Магадгүй Ковид-21 ч тархах эрсдэлтэй. Экосистемийн унаган төрхийг алдагдуулалгүй сайн хамгаалж байж л бид дараа дараагийн цар тахлаас урьдчилан сэргийлж чадна.
Бид Ковид-19 төдийгүй олон өвчин зоонозын буюу амьтдаас хүнд халдварладаг өвчин байдгийг мартаж болохгүй. Хүн төрөлхтөн бид цэнхэр гаригаа бусад олон сая төрөл зүйлийн амьтадтай хуваалцдаг. Бидний нэгэн адил бусад төрөл зүйл бүгд вирус тээх боломжтой. Эдүгээ зоонозын өвчин үүсгэх чадвартай 700.000 орчим вирус байдаг гэж үздэг. Эдгээр вирус цаг тутам нэг амьтнаас нөгөөд, заримдаа хүнд дамжиж байдаг. Устах аюул бүхий ан амьтны төрөл зүйлийг хамгаалах ажлынхаа хүрээнд бид тэдний эрүүл мэндийг судалдаг. Хүний биед халдах вирусийн гаралтай өвчлөлийн бараг 3/4 амьтнаас гаралтай вирусээс үүссэн байдаг. Ирээдүйд тархаж болзошгүй дараа дараагийн цар тахлуудаас урьдчилан сэргийлэхэд хүн болон зэрлэг амьтдын хоорондоо шүргэлцэх -хүрэлцэх боломжтой цэгүүдийг анхааралдаа авах нь чухал юм.
Бид үүгээр ой болон экосистемийн унаган төрхийг хамгаалах явдал ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгуулахыг хүссэн юм. Хүмүүс бид шинэ газар нутгийг эзэмшиж, түүнийг судалж эхлэхдээ л тухайн газар нутагт орших олон төрөлтний хооронд тогтсон тэнцвэрт байдлыг бүхэлд нь алдагдуулдаг.
Хүний биед халдах вирусийн гаралтай өвчлөлийн бараг 3/4 амьтнаас гаралтай вирусээс үүссэн байдаг.
Тодорхой газар нутаг дээр эзлэх ойн хэмжээ багасаж, тэнд суурьших хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр хүн ба амьтад хоорондоо тулгарах тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хүн ба амьтад хоорондоо тулгарах, шүргэлцэх магадлал тэр хэрээр эрс нэмэгддэг. Иймээс унаган төрхөөрөө байгаа ой болон бусад амьдрах орчны экосистемийг хамгаалах явдал тун чухал байдаг. Энэ нь зөвхөн байгаль хамгаалалд оруулж буй хувь нэмэр төдий зүйл бус, харин хүн ба амьтад хоорондоо тулгарах тоог бууруулах, цар тахал болон бусад халдварлах эрсдэлтэй өвчин үүсгэгчийг дамжуулахгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг болно.
Арилжааны болон хүнсний зориулалтаар ан амьтан худалдах, хүнсэндээ хэрэглэх болон вирусийн гаралтай халдварт өвчний тархалт хоорондоо шууд хамааралтай. Асуудлын гол нь: бид энд ийнхүү ярилцаж байх хугацаанд хүмүүсийн хүнсэндээ хэрэглэж буй амьтдаар дамжиж олон төрлийн коронавирус эргэлтэд орж байгаа шүү дээ. Энэ олон вирусийн аль нь ч хүний биед халдах боломжтой. Үүний ард магадгүй "Ковид-22" эсвэл "Ковид-23" ч тархах аюул нуугдаж байж болох юм. Иймээс Дэлхийн амьтны төрөл зүйлийг хамгаалах сангаас хүнсний зориулалтаар ан амьтан (нэн ялангуяа жигүүртэн, хөхтөн амьтан) худалдаалахыг бүрэн зогсоох энэ төрлийн худалдаа хийдэг бүх захыг хаахыг зөвлөж байгаа. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй амьтдын худалдаа, ба амьтдын захын үйл ажиллагааг зохицуулдаг хууль, журам, олон улсын хэлэлцээрийн заалтуудыг хатуу чанд сахих хэрэгтэй. Гэхдээ энэ ч дангаараа хангалтгүй. Хэрэв бид Ковид-19 шиг цар тахлыг дахин тархаахгүй байхыг хүсэж буй бол шинэ парадигм боловсруулах хэрэгтэй. Бид хяналтын механизмаа бэхжүүлж, аль болохоор ойг огтлохгүй байх ёстой. Дээрээс нь бид мониторингоо сайжруулж ямар төрлийн вирус илүүтэй эргэлтэд орж буйг мэдэж, хүнсний хангамжийн сүлжээг аль болох цэвэрхэн байлгах хэрэгтэй.
Тийм, үүнд би итгэлтэй байна. Хятад улс Ковид-19-с өмнө амьтны захыг түр хугацаагаар хааж эхлээд байсныг бид зоримог шийдэл хэмээн үзэж, сайшааж байлаа.
Бид ирээдүйд Ковид-19 шиг цар тахал дахин гарахгүй байгаасай хэмээн хүсэж буй бол өнөөгийн парагдигмийг өөрчлөх ёстой.
Дараагийн нэг сайн мэдээ бол Хятад улс энэ хооронд зэрлэг амьтад худалдаалах олон захыг удаан хугацаагаар хаасан байна. Гэсэн хэдий ч энд тэнд онгорхой цоорхой байж л байгаа. Хятадын соёл уламжлал, ахуйн салшгүй хэсэг болох уламжлалт анагаах ухаан болон бусад салбартай холбоотой шийдэгдээгүй олон асуудал байсаар байна. Үүнийг тусад нь авч үзэх ёстой онцлог сэдэв юм. Вьетнам улс Хятадтай төсөөтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрхийлээд байна. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд засгийн газар амьтны захуудыг хаах болно гэдгээ мэдэгдлээ. Бидэнд буй мэдээгээр бол энэхүү мэдэгдлийн дараагаар бодитой ажил хийгдээгүй байна. Гэхдээ ажил хэрэг болно гэдэгт бид итгэлтэй байна. Эрх барих дээд байгууллагын энэ мэдэгдэл маш чухал. Энэ бүс нутгийн бүх улс, жишээлбэл Индонез ижил төстэй арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна. Би өөр чухал зүйлийн талаар ярилцмаар байна. Манай байгууллагаас гаргасан мэдэгдэл болон хөтөлбөрийн зорилтод бид нэгэн чухал ялгааг гаргаж өгсөн. Бид "хүнсний хэрэгцээнд зориулж ан амьтдыг худалдаалах захууд"-ын талаар баримтлах бодлогын талаар ярилцсан юм. Бид ан амьтад орон нутгийн хүн амд чухал хэрэгцээтэйг ухамсарлаж байгаа. Учир нь ан амьтад нутгийн иргэдийн хувийн хэрэгцээ ба амьжиргааны суурь хэрэгцээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидэнд ил байгаа мэдээллээс үзвэл орон нутгийн хэрэгцээнд онгон байгальд амьдрах ан амьтдаас намнаж хэрэглэх үед вирус дамжих магадлал асар бага байдаг аж. Гагцхүү ан амьтдыг хүнсний хангамжийн сүлжээнд нийлүүлж хотуудын амьтны зах зээл дээр авчран худалдаалсан нөхцөлд л асуудал үүсдэг. Учир нь тэнд вирусийн тоо ноцтой хэмжээнд хүртэл өсдөг. Иймээс бид бүхэлд нь хориглох тухай ярихгүй байгаа. Бид онгон зэлүүд, ан амьтдад ойр нутагт амьдардаг хүмүүсийн амьдралын нөхцөлд сөрөг үр дагавар авчрахыг хүсэхгүй байна.
Аливаа зүйлийг нэг бол хадгалах ёстой, үгүй бол ашиглах ёстой гэх эсрэг тэсрэг буруу ойлголт эрт дээр үеэс тогтсон байдаг. Бид одоо л байгаль эх бидэнд цэнгэг ус, цэвэр агаар, эрүүл хоол хүнс зэрэг олон сайн зүйлийг бэлдэж өгснийг ойлгож эхлээд байна. Бид бүгд байгаль дэлхийгээс хамааралтай. Зэлүүд хээр нутагт амьдардаг уу? эсвэл байгаль дэлхийг өдөр тутам бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлбэрээр ашигладаг уу? гэдгээс үл хамаарч бид бүгдээрээ байгаль эхтэйгээ салшгүй холбоотой. Эко системийн үйлчилгээний олон төрөл зүйл зах зээлийн үнэлгээгүй байдгаас асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц, ан амьтад мөхөж устана гэдгийг үл хайхарч үнэ өртөггүй, эдийн засгийн тооцоогүйгээр ашигласнаас асуудал үүсээд байгаа юм. Ойн унаган төрхийг алдагдуулж мод огтолсноор хүн ба ан амьтад хоорондоо тулгарах, шүргэлцэх огтлолцлын цэгүүд олшрохын хэрээр өвчин үүсгэгчид амьтнаас хүнд дамжих, цар тахал тархах эрсдэл нэмэгддэг. Үүнээс гадна шинжлэх ухаан бидэнд олон нотолгоог гаргаж өгөөд байна. Шинжлэх ухаан ургалт гүйцсэн ой нүүрстөрөгчийн давхар ислийг илүү хурдан урвалд оруулж барьж авдаг, үүгээрээ цаг уурын өөрчлөлтийн хурдыг сааруулдаг гэдгийг нотолсон. Энэхүү нийтлэг харилцан хамаарал байгаль эхийн үйлдвэрлэж буй нэмүү өртөг бөгөөд энэ хамаарал асар олон цар хүрээтэй. Гэтэл хүмүүс бид одоо л энэ харилцан хамаарлыг таньж эхлээд байна. Байгаль хамгаалал хүний амьдралын суурь хэрэгцээнд нөлөөлөхгүй, харин геополитикийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Бид ач холбогдлыг нь гүнээ ухамсарласны үндсэн дээр Африкийн Суданы Саахелийн бүсийн хамгааллыг сайжруулах тухай ярьж байгаа. Бид энэ бүсийг хариуцлагатай үйл ажиллагааны зангилаа цэг болгохыг зорьж байна. Байгаль хамгаалал, тэр дундаа энэ бүсийн хамгаалал тогтвортой нийгэм, олон нийтийг бүрдүүлснээр цагаачлах шаардлагагүй болж тус бүс нутагт амьдрагсдын дийлэнх нь цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөн дор зовж зүдрэхгүй байх, улс төрийн зөрчил буурч Европ болон бусад тив рүү зорих дүрвэгсдийн тоог бууруулах болно. Хэрвээ хүн төрөлхтөн байгалийн унаган төрх, байгалийн тэнцвэрийг хадгалахад хөрөнгө оруулалт хийвэл тухайн орон нутагт амьдарч буй хүмүүсийн амьдралын чанар сайжирч бид аюулгүй байдал болон цагаачлалын асуудлыг илүүтэй шийдвэрлэж чадах юм.
Кристиан Сампер нь халуун орны биологич бөгөөд 2012 оноос хойш Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/