Трамп дэлхийн өнөөгийн дэглэмийг нурааж байна. Гэвч Байденд Хятад, Орос болон дэлхийн бусад орнуудтай харилцах харьцааг хуучин хэвэнд нь оруулах боломж үлдээгүй ч байж болох юм.
Олон тооны шинжээчид Хятадын эрчимтэй хөгжил болон Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дэлхийн либерал дэглэмийн төгсгөл ирсэн хэмээн нотолцгоож байна. Хэрвээ Жое Байден 11-р сард болох Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялбал дэлхийн өнөөгийн дэглэмийг дахин сэргээхийг оролдох болов уу? Магадгүй дахин сэргээх аргагүй болтлоо нурсан бол өнөөгийн дэглэмийг өөр нэгэн дэглэмээр солих хэрэгтэй болноо доо.
Шүүмжлэгчид 1945 оноос хойш тогтсон Америкийн дэглэм дэлхийн бүх орныг хамарч чадаагүй, тэгтлээ их либерал ч байж чадаагүй гэж шүүмжлээд байгаа нь үнэн шүү дээ. Дэлхийн талаас илүү хувь нь (Зүүний блокын буюу хуучин социалист орнууд ба Хятад) өнөөгийн либерал дэглэмд харьяалагдаж байгаа ч үгүй, харин тэдний оронд эзэрхэг төртэй олон орнууд харьяалагдаж байсан. Америкийн манлайлал дэглэм тогтсон цагаас өнөөг хүртэл бүрхэвч төдий байсаар ирсэн. Гэсэн ч дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хувьд АНУ нь хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хамгаалахад шаардагдах хамтын баялгийг (даян дэлхийд энх тайвныг хамгаалах, хангах гэх мэт) бүрдүүлэх үйл хэргийн удирдлагыг гартаа авч хамгийн их хувь нэмэр буюу санхүүжилтийн дийлэнх хэсгийг гаргахгүй л бол эдгээр баялаг бүтээгдэхгүй байлаа. Хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг хангагдаагүйн балгийг америкчууд ч үүрдэг.
Өдгөө дэлхий дахинд тархаад байгаа цар тахал үүний нэг нийтлэг жишээ. Байденг сонгуульд ялсан тохиолдолд байгуулагдах Байдений засаг захиргааны өмнөө тавих бодит зорилтуудын нэг нь тусгай асуудлууд хариуцсан олон орны гишүүнчлэлтэй тодорхой дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллагуудыг байгуулж тэдгээрийг бэхжүүлэх зорилт байх нь тодорхой.
Шинээр байгуулагдах олон улсын байгууллагууддаа Хятад, Оросын оролцоог зөвшөөрөх болов уу? 1990-ээд, 2000-аад оны үед байсан бол Орос болон Хятадын аль нь ч Америкийн эрх мэдлийг саармагжуулах, хүчний тэнцвэрийг хангах боломжгүй байлаа. АНУ либерал үнэлэмжүүдийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа бусад орнуудын тусгаар тогтнолоос дээгүүр тавьдаг үе ч байлаа. АНУ НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Сербийг бөмбөгдөж Иракт довтолж байлаа. Үүнээс гадна Америк 2005 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн өөрийн орных нь засгийн газрууд хэрцгий хандсан бусад орны иргэдийг "Хамгаалах хариуцлага"-ыг тогтоож өгөх тухай шийдвэрийг дэмжсэн юм. Энэ номлолын хэргийг 2011 онд Бенгасигийн иргэдийг хамгаалахын тулд Ливийг бөмбөгдсөн явдлыг зөвтгөхдөө гаргаж байлаа.
Шүүмжлэгчид хүйтэн дайны дараагаар америкт шүгэлсэн биеэ өргөмжлөхийн дон ба НАТО-гийн удирдлага дор Ливид довтолж уг довтолгооноос болоод Ливийн дэглэм солигдох үед Орос, Хятад зэрэг орнуудад мэхлэгдсэн мэт мэдрэмж төрж байлаа. Цэргийн хүчээр хөндлөнгөөс довтолсон энэ халдлагыг хамгаалагчид олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн жам ёсны хөгжил хэмээн хамгаалж байлаа. Ямар ч тохиолдолд Хятад ба Оросын өсөн нэмэгдэж буй эрх мэдэл бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцох үйл ажиллагааны хязгаарыг илүү явцуу болгон тогтоож байна.
Цар тахлаас бүр өмнө Хятадын төрийн удирдлагатай хайбрид капитализм шударга бус, меркантализмын загварын суурийг бэхжүүлсэн нь дэлхийн худалдааны байгууллагын үүргийг хуваагдуулж эхлээд байлаа.
Тэгэхлээр эндээс юу үлдэв ээ? Орос, Хятад нь НҮБ-аас тогтоосон хартагаар улс орнууд зөвхөн өөрийгөө хамгаалахын төлөө эсвэл НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр дайн эхлүүлж болно гэдэг үндсэн зарчмыг онцлон тэмдэглэж байв. 1945 оноос хойш хөрш орны нутаг дэвсгэрээс цэргийн хүчээр булаан авсан тохиолдол ховорхон гарсан. Бусад орны газар нутгаас булаан авсан тохиолдолд өндөр өртөгтэй хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. (Жишээлбэл 2014 онд ОХУ Крымийг хүчээр нэгтгэх үед). Дээрээс нь нэмээд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс энх тайвныг хангах үүрэг бүхий цэргийн ангиудыг тогтворгүй байдалтай орнууд руу илгээдэг. Мөн улс төрийн хамтын ажиллагаагаар үй олноор нь устгах зэвсэг ба баллистик пуужингийн тоог хязгаарлаж чадсан юм. Дүрэм журмаар зохицуулагддаг дэглэмийн энэхүү цар хүрээ шийдвэрлэх ач холбогдолтой хэвээрээ байх болно.
Эдийн засгийн харилцааны хувьд бол дүрэм журмуудыг нь шинэчлэн боловсруулах шаардлагатай байгаа юм. Цар тахал эхлэхээс бүр өмнө хятадын төрийн зохицуулалттай капитализм нэгэн шударга бус, мерканталист загварын суурийг тавьсан нь дэлхийн худалдааны байгууллагын үүрэг функцийг хоёрдуулж байгаа юм. Үр дүнд нь дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээний холбоос салах болно. Нэн ялангуяа үндэсний аюулгүй байдал нь эмзэг байгаа орнуудаас нийлүүлэлтийн сүлжээний салбаруудыг эгүүлэн татах болно.
Хэдийгээр Хятад улс АНУ хятадын Хуавей зэрэг компаниудыг барууны орнуудад харилцаа холбооны 5G сүлжээ байгуулах тендерт оролцоход нь саад тээг тавьж байгаа талаар гомдол мэдүүлж байгаа ч барууны орнуудын энэхүү байр суурь нь улс орнуудын тусгаар тогтнолын үндсэн зарчимд нийцэж байгаа юм. Эцэст нь Хятад улс өөрөө Google, Facebook, Twitter-компаниудын Хятадад явуулж буй үйл ажиллагааг хятадын тусгаар тогтнолын төлөө хязгаарлаж л байгаа шүү дээ. Худалдаанд шинэ дүрэм журам нэвтрүүлэх тухай хэлэлцээр нь дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээний холбоосыг салгахтай холбоотой үүсээд буй маргааныг шат ахиулан хурцатгахгүй байхад ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ хямрал хүчээ авч буй энэ цаг үед ч өндөр ач холбогдолтой санхүүгийн салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хэвээрээ байна.
Байдений өмнө АНУ ба Хятад гүрнүүдийн уламжлалт салбаруудад их гүрнүүд хоорондын өрсөлдөөнд ялахын төлөө өрсөлдөгчид хэвээрээ байх ч хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хамгаалах хамтын баялгийг бүтээх үйл хэрэгт хамтран ажиллаж чадах уу? гэдэг хүндхэн асуулт хүлээж байх болно.
Экологи-байгаль орчны салбарт учирч буй аюул заналхийлэл нь улс орнуудын хил хязгаараар үл зааглагдах шинж чанартай тул энэхүү харилцан хамааралт байдал нь тусгаар тогтнолын үндсэн зарчмын хэрэгжилтэд тойроод гарахын аргагүй саад тотгор учруулж байгаа юм. Энэ саадыг арилгахын тулд хил дамнан хамтран ажиллахаас өөр зам улс орнуудад байхгүй. Эдийн засгийн даяаршилд учирч буй зарим ухралтаас үл хамааран экологийн даяаршил цаашид урагшилсаар байх болно. Учир нь экологийн даяаршил өнөөгийн геополитикийн логикт бус биологи, физикийн хуульд захирагдахаас биш геополитикийн өнөөгийн логикт захирагдахгүй. Экологийн аюул заналхийлэл нэгд: дэлхийн бүх орны өмнө тулгараад байгаа хоёрт: аль нэг орон нь ганцаараа шийдвэрлэх боломжгүй байдал юм. Ковид-19 цар тахал, цар уурын өөрчлөлт зэрэг дэлхийн хэмжээний асуудлыг эерэг нийлбэрийн хүч буюу олуулаа бол хүчтэй гэдэг дүрмээр шийднэ.
Энэ харилцан хамааралт байдалд бусад орнуудыг эрхшээлдээ байлгах эрх мэдэл хангалттай биш. Харин улс орнууд эрх мэдлээ бусад орнуудтай хамтран хэрэгжүүлэх тухай л бодох нь дээр. Парисын цаг уурын хэлэлцээр ба дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь америкчууд бидэнд болон бусдад тустай. 1972 онд Ричард Никсон, Мао Зедун нарын уулзалтаас хойш үзэл суртлын зөрүүтэй ч Хятад, Америк хоёр хамтран ажиллаж болоод байсан юм. АНУ ба Хятад хоёр уламжлалт салбаруудад хоорондоо их гүрнүүд хоорондын өрсөлдөөнд өрсөлдөгчид хэвээрээ байх ч хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллаж чадах уу? гэдэг асуулт Байденийг хүлээж байгаа. Кибер орон зайн асуудал нь өндөр ач холбогдолтой нэгэн шинэ сэдэв байх болно. Кибер орон зайн асуудалд зарим орнуудын хил дамнасан орон зайн асуудал мөн тусгаар улсуудын хяналтад байгаа орон зай ч багтаж байгаа. Интернет кибер орон зайг аль хэдүйн хагалж бутаргаж орхиод байгаа. Үг хэлэх эрх чөлөө, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нормуудыг ардчилсан орнуудын жижигхэн хүрээн дунд тогтоосон нь үнэн ч эзэрхэг төртэй орнууд уг нормуудыг хангахгүй, хэрэгжүүлэхгүй байгаа юм. Кибер орон зайн тогтвортой байдлын асуудлыг хариуцсан дэлхийн комиссын тоо баримтаас үзэхэд интернетийн үндсэн бүтцэд манипуляци хийх буюу зориудаар мушгин гуйвуулахыг хориглох тухай журмууд нь бусад орнуудтай харилцаатай байхыг эрмэлздэг бол тэр ч байтугай эзэрхэг дэглэмүүдийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Мэдээллийн дайн хийхийн тулд, эсвэл бусад орнуудын сонгуульд хөндлөнгөөс оролцохын тулд (сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх нь улс орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэх үндсэн зарчмыг зөрчиж буй хэрэг) төлөөлөгчдөө илгээх хэрэгтэй болно. Хэрэгжилтийг нь хангахын тулд нормуудыг журам, дүрмээр чангатгах хэрэгтэй. (Хүйтэн дайны үед хэдийгээр үзэл суртлын дайсагналд байсан ч АНУ ба Зөвлөлт Холбоот Улсын хооронд далай дээрх түр зуурын мөргөлдөөнийг шат ахин хурцатгахаас сэргийлэх тухай хэлэлцээр хийгдэж байлаа). АНУ болон үзэл суртлын хувьд ойролцоо орнууд хэрэгжүүлэхийг хүсэж буй нормуудыг боловсруулаад бусад орнуудад нормуудын талаар мэдэгдэл хүргүүлэх ёстой болно. Энд айлган сүрдүүлэх стратеги ч хэрэглэх шаардлагатай болно.
Санал асуулгын дүнгээр Америкийн олон нийт цэргийн хүч хэрэглэсэн хөндлөнгийн оролцооноос аль болохоор зайлсхийхийн төлөө байгаа ч цэргийн холбоотон байх, цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаанаас ухрах хүсэлгүй гэдэг нь харагдсан.
Кибер орон зайд либерал үнэлэмжүүдийг тогтоохын төлөө хөдөлшгүй байр суурийг баримталснаар АНУ дангаараа зэвсэглэлээ хорогдуулна гэсэн үг биш. АНУ үүнээс илүүтэй ил тод, нээлттэй итгүүлэн үнэмшүүлэх ажлын зөвшөөрөгдсөн зөөлөн хүч ба хариуг нь газар дээр нь өгөх нууцлагдмал мэдээллийн дайны хатуу хүчээс ялгаж салгах хэрэгтэй. Орос, Хятадын нээлттэй хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх нь нээлттэй ч нийгмийн сүлжээнд зориудаар мушгин гуйвуулсан, зохицуулалтгүй, нууцлагдмал акци хийхийг зөвшөөрдөггүй. АНУ цаашид ч эдгээр орнуудын эрх эрхийн хэрэгжилтийн тэнцвэрийг шүүмжилсээр л байх болно.
Санал асуулгын дүнгээс харахад Америкийн олон нийт цэргийн хүчээр бусад орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийхийн төлөө байгаа ч цэргийн холбоотон байх, цэрэг батлан хамгаалахын эвслээс ухрах бодолгүй байгаа нь харагдсан. Олон нийтийн хувьд үнэт зүйлс, үнэлэмж чухал хэвээрээ байна. Байден ерөнхийлөгчөөр сонгогдсон нөхцөлд түүний хувьд олон улсын либерал үнэлэмж дээр суурилсан дэглэмийг дахин сэргээх үү? гэдгээс илүү АНУ ардчилал ба хүний эрхийг дэмжихийн төлөө ойрын холбоотнуудтайгаа цомхон хүрээнд хамтран ажиллахын зэрэгцээ улс орнуудын хил хязгаараар үл зааглагдах, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй цаг уурын өөрчлөлт, цар тахал, кибер-халдлага, терроризм, эдийн засгийн тогтворгүй байдал дэлхийн нийтийн буюу хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудалд хариулт өгөхийн тулд улс орнуудын өргөтгөсөн хүрээлэл үүсгэн үйл ажиллагаа нь тодорхой дүрэм журмын хүрээнд явагддаг олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж чадах уу? гэдэг нь илүү чухал асуудал байх болно.
Жозеф С.Най бол Харвардын Их сургуулийн нийтлэлч, профессор юм. Ерөнхийлөгч Билл Клинтоны үед тэрээр Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.
Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.
Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.
(c) Project Syndicate
Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс
+976 11 31 2892
info.mongolia@fes.de
This site uses third-party website tracking technologies to provide and continually improve our services, and to display advertisements according to users' interests. I agree and may revoke or change my consent at any time with effect for the future.
These technologies are required to activate the core functionality of the website.
This is an self hosted web analytics platform.
Data Purposes
This list represents the purposes of the data collection and processing.
Technologies Used
Data Collected
This list represents all (personal) data that is collected by or through the use of this service.
Legal Basis
In the following the required legal basis for the processing of data is listed.
Retention Period
The retention period is the time span the collected data is saved for the processing purposes. The data needs to be deleted as soon as it is no longer needed for the stated processing purposes.
The data will be deleted as soon as they are no longer needed for the processing purposes.
These technologies enable us to analyse the use of the website in order to measure and improve performance.
This is a video player service.
Processing Company
Google Ireland Limited
Google Building Gordon House, 4 Barrow St, Dublin, D04 E5W5, Ireland
Location of Processing
European Union
Data Recipients
Data Protection Officer of Processing Company
Below you can find the email address of the data protection officer of the processing company.
https://support.google.com/policies/contact/general_privacy_form
Transfer to Third Countries
This service may forward the collected data to a different country. Please note that this service might transfer the data to a country without the required data protection standards. If the data is transferred to the USA, there is a risk that your data can be processed by US authorities, for control and surveillance measures, possibly without legal remedies. Below you can find a list of countries to which the data is being transferred. For more information regarding safeguards please refer to the website provider’s privacy policy or contact the website provider directly.
Worldwide
Click here to read the privacy policy of the data processor
https://policies.google.com/privacy?hl=en
Click here to opt out from this processor across all domains
https://safety.google/privacy/privacy-controls/
Click here to read the cookie policy of the data processor
https://policies.google.com/technologies/cookies?hl=en
Storage Information
Below you can see the longest potential duration for storage on a device, as set when using the cookie method of storage and if there are any other methods used.
This service uses different means of storing information on a user’s device as listed below.
This cookie stores your preferences and other information, in particular preferred language, how many search results you wish to be shown on your page, and whether or not you wish to have Google’s SafeSearch filter turned on.
This cookie measures your bandwidth to determine whether you get the new player interface or the old.
This cookie increments the views counter on the YouTube video.
This is set on pages with embedded YouTube video.
This is a service for displaying video content.
Vimeo LLC
555 West 18th Street, New York, New York 10011, United States of America
United States of America
Privacy(at)vimeo.com
https://vimeo.com/privacy
https://vimeo.com/cookie_policy
This cookie is used in conjunction with a video player. If the visitor is interrupted while viewing video content, the cookie remembers where to start the video when the visitor reloads the video.
An indicator of if the visitor has ever logged in.
Registers a unique ID that is used by Vimeo.
Saves the user's preferences when playing embedded videos from Vimeo.
Set after a user's first upload.
This is an integrated map service.
Gordon House, 4 Barrow St, Dublin 4, Ireland
https://support.google.com/policies/troubleshooter/7575787?hl=en
United States of America,Singapore,Taiwan,Chile
http://www.google.com/intl/de/policies/privacy/