Нийгмийн ардчилал Товч бөгөөд Тодорхой

Нийгмийн ардчилал гэж юу болохыг хүн бүрд ойлгуулах нь бидний зорилго. Тийм ч учраас герман хэл дээрх "Товч бөгөөд Тодорхой" цуврал номыг монгол хэлнээ орчуулан гаргаж байна.

Энэхүү цуврал ном нь

  • залуучуудад,
  • өдөр тутмын ойлгомжтой хэлбэрийн текст унших дуртай насанд хүрсэн хүмүүс,
  • улс төрийн үйл ажиллагаа явуулдаг гэх мэт

бүхий л хүмүүст зориулагдсан. 

"Товч бөгөөд Тодорхой" энэхүү цуврал ном нь нийгмийн ардчиллын тухай суурь ойлголтыг ойлгомжтой, энгийнээр бичсэнээрээ онцлогтой: ойлгомжтой, энгийн, хурдан.

Нийгмийн ардчилал гэж юу вэ? Өнөөгийн улс төрд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл гэдэг нь юуг илэрхийлдэг вэ? Нийгмийн ардчилал бусад улс төрийн урсгалуудаас юугаараа ялгаатай вэ?

Эдгээр болон бусад олон асуултын хариуг "Нийгмийн ардчилал – Товч бөгөөд Тодорхой" цуврал номын эхний боть Танд өгөх болно. Энд дарж номоо уншина уу.

Нийгмийн баримжаатай эдийн засаг гэж юу вэ? Эдийн засгийн бодлогод хэн, юуг хүсдэг вэ? Яагаад? Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг гэж юу вэ?

Эдгээр болон бусад олон асуултын хариуг "Нийгмийн ардчилал– Товч бөгөөд Тодорхой" цуврал номын хоёрдугаар ботиос олж аваарай. Энд дарж номоо уншина уу.

Нийгмийн баримжаат төр хэрхэн ажилладаг вэ? Нийгмийн ардчиллын нийгэмд хандсан бодлого бусад улс төрийн урсгалаас юугаараа ялгаатай вэ? Ямар эрс өөрчлөлтүүд нийгмийн баримжаат төрд нөлөөлөх вэ?

Эдгээр болон бусад олон асуултад “Нийгмийн ардчилал - Товч бөгөөд тодорхой” цуврал номын гуравдугаар боть Танд хариулт өгөх болно. Энд дарж номоо уншина уу.

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de