Нийгмийн ардчиллын тухай товч тайлбар видео

Нийгмийн Ардчиллын Академаас Герман хэл дээр эрхлэн гаргадаг товч тайлбар видеонууд нь ниймийн ардчиллын тухай олон сэдвийг хөндөж, анхан шатны мэдлэг олгох боломжийг бүрдүүлдэг. Монгол хэл дээр орчуулан гаргаж буй энэхүү видеонуудыг энн хэсгээс үзэх боломжтой. Хэдхэн хормын дотор үзэж сонирхоод өөрийнхөө эхний асуултыг тавиарай. 

Нийгмийн ардчилал ба нийгмийн баримжаат төр

Нийгмийн баримжаат төр ямар материалаар, хэрхэн бүрддэг вэ? Тэднийг нэгтгэх хамгийн сайн арга юу вэ? Ардчилалд яагаад нийгмийн баримжаат төр хэрэгтэй вэ? Яагаад Скандинавын улс орнууд үлгэр жишээ болоод байна вэ?

Эдийн засаг ба нийгмийн ардчилал

Эдийн засгийн аль бодлого нь нийгмийн ардчилалд нийцэх вэ? Эдийн засгийн гол онолууд юу вэ? Зах зээлийн эдийн засгийг хэрхэн шударгаар цогцлоох вэ? Эдгээр болон бусад асуултуудад энэхүү богино хэмжээний видео хариулт өгөх болно.

Нийгмийн ардчиллын үндэс

Болдоо өнөөг хүртэл нийгмийн ардчиллын талаар дульмагхан ойлголттой байжээ. Түүний найз Уянгаа улс төрөөр сурдаг бөгөөд нийгмийн ардчилал гэж юу болохыг түүнд тайлбарлаж өгөх болно.

Үйлдвэрчний эвлэлүүд

Үйлдвэрчний эвлэл гэж юу вэ? Яагаад бидэнд үйлдвэрчний эвлэл хэрэгтэй вэ? Үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрчдийн эрхийг хэрхэн, яаж хамгаалдаг вэ? Эдгээр болон бусад асуултын хариуг энэхүү богино хэмжээний видеоноос аваарай.

Эв санааны нэгдэлтэй иргэдийн нийгэм

Нийгмийн ардчилалд эрч хүчтэй, эв нэгдэлтэй иргэдийн нийгэм хэрэгтэй! Энэ нь Болдоо, Уянгаа нар гудамжны наадам зохион байгуулдаг тухай өгүүлэх энэхүү богино хэмжээний кинонд маш тодорхой харагдана. Иргэдийн нийгэм бол хүмүүс өөрсдийн амьдрах орчныг шууд бүрдүүлж, парламентын ардчиллыг оролж чаддаг орон зай юм. Иргэдийн нийгэм өөрөө өөртөө туслахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ эв санааны нэгдэлтэй иргэдийн нийгэм бусад төрлийн хандлагаас яг юугаараа онцлог вэ?

Германы нийгмийн ардчиллын түүх

Түүх гэдэг нь таних гэсэн утгатай. 1863 оны 5-р сарын 23-ны өдөр Лайпциг хотод Германы Ажилчдын нэгдсэн холбоо байгуулагдав. 2013 онд Германы социал-демократ нам байгуулагдсаны 150 жилийн ойг тэмдэглэсэн. Тэдний түүх юугаараа онцлог байв? Тэд 21-р зуунд юуг зорьж байна вэ?

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de

Биднийг дагаарай!

Биднийг дагаарай!

Цаг үеийн сэдвүүдийн тухай бидэнтэй манай Фейсбүүк хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцаарай. дэлгэрэнгүй