалдаа, аялал жуулчлалыг хааж болж л байна.
Улс төрийг шинжлэх ухаанаас дээгүүр тавьж буйг харуулах олон жишээ байна. Тухайлбал, Серби, Унгар хоёр улс ОХУ-тай найрсаг харилцааг хадгалдаг. Иймээс Спутник V вакциныг хэрэглэж байна. Литви, Польш, Украин улс ОХУ-тай нэлээд ярвигтай харилцаатай тул Спутник V вакциныг хэрэглэхийг хүсэхгүй байна. Украйнчууд уг вакциныг “хайбрид зэвсэг” гэж үзэж буй бол Польш улс энэхүү вакциныг Оросын дипломат арга хэрэгсэл гэж үзэж байна. Коронагийн хямралын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улс төрийн санал бодлыг уралдуулж шийдэх нь зүйн хэрэг. Гэвч эдгээр арга хэмжээ эхлээд улс төрөөс, дараа нь олон нийтийн санаа бодлоос хамаарч байна. Арга хэмжээнүүдийн тухай хэлэлцүүлгийг ухаалгаар явуулахад вирусийн эргэн тойрондох улс төржсөн байдлыг ойлгосон эсэх шийдвэрлэх үүрэгтэй. Вирусийг тандах хандлагыг шинжлэх ухааны хэлбэрэлтгүй үнэнд үнэнч гэдгээр илэрхийлж болохгүй. Коронагийн асуудлаарх тодорхой арга хэмжээг энэ л гагцхүү шинжлэх ухаанч хандлагад нийцэж байна, бусад нь үгүй гэдэг байдлаар танилцуулж болохгүй. Ийм нөхцөлд ардчилсан хэлэлцүүлэг явуулахад хүндрэлтэй болно.
Иймэрхүү шийдлээр коронагийн эсрэг тэмцэх бодлого гэж ямар бодлогыг хэлэх вэ? гэдгийг тодорхойлоход амаргүй болно. Олон өөр шалгуур үзүүлэлтийн дагуу харилцан адилгүй ашиг сонирхлуудыг дэнсэлж үзэх ёстой болохоос шинжлэх ухааны тодорхой үзэл санааг шууд хэрэгжүүлэх учир дутагдалтай. Гагцхүү олон нийтийн хэлэлцүүлгээр дэнсэлж, цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэх арга хэмжээ, түүний зардлыг зөв хуваарилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тэнцвэрт байдлыг олж чадна. Өнөөг хүртэл энэ тэнцвэрт байдлыг олж чадсан нэг ч улс байхгүй байна.
Др.Нильс Мейер-Олендорф нь Берлиний экологийн хүрээлэнгийн Европын засаглалын хөтөлбөрийн удирдагч юм. Тэрээр олон улсын ардчилал ба илтгэл нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд цаг уурын хамгаалал, Европын холбоо, Ардчилал Европ тивд сэдвээр бүтээлүүдээ туурвидаг.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. Редактор Гунгаагийн Базарваань.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/