Ардчиллын цагаан толгой

Манай сангаас эрхлэн гаргадаг цуврал видео нэвтрүүлгээр Монголын нийгэмд чухал ач холбогдолтой орчин үеийн ардчиллын нэр томьёоны талаарх судлаачдийн ярилцлагыг хүргэдэг билээ. Уг видеог монгол хэл дээр эндээс татаж үзээрэй.

Э буюу Эрх чөлөө

Эрх чөлөө гэж юу вэ? Монголд болон монгол хүний хувьд эрх чөлөө гэж яг юуг хэлэх вэ? Эрх чөлөөг хэрэгжүүлэхэд ямар шаардлагууд тавигдах вэ? Хүн хэзээ яг эрх чөлөөтэй болдог вэ? Ямар тохиолдолд хүний эрх чөлөөг хязгаарлах шаардлага үүсдэг вэ? Эдгээр болон бусад асуултын хүрээнд дараах судлаачид ярилцлаа.

  • Др. Д.Бумдарь, МУИС
  • Др. Э.Гэрэлт-Од, МУБИС
  • Др. О.Цэрэнчимэд, УА

Хөтлөгч: Т.Туяачимэг, МУБИС

Ш буюу Шударга ёс

Шударга ёс гэж юуг хэлэх вэ? Монголд буюу монгол хүний хувьд шударга ёс гэж юу вэ? Шударга ёс болон тэгш эрх хоорондоо ямар ялгаатай вэ? Нийгэм шударга байгаа эсэхийг хэрхэн хэмжих вэ? Баялгийн болон боломжийн шударга хуваарилалтыг яаж хийх вэ?

Эдгээр болон бусад асуултын хүрээнд дараах судлаачид ярилцлаа.

  • Др. Д.Бумдарь, МУИС
  • Др. Э.Гэрэлт-Од, МУБИС
  • Др. О.Цэрэнчимэд, УА

Хөтлөгч: Т.Туяачимэг, МУБИС

Т буюу Тэгш байдал

Тэгш байдлыг хэрхэн тайлбарлах вэ? Монголд болон монголчууд бидний хувьд тэгш байдлыг хэрхэн ойлгодог вэ? Боломжийн тэгш байдал гэж юуг хэлэх вэ? Тэгш байдлыг хангах боломжтой юу? Ер нь тэгш байдал гэхээсээ илүү тэгш бус байдлыг хөндөж ярьдаг уу? Аль салбарт тэгш бус байдал илүү ажигдагддаг байна вэ?

Эдгээр болон бусад асуултын хүрээнд дараах судлаачид ярилцлаа.

  • Др. Ц.Мөнхцэцэг, Стратеги Академийн захирал
  • Др. Э.Гэрэлт-Од, МУБИС
  • Др. О.Цэрэнчимэд, УА

Хөтлөгч: Т.Туяачимэг, МУБИС

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de

Биднийг дагаарай!

Биднийг дагаарай!

Цаг үеийн сэдвүүдийн тухай бидэнтэй манай Фейсбүүк хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцаарай. дэлгэрэнгүй