АНУ-ын өнөөгийн нөхцөл байдал хуучин Зөвлөлт Холбоот үеийн төгсгөл үеийнхтэй улам төстэй болсоор байна. Үүнтэй холбоотойгоор долларын манлайллын төгсгөл ойртож байна.
Зөвлөлт Холбоот Улсад (цаашид ЗХУ хэмээн товчлох) улс төрийн онигоо шимтэй хөрсөнд ургасан суулгасан үр шиг хурдан урган соёолдог, онигоо нь тухайн үеийн нийгэмдээ өнөөгийн АНУ-ын оройны хошин нэвтрүүлгүүд шиг чухал үүрэг гүйцэтгэдэг байлаа. Хүмүүс“ Нэгэн залуу эр улаан талбай дээр зогсож байгаад “Хөгширч бие нь суларсан Леонид Брежнев бол хувиа хичээсэн амьтан” гэж чангаар хашхирсныхаа төлөө 25.5 жил шоронд хоригдох ял авчээ”. Тэрбээр ЗХУ-ын төрийн тэргүүнийг доромжилсныхоо төлөө 6 сарын ял, төрийн нууц задруулсныхаа төлөө 25 жилийн ял тус тус авчээ”гэдэг онигоог сонсох их дуртай байлаа.
Өмнө нь Америкийн аюулгүй байдлын зөвлөх байсан Жон Болтон ерөнхийлөгч Доналд Трампын тухай нэгэн ном бичсэн. Уур цухалдаа шатсан Трампын засгийн газраас зохиогчид барьж буй хариу нь дээрх онигоотой тун төстэй зохиолоор өрнөж байна.
Зохиогч Доналд Трампыг доромжилсонд гол аюул нь байгаа юм биш, харин ерөнхийлөгч үнэхээр чадваргүй дээрээс нь “харсан хүний нүд орой дээрээ гарч сонссон хүний чих дэлдиймээр мэдээлэл муутай” гэдгийг илчилж орхисонд байгаа юм. Өнөөг хүртэл энэ бүхэн даравч далдайж, булавч бултайсаар байсан ч ном гарснаас хойш дэлхий нийтээрээ АНУ-д стратегийн чиг баримжаа огтоос байхгүй, засгийн газар нь яаж удирдаад байгааг ойлгоход бэрх болжээ” гэдгийг мэддэг болчихлоо.
Бодит байдал дээр нийгмийн болон улс төрийн зөрчилдөөнийг улам хурцатгаж байгаагаас эхлээд ер нь Америкийн олон нөхцөл байдал ЗХУ-ын төгсгөл үеийг санагдуулдаг болчихлоо. ЗХУ-ын хувьд удаан жилийн туршид дарагдаж байсан үндэсний цөөнх хоорондын өрсөлдөөн ба үүнтэй өрсөлдөгч үндэсний түрлэг огцом дээш цойлж улс орныг бүхэлд нь хүчирхийлэл, салан тусгаарлалт, задралын зүг рүү залж орхисон юм. АНУ-д улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнд Трампын үзүүлсэн хариу үйлдэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүч хэрэглэх, тэгш бус байдал болон түүхийн явцад хүн амын бүлгүүдийн хооронд үүссэн ангал зэргийг гал дээр шар тос нэмсэн мэт ноцоон дэвэргэж гүнзгийрүүлж орхив. Зөвлөлт гүрэн задран унахад Лениний хөшөөг буулгасантай адил Америкт тэргүүлэх холбоотнуудын босоо зургуудыг хаа сайгүй газар унаган шидэлж байна.
Америкийн санхүүгийн үйлчилгээний нүсэр том секторыг хуучин ЗХУ-ын Госплан буюу улсын төлөвлөгөөтэй (зөвлөлтийн улсын төлөвлөгөөний комиссоос баталдаг байсан) адилтгах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Америкийн санхүүгийн үйлчилгээний секторын үйл ажиллагаа өртөг нэмэгдүүлэхийн оронд өртөг бууруулах үр дүнд хүрэх нь олонтаа.
ЗХУ-тай бас нэгэн төстэй зүйл бол Америкийн эдийн засаг нь. ЗХУ бол нүсэр, учир начрыг нь олоход хүндрэлтэй ч нөөцийн хуваарилалтыг хариуцсан төлөвлөгөөний аппараттай байсан юм. Уг аппарат нь тухайн нийгмийнхээ шилдэг боловсон хүчнүүдийн сонирхлыг татагч нь байсан бөгөөд шилдэг боловсрол эзэмшсэн хүмүүстээ бүтээмжгүй, ихэнхдээ сүйтгэлтэй үүрэг даалгавар өгдөг байлаа. АНУ-д бол Уолл Стрийт нь бий. АНУ-ын санхүүгийн үйлчилгээний нүсэр том секторыг хуучин зөвлөлтийн Госплан буюу улсын төлөвлөгөөтэй адилтгах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. (Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөг зөвлөлтийн улсын төлөвлөгөөний комиссоос баталдаг байсан). Гэхдээ Америкийн санхүүгийн үйлчилгээний секторын үйл ажиллагаа өртөг нэмэгдүүлэхээсээ илүүтэй өртөг бууруулах нөлөөтэй байх нь олонтаа. Иймээс хүссэн хүсээгүй нөөцийн хуваарилалтын талаар өрнөж буй хэлэлцүүлэг бүрийн нэгэн сэдэв болдог.
ЗХУ-ыг задран задартал нь задрал бодитой болно гэдэгт бүрэн итгэлтэй хүн бараг байгаагүй гэхэд хилсдэхгүй. Америкийн системийн өнөөгийн нөхцөл байдлын дүгнэлт дээр нэмж хэлэхэд эдийн засагчид төдийлөн сайн таамаглагчид биш гэдгийг мартаж болохгүй. Салбарын мэргэжлийн сахилга бат нь үүсээд байгаа нөхцөл байдлын таамаглал дээр тулгуурладаг бөгөөд дүн шинжилгээ хийж буй зүйлийн үндсэн ерөнхий мэдээлэл өөрчлөгдөхгүй гэж үздэг. Эдийн засагчид хийж буй таамаглал нь бодит бус, шал дэмий эд гэдгийг өөрсдөө маш сайн мэддэг учраас тэд ихэнхдээ дундад зууны үеийн шашин судлаачдын бүтээлийг хичээнгүйлэн оролдож түүнийгээ эргэлзээтэй таамаглал, үг найруулга, мэргэжлийн ойлголтуудаар хулдаж орхидог юм. Өөрийн таамаглалын урьдчилсан нөхцөлүүдийг (ceteris paribus-бусдаар бол ижил нөхцөлд) гэдэг ангилалд оруулахын тулд заавал латин хэлтэй ч байх шаардлагагүй.
Өнөө хэвшил болоод байгаа практикаас харахад бид урт хугацааны, бодитойгоор батлагдсан таамаглалд гол анхаарлаа хандуулсан нь дээр. 1960-аад оны сүүлчээр эдийн засагч Роберт А. Мунделл дараах гурван төрлийн таамаглалыг дэвшүүлсэн байдаг. Нэгд ЗХУ задарч болзошгүй, хоёрт Европ нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж магадгүй, гуравт доллар олон улсад ноёлсон мөнгөн тэмдэгт гэдэг статусаа хадгалсаар байх магадлалтай. Өдгөө оршин байгаа тэнцэтгэлийн системийг харахад (алтны стандарт) түүнийг таамаглалаа дэвшүүлснээс хойш алтны стандарт удалгүй задарч үүнээс болоод долларын ханшийн бууралтыг эхлүүлснээс бусдаар бол түүний таамаглалууд их алсыг харсан таамаглал байжээ. Мундэллийн гурван таамаг гурвуулаа батлагдсан.
Трампын засгийн газар сүүлийн гурван жил хагасын хугацаанд долларыг улс төрийн зэвсэг болгон ашиглахын эсрэг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Олон жилийн туршид долларыг дэлхийд манлайлагчийн байр сууринд залж байсан нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж байна. Ковид-19-ын цар тахал даяаршлын дижитал хэлбэрийг илүү хурдацтай урагшлуулж байна. Хүмүүс ба барааны улс орнуудын хил хязгаар дамнасан чөлөөт урсгал буурч байхад харин мэдээллийн урсгал түүхэнд хэзээ ч байгаагүй хэмжээнд хүртэл нэмэгдэж жигнэх жингүй буюу дижитал эдийн засгийн эрин айсуй.
Дээрээс нь Трампын засгийн газар сүүлийн гурван жил хагасын хугацаанд долларыг улс төрийн зэвсэг болгон ашиглахын эсрэг сүүлчийн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрээд байна. Санхүүгийн ба хоёрдогч хориг арга хэмжээнүүд анхдагч хэлбэрээрээ байх үед тэднийг Хойд Солонгос гэх мэтийн жижиг, тусгаарлагдмал хорлогчийн эсрэг авч байх үед үр өгөөж нь их өндөр байсан юм. Харин санхүүгийн болон хоёрдогч арга хэмжээнүүдийг Иран, ОХУ, хятадын компаниудын эсрэг авахад хүрээ нь өргөжийн хэрээр үр нөлөө нь буурдаг нь батлагдлаа. Зөвхөн ОХУ, Хятад төдийгүй Европ ч нэгэн адил олон улсын төлбөрийн гүйцэтгэлд орлуулах механизмуудыг боловсруулах чиглэлээр дорвитой алхмуудыг яаравчлан хийсэн юм.
Төрийн бус дижитал төлбөрийн системүүд ч өдгөө бүрэн ажиллаж байна. Нэн ялангуяа төр нь сул эсвэл итгэл бүрэн хүлээдэггүй газарт төрийн бус төлбөрийн системүүд хурдацтай хөгжиж байна. Африкийн ядуу орнууд эсвэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад тун удахгүй төлбөрийн хувьсгал гарна гэсэн таамаглал байна. Дижитал шинэ технологиуд эдгээр орнуудад ядуурлаас гарах, бүтцийн хөгжлийн хоцрогдлыг арилгаж иж бүрэн бүтэц болгон хөгжүүлэх, инноваци болон хангалуун чинээлэг амьдралд хүрэх хэрэгслүүдийг гарт нь атгуулчхаад байна.
Одоо АНУ-ын системийн функцийн буюу үйлдлийн доголдлыг ил гаргаж ирчхээд байхад дэлхийн бусад орнууд АНУ-ын төрийн үр өгөөж ба үндсэн чадамжид эргэлзэж байгаагаа илэрхийлэхэд болохгүй юмгүй.
Урт хугацааны туршид доллар голлох үүрэг гүйцэтгэж дэлхий дахинд хүчтэй, баталгаатай, хөрвөх чадвартай мөнгөн тэмдэгтийн эрэлтийг тодорхойлж байлаа. Гэтэл “хөрөнгийн баталгаатай үнэлгээ”-ний өөр хувилбар гараад ирвэл, тэр хувилбарыг нь төрийн бус нийлүүлэгч гаргаад ирвэл нөхцөл байдал тэр дороо өөрчлөгдөх болно. Үүнээс гадна долларын урт хугацааны ноёрхол нь урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдал дээр суурилсан олон улсын санхүүгийн систем, АНУ-ын санхүүгийн итгэл даах чадвар, соёлын нээлттэй байдал дээр тулгуурлаж байлаа. Одоо, АНУ-ын системийн функцийн буюу үйлдлийн доголдлыг ил гаргаж ирчхээд байхад дэлхийн бусад орнууд АНУ-ын төрийн үр өгөөж ба үндсэн чадамжид эргэлзэж байгаагаа илэрхийлэхэд болохгүй юмгүй.
Үүний тод жишээ бол Ковид-19-ийн хямрал юм. Халдвар авагсад, нас барагсдын тоо, вирусийн тархалтыг үр нөлөөтэй бууруулах арга хэмжээтэй холбоотой асуудлаар АНУ дэлхийн бусад орнууд, тэр дундаа хөгжиж буй бүх орнуудаас хойгуур орж байна. Энэ хооронд ерөнхийлөгч Доналд Трампын удирдлага дор АНУ бусдын өмнөөс ичнэ гэдэг юу болохыг олон улсад мэдрүүлэхдээ тулаад байна. Энэ бүх нөхцөл байдлын дор олон улсад долларын худалдан авах чадвар буурах болно, тэр ч байтугай хуучин зөвлөлтийн мөнгөн тэмдэгт рублийн замаар орж болзошгүй. Америкийн удирдлага, стратегийн эрс өөрчлөлт гарлаа ч байдал дээрдэхгүй болов уу? Эцэст нь хэлэхэд Михаел Горбачёв шууд Леонид Брежневийг залгамжлан гарч ирээгүй ч дараа нь түүнийг эрх мэдэлд хүрч Престройка буюу өөрчлөн байгуулалтыг эхлүүлэх үед хэт оройтсон байлаа. Гай гамшиг үхэлд хүргэх хэмжээнд хүртлээ нэрвэсэн байлаа.
Харолд Жеймс нь Принстон их сургуулийн олон улсын харилцааны тэнхимд олон улсын харилцаа, дэлхийн түүхийн профессорын алба хашдаг.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
(c) Project Syndicate
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/